Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/59

 

П.*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /цахим/,

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Ганзориг /цахим/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Г.Тамир /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нарангарав

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.*******ад холбогдох 2329002920036 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой Өмнөговь аймгийн ******* сум ******* багийн нутаг дэвсгэр Эрдэнэс таван толгой уурхайгаас Ханги мандал хилийн боомт орох чиглэлийн сайжруулсан шороон замын 170 дахь километрт Даюун маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно., мөн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна., Мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., гэсэн заалтууд тус тус зөрчсөний улмаас Д.*******гийн жолоодож явсан Нордбенз маркийн 67-32 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаж, Д.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр шүүгдэгч П.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

          1. ******* овогт *******ийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* зам" ХХК-иас 85,621,882 төгрөг гаргуулан хохирогч Д.*******д олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* зам” ХХК- аас 50,208,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “******* өртөө” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн 35,207,240 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг, хохирогч Д.******* нь түрээсийн гэрээ, цалин, олох ёстой орлого болох 75,719,960 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,

Иргэний хариуцагч “******* зам” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.*******аас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч П.*******ын жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.*******аас хохирогч Д.*******гийн эмчилгээний төлбөрт 4,000,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ”:

1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8. 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэж тус тус заасан.

Гэтэл Шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* зам” ХХК-иас 50,208,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “******* өргөө” ХХК-д олгож, Сэтгэцэд учирсан хор уршиг болон хохиролд иргэний хариуцагч “******* зам” ХХК-иас 85,621,882 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д олгож шийдвэрлэсэн боловч “******* зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх, “******* зам” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд мөн эсэх, ямар үндэслэлээр “******* зам” ХХК-иас хохирол гаргуулж шийдвэрлэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт үндэслэлээ тайлбарлаж бичээгүй байх тул шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг хангаагүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй. Харин хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар “******* зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй эсэх, хохирол, хор уршгийг “******* зам” ХХК-иас гаргуулах эсэх дээр маргаж мэтгэлцсэн.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэсэн болохоос энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, үндэслэлээ тайлбарлаж бичээгүй иргэний хариуцагч “******* зам” ХХК-иас хохиролд шууд 135,829,882 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёрдугаарт, Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагч гэж ойлгохоор байна. Тэгвэл тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах этгээдийн талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан бөгөөд Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан 6уюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн өмчлөгч биш харин тээврийн хэрэгслийн эзэмшигч гэм хорын хохирлыг хариуцах талаар заажээ. Тэгвэл эзэмшигч гэж хэнийг ойлгох талаар Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх. эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”. 89.3 дахь хэсэг “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” мөн хуулийн 93.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хууль ёсны эзэмшигч эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн эд хөрөнгийн ур шимийг эзэмшинэ” гэж эзэмшигчийн талаар зохицуулсан байдаг.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл эд хөрөнгийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд эд хөрөнгийг бодитойгоор шилжүүлж авсан этгээдийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаан дахь үр шим болон эрсдэлийг эзэмшигч хариуцна гэж ойлгохоор байна.

Хавтас хэрэгт “******* зам” ХХК болон А. нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ авагдсан. /1-хх-ийн 149-155 дахь талд/

Уг гэрээгээр “******* зам” ХХК нь Даюун маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр А.т худалдсан бөгөөд гэрээ байгуулснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшлийг А.т шилжүүлэхээр тохиролцсон байдаг.

Мөн гэрээний 1 дэх хэсэгт “...зам тээврийн аюулгүй ажиллагааны хариуцлагыг А. хүлээнэ”, 2 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг ашиглах эрх А.т хадгалагдана”, 4 дэх хэсэгт “А. тээврийн хэрэгслийг ашиглах хугацаанд засвар үйлчилгээ, арчилгаа хийх, аюулгүй ажиллагааны баталгааг хангах үүргийг хүлээнэ" гэж тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлснээс хойш эрсдэл хариуцлагыг хэн хүлээх талаар заасан байдаг.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.ын “...манай ажлын нэг залуу ирээд ах тэнд машин мөргөлдчихсөн байна гэсэн гэхээр нь очиход манай цуг ажилладаг Дорж гэдэг жолооч мөргөлдчихсөн байсан..би ******* зам ХХК-тай гэрээ байгуулж тухайн компанийн замын ажилд хайрга сонсмол машинаар зөөдөг...” гэх мэдүүлэг, /1-хх-ийн 48 дахь талд/ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Өсөхжаргалын “. " өмбуу” ХХК-д жолоочоор ажилладаг... машин мөргөлдчихсөн байсан.

Тэгээд би зогсоод очиход манай машины жолооч ******* кабиндаа үрүүлдээ хавчуулагдсан байсан...” гэх мэдүүлэг, /1-хх-ийн 52 дахь талд/

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч П.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “тухайн үед А. гэдэг хүнд би ачааны тусгай зөвшөөрөл байхгүй, жолоодох эрхгүй гэдгээ хэлэхэд асуудалгүй ахын дүү зохицуулаад явж бай...” гэсэн гэх мэдүүлэг, /шийтгэх тогтоолын 2 дугаар хуудас тодорхойлох хэсгийн 2 дахь хэсэгт/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.гийн “2023.09.09-ний өдөр нөхөр бид хоёр Миеэсүрэн гэдэг хүнтэй утсаар холбогдоод гэртээ уулзсан... Миеэсүрэн гэдэг хүн манай нөхөрт манай ******* зам ХХК нь замын комлани байгаа юм аа дүү юу хийдэг вэ гэж асуухаар нь ковш л барина, том оврын машин барих эрхгүй гэсэн..тэгээд орой нь Миеэсүрэн залгаад та хоёр юу болов гэхээр нь бид хоёр явъя л гэж хэлсэн тэгээд хоёр хоногийн дараа манай нөхөр хэний зөвшөөрлөөр явсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг, /1-хх-ийн 57 дахь талд/

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийн төлөөлөгч Н.гийн ******* зам ХХК-тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг А. байгуулж байсан тээврийн хэрэгсэл гэрээ хийгдсэн үеэс А.ын мэдэлд очсон, *******ыг танихгүй, манай компанийн ажилтан биш ... гэх мэдүүлэг, /1-хх-ийн 62 дахь талд/ хэрэгт авагдсан.

          Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас үзвэл “******* зам” ХХК нь Даюун маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр А.т шилжүүлсэн байсан бөгөөд зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл А.ын эзэмшилд байсан, шүүгдэгч П.*******ад тээврийн хэрэгслийг А. шилжүүлж цаашлаад тээврийн хэрэгслийг жолоодуулсан үйл баримт тогтоогддог.

          Түүнчлэн “******* зам” ХХК нь “ ембүү” ХХК-тай ажил гүйцэтгэх байгуулсан бөгөөд “ембүү” ХХК-ийн захирал Миеэсүрэн гэх хүн шүүгдэгч П.*******ыг ажилд авсан үйл баримт тогтоогдож байна.

          Өөрөөр хэлбэл “******* зам” ХХК нь П.*******ын ажил олгогч биш, түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй, зам тээврийн осол гарах үед Даюун маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “******* зам” ХХК-д биш харин гэрээ, хэлцлийн үндсэн дээр А.т бодит эзэмшлийг шилжүүлсэн байсан бөгөөд А. нь шүүгдэгчид тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 89.3- д зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А. гэж үзэж байна.

          Энэ тохиолдолд буюу гэрээ, хэлцлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг өөр этгээдэд шилжүүлэх үед тээврийн хэрэгслийг ашиглалтаас үүссэн гэм хорыг хэрхэн хариуцах талаар Иргэний хуулийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан бөгөөд энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглагч буюу жолооч болон тээврийн хэрэгслийг ашиглагчийг томилсон тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч хамтран хариуцлага хүлээхээр заасан байна.

          Харин “******* зам” ХХК-ийн тухайд тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй этгээд байсан. Гэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.10-т зааснаар “улсын бүртгэл” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлэх ба бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж Т5 ангилж, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэж, үүнээс бусад бүртгэл төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар баталж, төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна гэжээ.

          Түүнчлэн Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 6.1.12-т зааснаар авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах бүрэн эрхийн хүрээнд улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар нөхөн олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг. Эндээс үзвэл тээврийн хэрэгслийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг үүсгэж, дуусгавар болгох зорилго бүхий бүртгэл гэхээс илүүтэй тухайн улс оронд эзэмшиж ашиглаж байгаа аюултай эд хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, хаана хэрэглэж байгаа, хэнд хамааралтай эд хөрөнгө болохыг тогтоох, энэ талаар мэдээллийн сан үүсгэж хяналт тавих зорилготой төрөлжсөн бүртгэлд хамаарч байна.

          Иймээс “******* зам” ХХК-ийг А.т тээврийн хэрэгслийн өмчлөх эрхээ шилжүүлээгүй байгааг үндэслэн түүнийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан гэм хорын хариуцах этгээд, тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж шууд тодорхойлж дүгнэх боломжгүй бөгөөд мөн А. нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөр этгээдэд шилжүүлэх үед уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулсан тохиолдолд хариуцлага хүлээх субъектийг зөв тодорхойлоогүй, “******* зам" ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хууль ёсоор хариуцах этгээд мөн эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

          Гуравдугаарт, шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг “******* зам” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах. нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан УЗЭХ нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална” гэж заасан. 

          Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлалыг баталсан боловч сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах этгээдийн талаар зохицуулаагүй. Үүнийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь, энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах уургийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан.

          Иймээс сэтгэцэд учирсан хор уршигт 85 621 882 төгрөгийг гэм хор учруулсан этгээд болох шүүгдэгч П.*******аас гаргуулж шийдвэрлэх ёстой байтал хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж тухайн гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй этгээд болох иргэний хариуцагч “******* зам” ХХК-иас хохирогч Д.*******гийн сэтгэцэд учирсан хохиролд 66 000 000 төгрөг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 19 621 882 гаргуулж хохирогч Д.*******д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсан этгээдийн хариуцлагыг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэм хор учруулсан этгээд болон иргэний хариуцагч гэдэг нь хууль зүйн хувьд хоёр өөр ойлголт байхад гэм хор учруулсан этгээд буюу гэм буруутай этгээдийн хүлээх хариуцлагыг тухайн гэмт хэрэгт хамааралгүй, гэм буруугүй этгээд болох иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

          Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолын иргэний хариуцагч “******* зам” ХХК-иас 50 208 000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “******* өргөө” ХХК-д олгож, сэтгэцэд учирсан хор уршиг, хохиролд 85 621 882 төгрөгийг иргэний хариуцагч “******* зам” ХХК-иас гаргуулж хохирогч Д.*******д олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.

Өөрөө хэлбэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд энэ компани өөрөө П.*******ыг ажилд авахдаа ковш буюу тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл жолоодуулахаар оператораар ажиллуулахаар авчирсан байгаа. Замын хөдөлгөөнд оролцох зориулалтын тээврийн хэрэгсэл жолоодох үед П.******* би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, би ийм машин барьж чадахгүй гэж хэлсээр байхад зориудаар энэ хүнээр машин бариулсан. Машин барьж чадахгүй, зориулалтын үнэмлэхгүй хүнээр машин бариулахаар зам тээврийн осол гарах нь ойлгомжтой. Үүнээс болж гэмт хэрэг гараад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан юм.

Хоёрдугаарт тухайн үед тухайн тээврийн хэрэгсэл энэ компанийн эзэмшилд байсан. Энэ компани өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслийг эрхгүй хүнээр жолоодуулж гэмт хэрэг гарах болсон шалтгаан байгаа. Үүнийг шүүх дүгнээд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс энэ шүүхийн шийдвэр үндэслэлтэй хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр байна гэж үзэж байгаа гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Улсын яллагч шалтгаан нөхцөлийн талаар тодорхой хэлсэн. Уг гэмт хэргийн хор уршиг хохиролтой холбоотойгоор давж заалдах гомдол гаргасан. Шалтгаан нөхцөл тодорхой байгаа. П.******* нь ажил үүргээ гүйцэтгэж яваад осол гаргасан байгааг анхаарч үзнэ үү.

Хоёрдугаарт гэрээний асуудал яригдаад байна. Уг гэрээ нь халхавч төдий дүр эсгэсэн гэрээ байгаа. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй хүчин төгөлдөр бус хэлбэл болсон байгаа юм. Хэн ч осолд ороод ашиглах боломжгүй тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг хүсэхгүй. Гэтэл Баярбат гэх хүн гарын үсэг зураад авсан байгаа юм. Тухайн хүн нь “******* зам” ХХК-ийн ажилтан байгаа. Үүнийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч янз янзаар тайлбарладаг. Гэтэл энд юу харагддаг вэ гэхээр хэргийн бодит байдал цаг хугацааг харахаар хэрэг үйлдэгдсэний дараа энэ гэрээ хийгдээд байгаа.  Үүнийг хариуцлагаас бултах, зугтаах оролдлого гэж хараад байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй. Иргэний хуулийн 52 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулснаас үүсэх хохирлыг  “******* зам” ХХК хариуцах үүрэгтэй. Хуулиар тогтоосон хэм хэмжээг анхан шатны шүүх зөв тогтоосон. Цалинг гэрээний үүргийн дагуу авдаг байсан. 75,719,960 төгрөгийг “******* зам” ХХК-аас гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Хэдийгээр манай зүгээс гомдол гаргаагүй ч гэсэн хэргийг бүхэлд нь хянах учраас би энэ хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа юм. “******* зам” ХХК-ийн гаргасан хүсэлт хууль зүйн үндэслэлтэй бус гэж бодож байна. Яагаад гэвэл П.******* нь ажил үүргээ гүйцэтгэж явсны улмаас манай үйлчлүүлэгчид гэм хор учруулсан. Өнөөдрийн байдлаар энэ хүний биеийн байдал ясны дутмагшил зөөлөн эдийн дутмагшилд ороод ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалтай байна. Ганц бие эцэг байгаа. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Тухайн компаниас ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин хөлсийг бүхэлд нь гаргуулж өгнө үү гэдэг хүсэлтийг нэмэлтээр шүүхэд гаргаж байна. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад 75 719 960 төгрөгийг “******* зам” ХХК-аас гаргуулж өгнө үү гэдгийг шүүх бүрэлдэхүүнд тавьж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх 499 дүгээр зүйлийн журмын үндэслэлийг зөв тайлбарлаж хэлэлцүүлсэн. Мөн Т.Ганзориг өмгөөлөгчийн хэлж байгаа үнэн. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гэрээ буюу “******* зам” ХХК хоёрын хоорондын тухайн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн юм гэж тайлбарладаг боловч энэ нь өөрөө хэлбэрийн төдий буюу халхавчийн гэрээ байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Яагаад гэвэл зам тээврийн осол болсноос хойш гэрээнд гарын үсэг зурагдсан байдаг. Тиймээс шүүх бүрэлдэхүүн энэ огноог шилжүүлэхээр өгсөн хүсэлт зэргийг харгалзаж үзэх байх гээд бодож байна.

Хоёрдугаарт миний үйлчлүүлэгчийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад зам тээврийн осолд орсон юм. 28 настай хоёр хүүхдийн аав залуухан хүн байгаа. Тухайн зам тээврийн ослоос болж, энэ хүн өнөөдөр хүндэвтэр гэмтэл авсан. Тухайн үед шөрмөсний суналт болон тархинд учирсан гэмтлийг тогтоогоогүй. Одоогоор хэрэг хариуцах чадвартай эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа. Тархиндаа гэмтэл авсан нөхцөл байдал байгаа.  Ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн хувьд өөрөө нэлээн асуудалтай болсон. Эмнэлгээр явж байгаа залуу байгаа. Уг иргэний хувьд гэртээ байж байгаад ажилд орж ам бүлээ тэжээх гээд явсан. Анх хэлэхдээ чамайг ковш унуулна гэж хэлээд Өмнөговь аймгийн ******* сумын Өлгий багийн нутагт аваачаад гэр орноос хол сүлжээ барьдаггүй газарт аваачаад ажил хийлгэж байгаа юм. Тэгээд хүрч очоод ковш унана би ковшийн л эрхтэй гэж байгаа хүнийг үгүй, манай ковшийн жолооч ирчихлээ чи нэгэнт ирчихсэн учраас одоо ажилгүй байна гэж байхгүй. Тийм учраас дайвон маркийн машиныг барь жолоод гээд би ийм машин жолоодож чадахгүй гээд 2 хоног энэ хүн ажилгүй байгаад буцах унаа байхгүй. Газар мэдэхгүй, хүн танихгүй сүлжээ байхгүй. Аргагүйн эрхэнд ажил үүргээ гүйцэтгээд зүгээр зүгээр чи уначих бид нар эрсдэлийг бүрэн хариуцна ойрхон явах юм чинь зүгээр гэж хэлээд байсан хүнийг машин бариулсан. Машин барьж үзээгүй тоосжилттой зам дээр энэ хүн осол гаргах нь ойлгомжтой. Тэгэхээр 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өөрөө тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих, үүнтэй холбоотойгоор тогтоосон хэм хэмжээ зөрчихтэй холбоотой гэмт хэрэг байна. Тэгэхээр энэ тээврийн хэрэгслийн өмчлөгч байвал заавал ашиглалтаас үүссэн гэм хорыг бүрэн хариуцна. Тиймээс “******* зам” ХХК-аас гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нийт шүүгчдийн тогтоол сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох нийт шүүгчдийн тогтоол байгаа. Гэмт хэргээс шууд учирсан хохирол үүнийг шүүгдэгч хариуцах эрх зүйн үндэслэл байхгүй. Харин хариуцвал зохих этгээд буюу иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс давж заалдах шатны шүүхэд гаргасан “Тэнгэр зам” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянах учраас анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Яагаад гэвэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн юм. Тэгэхээр хэргийн бодит байдал болоод шүүгдэгчийн хувийн байдлыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохироогүй гэж үздэг. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч тухайн зам тээврийн осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гуравдугаарт эрүүл мэндийн хувьд эрүүл саруул хүн байсан. Тиймээс энэ хүн өнөөдөр бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас эрүүл мэндээрээ хохироод эцэс сүүлд нь гэмт хэрэгтэн болсон. Энэ хүн дахиад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байна. Тиймээс шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн зорчих эрхээ хязгаарлах ялыг нэг жил болгож өөрчилж өгнө үү гэв.

   Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хавтаст хэргийн 11-15 дугаар хуудсанд иргэний хариуцагч “******* зам” ХХК-ийн өмгөөлөгч Г.Тамир миний шүүх хуралдаанд оролцож хэлсэн байр суурь авагдсан байгаа. Үүнийг яг энэ чигээр нь бичээд, ямар ч хууль зүйн дүгнэлтийг шүүхээс хийгээгүй байдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдлыг гаргасан. Хэрвээ иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд гаргаж байгаа үйл баримтын үйл баримт үндэслэл дүгнэлт мөн хууль хэрэглээний хувьд тавьж байгаа хууль зүйн дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй бол няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заах ёстой байсан. Гэтэл энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байгаад гомдож гомдлоо гаргасан.

Хоёрдугаарт шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Илтгэгч шүүгч нэг бүрчлэн танилцуулж өглөө. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд эзэмшигч, ашиглагч, өмчлөгч гээд 3 өөр ойлголт байгаа. Гэтэл үүнийг ялгаж бичээгүй. П.*******ын хувьд ашиглаж байгаад гэм хорын хохирлыг учруулж, гэмт хэрэг үйлдэж, гэм хорын хохирлыг учруулсан байдаг. Би шүүх хуралдаанд энэ талаар хэлсэн. Манайх урьд нь өмчлөгч байсан. Эзэмшигч нь гэдэг хүн байгаа. “ ембүү” ХХК-ийн ажлыг хийж байгаад, шүүгдэгч П.*******ад тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгосон байна. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар эзэмшигч өмчлөгч өөрийн буруугаас ашиглах боломжийг олгосон бол гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл байгаа. Гэтэл үүнд шүүх дүгнэлт хийгээгүй. Шууд бүртгэлээр нь “******* зам” ХХК-аас  гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлээс эхлээд яг шударга эзэмшигч нь хэн юм, хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь гэдэг талаар бичсэн байгаа. Энэ гомдлоо дэмжиж байна.

Гуравдугаарт шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон эрүүл мэндэд учирсан хохирлыг иргэний хариуцагч “******* зам” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэнд гомдол гаргасан байгаа. Энэ гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө гарсан.  2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гарсан энэ зохицуулалт хэрэглэгдэж байгаа. Гэтэл үүнийг шүүх авч үзээд, үндэслээд сэтгэл санааны хохирол гэдэг байдлаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэг гэж тавиагүй ч гэсэн 511.3 дахь хэсгийг  хэрэглэсэн байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэж үзсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт сэтгэцэд учирсан гэм хорыг гэм хор учруулсан буруутай этгээд гаргана гэж заасан байхад иргэний хариуцагчаас гаргуулаад шийдвэрлэсэн. Үүнд шүүхийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаад өмгөөлөгчийн хувьд гомдож, гомдол гаргасан. Иргэний хариуцагч гэдэг хууль ёсоор эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлын хариуцвал зохих этгээд гэж ойлгож байна. Гэтэл шүүх гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гаргуулахгүйгээр сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулсан. Тэгэхээр сэтгэцэд учирсан хохиролд иргэний хариуцагчаас 85,000,000 төгрөг гаргуулж байгаа үйлдэл хоёрын хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй байхад гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд иргэний гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Прокуророос шүүгдэгч П.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой Өмнөговь аймгийн ******* сум ******* багийн нутаг дэвсгэр Эрдэнэс таван толгой уурхайгаас Ханги мандал хилийн боомт орох чиглэлийн сайжруулсан шороон замын 170 дахь километрт Даюун маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно., мөн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна., Мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.*******гийн жолоодож явсан Нордбенз маркийн 67-32 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, Д.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Шүүгдэгч П.*******ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* зам” ХХК-аас 50.208.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “******* өргөө” ХХК-д олгож, Сэтгэцэд учирсан хор уршиг, хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* зам” ХХК-аас 85.621.882 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д олгож шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамираас “ анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон үндэслэлээ тайлбарлаж бичилгүйгээр иргэний хариуцагч ******* зам ХХК-иас хохиролд 135 829 882 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг “******* зам” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

          Шүүгдэгч П.*******ын жолоодож явсан Даюун маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “******* зам” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх ба Худалдах, худалдан авах гэрээний дагуу А.т шилжүүлсэн, хэрэг учрал болох үед  тус тээврийн хэрэгсэл нь А.ын эзэмшилд байсан, шүүгдэгч П.*******ад тээврийн хэрэгслийг А. шилжүүлж, жолоодуулсан, “******* зам” ХХК нь “ ембүү” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсаны дагуу “ембүү” ХХК-ийн захирал Миеэсүрэн гэх хүн шүүгдэгч П.*******ыг ажилд авсан үйл баримтын талаар шүүгдэгч болон гэрч нар  мэдүүлдэг бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах тухай асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоосны дараа шийдвэрлэх нь зүйтэй ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй, дээрх үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг үнэлэх шаардлагагүй бол үнэлэхгүй гэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд бичээгүй байна.

          Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын зэрэглэлийг шинжээч томилон тогтоох шаардлагатай байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар шинжээч томилон дүгнэлт гаргаагүй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүх иргэний хариуцагчийг зөв тогтоогоогүй, гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч П.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамираас гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдсан гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч П.*******ад холбогдох 2329002920036 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч П.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                 ШҮҮГЧИД                                        Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                              Л.УГТАХБАЯР