Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 403

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

            Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17090 0000 0041 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 11-нд Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р багт оршин суух хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,

1998 оны 03 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жил хорих ялаар,

2004 оны 09 дүгээр сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2006 оны 03 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2014 оны 06 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-нд хуулийн тэгшитгэлээр суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ж.О/регистрийн дугаар МК75021119/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Онь 2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 17 тоот, хохирогч Г.Андбаатарын гэрт нэвтрэн орж түүний самсунг галакси эс 6 эджи, айфоне 6 маркийн гар утас, С.Янжиндуламын айфоне 5 эс, Л.Энх-Эрдэнийн самсунг галакси эс 5 утас гар утаснууд хулгайлсан,

2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 19 тоот, хохирогч Б.Анхбаатарын гэрт нэвтрэн орж самсунг нөт 1 маркийн гар утас хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өглөө 10-11 цагийн үед 31 --автобусны буудал уруудаад байдаг Мөнгөлөг гэдэг нэртэй авто засварын газарт очиж машины сэв замаск засаж, грашийн өргөтгөлийн ажил хийсэн. Энэ ажлыг бараг оройн 23 цаг өнгөртөл хийсэн. Тэр машины сэв зассан гээд мөнгө авсан, авсан мөнгөөрөө 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад ганцаараа сууж байгаад уучихсан. Тэгээд тэндээс би 32 клуб руу алхаж очоод тэнд 2 шил Боргио пиво, 1 шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч ганцаараа уусан. Тэр клубд би нэлээд удаан суусан, яг хэдэн цаг хүртэл сууснаа санахгүй байна. Тэгээд би клубээс гараад зам дагаад урагшаа алхсан. Тэгээд тамхи татаж яваад, уусан пивондоо нэлээд согтсон. Тэгээд явж байгаад замын зүүн талд хашааных нь хаалга нь онгорхой нэг айл байхаар нь хашаагаар нь яваад ортол дотроо монгол гэртэй айл байсан. Тэгээд би хаалгаар нь шагайгаад хүн байна уу гэсэн чинь дугарахгүй, харанхуй байсан. Тэгээд л би тэр айлаас гар утсыг нь авч гарсан. Тэгээд уг айлаас гараад явж байгаад хажууханд нь байдаг нэг монгол гэртэй айлын хаалгыг татсан чинь дотроосоо нэг төмөр юмаар цоожилчихсон байсан. Тэгээд дахиад түлхсэн чинь төмөр нь унаад хаалга нь онгойчихсон. Тэгээд тэр айл руу ороод 4 ширхэг гар утас авсан. Тэр үед харанхуй байсан тул ямар содон шинжтэй ямар өнгөтэй утаснууд байсныг сайн хараагүй. Тэгээд гараад явтал тэр айлаас эрэгтэй хүн гарч ирээд намайг цагдаад барьж өгсөн, өөр тодорхой санах юм алга...” гэсэн мэдүүлэг /хх-45-46/,

 

Хохирогч Г.Андбаатарын “...тэр залуу манай гэрийн гадна дээд болон дунд бүслүүрийг огтолж таслаад хатавчаар гараа оруулж цоожнуудыг бүгдийг нь онгойлгож хаалгаар орж миний гал тогооны тавиур дээр цэнэглээд тавьчихсан байсан самсунг галакси эс-6 эджи маркийн гар утас болон гэрийн хойд талын орны толгойн дээр байсан айфоне-6 маркийн гар утаснуудыг хулгайлсан. Мөн хойд орны толгойн дээр айфоне-6 утастай цуг байсан эхнэрийн дүү Энх-Эрдэнийн самсунг галакси эс-5 маркийн гар утсыг бас хулгайлсан байсан. Миний самсунг галакси эс-6 эджи маркийн гар утсыг цагаан өнгийн цэнэглэгчтэй нь цуг хулгайлсан байсан. Цэнэглэгчийг нь цагдаа нар ирсний дараа эвхээд халаасалчихсан байхад нь хараад буцааж авсан...", "...намайг тэр залуутай гудамжинд барьцалдаад зогсож байхад Энх-Эрдэнэ дүү маань гарч ирээд газраас самсунг галакси эс-5 маркийн гар утас болон айфоне-5 маркийн гар утаснуудыг эхэлж олж авсан. Бас жаахан зайтай газарт миний самсунг галакси эс-6 эджи маркийн гар утсыг унагачихсан байсныг нь олж авсан гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Хохирогч Б.Анхбаярын “...би өчигдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 7-19 тоотод байрлах гэртээ унтаж байгаад өөрийн самсунг нөүт-1 маркийн гар утсаа хулгайд алдсан тул цагдаад хандсан. ...гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. ...орой унтахдаа хаалгаа түгжээгүй унтсан байсан. ...Гэтэл үүрээр 4 цагийн үед үүрээр манай эмээгийнд хулгайч орж ирээд миний гар утсыг аваад гарсан байсан. Үүнийг мэдээд өөрийн гар утас руу эмээгийнхээ дугаараас залгатал нэг цагдаа аваад цагдаагийн газраас ирж утсаа аваарай гэсэн тэгээд би өглөө нь очиж гар утсаа авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Янжиндуламын “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би хичээлдээ яваад орой 19 цагийн үед өөрийн үеэл эгчийн нөхөр болох Андбаатарын гэрт нь очсон. Тэднийх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Нуурын 7-17 тоотод байдаг юм. ...тэр шөнө Андбаатар ах, би, Энх-Эрдэнэ дүү бид хэд хоносон юм. Тэр шөнө 02 цаг өнгөрч байхад унтацгаасан, би унтахдаа өөрийн айфоне-5 эс маркийн гар утсаа гэрийнх нь зүүн урд талд байдаг ширээн дээр ил тавьчхаад унтсан. Би өөрөө хойморт газраар ор засаад унтсан. Гэтэл үүрээр 4 цаг өнгөрч байхад Андбаатар ахын эхнэр нь бахирч орилсон. Тэгэхээр нь би сэрээд хартал Андбаатар ах гэрээс нэг хүний араас хөөгөөд гарсан. Тэгээд л бид хэд хулгайч байна гээд юу болов гээд гар утас энэ тэрээ үзсэн чинь Энх-Эрдэнийн самсунг галакси эс-5 маркийн гар утас, бас Андбаатар ахын самсунг галакси эс-6 эджи болон айфоне-6 маркийн утаснууд, бас миний гар утас болох айфоне-5 эс маркийн гар утаснууд алга болчихсон байсан. Андбаатар ах хулгайчийн араас хөөгөөд гараад явсан, бид хэд гэртээ үлдсэн. ... хулгайчийг барьсан даруйдаа гар утаснуудаа буцаагаад авцгаачихсан юм …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Энх-Эрдэнийн “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой Андбаатар ахынд Андбаатар ах, би, ахын эхнэр Жавзанпагма, хамаатных нь дүү болох Янжиндулам нар 23 цагийн үед унтаж амарцгаасан. Тэднийх монгол гэр болохоор дотроосоо замган цоожоор цоожлоод, давхар галынхаа хайчаар чагталж цоожлоод унтацгаасан. Тэгж байтал шөнө дунд манай эгч Жавзанпагма “хулгайч гээд орилсон” тэгэхээр нь би сэрсэн чинь манай хүргэн ах Андбаатар гэрээс гараад нэг хүний араас хөөсөн. ...тэр хүний хувцас нь нэлэнхүйдээ шалбааг болоод бохирдчихсон байсан. Тэгээд намайг очиход хүргэн ах Андбаатар нь чи нэг гар утас олоод цагдаа дууд гэсэн. Тэр үед тэр хоёрын ноцолдож байгаа газарт Янжиндулам эгчийн айфоне-5 маркийн гар утас, бас миний самсунг галакси эс-5 маркийн гар утас, мөн манай хүргэн ах Андбаатарын самсунг галакси эс-6 эджи маркийн гар утаснууд газар уначихсан байхаар нь би Янжиндулам эгчийн айфоне-5 гар утсыг газраас аваад 102-руу залгаж “хулгайч гэрт орж ирчхээд манай ахтай ноцолдоод байна” гэж дуудлага өгөөд хаягаа хэлсэн. Тэнд газарт уначихсан байсан 3 ширхэг утсыг би газраас авсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Гэрч Б.Баянбаатарын “...2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-ны хооронд би Сүхбаатар дүүргийн 9 болон 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх-112 чиглэлд машинд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгтэл 2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цагийн үед жижүүрээс “Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 7-17 тоотод хулгай хийж байсан хүнийг барьчихсан байна” гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу очиж шалгасан. Очиход Нуурын 7 дугаар гудамжны хашааных нь үүдэнд дуудлага мэдээлэл өгсөн хүмүүс гээд 2 залуу, бас нэг бараан хувцастай хувцас нь нэлээд шавар болчихсон нэг залуу байсан. Тэгээд очоод юу болсон бэ? гэтэл гэрийн эзэн бололтой нэг залуу нь хулгай хийж байсан хүнийг барьчихлаа гэж хэлсэн. Тэгснээ бүх гар утсаа буцаагаад авчихсан, одоо бол гомдол санал алгаа гэж хэлсэн. ... тэр хулгай хийсэн залуугаас гарч ирсэн самсунг нөүт-1 маркийн гар утсыг би хураан авсан тэмдэглэл үйлдэж утсыг нь хураан авч, надтай цуг ээлжид гарсан цагдаа маань уг утсыг нь эзэн нь хүлээлгэж өгсөн тэмдэглэл үйлдэж хүлээлгэж өгсөн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

Гэрч В.Хандхүүгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ унтаж байгаад шөнө 04 цагийн үед сэртэл миний урд бараан хувцастай ямархуу зүс царайтайг нь мэдэхгүй нэг хүн миний нүүр лүү асаагуурын гэрэл асаагаад зогссон. Тэгэхээр нь би Анхбаярыг юм байх гэж бодоод анзаараагүй юм. Тэгсэн тэр хүн асаагуурын гэрэл асааж байгаад гараад явчихсан юм. Тэгээд би хүн орж ирээд гараад явчхав уу яав гээд хашгиртал Анхбаяр сэрээд үзтэл манай гэрийн зүүн талын орны толгойн дээр байдаг цоохор авдран дээр цэнэглээд тавьчихсан байсан Анхбаярын самсунг нөүт-1 маркийн гар утас алга болсон байсан. Ингээд гар утас алга болсноо миний 88774822 дугаарын утаснаас алга болсон Анхбаярын дугаар луу залгатал цагдаа гар утсыг нь аваад энд хулгайч нь баригдсан байна гэж хэлсэн байсан. Ингээд манай хүү Анхбаяр цагдаагийн газарт очиж утсаа олж авсан юм …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8, 11-12/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-10, 13-14/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-47/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-48/, Эд зүйлийн үнэлгээ /хх-49-52/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-27/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-63-70, 72-80/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-88-92/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ж.Онь 2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 17 тоот, хохирогч Г.Андбаатарын гэрт нэвтрэн орж түүний самсунг галакси эс 6 эджи, айфоне 6 маркийн гар утас, С.Янжиндуламын айфоне 5 эс, Л.Энх-Эрдэнийн самсунг галакси эс 5 утас гар утаснууд хулгайлж, бусдад нийт 1.280.000 төгрөгийн,

2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 19 тоот, хохирогч Б.Анхбаатарын гэрт нэвтрэн орж самсунг нөт 1 маркийн гар утас хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Андбаатар, Б.Анхбаяр нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Янжиндулам, Л.Энх-Эрдэнэ нарын мэдүүлэг, гэрч Б.Баянбаатар, В.Хандхүү нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтууд, шүүгдэгч Ж.Отгонсайханы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.Отгонсайханы бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай агийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ж.Оы дээрх үйлдлийн улмаас бусдад нийт 1.480.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хулгайлагдсан эд зүйл болох гар утаснуудыг биет байдлаар нь буцаан хүлээн авсан байх тул шүүгдэгч Ж.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Отгонсайханы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Үүнээс гадна шүүгдэгч Ж.О нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 05 цаг 20 минутын орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерийн 14 дүгээр гудамжны 101 тоотод 13 настай С.Халиунд хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд түүнийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Жанцангийн Отгонсайханыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонсайханд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Отгонсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Отгонсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Отгонсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР