| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00439/И |
| Дугаар | 313/ШШ2025/00492 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 313/ШШ2025/00492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 5-р баг *******,******* гэх газар
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь Д.*******тай 1998 оноос өнөөг хүртэл гэр бүл болж 2 хүүхдийн аав ээж болж мал маллан амьдарч байна. Миний бие 2005 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1998-2005 оны малын А данс өрхийн тэргүүн болох Д.*******ын нэр дээр тоологдсон бөгөөд миний бие нөхөн төлөлтөд хамрагдах гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан хугацааг нөхөн төлж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд миний бие 1998-2005 онд гэр бүлийн хүн болох Д.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгож нөхөн төлөлтөнд хамрагдан өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна. Иймд ******* овогтой ******* миний биеийг Д.*******тай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 оны 01 дүгээр сарын 01-ээс 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байгаад гэрлэлтээ батлуулсан. А данс нөхрийн нэр дээр гарч байсан. Одоо тэтгэвэрт гарах гэж байгаа тул хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв
Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:
Өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, хүү С.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, хүү С.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Д.*******, Л.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03-04/3141 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-08/3055 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-07/3048 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-08/3056 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 480 дугаартай лавлагаа, Д.*******ын 1998, 1999, 2000, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад мал малласан хугацааны талаархи лавлагаа, Д.*******ын 1998-2000, 2012-2020 онуудын мал тооллогын баримт /А данс/, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 449 дугаартай Д.*******ын 2001, 2002, 2003, 2004, 2005 онуудад мал маллаж байсан хугацааны талаархи лавлагаа, Д.*******ын 2001-2005 онуудын мал тооллогын баримт /А данс/, гэрч Ц., С. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц., С. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нөхөр Д.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүсчээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.******* нь Д.*******тай 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ.
Нэхэмжлэгч Л.******* нь нөхөр Д.*******тай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болох нь
Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03-04/3141 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 480 дугаартай лавлагаа, Д.*******ын 1998, 1999, 2000, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад мал малласан хугацааны талаархи лавлагаа, Д.*******ын 1998-2000, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, онуудын мал тооллогын баримт /А данс/, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 449 дугаартай Д.*******ын 2001, 2002, 2003, 2004, 2005 онуудад мал маллаж байсан хугацааны талаархи лавлагаа, Д.*******ын 2001-2005 онуудын мал тооллогын баримт /А данс/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, гэрч Ц., С. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
1. Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03-04/3141 дугаартай лавлагаанд: Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 57 дугаар хуудсанд: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4-р багт оршин суугч: өрхийн тэргүүн Буурал ургийн овогт гийн *******, эрэгтэй, 1970 оны 01 сард төрсөн, 40 настай, эхнэр ******* ургийн овогт *******гийн *******, 1975 оны 05 сард төрсөн, 35 настай, хүү, *******ийн *******, 1994 оны 12 сард төрсөн 15 настай, хүү *******ын *******, эрэгтэй 2000 оны 01 сард төрсөн 10 настай гэж бүртгэгдсэн байна.
Энэ баримтаар Л.******* нь нөхөр Д.*******ын ам бүлийн тоонд бүртгэгдэж хамт амьдарч байсныг нотолж байна гэж үзэв.
2. Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар Архивын тасаг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 480 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн малчин Д.*******ыг 1998, 1999, 2000 онуудад мал маллаж байсан талаар бичигджээ.
3. Д.*******ын 1998 оны мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 3, 1999 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 3, 2000 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 4 гэж бичигджээ.
Д.*******ын 1998-2000 онуудын мал тооллогын /А дансны/ баримтын малчдын мэдээлэл хэсэгт бичигдсэн ам бүлийн тоонд Л.******* байсан болох нь түүний тайлбараар нотлогддог тул дээрх баримт нь Л.*******ийг Д.*******ын ам бүлийн тоонд бүртгэгдэж хамт амьдарч байсан болохыг дамжмал байдлаар нотолж байна гэж үзэв.
4. Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар Архивын тасаг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 449 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн малчин Д.*******ыг 2001, 2002, 2003, 2004, 2005 онуудад мал маллаж байсан талаар бичигджээ.
5. Д.*******ын 2001 оны мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 4, 2002 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 4, 2003 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 3, 2004 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 3, 2005 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 3 гэж бичигджээ.
Д.*******ын 2001-2005 онуудын мал тооллогын /А дансны/ баримтын малчдын мэдээлэл хэсэгт бичигдсэн ам бүлийн тоонд Л.******* байсан болох нь түүний тайлбараар нотлогддог тул дээрх баримт нь Л.*******ийг Д.*******ын ам бүлийн тоонд бүртгэгдэж хамт амьдарч байсан болохыг дамжмал байдлаар нотолж байна гэж үзэв.
6. Д.*******ын 1998-2005 онуудын мал тооллогын баримт /А данс/ нь хэрэгт хуулбар хувиар авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасанчлан бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлэгдсэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлэв.
7. Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03-04/3141 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 480 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 449 дугаартай Д.*******ын 2001, 2002, 2003, 2004, 2005 онуудад мал маллаж байсан хугацааны талаархи лавлагаанууд нь хэрэгт эх хувиар авагджээ. Энэ нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж эх хувиар ирүүлсэн байх тул шүүх үнэлэв.
8. Гэрч Ц.: 1997 онд манай нутгийн бэр болж ирсэн. Д.*******тай 1997 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт мал маллан амьдарч байна... гэх тайлбарыг гаргадаг.
Гэрч С.: Д.*******тай 1998 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт мал маллан амьдарч байна.. гэх тайлбарыг гаргадаг.
- Гэрч Ц., С. нар нь нэхэмжлэгчтэй нэг сум, орон нутагт амьдардаг нутгийн хүмүүс байсан талаар мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийг нөхөр Д.*******тай хамт мал маллан амьдарч байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд Л.******* нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нөхөр Д.*******ын ам бүлийн тоонд бүртгэгдэн хамт амьдарч байсан болох нь нотлогдож байна.
Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-08/3055 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-07/3048 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-08/3056 дугаартай лавлагаа, Д.*******ын 2012-2020 онуудын мал тооллогын баримт /А/ данс зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нөхөр Д.*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ