| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00417/И |
| Дугаар | 137/ШШ2025/00401 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2025/00401
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Бхолбогдох зээлийн гэрээний үүрэг ........ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202. оны .. сарын ..-ны өдөр хүлээн авч, 202. оны .. сарын ..-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот С дүүрэг .-р хороо, С .......тоотод байрлах, О ББСБ ХХК /ХХД: ..........., РД: ............, утас: ......../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц овогтой Б 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2022-101065 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 545,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.15 хувийн хүүтэй z000643846 тоот зээлийг хаан банк дахь 5371115195 тоот дансанд зээлдэгч Ц.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар: .......... тоот зээл 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн ......... төгрөг, нийт идэвхтэй ашигласан 185 хоногийн хүү 206,691 төгрөг + шимтгэл 5.450 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 206,691, нийт дүн 757,141 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 545,000 төгрөг, нийт хүү 206,691 төгрөг, шимтгэл нийлбэр 5,450 төгрөг бүгд нийлээд 757,141 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Д аймаг, З сум .-р баг, Б гудамж...... тоотод оршин суух Харчин овогт Ц Б /РД:........... ., Утас: .........../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Б миний бие О ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ц.Б би О ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа .......... төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК хариуцагч Ц.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт .......... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь зээлийн гэрээний үүрэгт ......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг ........... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .......... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ......... төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ........... төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Ц.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА