2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/08351

 

 

 

 

 

 

 

 

       2025           10              16                                            192/ШШ2025/08351

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* ******* *******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “******* ******* *******” ХХК-ийн захирал тай уулзаж Тоёота приус 41 маркийн суудлын авто машиныг захиалгаар худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 15,000,000 төгрөг төлсөн. Гэвч гэрээнд заасан 60 хонгийн хугацаа өнгөрсөн хэдий боловч захиалсан машин ирээгүй. Машин хэзээ ирэх вэ хэрэв ирэхгүй бол урьдчилгаа болгож өгсөн 15,000,000 төгрөгөө авъя гэхэд “******* ******* *******” ХХК-ийн талаас удахгүй дараа гэж хойшлуулдаг байсан. Энэ асуудлаар , , дүүргийн Иргэний харгийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандаж өргөдөл гаргасан боловч уригдагч тал болох “******* ******* *******” ХХК нь дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу гудамж, Премиум Палас цогцолбор 304 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн байх тул 2025 оны 04 дүгээр 28-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай дугаартай , , дүүргийн Иргэний харгийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл гарсан. Иймд хариуцагч“******* ******* *******” ХХК нь хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтож өгнө үү. Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “******* ******* *******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 25 дугаар хороо, Буянт ухаа наадамчдын зам гудамж, 716 дугаар байр, 4 тоот хаягт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/ХХ 3 тал/-аар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “******* ******* *******” ХХК /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар/ХХ 5 тал/-аар мөн түүний оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь , , дүүргийн Иргэний харгийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл/ХХ 3 тал/, дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, шууданчийн магадалгаа/ХХ 21-22 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн овогт ын /РД:/ нь “******* ******* *******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн болох шүүхийн журмаар бүрдүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа/ХХ 17-19 тал/-аар, түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, албадан ирүүлэх ажиллагаа гүйцэтгэсэн Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас/ХХ 33 тал/-аар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хүсэлтийг хангаж, “******* ******* *******” ХХК/РД: / болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/ нарыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* ******* *******” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/ нарыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж,  “******* ******* *******” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/ нарын оршин суугаа болон компанийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ***