Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00391

 

 

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

           хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт ....... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202. оны .. сарын .. -ны өдөр хүлээн авч, 202. оны ... сарын ... -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, .-р хороо, Э гудамж, Э оффис ..-р давхар Т ББСБ ХХК /ХХД: ..........., РД:.........., утас: .........../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр ...... хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 202. оны .. дугаар сарын ...-ны өдрийн байдлаар ............ төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Э.Э мөнгөн хөрөнгө гаргуулж, "Т ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, Э гудамж ______ тоотод оршин суух, С-н Э /РД: ..........., утас: ........../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.Э миний бие “Т ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Э би Т ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа ........... төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК хариуцагч Э.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ........... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт.............төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э холбогдох зээлийн гэрээний үүрэг ............ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ....... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ........ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох........төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Э.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА