Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2025/00458

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2025/00458

Архангай аймаг

 

 

 

 

 

 

 

 

                          

 

                                 301/ШШ2025/00458

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, 2 дугаар багт байх Х банк ХХК-ны А аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Э сумын ..-р баг, ...-р байрны .... тоотод оршин суух, Б  овгийн Н-ийн Ц /РД:....../,

Хариуцагч: А аймгийн Э сумын ...-р баг, ....-р байрны .... тоотод оршин суух, Б  өндөр овгийн Р-ын Б /РД:...../ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, бусад зардал нийт 81,382,050.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М,

Хариуцагч Р.Б,

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагч Н.Ц-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар хариуцагчийг заавал оролцуулахгүйгээр эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Н.Ц-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.   Нэхэмжлэгч Х банк ХХК-ны А аймаг дахь салбар нь зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 81,382,050.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   

Үндсэн зээлдэгч Н.Ц, Хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Б нар нь нэхэмжлэгч Х Банк ХК-тай 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ202045048490 тоот Зээлийн гэрээ байгуулж 40.000,000 төгрөг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 25-791 ЗГ/202146701458 тоот Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг, 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-0118000839 дугаартай, 25 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал, гэрийн эд хогшил барьцаалсан, мөн Н.Ц, Р.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн ЗГ 202045268767 тоот зээлийн гэрээ байгуулж 19,700,000  төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй,24 сарын хугацаатай зээлж, уг зээлд 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэмэлтээр 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүсэлтийг хүлээн авч 2022 оны 06 сарын 30-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 3ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай Нийт 677 мал тоолуулсан. Үүнээс Адуу-160, Үхэр-70, Хонь-274, Ямаа-173 толгой мал барьцаалсан. Мөн зээлдэгч Н.Ц, хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Б нар нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай зээлсэн. Мөн Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай нийт 656 мал тоолуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ202045048490 тоот гэрээний төлбөрт 53,195,568.40 төгрөгийн төлбөрийг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ/202146701458 тоот зээлийн гэрээний төлбөрт 13,383,647.63 төгрөгийн төлбөрийг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ЗГ/202045268767 тоот, 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/202146045606 тоот , 2022 оны 12 дугаар сарын 30- ний өдрийн зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний төлбөрт 27,112,500.00 төгрөгийн төлбөрийг,  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/202247211350 тоот гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний төлбөрт 685,097.57 төгрөгийн төлбөрийг нийтдээ 94,376,813.60 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч  буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 581-763 хоног хугацаа хэтэрсэн байна. 

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ202045048490 тоот Зээлийн гэрээнүүдийг цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 77,393,610.70 төгрөгийн зээлийн төлбөр гаргуулах, нотариатын зардал 58,000 төгрөг нийт 77,451,610.70 төгрөг гаргуулна гэж,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнүүдийг цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,324,050.85 төгрөг, үүн дээр Нотариатын зардал 58,000 төгрөгийг нэмж нийт 81,382,050.85 төгрөгийг нэхэмжилж байна.

Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай 25 мкв 2 өрөө орон сууц, Бараа материал, гэрийн эд хогшил, А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай Нийт 656 толгой мал тоолуулсан. Үүнээс Адуу-86, Үхэр-70, Хонь-300, Ямаа-200 толгой мал зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжилсэн нийт 84,324,050.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж гаргах шаардлага байхгүй. Эвлэрвэл 12 сар, хугацаа сунгах боломжгүй гэв.

 

4. Хариуцагч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Бизнесийн зээлийг анх 40,000,000 төгрөгөөр аваад үлдэгдэл 4,000,000 гаруй төгрөг байгаа. Бизнесийн зээл, малчны зээл дээр би хамтрангаар орсон ч би тэр мөнгийг хэрэглээгүй. Намайг хамтрангаас чөлөөлж өгнө үү. Манай нөхөр хот руу яваад 3-4 жил гэртээ ирээгүй. Би 3 хүүхдээ өөрөө тэжээдэг учраас хамтран зээлээс чөлөөлж өгнө үү гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Х банк анх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 сая төгрөгийн зээл олгосон. Энэхүү зээлийг үйлчлүүлэгч маань гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулсан бөгөөд нийт төлсөн дүн нь 53,195,568 (тавин гурван сая нэг зуун ерэн таван мянга таван зуун жаран найман) төгрөг болсон байна. Зээлийн хугацаа 36 сар гэж үзвэл зээлийн гэрээний төлж дуусах хугацаа 2023 оны 02 дугаар сард дуусаж байгаа. Гэтэл үүнээс хойш  Х банк энэ мөнгийг нэхсэн үү гэвэл нэхсэн талаарх ямар нэгэн мэдэгдэл, албан баримт ирүүлээгүй, тийм ч нотлох баримт одоогоор байхгүй байна. Тиймээс нэхэмжлээд байгаа 2020  оны 02 дугаар сарын 10-ны гэрээний үүргийн биелэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Х банк” ХК-тай гэрээ байгуулаад 19,700,000 төгрөгийн зээл авсан. Энэ дээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гээд нэмэлт өөрчлөлтүүд ороод явж байгаа. 19,700,000 төгрөгийг 27,112,500 төгрөг болгоод “Х банк” ХК-ыг эрсдэлд оруулахгүйгээр 10,000,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн зээлийн гэрээ байгаа. Мөн 2022 онд гэрээ сунгасан гээд байгаа боловч гэрээ сунгасан асуудлыг Д.Ц-д тэнд очиж гэрээ сунгаагүй. 2022 оноос хойш надтай огт холбогдоогүй гэдэг асуудал ярьдаг. Үүн дээр бизнесийн эрсдэл гэдэг тэмдэглэл үйлдэгдээд байгаа.  Яагаад бизнесийн эрсдэл гэдгийг онцолж яриад байна гэвэл барьцаа дээр бизнесийн орлого төлөх төлбөр дээр бизнесийн орлого гэж байгаа. тухайн үед ковид цар тахлын хугацаа таарсан. Бизнесийн эрсдэлд ч орсон. Мал махны ченж хийж байгаад сүүлдээ эрсдэлд орсон асуудал байгаа. Сүүлдээ орон гэртээ ирэхгүй явчихсан. Бусдад өгөөд алдчихсан гэж хэлдэг. Чухам яаж алдсанаа тодруулж чаддаггүй нөхцөлтэй болчихсон. Энэ урт хугацаанд яваад байхад 2020 оны зээл зээлийг 2025 он хүртэл нэхсэн юм уу гэхээр мэдэгдсэн нэхсэн асуудал байдаггүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэдэг асуудал байна. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн асуудал байгаа. 2022 оны 12 дугаар сард зээлийн гэрээнд өөрчлөлт орсон гэдэг асуудал ярьдаг. 22,000,000 төгрөгийн асуудал байгаа. Энэ хугацаанууд дээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулсан гээд байгаа боловч Д.Ц 2022 оны 12 дугаар сард  А аймагт очоогүй, зээлийн гэрээнд өөрчлөлт ороогүй. Яагаад өөрчлөлт орсон асуудал яриад байгаа юм бол гэдэг асуудал ярьдаг учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал дууссан. Бизнесийн байгууллага давуу эрхээрээ гэрээ сунгасан юм уу, ямар асуудлаар орж ирээд байгаа нь тодорхойгүй асуудал байна гэдэг байр суурин дээр мэтгэлцэж орж байна.  2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн асуудал байгаа. Төлөлт нь 13,383,000 төгрөг хийчихсэн. 1 удаа “Х банк” ХК мэдэгдэл өгсөн. Зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлнө үү гэж мэдэгдлийг Д.Ц өөрөө бичиж аваагүй. Энэ талаар мэдэхгүй гэдэг. Гэхдээ хамтран зээлдэгчид өгсөн байдаг. Энэ мэдэгдэл дээр 2021 оны 09 дүгээр сарын 03-ys өдрийн зээлийг хугацаа нь хэтрээд байна, төлнө үү гэдэг мэдэгдлийг 2023 онд өгсөн байдаг.  “Х банк” ХК бусад зээлүүдийн талаар ямар ч мэдэгдсэн. Энэ зээл төлөх тал дээр энэ хүмүүстэй харьцсан асуудал байхгүй байна. Тиймээс үүн дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан зээлүүд нэхэгдээд байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг эргэж тооцож зарим зээлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай мэтгэлцэж шүүх хуралдаанд орж байгаа гэв.

 

5. Нэхэмжлэгчээс:

-Н.Ц, Р.Б нартай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ202045048490 гоот Зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БГҮ202045048490 тоот Барьцааны гэрээ, БГХ202045048490 тоот Барьцааны гэрээнүүдийн нотариатаар батлуулсан хуулбар,

- зээлийн өргөдөл, зээлийн өргөдлийн хамтран үүрэг гүйцэтгэгч нарын мэдээлэл 2 хуудас,

- Хариуцагч Н.Ц-ийн Х банкинд гаргасан хүсэлт,

- зээл төлөх мэдэгдэл 3 ширхэг,

- Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 7 хуудас,

- А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай , Улсын бүртгэлийн Ү-0118000839 дугаартай, 25 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,

- Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт нотариатаар батлуулсан хуулбар,

- Үндсэн зээлдэгч Н.Ц, Хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Б нартай  байгуулсан ЗГ/202146701458, ЗГ202045048490, ЗГ/202247211350, ЗГ/202146450951, ЗГ/202045268767  тоот Зээлийн гэрээнүүдийн нотариатаар батлуулсан хуулбар, барьцааны гэрээнүүд,

- Бараа материал, гэрийн эд хогшил барьцаалсан барьцааны гэрээний хуулбар,

- ЗГ/202146045606 тоот,  ЗГ/202045268767-1 тоот зээлийн гэрээний өөрчлөлт,

- зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдөр БГХ/202146045606 тоот Барьцааны гэрээ,

- А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай нийт 677 толгой мал тоолуулсан. Үүнээс Адуу-160, Үхэр-70, Хонь-274, Ямаа-173 толгой мал барьцаалсан  барьцааны гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч нараас шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн хариуцагч Н.Ц, Р.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 81,382,050.97 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Үндсэн зээлдэгч Н.Ц, Хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Б нар нь нэхэмжлэгч Х Банк ХК-тай 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ202045048490 тоот Зээлийн гэрээ байгуулж 40.000,000 төгрөг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 25-791 ЗГ/202146701458 тоот Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг, 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-0118000839 дугаартай, 25 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал, гэрийн эд хогшил барьцаалсан, мөн Н.Ц, Р.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн ЗГ 202045268767 тоот зээлийн гэрээ байгуулж 19,700,000  төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй,24 сарын хугацаатай зээлж, уг зээлд 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэмэлтээр 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүсэлтийг хүлээн авч 2022 оны 06 сарын 30-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 3ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай Нийт 677 мал тоолуулсан. Үүнээс Адуу-160, Үхэр-70, Хонь-274, Ямаа-173 толгой мал барьцаалсан. Мөн зээлдэгч Н.Ц, хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Б нар нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай зээлсэн. Мөн Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай нийт 656 мал тоолуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ202045048490 тоот гэрээний төлбөрт 53,195,568.40 төгрөгийн төлбөрийг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ/202146701458 тоот зээлийн гэрээний төлбөрт 13,383,647.63 төгрөгийн төлбөрийг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ЗГ/202045268767 тоот, 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/202146045606 тоот , 2022 оны 12 дугаар сарын 30- ний өдрийн зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний төлбөрт 27,112,500.00 төгрөгийн төлбөрийг,  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/202247211350 тоот гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний төлбөрт 685,097.57 төгрөгийн төлбөрийг нийтдээ 94,376,813.60 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч  буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 581-763 хоног хугацаа хэтэрсэн байна. 

Иймд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнүүдийг цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,324,050.85 төгрөг, үүн дээр Нотариатын зардал 58,000 төгрөгийг нэмж нийт 81,382,050.85 төгрөгийг нэхэмжилж байна.

Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай 25 мкв 2 өрөө орон сууц, Бараа материал, гэрийн эд хогшил, А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай Нийт 656 толгой мал тоолуулсан. Үүнээс Адуу-86, Үхэр-70, Хонь-300, Ямаа-200 толгой мал зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

            3. Хариуцагч Н.Ц, Р.Б нар доорхи тайлбарыг гаргасан.

            Хариуцагч Н.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н.Ц нь Х банкнаас 2020 оны 02 сарын 10-наас 2021 оны 09 сарын 03-ны өдрүүдэд зээлийн болон нэмэлт гэрээ байгуулж зээл авсан. Эдгээр зээлээс 94,346,813 төгрөг төлсөн. Зээлийг бол Н.Ц авч ашиглаж захиран зарцуулсан бөгөөд үндсэн зээлдэгчийнхээ хувиар төлбөл зохих хувийг үлдэгдэл зээлийг төлнө. Ковид цар тахал гарснаас шалтгаалан бизнесийн эрсдэлд өртөсний улмаас зээлийн үлдэгдлийг төлж чадаагүй. Харин хамтран хариуцагч Р.Б нь Н.Ц-н шахалтаар гэрээнд гарын үсэг зурж байсан ба зээлийн мөнгийг авч ашиглах, захиран зарцуулахад оролцоогүй тул хамтран хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсч байна, Х банктай төлөх зээлийн талаар тохиролцох эвлэрэн хэлэлцэх хүсэлттэй байна” гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2020  оны 02 дугаар сарын 10-ны гэрээний үүргийн биелэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй,  мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Х банк” ХК-тай гэрээ байгуулаад 19,700,000 төгрөгийн зээл авсан. Энэ дээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гээд нэмэлт өөрчлөлтүүд ороод явж байгаа. Мөн 2022 онд гэрээ сунгасан гээд байгаа боловч гэрээ сунгасан асуудлыг Д.Ц-д тэнд очиж гэрээ сунгаагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан зээлүүд нэхэгдээд байна, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг эргэж тооцож зарим зээлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн тайлбарыг тус тус гаргадаг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн дагуу хариуцагч Н.Ц, Р.Б нараас үндсэн зээл 47,960,380.21 төгрөг, хүү 30,340,391.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,023,278.67 төгрөг нийт 81,324,050.85 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар үндсэн зээлдэгчийнхээ хувиар төлбөл зохих хувийг үлдэгдэл зээлийг төлнө, хамтран хариуцагч Р.Б нь Н.Ц-н шахалтаар гэрээнд гарын үсэг зурж байсан ба зээлийн мөнгийг авч ашиглах, захиран зарцуулахад оролцоогүй тул хамтран хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсч байна, Х банктай төлөх зээлийн талаар тохиролцох эвлэрэн хэлэлцэх хүсэлттэй байна гэсэн тайлбарыг гаргасан.  

Зохигчид эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч эвлэрүүлэн зуучлагчид нэхэмжлэлийг шилжүүлсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон, нэхэмжлэгч Х банк нэг жилийн хугацаанд төлөхөөр эвлэрэх боломжтой гэсэн тайлбарыг, хариуцагч нар хоёр жилийн хугацаанд эвлэрэн хэлэлцэх бололмжтой гэсэн тайлбарыг тус тус гаргаж тэд эвлэрэн хэлэлцээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

5. Хариуцагч Н.Ц, Р.Б нар

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 40.000,000 төгрөг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,

мөн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,

 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 19,700,000  төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, уг зээлд 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэмэлтээр 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-0118000839 дугаартай, 25 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал, гэрийн эд хогшил, мөн А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай 677 толгой мал барьцаалж талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. 

 

Талууд барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай тус тус нийцсэн байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн Х банкин дахь 5156171154 тоот дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцохоор заасны дагуу зээлдэгч Х банк Н.Цогт-Эрдэнийн эзэмшдэг 5156171154 дансанд зээл 40,000,000 төгрөгийг 2020 оны 02 сарын 10-ны өдөр,  5156291074 дансанд зээл 20,000,000 төгрөгийг 2021 оны 09 сарын 03-ны өдөр, 5156185511 дансанд зээл 19,700,000 төгрөгийг 2020 оны 04 сарын 24-ний өдөр, 5156320925 дансанд зээл 20,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 07-ны өдөр, 5135769771 дансанд зээл 15,000,000 төгрөгийг 2021 оны 02 сарын 05-ны өдөр тус тус шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

 

6. Хариуцагч Н.Ц болон хариуцагч Р.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа зээлүүдийг Н.Ц авч ашигласан, Р.Б-ийг хамтран хариуцагчаас чөлөөлүүлнэ гэж,

мөн хариуцагч Р.Б Н.Ц нь 2022 онд Улаанбаатар явснаас хойш ирээгүй, ганцаараа хүүхдүүдээ өсгөж байгаа, барьцаа хөрөнгө болох Э сум, 2-р баг, 3-36-13 тоотын үл хөдлөх хөрөнгөөр төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргадаг.

 

Гэрээний 3, 4-т “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээх”-ээр заасан тул Р.Б нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч тус бүрээс хэсэгчлэн шаардахаар заагаагүй тул банк үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь зээлдэгч нараас шаардах эрхтэй байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Б-ийн хамтран хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

7. Талуудын байгуулсан гэрээнүүдийн 2-д “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээнүүдийн 6, 7-д тус тус “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” бол банкны санаачлагаар гэрээг цуцлахаар заасан.

 

Х банк 2022 оны 11 сарын 10-ны өдөр, 2023 оны 01 сарын 20-ны өдөр, 2023 оны 02 сарын 14-ний өдөр, 2023 оны 02 сарын 24-ний өдрүүдэд зээлүүдийг тус бүр төлөх мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.

 

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа гурван жил” гэж,

Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус зааж өгсөн.

 

Хариуцагч Н.Ц, Р.Б нараас нэхэмжлэгч Х банк 2020 оны 02 сарын 10-ны өдрийн зээлийн үүргээ гүйцэтгэх талаарх мэдэгдлийг 2023 оны 01 сарын 20-ны өдөр хүргүүлснийг хариуцагч Р.Б хүлээн авсан гарын үсэгтэй, уг баримтыг талаар маргаагүй байх тул зээлдэгч нарт олгосон 2020 оны 02 сарын 10-ны өдөр олгосон зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу шаардах эрх дуусаагүй байна гэж үзнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2022 оны зээлийн гэрээний өөрчлөлтийг хариуцагч Н.Ц мэдээгүй” гэсэн тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтанд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хариуцагч Н.Ц, Р.Б нар гарын үсэг зурагдсан нотлох баримт хэрэгт авагдсан, хариуцагч нар уг баримттай маргадаггүй тул тус тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  

 

9. Хариуцагч нар зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний 6.4-д зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, түүнээс үүсэх хохирлыг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” мөн зүйлийн 225 дугаар зүйлийн 225.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус заасан ба хариуцагч нарт зээл төлөх хугацаа заасан мэдэгдлийг Төрийн банк хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч Х банк Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 81,324,050.85 төгрөг, нотариатын зардал 58,000 төгрөгийг нэмж нийт 81,382,050.85 төгрөгийг хариуцагч Н.Ц, Р.Б нараас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

10. Хариуцагч Н.Ц, Р.Б нар нь барьцааны зүйлийн талаар маргаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-0118000839 дугаартай, 25 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал, гэрийн эд хогшил, мөн А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай 677 толгой мал барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д нийцдэг бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 7.4-д заасан тул хариуцагч Н.Ц, Р.Б нар 81,382,050.85 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг биелүүлээгүй бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйл болох А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-0118000839 дугаартай, 25 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал, гэрийн эд хогшил, мөн А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай 677 толгой малыг худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.   

 

Хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч С.П шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нарын аль зээлийг аль хөрөнгөөр эхэлж хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлттэй байна гэсэн тайлбарыг гаргадаг.  

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж хуульд зохицуулж өгсөн, хуулийн зохицуулалтын хүрээнд үүргийг гүйцэтгэх боломжтой гэж үзсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,045.09 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Ц, Р.Б нараас 623,045.09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Ц, Р.Б нараас 81,382,050.85 /наян нэгэн сая гурван зуун хорин дөрвөн мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХКомпанид олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Н.Ц, Р.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох А аймаг Э сум 2-р баг 5-р байр 2-р орц 13 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-0118000839 дугаартай, 25 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал, гэрийн эд хогшил, мөн А аймаг Э сум 2-р баг хаягт байршилтай 677 толгой малыг худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,045.09 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Ц, Р.Б нараас 623,045.09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

 

             4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР