Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 301/ШШ2025/00462

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 301/ШШ2025/00462

Архангай аймаг

 

                                                   

 

 

 

 

 

 

                          

 

                                    301/ШШ2025/00462

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У  хот, С  дүүрэг, .... дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Х банкны төв байранд байх Х  банк ХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: А аймаг, Ц  сум, ... дугаар баг, Ц  гэх газарт оршин суух Х овогт Б-ийн Ү  /ИБД:....../-д холбогдох,  

18,131,985 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  /цахимаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов. Хариуцагч Б.Ү-д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тайлбар тус тус гаргасан байдлыг харгалзан хариуцагч Б.Ү-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х  банк ХК-иас хариуцагч Б.Ү-аас зээлийн үндсэн төлбөрт 16,165,548.22 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 1,920,116.36 төгрөг, нэмэгдүүлсэн зээл 46,320.61 төгрөг нийт 18,131,985 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

 

    1. Нэхэмжлэгч Х банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...зээлийн үндсэн

төлбөрт 16,165,548.22 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 1,920,116.36 төгрөг, нэмэгдүүлсэн зээл 46,320.61 төгрөг нийт 18,131,985  нэхэмжилж байна...” гэжээ.

 

    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан

тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна, иймд хариуцагч Б.Ү-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээл нийт 18,131,985 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

1.3 Хариуцагч Б.Ү-д 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх ба хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч байгууллагаас

- 2005 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9007001017 дугаар “Улсын бүртгэлийн   гэрчилгээ”,

- 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2010102033 дугаар “Зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

- Хариуцагч Б.Ү-ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х Банк ХК-иас хариуцагч Б.Ү-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 16,165,548.22 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 1,920,116.36 төгрөг, нэмэгдүүлсэн зээл 46,320.61 төгрөг нийт 18,131,985 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Х Банк ХКомпани нь Б-ийн Ү-тай 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2010102033 тоот зээлийн гэрээ байгуулж 19,398,657.82 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Б.Үүрцайх нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Иймд Б.Ү-аас 18,131,985 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б.Ү нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2010102033 дугаар зээлийн гэрээг Х банктай байгуулж, 19,398,657.82 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй онлайн цалингийн зээл авч, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. 

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зээлийн гэрээний 2.8-д зээлдэгчийн 5005312292 тоот дансанд зээлийг бэлнээр шилжүүлснээр олгосонд тооцохоор заасны дагуу зээлдэгч Базарпүрэвийн Үүрцайхын эзэмшдэг 5005312292 дансанд зээл 19,398,657.82 төгрөгийг 2024 оны 04 сарын 25-ны өдөр шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

 

Хариуцагч Б.Ү  2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 19,398,657.82 төгрөгийг төгрөгийг авч, 4,880,018.64 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 18,131,985 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн эрэн төлөлтийн  тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.  

 

 

Талуудын байгуулсан гэрээний 3.2-т “Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т заасны дагуу шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний 3.2-д “эргэн төлөлтийн хуваарьт  заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь Гэрээний хэсэгчилсэн үүрэг болно. Гэрээний хэсэгчилсэн үүргийг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих Гэрээний хэсэгчилсэн төлбөрийг төлөх хугацаа гэж үзнэ. Заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй нь гэрээний үүргийн зөрчилд тооцогдож, тухайн үүргийн зөрчилд гэрээний 2.4-д заасан нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэл болно” гэж, мөн гэрээний 4.1-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, түүнчлэн хуульд заасан нөхцөл үүссэн бол банк үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга дарааллыг сонгон үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж тохиролцжээ.

 

Хариуцагч Б.Ү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, түүнээс үүсэх хохирлыг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан ба хариуцагч 2024 оны 11 дүгээр сараас хойш зээлээ төлөөгүй, зээл төлөх мэдэгдлийг ХасБанк хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Х Банк ХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, -д зааснаар 18,131,985 төгрөгийг хариуцагч Б.Ү шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ү-аас үндсэн зээлийн үлдэгдэл 16,165,548.22 төгрөг, зээлийн хүү 1,920,116.36 төгрөг, нэмэгдүүлсэн зээл 46,320.61 төгрөг нийт 18,131,985 төгрөгийг гаргуулан “Х Банк” ХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Б.Ү  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 248,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-аас  улсын тэмдэгтийн хураамж 248,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Банк ХК-д олгохоор шийдвэрлэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 -т заасныг баримтлан хариуцагч Б.Ү-аас үндсэн зээлийн үлдэгдэл 16,165,548.22 төгрөг, зээлийн хүү 1,920,116.36 төгрөг, нэмэгдүүлсэн зээл 46,320.61 төгрөг нийт 18,131,985 төгрөгийг гаргуулан “Х Банк” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 248,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-аас  улсын тэмдэгтийн хураамж 248,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Банк ХК-д олгосугай.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР