| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00443/И |
| Дугаар | 301/ШШ2025/00457 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 301/ШШ2025/00457
| 2025 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 301/ШШ2025/00457 | Архангай аймаг |
301/ШШ2025/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймаг, И сум, Бугат баг, Ш гэх газар оршин суух Б овогт П-ийн С /РД:...../-н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч П.С нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч П.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний А аймгийн И сумын Г нэгдлийн Бугат багт 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл усны худгийн моторчноор, А аймгийн И сумын Гнэгдэлд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А аймгийн И сумын Г нэгдлийн Бугат бригадад 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл усны худгийн моторчноор, А аймгийн И сумын Г нэгдэлд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтээ дэмжиж байна, харин Г нэгдэл ажилчдаа 1992 оны 04 сарын 10-ны өдөр чөлөөлсөн байдаг юм байна, иймд тус өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байна. Би мал маллаж, худгийн ажлыг давхар хариуцаж ажилладаг байсан гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 442 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт И сумын Г нэгдлийн 1984, 1988-1992 оны баримтыг шүүн үзэхэд Пүрэвдоржийн Содномдаржаад холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаар цалингийн тодорхойлолт,
- П.С, Ж.Ц нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Батлан хамгаалахын төв Архивын төв Архивын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 601 дүгээр хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаанд: “П-ийн С /С / БХЯ-ын сайдын 1986.06.05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар А аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /169/ дуугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.10-ны өдрийн н/564 дүгээр тушаалаар 1988.08.25-ны өдөр 598770 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэжээ.
- П.Содномдаржаагийн 01060928 дугаар батламжийн хуудас,
2.2. Хүсэлт гаргагч П.С-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч О.А-ийн шүүхэд өгсөн “П.С нь 1989 онд эхнэр Ж.Ц гэх хүнтэй гэр бүл болоод А аймгийн И сумын Г нэгдэлд хонь хариулдаг байсан. П.С нь эхнэрийн хамт нэгдэлд хувьчлагдтал мал малласан. Миний бие 1989 онд сургууль төгсөөд мал дээр аав ээжтэйгээ хамт нэгдлийн мал малладаг байсан. Тэр үед П.С эхнэрийн хамт нэгдлийн мал малладаг байсан. Бид нар айл саахалт байдаг байсан учраас П.Содномдаржаагийн нэгдэлд мал маллаж байсан байдлыг сайн мэдэн. Одоо ч гэсэн бид айл саахалт хувийн малаа маллаад нутаглаж байгаа” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.Оюунбилэгийн шүүхэд өгсөн “Би 1983 оноос 2020 онд хүртэл И сумын Бугат бригадад хүний бага эмчээр ажиллаж байсан. П.С нь 1983 онд И суманд намайг очиход аав ээжийн хамт мал маллаж байсан. П.С-ийнх Худаг гэх газарт амьдардаг, тухайн худгийг П.С ажиллуулдаг байсан. Оныг нь сайн санахгүй байна. Намайн И суманд сургуулиа төгсөөд ажиллахаар ирснээс хойш мотортой худгийг ажиллуулдаг байсан. Тэгээд дараа нь аав, ээжийн хамт А аймгийн И сумын Г нэгдэлд малчнаар ажилладаг байсан. Тухайн үед хонь малладаг байсан. П.С нь аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1989 оноос гэр бүлтэй болоод эхнэрийн хамт нэгдлийн мал малладаг байсан. П.С нь нэгдэлд тартал мал малласан. Би И сумын Бугат багт 37 жил багийн эмчээр тасралтгүй ажиллаж байсан учраас П.Содномдаржаагийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/281 дугаар албан бичигт: “Тус газрын архивт П-ийн С /РД:..../-н ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно” гэжээ.
- П.С-ийн гэрлэсний бүртгэлийн ИУБ-15 маягт,
- П.С-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягтад “эрхэлдэг ажил-Г нэгдэлд хоньчин, ажилд орсон-1988 он, оршин суух газар-И сум ” гэсэн,
- П.С-ийн иргэний үнэмлэх авах ХААТР-21 (А) маягт ,
- Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/650 дугаар албан тоотод хавсаргаж ирүүлсэн: 1989 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаанд П-ийн С, 20 настай, эрэгтэй, хоньчин гэжээ.
- Батлан хамгаалахын төв Архивын төв Архивын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 363 дугаар албан бичиг хавсарган ирүүлсэн цэргийн албанд татагчдын анкетэд: “П-ийн С 1984 оноос нэгдэлд мал маллаж байна” гэжээ,
- А аймгийн И сумын Г нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалд: П.С-г 1989 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн худгийн моторчноор томилон ажиллуулсугай гэжээ,
- А аймгийн И сумын Г нэгдлийн бүх гишүүдийн анхдугаар хурлын 1990 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар “Малчин гишүүд ба нэгдлийн гишүүд ажилчин албан хаагчдад мал худалдах үнийн дүнгийн тухай” тогтоолд: П.С-д олгох малын тоо-20, хонь-15, ямаа-5, бүгд үнэ-1100 гэжээ,
- А аймгийн И сумын Г нэгдлийн өмч хувьчлалын материалын нэрсийн жагсаалтын 74-т П-ийн С гэсэн баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч П.С-ийн А аймгийн И сумын Г нэгдлийн Бугат багт 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл усны худгийн моторчноор, А аймгийн И сумын Г нэгдэлд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 442 дугаар тодорхойлолт,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаар цалингийн тодорхойлолт,
- П.С , Ж.Ц нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Батлан хамгаалахын төв Архивын төв Архивын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 601 дүгээр хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаа,
- П.С-ийн 01060928 дугаар батламжийн хуудас,
- Гэрч Д.О , О.А нарыг мэдүүлэг,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/281 дугаар албан бичиг,
- П.С-ийн гэрлэсний бүртгэлийн ИУБ-15 маягт,
- П.С-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягт,
- П.С-ийн иргэний үнэмлэх авах ХААТР-21 (А) маягт ,
- Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/650 дугаар албан тоотод хавсаргаж ирүүлсэн 1989 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаа,
- Батлан хамгаалахын төв Архивын төв Архивын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 363 дугаар албан бичиг хавсарган ирүүлсэн цэргийн албанд татагчдын анкет,
- А аймгийн И сумын Г нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал,
- А аймгийн И сумын Г нэгдлийн бүх гишүүдийн анхдугаар хурлын 1990 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар “Малчин гишүүд ба нэгдлийн гишүүд ажилчин албан хаагчдад мал худалдах үнийн дүнгийн тухай” тогтоол,
- А аймгийн И сумын Г нэгдлийн өмч хувьчлалын материал зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч П.С А аймгийн И сумын Г нэгдлийн Бугат бригадад 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл усны худгийн моторчноор, А аймгийн И сумын Г нэгдлийн Бугатын бригадад 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч П.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч П.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР