| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2324000120013 |
| Дугаар | 2024/ДШМ/44 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/44
Д.*******, Э.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Ц.*******э
Шүүгдэгч Д.*******
Э.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Б.*******
Ц.*******
/цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******, Э.******* болон тэдний өмгөөлөгч Б.*******, Ц.******* нарын давж заалдах гомдлоор Д.*******, Э.******* нарт холбогдох 2324000120013 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт түр оршин суудаг, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /******* регистрийн дугаартай/, овогт *******ын *******,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, / регистрийн дугаартай/, овогт ын *******.
Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг ын ам гэх газраас иргэн Ш.ын эзэмшлийн 2 тооны буюу олон тооны малыг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт *******ын *******, овогт ын ******* нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Д.*******, Э.******* нарыг тус бүр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Э.******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.*******, Э.******* нар цагдан хоригдоогүй ба тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.*******, Э.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Д.*******, Э.*******ын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь, тэдний хувьд тухайн хоёр морийг манай нутгийн , өөр тийш явбал алга болно гэж үзээд барьж авсан болохоос тухайн морьдыг шунахайн сэдэлтээр бариагүй. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр үйлдэгдэг гэмт хэрэг юм. Харин энэ хэргийн тухайд гэмт хэргийн субьектив шинжийг хангаагүй тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03- ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.*******, Э.******* нарыг гэм буруутай гэж үзвэл тэдэнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж багасгах үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь, Д.*******, Э.******* нар нь тухайн хоёр морийг барьж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд бүгдэд нь барьж авсан үйлдлээ зөвшөөрсөн мэдүүлэг тайлбарыг өгдөг учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд тэдэнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг багасгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.*******, Э.*******, түүний өмгөөлөгч Ц.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс Д.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэж дүгнэхдээ алдуул 2 г өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцсон тохиролцоо буюу гэрээ байхгүй, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр сэм авахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүй авсан нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж тайлбарласан. Гэтэл тухайн үйл явдал болох цаг үе буюу улирлын онцлог зэргээс харахад шүүгдэгч нар 2 тооны г өмчлөгчид мэдэгдэлгүйгээр сэм авсан, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар үнэ төлбөргүйгээр хулгайлсан болох нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэдэг нь ойлгомжгүй буюу хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тохирсон, хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр байсан. Гэтэл Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар магадлалаар шүүгдэгч нарыг Д.ын биш гэдгийг мэдсээр байж, түүний г тууж ирэх нөхцөл байдлыг ашиглан, уг г бэлчээрлэдэг Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг "ын ам" гэх газраас Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг " ам" гэх газар хүртэл тууж, бор морийг барьж авч Г.т өгч, хээр морийг нь Д.******* унасан идэвхтэй үйлдэл хийсэн нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл шүүгдэгч нар уг 2 тооны г Д.ын биш учир "ын ам гэх газарт үлдээхээр салгах гэж хөөгөөд салаагүй ирсэн тухай гэрчлэх гэрч оос гэрчийн мэдүүлэг авахуулах тухай удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн шүүгдэгч нар тухайн үед алдуул мал ижил сүргээсээ тасарч бусдын сүрэгт нийлсэн тухай орон нутгийн байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн эсэх талаар огт ажиллагаа хийгдээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан зөрчил тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаад гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж хуульчилсан. Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол мал хулгайлах гэмт хэрэг гэж хуульчилсан. Харин Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцно гэж хуульчлаагүй. Энэ үүргээ биелүүлээгүйн төлөө гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа бол хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн хууль ёсны байх зарчмыг зөрчиж, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн "заавар, удирдамж бүхий магадлалын агуулгаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн 32 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед 2 тооны г тууж явахад Г., н. нар байсан. Г.ыг цагдаа асуугаагүй юм шиг байсан. Тухайн үед цасан шуургатай байсан. Г., н. нар хүний морь гэж мэдэж байсан. Г.ын аавынх нь бие муу байсан тул эм хүргэж өгнө гээд унаад явсан. Хүмүүс рүү утасдаж 2 тооны байна гэж хэлсэн. Нэргүйд хэлж байсан. Морийг барьж авснаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн бусад асуудлыг сайн мэдэхгүй байна. Г. хүний морь гэдгийг мэдэж байсан гэв.
Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. ах надаа захисан. 14 тооны байгаа гэсэн. Адууны захад нь 2 байсан. Адууг нь би тэр 2 гаар нь таньсан. Байцаагчдаа н. ахаас асуугаад өгөөч гэж хэлж байсан. Араас үлдээсэн 2 тооны дагаад ирсэн. Д. ахын тай нийлсэн. Д. ахын тай ижил дасал болсон байсан. Адуунд явдаг хүмүүст 2 тооны байгаа талаар хэлж байсан. Түдэвтэй сум руу явах гэж байхад нь авч үлдсэн талаараа байцаагчдаа хэлсэн гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянах боломжтой. Гомдлын хүрээнд бус хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхтэй байдаг. Хэргийг бүхэлд нь хянаж өгөөсэй гэж хүсэх байна. Ц.*******, Б.******* өмгөөлөгч нарын гомдлоос өөр процессын шинжтэй санал гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-д анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан. Анхан шатны шүүхийн дуу дүрсний бичлэг, тэмдэглэл зөрүүтэй байгаа нь тэмдэглэлээс харагдаж байна. Тэмдэглэлийн зөрүүтэй байдал шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн эсэх асуудлаас илүү тэмдэглэл зөрсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Тэмдэглэл зөрсөн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй. Хавтаст хэргийн 81 дүгээр хуудаст ...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай 74 дүгээр захирамж гарсан. Захирамжлах хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 16 цаг хүртэл хойшлуулсугай гэж шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн тогтоол нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гарсан байдаг. 77 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүх хуралдааныг хойшлуулахдаа Г. гэх гэрчийг албадан ирүүлнэ. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулсан байдаг. Шүүгчийн захирамжийг өөрчилсөн байдаг. Өөрчлөхдөө хавтаст хэргийн 86 дугаар хуудаст шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж гарсан байдаг. Энэ захирамжийг шүүх хуралдааны явцад гаргасан. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаар захирамж байгаа. Энэ захирамж нь шүүх хуралдааны явцад гарсан. 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд 1 захирамж, 1 шийтгэх тогтоол тусгагдсан байдаг. Захирамжид гэрч Г.той цахимаар холбогдохоор шүүх хуралдааныг 20-30 минут завсарлуулж, 77 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Шүүх хуралдаанд гэрч цахимаар оролцох боломжтой байна гэж үзсэн. Захирамжийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Д.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг хүртэл хойшлуулсугай гэснийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг хүртэл түр хугацаагаар завсарлуулсугай гэж өөрчлөлт оруулсугай, Г.ыг албадан ирүүлэх захирамжийг хүчингүй болгосугай, гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай гэж дурдсан байна. Шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болж байгаа мэт боловч шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан захирамжийг харахаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг хүртэл түр завсарлуулсан байна. Шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй байна. Хавтаст хэргийн 89 дүгээр хуудаст тэмдэглэл авагдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд шүүх хуралдааны тэмдэглэлийн талаар зохицуулсан. Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна гэсэн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг зөрчсөн байна. Тэмдэглэл хөтлөхдөө 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр тэмдэглэл хөтөлсөн. Тус хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн овог, нэр шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана. Хавтаст хэргийн 89 дүгээр хуудаст авагдсан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл хэзээ эхэлсэн нь тодорхойгүй байна. Шүүх хуралдааны танхимд Г.ыг оролцуулан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 30 минутад шүүх хуралдаан эхэлсэн байдаг. Шүүх хуралдааныг өглөөний 11 цагт хаасан байдаг. Тэмдэглэлээс харахад шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эхлэн, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дууссан байдаг. Бодит байдал дээр 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг хүртэл хойшлуулсан байдаг. Энэ захирамжаа хүчингүй болгосон захирамж энэ хэрэгт байдаггүй. Ц.******* өмгөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэргийн материалтай танилцаад 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн захирамж хэрэгт авагдсан байдаг. Шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эхэлсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөтөлсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүгдэгч нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэх байна гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.******* өмгөөлөгчийн гомдолтой холбоотойгоор нэг зүйлийг нэмж хэлье. Шүүх бүрэлдэхүүнийг үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Адуу туух үйл явц ******* сумын “ын ам” гэх газраас г тууж Г.ын гадаа очих үйл явдлыг н. харсан байдаг. Анхан шатны шүүх гэрчээр н.ыг асуух хүсэлтийг хангахгүй шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэлд хамаарах үндэслэлтэй байгааг анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Прокурорын гаргасан тайлбартай холбогдуулан тайлбар хэлье. Шунахайн сэдэлт шүүгдэгч нарын үйлдэлд байгаагүй. 2 тооны г өөртөө ашиг олох зорилгоор барьж авсан бол шунахайн сэдэлттэй гэж дүгнэх боломжтой. Ямар зорилгоор авсныг хангалттай хэлсэн. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд ******* сумын ******* багийн нутаг “ын ам” гэх газраас иргэн Ш.ын эзэмшлийн 2 тооны буюу олон тооны малыг хулгайлж гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх ын амнаас 2 тооны г тууж ирсэн нь хулгай биш, Г.ын гаднаас тухайн 2 г барьж авсан үйлдлийг хулгай гэж дүгнэсэн. ын амнаас хулгайлж тууж ирсэн асуудал байхгүй. Хоёрт, Г.т морь унуулж Ц.******* өмгөөлөгчийн хэлсэн шиг хөлс авсан бол шунахайн сэдэлттэй үйлдэл юм. Д.******* морийг аргамжсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Шунахайн сэдэлт байхгүй юм. Өмгөөлөгч 2 салаа утгатай зүйл ярьлаа гэж байна. Энэ гэмт хэрэг нь онцлог хэрэг юм. Анхан шатны шүүхээс мал хулгайлах гэмт хэрэг биш байна. Алдуул мал хулгайлах гэмт хэрэг байна гэж зүйлчилснийг хулгайн гэмт хэрэг байна гэж үзээд буцаасан байдаг. Тиймээс 2 дахь саналыг гаргах үндэслэл болсон. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргаагүй. Шүүгдэгч нарын хийсэн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг гаргаж байна гэв.
Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Тухайн 2024 оны 05 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд улсын яллагч миний бие Тосонцэнгэл сумд ажиллаж байсан. Энэ хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.*******, Ц.******* нараас гэрчээр Г.ыг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн хүсэлт гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж шүүх хуралдаан завсарласан. Шүүх хуралдаан завсарлан дахин үргэлжилсэн. Б.*******ийн хэлж байгаа шиг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ажлын цаг дууссан тул дахин завсарлаж, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан үргэлжилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр баталгаажиж байгаа. Улсын яллагчийн зүгээс ноцтой зөрчил гэж үзэхгүй байна. Үндсэн хэргийн гол агуулга дээр тайлбар хэлье. Б.******* өмгөөлөгч 2 тооны г шүүгдэгч нар нь нутгийн алга болно гэх утгаар авч үлдсэн. Хулгайн гэмт хэргийг харахад шунахайн сэдэлт байхгүй байна гэж байна. Мал хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр нууц далд аргаар тухайн малыг өөрийн эзэмшилд захиран зарцуулах эрх үүсгэснээс үүснэ. Материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Э.*******, Д.******* нарын үйлдэл нь захиран зарцуулах боломжийг өөртөө бүрэн бий болгосон. Захиран зарцуулсан байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг завших төрлийн гэмт хэрэг бус хулгайн гэмт хэрэг байна гэж дүгнэсэн. Адууны шинж чанарыг бодож үзье. Монголчууд г ямар зориулалтаар хэрэглэдгийг судалсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр мөн тайлбарласан. Шинэ нотлох баримт биш юм. Монгол хэлний их тайлбар толь дээр г хөхтөн амьтан, монголчууд эрт дээр үеэс гэршүүлсэн байдаг. Адууг ашиглах гол зорилго нь дэл сүүл, хөөвөр, мах, сүү, уналга ачилгад хэрэглэж болно. Д. гэрчийн мэдүүлэг дээр манай 14 тооны байгаа. 2 тооны өөр манай нд нийлсэн гэж хэлсээр байтал шунахайн сэдэлтээр 2 г тууж авчирсан байдаг. Шүүгдэгч нар нь 1 г Г. гэх хүнд уналгад хэрэглүүлсэн байдаг. Д.******* нь өөрөө 2-3 хоног г унасан байдаг. Адууг нядалж зарахаас илүү хэрэглэж ашигласан байна. Хэрвээ шүүгдэгч нар 2 тооны г хулгайн сэдэлтээр аваагүй бол Д., Г. нарт мэдэгдэх байсан. Хэнд ч мэдэхгүйгээр унаж, ашиглаж байгаа нь шунахайн сэдэлттэй хулгайн гэмт хэрэг байна. Адуу дагаж ирсэн гэж ярьдаг. 2 тооны г тууж ирсэн талаараа яагаад хэнд ч хэлээгүй юм бэ?. Цаг зудтай болоод г туугаад ирлээ гэж Д., Г. нарт хэлээгүй байдаг. Хохирогч Ш.т ч хэлээгүй. Энэ нь шунахайн сэдэлтээр үйлдэгдэж буй хэрэг гэдгийг улсын яллагчийн зүгээс тайлбарлая. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзээд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг улсын яллагчийн зүгээс гаргасан. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Б.******* өмгөөлөгч хоёрдмол утгатай зүйлийг ярьж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт нь хэрэг анхнаасаа гэмт хэрэг биш тохиолдолд яригдах зүйл юм. Гэмт хэрэг үйлдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй зарчимтай. Хэрвээ давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх юм бол хэргийн үйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой. Шүүгдэгч нар анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж байна. Улсын яллагчийн зүгээс энэ асуудалд дүгнэлт хийсэн. Д.*******, Э.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Адууг бэлчээрээс тууж авчирсан. 2-3 хоног унаж ашигласан талаараа мэдүүлдэг. Адуу ашигласан байдал, хүнд авчирснаа хэлэхгүй байгаа байдал нь шунахайн сэдэлттэй байна. Алдуул мал завших гэмт хэрэг биш, малын хулгайн гэмт хэрэг байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ын ам” гэх газраас иргэн Ш.ын эзэмшлийн 2 тооны буюу олон тооны малыг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учируулсан үйл баримт нь хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч Ш.ын “...Би 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ******* сумын Хайрхан багийн нутаг Их хайрхан гэх газраас өөрийнхөө г туугаад ******* багийн нутаг Бага хайрхан гэх газар руу гаргаж орхисон. Тэр үед манай тоо зүсээрээ бүрэн бүтэн байсан юм. Түүнээс хойш би ндаа явахгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ндаа яваад очиход манай Бага хайрхан гэх газраа байсан. Харин манай наас 5 морь байхгүй болсон байсан. Тэгээд тэр өдрөө би ойр хавийн айлуудаар орж хүмүүсээс асууж сурагласан боловч миний 5 морины сураг гарахгүй болохоор нь орхиод буцаад гэртээ ирсэн. Тэр үед манай эхнэр сумын дээр байсан. Би хөдөө ганцаараа малаа хариулж байсан болохоор 5 гаа хайж олон удаа явж чадаагүй. Гэтэл 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр манай эхнэр над руу утсаар залгаад манай бор морийг сумын дээр хүн уначихсан явж байна гэж хэлсэн. Манай алдсан бүгд нас гүйцсэн бүдүүн морь байсан. Намайг цагдаад хандсанаас хойш Э.*******, Д.******* нар бор морь, хээр морь хоёрыг ын аманд бэлчээртэй байхад нь айлын тай хамт туугаад аваад явсан байна лээ. Тэгээд бор морийг хүнд өгчихсөн байсан. Бор морь, хээр морь хоёроо Э.*******, Д.******* нараас авсан. 2 г унаж эдлээд тураасан байсан. Хүлээж авснаас хойш бүр л муудаад байгаа. Би гаа 2-3 удаа мориор явж хайсан, цаг хугацаа алдсан өөр ямар нэгэн хохирол учраагүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. *******, ******* нар надад 1,000,000 төгрөг өгсөн. Би тэрийг нь миний морийг унаж эдлээд муутгасан хөлс өгч байгаа гэж бодоод авсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.ийн “...2023 оны 1 дүгээр сарын 2-ны орой усанд явж байхад айлын гадаа манай бор морь уяатай байсан. Тэгээд морь уяатай байгаа айлд ороод “гадаа уяатай бор морь хэн унаж яваа юм бэ” гэж асуухад гэдэг залуу би унаж яваа юм гэсэн. гэдэг залуугаас “энэ манай морь байна, яагаад чи унаж яваа юм бэ” гэж асуухад надад хариулж яваа хүн барьж өгсөн юм гэсэн. Би аас утасдаад алдсан морьдоо олсон юм уу гэж асуухад олоогүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч А.ын “...2022 оны 12 дугаар сарын 28-ны үеэр ээ эгч утсаар залгаад “манайх 5 тооны морьдоо алдсан, үзэж харсан уу” гэж асуусан. Тухайн үед би Яруугийн Өргөн багт хөдөө мал дээрээ байсан. ******* баг манай Яруу сумын Өргөн багтай хиллэдэг. Дараа нь ах надаас нөгөө морьдын сурагч гарч байна уу гэж асууж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.ын “...Би Түдэвтэй сумын дээр амьдардаг юм. Хэдэн гаа Түдэвтэй, ******* сумын залгаа нутаг Хашаат, *******ийн ар гэх газруудаар хариулдаг, хэд хонож байгаад очиж нэг хардаг юм. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны үед би ндаа явж байтал манай ******* сумын нутаг Хайрханы арын элсэн дотор харагдсан. Тэр үед миний жижиг машин элсэн дотор явж чадахгүй болохоор нь гаа орхиод ирсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би ******* гэдэг залуугийн утас руу залгаад “ахынх нь Хайрханы арын элсэн дотор байсан. Чи ндаа явахдаа манай г туугаад ирээрэй. Манай ны хажууд хүний бор, хээр зүсний 2 тооны морь байсан шүү. Хэрэв тэр 2 морь байвал салгаад орхичихоороо. Манай 14 тооны байх ёстой” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь билүү, нөгөөдөр нь ч билүү ******* над руу утсаар яриад таны г аваад ирсэн шүү гэж хэлээд өнгөрсөн. Манай тай цуг бор хээр хоёр морь байсан. Өөр байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Г.ын “...Манайх ******* сумын ******* багийн нутаг Хашаат гэх газарт нутаглаж байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би *******тай таарахдаа түүнээс үхэр мал хайж явсаар байгаад унаж байгаа морь маань эцээд муудаад байна. Чи надад нэг морь хэд хоног унуулаач. Маргааш нөгөөдрөөс Агуйт руу явж Дидиш антены утас авчрах ажил байдаг гэж гуйсан юм. Тэгтэл тэр надад тодорхой хариулт өгөлгүй ойр зуурын юм ярьж байгаад яваад өгсөн юм. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******, ******* нар манай гадаа бор азаргатай тууж ирээд хашаанд хашиж байгаад бор морь, хээр морь хоёр барьж аваад бор морийг нь надад өгчхөөд хээр морийг нь ******* өөрөө унаад явсан. *******, ******* нар хоорондоо ярихдаа ын гэж ярьж байсан. Хэний наас барьж өгснийг нь би сайн мэдэхгүй, бор зүстэй, зөв талын гуян дээрээ нар сартай тамгатай морь надад барьж өгсөн. Хээр морь нь бас адилхан тамгатай байсан. Манай гадаа тэр хээр морийг барьж аваад ******* унаад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа би *******ынд очиход тэр хээр морийг аргамжиж унаж эдэлж байсан. Хөдрөгийн ар руу ндаа явахдаа тэр хээр морийг унаад явсан. Түүнээс хойш хэд хоног унаж эдэлсэн. Би барьж өгснөөс хойш 16 хоног унаж эдэлсэн. Би тэднийхний нуудыг нарийн тодорхой сайн мэдэхгүй ямар ч байсан 2 тусдаа азаргатай тууж ирсэн, бор азаргатай наас дээрх 2 тооны морийг барьж авч байсан. Эхэндээ би хэний болохыг мэдээгүй байж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ******* сумын рүү тэр бор морийг унаад явсан юм. ******* сумын ороод эмийн сангаас эм авчхаад буцаж гарахаасаа өмнө нэг таньдаг айлд ороод байж байтал гаднаас нэг танихгүй эмэгтэй хүн орж ирээд “гадаа байгаа бор морийг хэн унаж яваа юм бэ” гэж асуухаар нь би унаж явна гэж хэлтэл тэр эгч надад хандаж энэ бор морь чинь манай алдсан морь байна, чи хаанаас авсан бэ гэхээр нь би надад хариулж байгаа залуучууд барьж өгсөн юм, би сайн мэдэхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.аагийн “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******, ******* нар манайд ирж цай уучхаад гарч яваад тууж ирсэн. Тэгээд тууж ирсэн гаа манай хашаанд хашаад 2 морь барьж авсан. Тэгээд нэг бор зүстэй морийг нь манай нөхөрт өгсөн. Хээр зүстэй морийг нь ******* эмээллээд, унаж явсан морио хөтлөөд ******* тэр хоёр явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч А.ын “...Манайх бага хайрхны өвөрт өвөлжиж байгаа. 2022 оны эхээр өдрийг сайн санахгүй байна. Надаас Ш. 5 морь байхгүй болчихлоо. Бага хайрханд байж байсан юм харж үзсэн үү гэж сурсан. Тухайн үед би бага хайрхны өвөр, Мандал гэх газраар үхрээ хайж байх үед Ш. надаас асуусан.ын өвөл, хавар намарт нь ******* сумын ******* багийн Их хайрхан, боомын ам, Бага хайрхан гэх газраар бэлчээрлэдэг...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ч.ийн “...2022 оны 12 сард яг хэдэнд байсныг сайн санахгүй байна. нэг өглөө над руу залгаад 2 бүгээн 3-н бараан харсан уу гэж асууж байсан. Тухайн үед би нд яваагүй байсан болохоор харж үзсэн юм байхгүй байсан. Өвлийн улиралд Түдэвтэй, Сонгино сумын отрын үхэр их орж ирдэг. Өвөлждөг айл өрхүүдийн бүхий л мал энд бэлчээрлэдэг...” гэсэн мэдүүлгээр,
ий ХХК-ний шинжээч Н.ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай: “...Нийт 5 тооны нас гүйцсэн бүдүүн морины зах зээлийн үнийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 4,500 ,000 төгрөг гэж тогтоов...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчдийн үйлдлийг зөв зүйлчилсэн байна.
5. Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нар нь …Шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгч нарын үйлдэлд шунахайн сэдэлт байхгүй тул хулгайлах гэмт хэргийн субьектив шинж байхгүй, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үүргээ белүүлээгүй бол гэмт хэрэгт тооцно гэж хуульчлаагүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь ижил сүргээсээ тасран салж, Д.ын нд нийлсэн бор хээр 2 морийг, Д.ын гэдгийг мэдсээр байж, Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ ам” гэх газраас Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ын ам” гэх газар хүртэл Д.ийн тай хамт тууж, бор морийг Г.т өгч, хээр морийг нь Д.******* өөрөө унасан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч захиран зарцуулах боломжийг өөрсдөдөө олгосон нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
7. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь бусдын малыг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн тул хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгээр зүйлчлэн, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
8. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжтой гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан үргэлжилсэн өдрийг тодорхойлоогүйгээс, шүүх хуралдаан эхэлсэн, дууссан цаг хугацааны хувьд ойлгомжгүй бичигдсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Иймээс анхан шатны шүүхээр зөвтгүүлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Б.АРИУНБАЯР