2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 193/ШШ2025/01054

 

2025         10         20                                         193/ШШ2025/01054

 

 

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, ын /РД:/,

Хариуцагч: ,,,од оршин суух, ий /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,873,250.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* ХХК хариуцагч Д., Ш. нараас 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 7,873,250.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, биелүүлэх хугацааг тохиролцон эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Ш.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзал, хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 7,873,250.75 төгрөгийг 2025 оны 11, 12 дугаар сар бүрийн 25-ны өдөр тус бүр 787,325.075 төгрөг, 2026 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сар бүрийн 25-ны өдөр тус бүр 787,325.075 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,461 төгрөгийг хариуцагчаас, 70,461 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН