Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Ц.Сүхбат,  

Шүүгдэгч А.Амаржаргал, У.Уужимбат, Э.Цолмонбаяр /өөрөө өөрсдийгөө  өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Алаг-Эрдэнийн Амаржаргал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Уранбатын Уужимбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханх овогт Энхтүвшингийн Цолмонбаяр нарт холбогдох эрүүгийн 1809000000359 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй,  СУИС-ийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел уулын 4 дүгээр гудамжны 65 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 61 дүгээр байрны 60 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овгийн Алаг-Эрдэнийн Амаржаргал, /РД:УШ94112211/

Монгол улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, техникийн мэргэжлийн орчуулагч мэргэжилтэй гэх, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол, 15 дугаар байрны 42 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 49 дүгээр байрны 42 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Уранбатын Уужимбат, /РД:ТЕ94070613/

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хуучин цэргийн хотхон гудамжны 3 дугаар байрны 3 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо 66 дугаар байрны 54 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ханх овгийн Энхтүвшингийн Цолмонбаяр, /РД:УШ94020491/.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч  А.Амаржаргал нь үргэлжилсэн үйлдлээр.

Шүүгдэгч У.Уужимбаттай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн А.Батдавааг "утсаар нь ярьчихаад өгье" гэж хуурч гар утсыг аван, 2 тал руугаа нэвт гардаг фүүдс ко нэртэй дэлгүүр лүү орж нэвт гаран зугтааж бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч У.Уужимбаттай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй иргэн Б.Номинг "утсаар нь ярьчихаад өгье" "гэж хуурч гар утсыг аван, 2 тал руугаа нэвт гардаг фүүдс ко нэртэй дэлгүүр лүү орж нэвт гаран зугтааж бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Э.Цолмонбаяртай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Т.Гүн-Ирвэдийг "утсаар нь ярьчихаад өгье гэж хуурч гар утсыг аван, 2 тал руугаа нэвт гардаг фүүдс ко нэртэй дэлгүүр лүү орж нэвт гаран зугтааж бусдын эд хөрөнгийг залилсан.

Шүүгдэгч У.Уужимбат нь үргэлжилсэн үйлдлээр:

Шүүгдэгч А.Амаржаргалтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 'Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 ;дүгээр орцны үүдэнд иргэн А.Батдавааг "утсаар нь ярьчихаад өгье" гэж хуурч гар утсыг аван, 2 тал руугаа нэвт гардаг фүүдс ко нэртэй дэлгүүр лүү орж нэвт гаран зугтааж бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч А.Амаржаргалтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй иргэн Б.Номинг "утсаар нь ярьчихаад өгье" гэж хуурч гар утсыг аван, 2 тал руугаа нэвт гардаг фүүдс ко нэртэй дэлгүүр лүү орж нэвт гаран зугтааж бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Э.Цолмонбаяр нь А.Амаржаргалтай бүлэглэн 2018 оны 4
дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Т.Гүн-Ирвэдийг "утсаар нь
ярьчихаад өгье" гэж хуурч гар утсыг аван, 2 тал руугаа нэвт гардаг фүүдс ко
нэртэй дэлгүүр лүү орж нэвт гаран зугтааж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Амаржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Уужимбаттай уулзаад дэлгүүр орсон. Тэгээд би Уужимбатад энэ дэлгүүр цаашаа нэвт гардаг юм байна гэж хэлсэн. Төмөр замд хүний утас дээрэмддэг гэсэн яриа гардаг юм байна лээ гэж хэлсэн. Би утас авъя гэж хэлээгүй. Бид хоёр гараад байр эргээд явж байхад нэг банди таарахад Уужимбат очоод, утсаар чинь ганц ярьчихъя гэж хэлсэн. Тэгээд Батдаваагийн утсыг “Foods Co” дэлгүүрийн араар аваад гаръя гэж хоорондоо ярилцсан. Тэгээд Уужимбат хохирогч Батдаваагийн гар утсын авсан. Би хохирогч Батдаваатай үлдээд, 5-6 минутын дараа араас нь орсон. Дараагийн үйлдэл нь Номин гэдэг охин байгаа. Төмөр замын удирдах газрын гадаа зогсож байсан. Уужимбат очоод хохирогч Номингоос асуусан. Би явж байхдаа тэр охиноос “танай гэр хаана байдаг юм” гэж асуухад манай хажууд байдаг гэж хэлсэн. Миний таньдаг охин байсан болохоор нь Уужимбатад “найз охинтойгоо уулзлаа” гэж хэлсэн. Харин Уужимбат хохирогч Номинг дагуулаад үлдсэн. Би Уужимбатыг гар утсыг нь авахад байгаагүй. Номингийн утсыг Уужимбат авсан. Харин мэдүүлэг дээр би Номингийн гар утсыг авсан мэтээр мэдүүлэг өгсөн байна. Би Уужимбатаас юу болсон талаар асуухад би “Foods Co” дэлгүүрээр нэвт гараад явчихсан гэж хэлсэн. Гурав дахь үйлдэл дээр би нэгдүгээр байрны гадаа очсон. Нэг банди явж байсан. Цоомоо тэр банди дээр очоод “гар утсаараа нэг яриулаач” гэж асуухад нөгөө хүүхэд “нэгжгүй” гэж хэлсэн. Нөгөө банди утсаа өгч гаргахгүй байсан болохоор нь утсыг нь би аваад, цаашаа нэвт гарсан. Намайг гараад нэгдүгээр байрны ард зогсож байхад Цоомоо зогсож байсан. Тэгээд цаашаа шууд яваад машин дээрээ очсон гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

      Шүүгдэгч У.Уужимбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв…”

     Шүүгдэгч Э.Цолмонбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв…”

Эрүүгийн 1809000000359 дугаартай хэргээс:

Шүүгдэгч А.Амаржаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би өөрийнхөө хийсэн хэрэгт сонсгосон ялын зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Тэгтэл Уужимбат "утсаар чинь ярьчихаад өгье" гэж гуйгаад... тэгээд бид хоёр бие, бие рүүгээ хараад нүдээрээ шахуу ярилцаад дэлгүүр лүү хамт ороод хүнтэй утсаар яриулчихъя, би хоёр машины түлхүүрээ энд үлдээчихсэн юм... гэж хэлээд би тэр залуутай гадаа нь үлдээд харин Уужимбат дотогшоо орсон. Тэгээд бид хоёр жаахан юм ярилцаж байгаад "за за чи одоо манай найзын араас ороод... гараад ирээч" гэхэд тэр залуу орохоор нь би зугтчихсан. Тэгээд удалгүй бид хоёр... хоорондоо утсаар ярьж байгаад уулзацгаасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн  68-69 дугаар хуудас/

 

             Шүүгдэгч У.Уужимбат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би өөрийнхөө хийсэн хэрэгт сонсгосон ялын зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Амараа бид хоёр хамт явж байгаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр байранд байрладаг “Фүүдс ко” нэртэй дэлгүүрийн тэр хавьд очтол Амараа "энэ хоёр талдаа хаалгатай дэлгүүр байна, хөгшөөн хүний утсыг аваад нэг нь зугтаад, нэг нь аргалж байж болох юм байна" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаад хүний утас авахаар болсон. Тэр залуутай уулзахын өмнө Амараа "би гар утсыг нь асуугаад авч өгье, би түрүүнд ороод дүрсээ камерт бичүүлсэн болохоор болохгүй байх. Чи ороод цаашаа нэвт гараад явчих" гэж хэлсэн. Тэгтэл Амараа нөгөө залуугийн утсыг нь авсны дараа "хөгшөөн би машиныхаа түлхүүрийг дэлгүүрээс авах ёстой, худалдагчтай нь энэ хүнийг яриулах хэрэгтэй байна" гэсэн. Тэгээд надад гар утсыг нь өгөхөөр нь би "орж худалдагчтай нь яриулаад ирье" гэж хэлээд ороод шууд цаашаа нэвт гараад... гүйгээд явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.Цолмонбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хүлээн зөвшөөрч байна... Бид хоёр Фүүдс ко гэсэн нэртэй дэлгүүрийн урд очтол Амараа "чи энэ бандийг дуудаад утсаараа яриулчих гээд асуугаад өг" гэж хэлсэн... Амараа утсыг нь авч ороод би тэр залуутай гадаа үлдээд би цаашаа нүдийг нь хариулж байгаад яваад байрны буланд очоод шээтэл нөгөө залуу Амраагийн араас орсон. Тэгээд удалгүй Амараа нөгөө байрыг тойрч гарч хамаг хурдаараа гүйгээд машин руугаа очоод над руу залгаад “машиндаа байна хүрээд ир” гэхээр нь би очсон... Амаржаргал анх хоёулаа хамт байж байгаад би гар утсыг нь авна, намайг орохоор чи араас оруулаарай. Тэгээд тэр хооронд нь чи зугтаарай гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113/

 

Хохирогч А.Батдаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 4 сарын 15-ны өдөр үл таних 2 эрэгтэй хүн намайг дуудаад нэг нь "манай ах энэ дэлгүүрийн хүнд түлхүүр үлдээчихсэн юм ахтайгаа яриулчихаад гараад ирье" гээд тэгээд би гар утсаа өгсөн нэг залуу нь надтай хамт үлдсэн. Тэгээд тэр залуу 5 гаруй минут болоод гарч ирээгүй, тэгсэн чинь надтай хамт байсан залуу нь "яачихваа, би ороод хурдлуулаадхая" гээд дэлгүүр лүү орсон. Би араас нь орсон чинь тэр 2 залуу байгаагүй бөгөөд тэр дэлгүүр нь цаашаагаа гардаг хоёр талдаа хаалгатай байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Номин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Нэг дэлгүүрийн гадна намайг суулгаад “чи энд хүлээж бай” гэж хэлээд миний Самсунг эс 7 эдж гар утсыг аваад дэлгүүр лүү орсон. Би 15 минут орчим үүдэнд нь хүлээсэн боловч гарч ирэхгүй байсан болохоор дэлгүүр рүү нь яваад ороход тэр дэлгүүр цаашаагаа нэвт гардаг хаалгатай байсан. Намайг дэлгүүрийн гадна дагуулж очоод тэр залуу би чиний утсыг аваад эгчийнхээ дэлгүүр рүү орж нэг дугаар тэмдэглэж аваад ярьчихаад ирье гэж хэлсэн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Гүн-Ирвэд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Туранхай залуу “утсаа өгч байгаач би машиныхаа түлхүүрийг дэлгүүрт тавьчихсан чинь авах хэрэгтэй байгаа юм аа, чи араас жаахан байж байгаад орж ирээд авчих, манай найз чамтай хамт үлдэнэ" гээд дэлгүүр лүү орсон. Тэгтэл нөгөө батгатай залуу нь шээлээ энэ тэр гэж байснаа гэнэт алга болчихоор нь би гайхаад нөгөө залуугийнх нь араас дэлгүүр рүү ортол нөгөө залуу байхгүй байсан ба дэлгүүр цаашаа нэвт гарах хаалгатай байхаар нь дуудлага егсен..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-129 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Баруун, зүүн талаасаа нэвт гардаг дэлгүүртээ худалдагчаар сууж байхад... хүүхэд орж ирээд танай дэлгүүр нэвт гардаг юм уу, Яанаа би гар утсаа залилуулчихлаа гэж ярьж ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

         Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:

“… Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байр ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан 2 орцтой угсармал таван давхар байр байсан ба ертөнцийн зүгээр хойд талын орцны / дугаар орцны / 1 давхарын 44 тоот нь байрны орцтой тал руу харсан тагтыг хоёр талаас авирах хэсэгтэй хар өнгийн шаттай, хаалганы баруун гар талд цагаан өнгийн дэвсгэр дээр “Foods Со нэртэй ногоон өнгийн бичигтэй хүнсний дэлгүүр гэсэн хаягтай дэлгүүр байв. Хохирогчийн гар утсыг авч орсон гэх Foods Со дэлгүүрийн уг хаалгаар дэлгүүр лүү ороход баруун талд хүнсний ногоог лангуун дээр байрлуулан тавьсан, зүүн урд гар талд хүнсний бүтээгдэхүүний хөрөгтэй, өрөөний баруун гар талын урд хэсэгт хүрэн өнгийн модон хаалга онгорхой байсан ба түүгээр цааш явахад баруун гар талд орц руу гардаг ногоон өнгийн төмөр хаалга, зүүн гар талд дахин хүрэн өнгийн хаалга байсан ба үүгээр орж үзлэгийг цааш үргэжлүүлэхэд дотроо архи пиво, гоо сайхан, чихэр бичинь бүхий лангуунуудтай дэлгүүрийн өрөөний ертөнцийн зүгээр талд хохирогчийн гар утсыг авч гарсан гэх сэжигтэй этгээдүүдийн гарч явсан гэх цагаан өнгийн вакум хаалга байсан. Хаалганы дээр тааз хэсэгт хяналтын камер ажиллаж байсан. Уг хаалгаар гарахад 1 дүгээр байрны баруун талд гарч ирсэн ба гаднаа чулуун пасат бүхий цонх, хаалгандаа төмөр хаалттай, хаалганы дээрээ Foods Со гэсэн ногоон хаяг бүхий хүнсний дэлгүүр байв…” гэжээ /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

“… А.Амаржаргал, У.Уужимбат нараас тус хэргийн хохирогч Б.Номинд харагдах байдал бүрэн бүтэн сэв зураасгүй, ажиллагаа хэвийн голд өнгийн Самсунг галакси эс-7 эдже маркын гар утсыг хураан авч хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 18 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайланд:

“…Хуучин. Samsung galaxy S7 edge маркийн гар утсыг 408.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

“…А.Амаржаргал, У.Уужимбат нараас тус хэргийн хохирогч А.Батдаваагийн харагдах байдал бүрэн бүтэн сэв зураасгүй, Band Ite Luna гэсэн бичиглэлтэй ажиллагаа хэвийн гар утсыг хураан авч хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 71 дүгээр хуудас/,

   Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

“…Luna 2 маркийн  гар утас 168.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 81-82 дугаар хуудас/, 

 

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд:

 “…ТБД андуудын замын урд талын автобусны буудлын зүүн хойно “Сайн” ломбардны үүдэн дэх зогсоол дээр цагаан өнгийн гаднаас харагдах байдал буюу хойд, урд талын гупер, салхины шилнүүд бүрэн бүтэн, цонхны шилнүүдэд хар өнгийн хуулга наасан металл өнгийн 5 салаа обуд, өвлийн дугуйтай 32-37 УНЕ улсын дугаартай 105 марк-2 маркын автомашины хамар талыг ертөнцийн зүгээр баруун зүг рүү харуулан байрлуулсан байна. Зүүн талын урд талын суудалны доор байрлах саарал өнгийн  шалавчийг сөхөхөд хохирогчийн залилуулсан  хар өнгийн гэртэй, дэлгэцний зүүн дээд булан шилэн наалт ховхорсон бусад газруудад ямар нэгэн сэв зураас, гэмтэлгүй ай фоне-6 плас загварын  гар утас байсан…” гэжээ /хх-ийн 116-120 дугаар хуудас/,

 

      Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд:

-“…Хохирогч Т.Гүн-Ирвэдээс хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хураан авав…” гэжээ /хх-ийн 121 дүгээр хуудас/,

 

       Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

-“…Хохирогч Т.Гүн-Ирвэдэд хохирогчийн залилуулсан гэх ай фоне-6 плас загварын гар тусыг хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 122 дугаар хуудас/,

 

        Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

-“…Фүүдс ко нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт дэлгэцийн баруун дээд буланд  2018-04-22 15:05:07 гэсэн бичиглэл харин дэлгэцийн гол хэсэгт дэлгүүрийн үүд хэсэг болон 52 дугаар байрны булан, авто зам мөн хохирогч Т.Гүн-Ирвэд, яллагдагч Э.Цолмонбаяр, А.Амаржаргал нарын цаашаа харсан дүрс харагдах Цолмонбаяр 52 дугаар байрны буланг чиглэж яваад харин Амаржаргал дэлгүүрийн хаалгаар хохирогчийн гар утсыг аваад орж байгаа харагдлаа. Бичлэгийн цаг 15:05:45 болоход 52 дугаар байрны ард талаар Өгөөжийн урд талын зам дагуу баруун тийшээ яллагдагч А.Амаржаргал нь хамаг хурдаараа гүйгээд өнгөрөв…” гэжээ /хх-ийн 123-125 дугаар хуудас/,

 

       Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

-“…Камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 126 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайланд:

-“…Iphone 6s plus маркийн гар утсыг 704.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

 

        Насанд хүрээгүй хүүхдийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Д.Нарангийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, У.Уужимбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, А.Амаржаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Л.Энэбишийн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/, гэрч Г.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 130 дугаар хуудас/, гэрч  Б.Нарандоржийн мэдүүлэг /хх-ийн 135 дугаар хуудас/, Э.Цолмонбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 145 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 146 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-ийн 152 дугаар хуудас/, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 153 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч  А.Амаржаргал нь үргэлжилсэн үйлдлээр:

Шүүгдэгч У.Уужимбаттай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн А.Батдаваад "утсаар нь ярьчихаад өгье" гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгө болох “ luna 2” загварын гар утсыг нь шилжүүлэн авч, улмаар 2 тал руугаа нэвт гардаг “Фүүдс ко” нэртэй дэлгүүр рүү орж нэвт гаран зугтаасан зэрэг үгээр үйлдлээр бодит байдлыг нуух замаар А.Батдавааг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь залилсан,

Шүүгдэгч У.Уужимбаттай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй иргэн Б.Номинд "утсаар нь ярьчихаад өгье" "гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгө болох “ samsung S7 edge” загварын гар утсыг нь шилжүүлэн авч, улмаар 2 тал руугаа нэвт гардаг “Фүүдс ко” нэртэй дэлгүүр рүү орж нэвт гаран зугтаасан зэрэг үгээр үйлдлээр бодит байдлыг нуух замаар Б.Номинг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь залилсан,

Шүүгдэгч Э.Цолмонбаяртай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Т.Гүн-Ирвэдийг "утсаар нь ярьчихаад өгье гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгө болох “ Iphone 6s plus” загварын гар утсыг шилжүүлэн авч, улмаар 2 тал руугаа нэвт гардаг “Фүүдс ко” нэртэй дэлгүүр рүү орж нэвт гаран зугтаасан зэрэг үгээр үйлдлээр бодит байдлыг нуух замаар Т.Гүн-Ирвэдийг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь залилсан,

Шүүгдэгч У.Уужимбат нь үргэлжилсэн үйлдлээр:

Шүүгдэгч А.Амаржаргалтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй иргэн А.Батдаваад "утсаар нь ярьчихаад өгье" "гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгө болох “ luna 2” загварын гар утсыг шилжүүлэн авч, улмаар 2 тал руугаа нэвт гардаг “Фүүдс ко” нэртэй дэлгүүр рүү орж нэвт гаран зугтаасан зэрэг үгээр үйлдлээр бодит байдлыг нуух замаар Б.Номинг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь залилсан,

Шүүгдэгч А.Амаржаргалтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй иргэн Б.Номинд "утсаар нь ярьчихаад өгье" "гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгө болох “ samsung S7 edge” загварын гар утсыг шилжүүлэн авч, улмаар 2 тал руугаа нэвт гардаг “Фүүдс ко” нэртэй дэлгүүр рүү орж нэвт гаран зугтаасан зэрэг үгээр үйлдлээр бодит байдлыг нуух замаар Б.Номинг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь залилсан,

Шүүгдэгч Э.Цолмонбаяр нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Т.Гүн-Ирвэдэд "утсаар нь ярьчихаад өгье гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгө болох гар утсыг шилжүүлэн авч, улмаар 2 тал руугаа нэвт гардаг “Фүүдс ко” нэртэй дэлгүүр рүү орж нэвт гаран зугтаасан зэрэг үгээр үйлдлээр бодит байдлыг нуух замаар Т.Гүн-Ирвэдийг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь залилсан болох нь шүүгдэгч А.Амаржаргал, У.Уужимбат, Э.Цолмонбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Батдаваагийн мэдүүлэг, хохирогч Б.Номингийн мэдүүлэг, хохирогч Т.Гүн-Ирвэдийн мэдүүлэг, гэрч Н.Мөнхтуяагийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэг, тус камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл шүүгдэгч нараас хохирогч нарт “утсаар нь ярьчихаад өгье” гэж бодит байдлыг гуйвуулан худал хэлж уг үйлдлийг үнэн мэт дүр эсгэж хуурч, төөрөгдүүлэн гэмт үйлдлээ дэмжих зорилгоор бүлэглэн үгээр, үйлдлээр илэрхийлж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрсөддөө шилжүүлэн авч захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээс гадна тухайн эд хөрөнгө нь шүүгдэгч нар болон тээврийн хэрэгслээс хураагдсан байдал нь эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэлд, гэмт хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл тодорхой тусгагдан бэхжүүлэгдэж, хохирогч нарт хичнээн хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоожээ.

 

 Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Алаг-Эрдэнийн Амаржаргал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Уранбатын Уужимбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан Ханх овогт Энхтүвшингийн Цолмонбаяр нарт тус бүр яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Иймд А.Амаржаргал, У.Уужимбат, Э.Цолмонбаяр нарыг бүлэглэн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Амаржаргал, У.Уужимбат нар нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж прокуророос яллах дүгнэлтэд тусгасан нь үндэслэлтэй байна.  

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.Амаржаргал, У.Уужимбат, Э.Цолмонбаяр нарт ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Хэрэгт авагдсан хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлтэд хохирогч А.Батдаваагаас “…өөрийн залилуулсан гар утас болох Luna 2 маркийн гар утсыг хүлээн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй…” хохирогч Т.Гүн-Ирвэдээс “…утсаа олж авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй…” хохирогч Б.Номингоос “…Samsung Galaxy 7 edge маркын гар утсыг буцааж авсан тул надад гомдол саналгүй…” /хх-173-175/ гэсэн тул шүүгдэгч А.Амаржаргал, У.Уужимбат, Э.Цолмонбаяр нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

  Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгсөн, нөхөн төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Амаржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар, У.Уужимбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар, Э.Цолмонбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Амаржаргал, У.Уужимбат, Э.Цолмонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.