Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2026/00473

 

 

 

 

 

   2026         06          03                                            137/ШШ2026/00473     

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... оны ... сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, .... настай, эм, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д аймгийн С сум ...-р баг Н гудамж .... тоотод оршин суух, Б овогт У-гийн Н /РД: , утас: /-гийн нэхэмжлэлтэй,

 Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 04 дүгээр  сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны  04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч У.Н /цахим/ нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Миний бие Д аймгийн  Ө сумын .. жилийн дунд сургуульд 1996 оны 02 сарын 23-аас 2002 оны 08 сарын 23-ийг хүртэл 4 жилийн хугацаанд бага ангийн багш хийж байсан. Нийгмийн даатгалаа /дэвтрээ/ бөглүүлээгүйгээс болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Ө сумын 8 жилийн сургуульд 4 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.       

Нэхэмжлэгч У.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д аймгийн Ө суманд 1996 оноос 2002 онд сургуульд бага ангийн багш ажилтай байсан. 1996, 1997, 1998 онуудад нийгмийн даатгал дээр бөглүүлээгүй байсан. Архивд бичиг баримт байхгүй байсан тул тогтоолгохоор шүүхэд хандсан юм гэв.

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,  Д аймгийн С сумын ..-р багийн ажлын албаны 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 02/529 дугаартай албан бичиг, №269002 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №223693 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 08 сарын 14-ний өдрийн №97 дугаартай “Зарим багш нарыг ажилд томилох ба чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн боловсролын хэлтсийн даргын 1990 оны 04 сарын 19-ний өдрийн №50 дугаартай “У.Н-г ажилд томилох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн Д сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 07 сарын 23-ны өдрийн №40 дугаартай “Багшаар томилон ажиллуулах тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн Д сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 08 сарын 05-ны өдрийн №48 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн Д сумын ... жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 02 сарын 25-ны өдрийн №13 дугаартай “Илүү цагийн хөлс нөхөн олгох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар,  Д сумын ЕБС-ийн захирлын 1994 оны 08 сарын 06-ны №13 дугаартай “Зарим багш нарыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1996 оны 01 сарын 03-ны өдрийн №3 дугаартай “Багшийн ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Ө сумын VI таван жилийн гавшгайч 10 жилийн дунд сургуулийн захирлын 1999 оны 01 сарын 04-ний өдрийн №02 дугаартай “Багш, эмчийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Ө сумын VI таван жилийн гавшгайч 10 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 08 сарын 31-ний өдрийн №30 дугаартай “Багшийн ажилд томилох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 2001 оны 12 сарын 01-ний өдрийн №61 дугаартай “Багш ажлаас халах ба ажилд авах тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 2002 оны 08 сарын 23-ны өдрийн №29 дугаартай “Ажлаас халах ба ажилд авах тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, гэрэл зураг, гэрч Ц.С, С.Д нарын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Нэхэмжлэгч У.Н нь Д аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуульд 1998 оны 09 сарын 01-ээс 1999 оны 01 сарын 01-ийг хүртэл, 2001 оны 09 сарын 24-ний өдрөөс 2002 оны 08 сарын 23-ыг хүртэл хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ц.С-гийн “...Ухнын Н нь Д аймгийн Ө сумын 8-н жилийн сургуульд 1996 оноос 2002 он хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан. Тэгээд 2002 оноос шилжээд явсан. ...Би Д аймгийн Ө сумын 8-н жилийн сургуульд 1985 оноос 2018 он хүртэл монгол хэлний багш, сургуулийн захирлаар тус тус ажиллаж байгаа д өндөр насны тэтгэвэрт гарсан. ...Би У.Н-тай Д аймгийн Ө сумын 8-н жилийн сургуульд 1996 оноос 2002 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн мэдүүлэг /хх-ийн 41/, гэрч С.Д-ын “...У.Н нь Д аймгийн Ө сумын 8-н жилийн сургуульд 1996 оноос 2002 он хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан. ...Би Д аймгийн Ө сумын 8-н жилийн сургуульд 1990 оноос 2025 он хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. ...Би У.Н-тай Д аймгийн Ө сумын 8-н жилийн сургуульд 1996 оноос 2002 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 42/, Өргөн сумын VI таван жилийн гавшгайч 10 жилийн дунд сургуулийн захирлын 1999 оны 01 сарын 04-ний өдрийн №02 дугаартай “Багш, эмчийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 20/, Ө сумын VI таван жилийн гавшгайч 10 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 08 сарын 31-ний өдрийн №30 дугаартай “Багшийн ажилд томилох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 21/, Д аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 2001 оны 12 сарын 01-ний өдрийн №61 дугаартай “Багш ажлаас халах ба ажилд авах тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 22/, Д аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 2002 оны 08 сарын 23-ны өдрийн №29 дугаартай “Ажлаас халах ба ажилд авах тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 23/, гэрч Ц.С, С.Д нарын тодорхойлолт /хх-ийн 24-29/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтаар У.Н нь 1996 оны 02 сарын 23-наас 1998 оны 09 сарын 01-нийг хүртэл, 1999 оны 01 сарын 01-нээс 2001 оны 09 сарын 24-нийг хүртэл хугацаанд Д аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байх тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар тухайн үйл явдал болсон газрын шүүхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт У-гийн Н-г 1998 оны 09 сарын 01-ээс 1999 оны 01 сарын 01-нийг хүртэл, 2001 оны 09 сарын 24-ний өдрөөс 2002 оны 08 сарын 23-ныг хүртэлх хугацаанд Д аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож, 1996 оны 02 сарын 23-наас 1998 оны 09 сарын 01-нийг хүртэл, 1999 оны 01 сарын 01-нээс 2001 оны 09 сарын 24-нийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА