Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/58

Х.Эрдэнэцэцэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Солонго /цахим/,

Хохирогч Д.Золжаргалын өмгөөлөгч: Ж.Баяржавхлан /цахим/,

Хохирогч: Б.Жаргал /цахим/,

Хохирогч: Б.Тайванбаяр /цахим/,

Хохирогч: О.Булгантуяа /цахим/,

Шүүгдэгч: Х.Эрдэнэцэцэг /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Амархүү /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгт холбогдох 2329000000133  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг нь үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ш.Отгонцэцэгээс зээл авах гэж байгаа хүмүүсийн зээл гарахаар мөнгийг чинь хүүтэй нь буцааж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21 удаагийн гүйлгээгээр нийт 71350000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч залилсан,

          Иргэн Б.Жаргалыг “...банкнаас зээл авах гэж байгаа хүний зээлийг хаагаад тэр хүний зээл нь бүтсэний дараа буцаагаад мөнгөө хүүтэй нь хамт өгье...” гэж хуурч 2022 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 50000000 төгрөгийг Эрдэнэбаатарын Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5700905054 дугаарын дансаар дамжуулан авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан,

          2022 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Б.Тайванбаяр, Б.Ганзориг нараас хүүхдээ Солонгос улс явуулах гэж байгаа юм дансанд нь барьцаа мөнгө хийх шаардлага гараад байна. Мөнгөө байршуулчихаад буцаагаад өгнө гэж хуурч Б.Тайванбаяраас 8 удаагийн гүйлгээгээр 35000000 төгрөг, Б.Ганзоригоос 1 удаагийн гүйлгээгээр 3000000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Бямбасүрэнгээс мөнгө зээлээч хүний зээл хаачхаад буцаагаад өгнө гэж хуурч 5 удаагийн гүйлгээгээр нийт 35000000 төгрөгийг залилсан,

          2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О.Булгантуяагаас хүүхдээ Солонгос улс руу явуулах гэсэн юм. Мөнгө байршуулах шаардлагатай байна. 15 хоногийн дараа буцааж өгнө гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020636332 тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр 10000000 төгрөгийг залилсан,

          2022 оны 02 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд Э.Эрдэнэцэцэгээс мөнгө зээлээч хүний зээл хаачхаад ипотекийн зээл гарахаар буцаагаад өгнө гэж хуурч 3 удаагийн гүйлгээгээр 30000000 төгрөгийг залилсан,

          2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.Сугираас мөнгө зээлээч хүний зээл хаачихаад буцаагаад өгнө гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5093033939 данс руу 4 удаагийн гүйлгээгээр 20000000 төгрөг залилсан,

          2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр "мөнгө зээлээч хүү төлнө" гэж хуурч Д.Золжаргалаас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 37 тоот гэртээ байхад нь 5 удаагийн гүйлгээгээр 25500000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч, бусдад нийт 256900000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Х.Эрдэнэцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Х.Эрдэнэцэцэгт холбогдох 2329000000133 дугаартай 5 хавтас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэрэг прокурорт очтол яллагдагч Х.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:    

          Шүүх шийдвэртээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2329000000133 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна.

          Үүнд: Хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт "...гэмт хэргийн улмаас нийт 256900000 төгрөгийн хохирол учирсан. Яллагдагч Х.Эрдэнэцэцэг нь хохирол нөхөн төлөөгүй болно...." гэж хохирлын талаар дүгнэжээ. /хавтаст хэргийн 185-200 дахь тал/

          Яллагдагч Х.Эрдэнэцэцэг нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....хохирогч Б.Жаргал, Х.Эрдэнэцэцэг нар нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 144/ШШ2023/00079 дугаар захирамжаар тохиролцож төлбөр барагдуулах ажиллагаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 166-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч дээр хийгдэж байгаа тухай хэлж мэдүүлсээр байхад энэ тухай мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй.

          Б.Тайванбаяр, О.Булгантуяа нараас мөнгө зээлсэн учир шалтгаан охин Э.Үржинбадамын визний мэдүүлэгт хэрэг болоод туслаач гэж гуйж харилцан тохиролцож авсан, ....мөн зээлсэн мөнгөнөөс өөрт нь 1000000 төгрөг, түүний эхнэр Х.Болор-Эрдэнэд 1000000 төгрөг нийт 2000000 төгрөг төлсөн, ...хохирогч Г.Сугараас зээлсэн мөнгөнөөс 6000000 төгрөг төлсөн, ...хохирогч Д.Золжаргалд баярласан сэтгэлээр 4500000 гаран төгрөг илүү төлж байсан, хохирогч Э.Эрдэнэцэцэг нь өөрийн данснаас мөнгө ашигладаг байсан, сүүлд цагдаа дээр хэрэг чинь явж байгаа гээд надаас I watch sear 7 загварын ухаалаг цаг түүний охин ирж авсан. Энэ цагийг би 2022 онд 1700000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл энэ тухай огт дурдаагүй...." гэж бичсэн байна.

          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оро

лцсон хохирогч нараас яллагдагч Х.Эрдэнэцэцэгээс тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн талаарх тайлбарыг гаргажээ.

          Мөн шүүхэд яллагдагч Х.Эрдэнэцэцэгээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2023/00079 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг гаргасан байна.

          Дээрхээс нэгтгэн дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/", 1.5-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй байна.

          Иймд Х.Эрдэнэцэцэгт холбогдох 2329000000133 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ...” гэж дүгнэжээ.

          Захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

          1. Шүүхээс хэрэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэж дүгнэж шийдвэрийн үндэслэл болгохдоо шийдвэрт: “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн...” гэж дурдсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ердийн болон тусгай журмуудыг хольж, зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүхээс хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

          2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.

          Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан шийдвэрийн “Тодорхойлох” хэсэгт: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлав” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг болон мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

          3.Шүүхийн шийдвэрт бүхэлд нь дүгнэлт хийвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад: "...256900000 төгрөгийн хохирол учирсан, ...яллагдагч Х.Эрдэнэцэцэг нь хохирол нөхөн төлөөгүй болно...." гэж бичсэн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч, хохирогч нарын гаргасан тайлбараас зөрүүтэй бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа мэтээр шүүх дүгнэлт хийсэн гэж ойлгогдохоор байна.

          Харин анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж, шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгох зэргээр шийдвэрлэх зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар зохицуулсан болно.

          Гэтэл шүүхээс мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор хуульд заасан ямар арга хэмжээг аваагүй, мөн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын алийг нь тогтоогоогүй гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүйгээр шийдвэрт бичиж, улмаар хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг ноцтой зөрчсөн, мөн шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

          4.Хавтаст хэрэгт өмгөөлөгч Э.Амархүүгийн яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцох хүсэлт буюу албан бичиг хавсаргагдаагүй, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны оролцогч биш байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулж гаргасан шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн байна.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлахдаа “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж зохицуулсан бөгөөд хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд харьцуулан шинжлэн судалснаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.

          Шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдаанууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

          Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

  Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй. Прокурорын зүгээс Х.|Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх дүгнэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн гэж дурдсан байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ердийн болон тусгай журмуудыг хольж зөрүүтэй дүгнэлт хийснийг шүүх хуль бус дүгнэлт хийхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр буюу Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан үндэслэл дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.

Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж байгаа шүүх хуралдаан шиг урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагддаг.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Амархүү нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон тухайн хэрэгт оролцох талаар мэдэгдлээ албан бичгээ гаргаж өгөөгүй байгаа. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Амархүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Э.Амархүү намайг шүүх хуралдаанд оролцуулаад байгаа нь шүүх буруу шийдвэр гаргаад байгаа үндэслэл болж байна. Шүүгчийн шийдвэр хууль ёсны байх нөхцөлд өмгөөлөгч оролцож байгаа нь нөлөөлж буруу шийдвэр гаргасан. Тиймээс энэ эсэргүүцлийг бичсэн гэж хэлээд байх шиг байна. Үүнийхээ үндэслэлийг заавал шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх ёстой. Үндэслэлээ бичгээр гаргаж өгөөгүй. Тиймээс шүүгдэгч өөрийг нь нэрлэн заагаад дагуулж ирж шүүх хуралдаанд оролцуулж байгаа нь өмгөөлөгчөөр оролцуулах үндэслэл болохгүй гэж байх шиг байна.

Прокурорын чиг үүрэг нь тухайн этгээд өмгөөлөх эрхээр хангагдаж байгаа эсэх талаар хянах, энэ эрхийг нь хэрэгжүүлэх эсэх талаар шалгаж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэйг нь ойлгож шүүх хуралдаанд оролцдог. Энэ хүн бичгээр хүсэлтээ өгөөгүй учраас шүүх хуралдаанд оролцуулахгүй гэх зүйл нэг ч удаа гарч байгаагүй.

Шүүгдэгч өөрөө өмгөөлөгч авна гэх хүсэлтээ шүүхэд гаргаж өгөөд энэ эрхийг нь шүүх хангасан байгаа. Би хүсэлтээ бичгээр өгсөн. Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, хялбаршуулсан журмаар ирүүлсэн гэдэг зүйл танилцуулагдаагүй. Эсэргүүцлийн 5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж зохицуулсан. Үүнийг зөрчиж байна гэж үзэж байна. Миний гаргасан гомдол хүсэлт дээр шүүхийн шалган шийдвэрлэх ажиллагаанууд дутуу байна. Зарим хэрэг нь иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь явагдаж байна. Бидний гомдолдоо дурдаад байгаа нөхцөл байдлыг тогтоож, энэ талаар ажиллагаа явуулж өгнө үү гэж прокурор болон мөрдөн байцаагч нарт гомдол гаргаж байсан. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Д.Золжаргалын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Эдгээр хүмүүс эд хөрөнгө сэтгэл санаагаараа өнөөдрийг хүртэл хохирсон хэвээрээ байдаг. Д.Золжаргалын хувьд иргэний журмаар асуудлаа шийдвэрлэсэн байгаа.

Иргэний журмаар нэхэмжлэл гаргасан байсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа учраас иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал байгаа. Өмгөөлөгчийн яриад байгаа байр суурь үгүйсгэгдэнэ.

Иргэний журмаар  шийдвэрлэгдсэн асуудал байхгүй. Хохирогч нарын хувьд магадгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэдэг зүйл яваад байгаа боловч өнөөдөр Х.Эрдэнэцэцэг гэдэг хүн үнэхээр бусдыг хуурч мэхэлсэн үү энэ нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа шалгагдаад явж байгаа учраас үүнд шүүх өөрийн дүгнэлтээ хийх байх. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

охирогч Б.Жаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч надад орж ирсэн хохирол төлбөр байхгүй гэв.

Хохирогч О.Булантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

Хохирогч Б.Тайванбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

Шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр үнэн зөв гарсан гэж бодож байна. Маш олон шалгах нотолгоонуудыг гаргаж өгсөн байгаа. Тэд нарыг дахин шалгах шаардлагатай байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хяналтын прокурор Т.Солонго нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Анхан шатны шүүх Х.Эрдэнэцэцэгт холбогдох 2329000000133 дугаартай 5 хавтас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон хохирогч нараас яллагдагч Х.Эрдэнэцэцэгээс тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн талаарх тайлбарыг гаргажээ. Мөн шүүхэд яллагдагч Х.Эрдэнэцэцэгээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2023/00079 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг гаргасан байна. Дээрхээс нэгтгэн дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн дүүрэн нотолж
тогтоогоогүй байна.” гэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй.

                      “Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан шийдвэрийн “Тодорхойлох” хэсэгт: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлав” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг болон мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн.”, “...анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж, шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгох зэргээр шийдвэрлэх зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар зохицуулсан болно.” гэсэн хяналтын прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус    удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгт холбогдох 2329000000133  дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                 Х.ГЭРЭЛМАА

2024 оны 10 сарын 30 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/58                                                         Даланзадгад сум

Х.Эрдэнэцэцэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Солонго /цахим/,

Хохирогч Д.Золжаргалын өмгөөлөгч: Ж.Баяржавхлан /цахим/,

Хохирогч: Б.Жаргал /цахим/,

Хохирогч: Б.Тайванбаяр /цахим/,

Хохирогч: О.Булгантуяа /цахим/,

Шүүгдэгч: Х.Эрдэнэцэцэг /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Амархүү /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгт холбогдох 2329000000133  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхойгүй ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийнхээ хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, 41 дүгээр байр 162 тоотод оршин суудаг бүртгэлтэй, Өмнөговь аймаг Цогтцэций сум Уурхайчин хороолол 6-179 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Хишигдоржийн Эрдэнэцэцэг /регистрийн дугаар: ЖЭ82041765/,

          Шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг нь үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ш.Отгонцэцэгээс зээл авах гэж байгаа хүмүүсийн зээл гарахаар мөнгийг чинь хүүтэй нь буцааж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21 удаагийн гүйлгээгээр нийт 71350000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч залилсан,

          Иргэн Б.Жаргалыг “...банкнаас зээл авах гэж байгаа хүний зээлийг хаагаад тэр хүний зээл нь бүтсэний дараа буцаагаад мөнгөө хүүтэй нь хамт өгье...” гэж хуурч 2022 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 50000000 төгрөгийг Эрдэнэбаатарын Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5700905054 дугаарын дансаар дамжуулан авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан,

          2022 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Б.Тайванбаяр, Б.Ганзориг нараас хүүхдээ Солонгос улс явуулах гэж байгаа юм дансанд нь барьцаа мөнгө хийх шаардлага гараад байна. Мөнгөө байршуулчихаад буцаагаад өгнө гэж хуурч Б.Тайванбаяраас 8 удаагийн гүйлгээгээр 35000000 төгрөг, Б.Ганзоригоос 1 удаагийн гүйлгээгээр 3000000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Бямбасүрэнгээс мөнгө зээлээч хүний зээл хаачхаад буцаагаад өгнө гэж хуурч 5 удаагийн гүйлгээгээр нийт 35000000 төгрөгийг залилсан,

          2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О.Булгантуяагаас хүүхдээ Солонгос улс руу явуулах гэсэн юм. Мөнгө байршуулах шаардлагатай байна. 15 хоногийн дараа буцааж өгнө гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5020636332 тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр 10000000 төгрөгийг залилсан,

          2022 оны 02 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд Э.Эрдэнэцэцэгээс мөнгө зээлээч хүний зээл хаачхаад ипотекийн зээл гарахаар буцаагаад өгнө гэж хуурч 3 удаагийн гүйлгээгээр 30000000 төгрөгийг залилсан,

          2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.Сугираас мөнгө зээлээч хүний зээл хаачихаад буцаагаад өгнө гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5093033939 данс руу 4 удаагийн гүйлгээгээр 20000000 төгрөг залилсан,

          2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр "мөнгө зээлээч хүү төлнө" гэж хуурч Д.Золжаргалаас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 37 тоот гэртээ байхад нь 5 удаагийн гүйлгээгээр 25500000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч, бусдад нийт 256900000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Х.Эрдэнэцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Х.Эрдэнэцэцэгт холбогдох 2329000000133 дугаартай 5 хавтас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэрэг прокурорт очтол яллагдагч Х.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:    

          Шүүх шийдвэртээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2329000000133 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна.

          Үүнд: Хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт "...гэмт хэргийн улмаас нийт 256900000 төгрөгийн хохирол учирсан. Яллагдагч Х.Эрдэнэцэцэг нь хохирол нөхөн төлөөгүй болно...." гэж хохирлын талаар дүгнэжээ. /хавтаст хэргийн 185-200 дахь тал/

          Яллагдагч Х.Эрдэнэцэцэг нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....хохирогч Б.Жаргал, Х.Эрдэнэцэцэг нар нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 144/ШШ2023/00079 дугаар захирамжаар тохиролцож төлбөр барагдуулах ажиллагаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 166-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч дээр хийгдэж байгаа тухай хэлж мэдүүлсээр байхад энэ тухай мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй.

          Б.Тайванбаяр, О.Булгантуяа нараас мөнгө зээлсэн учир шалтгаан охин Э.Үржинбадамын визний мэдүүлэгт хэрэг болоод туслаач гэж гуйж харилцан тохиролцож авсан, ....мөн зээлсэн мөнгөнөөс өөрт нь 1000000 төгрөг, түүний эхнэр Х.Болор-Эрдэнэд 1000000 төгрөг нийт 2000000 төгрөг төлсөн, ...хохирогч Г.Сугараас зээлсэн мөнгөнөөс 6000000 төгрөг төлсөн, ...хохирогч Д.Золжаргалд баярласан сэтгэлээр 4500000 гаран төгрөг илүү төлж байсан, хохирогч Э.Эрдэнэцэцэг нь өөрийн данснаас мөнгө ашигладаг байсан, сүүлд цагдаа дээр хэрэг чинь явж байгаа гээд надаас I watch sear 7 загварын ухаалаг цаг түүний охин ирж авсан. Энэ цагийг би 2022 онд 1700000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл энэ тухай огт дурдаагүй...." гэж бичсэн байна.

          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оро

лцсон хохирогч нараас яллагдагч Х.Эрдэнэцэцэгээс тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн талаарх тайлбарыг гаргажээ.

          Мөн шүүхэд яллагдагч Х.Эрдэнэцэцэгээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2023/00079 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг гаргасан байна.

          Дээрхээс нэгтгэн дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/", 1.5-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй байна.

          Иймд Х.Эрдэнэцэцэгт холбогдох 2329000000133 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ...” гэж дүгнэжээ.

          Захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

          1. Шүүхээс хэрэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэж дүгнэж шийдвэрийн үндэслэл болгохдоо шийдвэрт: “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн...” гэж дурдсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ердийн болон тусгай журмуудыг хольж, зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүхээс хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

          2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.

          Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан шийдвэрийн “Тодорхойлох” хэсэгт: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлав” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг болон мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

          3.Шүүхийн шийдвэрт бүхэлд нь дүгнэлт хийвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад: "...256900000 төгрөгийн хохирол учирсан, ...яллагдагч Х.Эрдэнэцэцэг нь хохирол нөхөн төлөөгүй болно...." гэж бичсэн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч, хохирогч нарын гаргасан тайлбараас зөрүүтэй бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа мэтээр шүүх дүгнэлт хийсэн гэж ойлгогдохоор байна.

          Харин анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж, шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгох зэргээр шийдвэрлэх зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар зохицуулсан болно.

          Гэтэл шүүхээс мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор хуульд заасан ямар арга хэмжээг аваагүй, мөн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын алийг нь тогтоогоогүй гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүйгээр шийдвэрт бичиж, улмаар хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг ноцтой зөрчсөн, мөн шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

          4.Хавтаст хэрэгт өмгөөлөгч Э.Амархүүгийн яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцох хүсэлт буюу албан бичиг хавсаргагдаагүй, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны оролцогч биш байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулж гаргасан шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн байна.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлахдаа “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж зохицуулсан бөгөөд хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд харьцуулан шинжлэн судалснаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.

          Шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдаанууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

          Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

  Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй. Прокурорын зүгээс Х.|Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх дүгнэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн гэж дурдсан байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ердийн болон тусгай журмуудыг хольж зөрүүтэй дүгнэлт хийснийг шүүх хуль бус дүгнэлт хийхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр буюу Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан үндэслэл дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.

Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж байгаа шүүх хуралдаан шиг урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагддаг.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Амархүү нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон тухайн хэрэгт оролцох талаар мэдэгдлээ албан бичгээ гаргаж өгөөгүй байгаа. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Амархүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Э.Амархүү намайг шүүх хуралдаанд оролцуулаад байгаа нь шүүх буруу шийдвэр гаргаад байгаа үндэслэл болж байна. Шүүгчийн шийдвэр хууль ёсны байх нөхцөлд өмгөөлөгч оролцож байгаа нь нөлөөлж буруу шийдвэр гаргасан. Тиймээс энэ эсэргүүцлийг бичсэн гэж хэлээд байх шиг байна. Үүнийхээ үндэслэлийг заавал шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх ёстой. Үндэслэлээ бичгээр гаргаж өгөөгүй. Тиймээс шүүгдэгч өөрийг нь нэрлэн заагаад дагуулж ирж шүүх хуралдаанд оролцуулж байгаа нь өмгөөлөгчөөр оролцуулах үндэслэл болохгүй гэж байх шиг байна.

Прокурорын чиг үүрэг нь тухайн этгээд өмгөөлөх эрхээр хангагдаж байгаа эсэх талаар хянах, энэ эрхийг нь хэрэгжүүлэх эсэх талаар шалгаж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэйг нь ойлгож шүүх хуралдаанд оролцдог. Энэ хүн бичгээр хүсэлтээ өгөөгүй учраас шүүх хуралдаанд оролцуулахгүй гэх зүйл нэг ч удаа гарч байгаагүй.

Шүүгдэгч өөрөө өмгөөлөгч авна гэх хүсэлтээ шүүхэд гаргаж өгөөд энэ эрхийг нь шүүх хангасан байгаа. Би хүсэлтээ бичгээр өгсөн. Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, хялбаршуулсан журмаар ирүүлсэн гэдэг зүйл танилцуулагдаагүй. Эсэргүүцлийн 5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж зохицуулсан. Үүнийг зөрчиж байна гэж үзэж байна. Миний гаргасан гомдол хүсэлт дээр шүүхийн шалган шийдвэрлэх ажиллагаанууд дутуу байна. Зарим хэрэг нь иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь явагдаж байна. Бидний гомдолдоо дурдаад байгаа нөхцөл байдлыг тогтоож, энэ талаар ажиллагаа явуулж өгнө үү гэж прокурор болон мөрдөн байцаагч нарт гомдол гаргаж байсан. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Д.Золжаргалын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Эдгээр хүмүүс эд хөрөнгө сэтгэл санаагаараа өнөөдрийг хүртэл хохирсон хэвээрээ байдаг. Д.Золжаргалын хувьд иргэний журмаар асуудлаа шийдвэрлэсэн байгаа.

Иргэний журмаар нэхэмжлэл гаргасан байсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа учраас иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал байгаа. Өмгөөлөгчийн яриад байгаа байр суурь үгүйсгэгдэнэ.

Иргэний журмаар  шийдвэрлэгдсэн асуудал байхгүй. Хохирогч нарын хувьд магадгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэдэг зүйл яваад байгаа боловч өнөөдөр Х.Эрдэнэцэцэг гэдэг хүн үнэхээр бусдыг хуурч мэхэлсэн үү энэ нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа шалгагдаад явж байгаа учраас үүнд шүүх өөрийн дүгнэлтээ хийх байх. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Б.Жаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч надад орж ирсэн хохирол төлбөр байхгүй гэв.