Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 313/ШШ2025/00493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД:*******/, /иргэний бүртгэлийн дугаар: *******/, Өмнөговь аймаг, Баяндалай сум, Баян баг *******, ******* гэх газар

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ногоочин, нормчноор, 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХХК-д малчин, 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд компанид малчнаар тус тус ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр бороонд норж ашиглах боломжгүй болоод хаягдсан тул дээрх ажилласан жилүүд минь тогтоогдохгүй болоод байна.

Иймд ******* овогтой ******* миний биеийг Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд 1986 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ногоочин, нормчноор, 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХХК-д малчин, 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд компанид малчнаар тус тус ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочин, нормчноор, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХК-д малчнаар, 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:

Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 157 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг, нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын даргын 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын бүх гишүүдийн хурлын 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, Хөдөө аж ахуйн биржийн Өмнөговь аймаг дахь говь хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаартай лавлагаа, гэрч Ц.*******, Д.*******, Д., С. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц.*******, Д.*******, Д., С. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочин, нормчноор, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХК-д малчнаар, 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд ХК-д малчнаар тус тус ажиллаж тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.******* нь 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочин, нормчноор, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХК-д малчнаар, 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь: Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 157 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг, нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын даргын 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын бүх гишүүдийн хурлын 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, Хөдөө аж ахуйн биржийн Өмнөговь аймаг дахь говь хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаартай лавлагаа, гэрч Ц.*******, Д.*******, Д., С. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.*******ын төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэр ******* эхийн нэр Янжинлхам гэж бичигджээ.

- Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд ...манайх Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдаад Нэгдэл дундын үйлдвэрийн малыг аваад ирэхэд манай ээж Янжиндулам гэж хүн байсан. Тэгээд манай ээжээр овоглосон гэх тайлбарын гаргадаг.

Нэхэмжлэгч Л.*******ын эцгийн нэр, эхийн нэр зөрүүтэй бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул хэрэгт авагдсан Я.*******ын баримтууд нь Л.*******ын баримт гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгов

1. Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 157 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршоололд 1986, 1988, 1990 онуудад ногоочин, нормчин, нэгдэл дундын үйлдвэрт 1991-1992 онуудад малчны ажил эрхэлж байсан Я.*******ын цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1986 оны 11-12 дугаар саруудад 70 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 73 төгрөг, 03 дугаар сард 43 төгрөг, 06-08 дугаар саруудад 119-217 төгрөг, 10 дугаар сард 270 төгрөг, 12 дугаар сард 200 төгрөг, 1990 оны 01-03 дугаар саруудад 20-66 төгрөг, 05-08 дугаар саруудад 64-1151 төгрөг, 10-12 дугаар саруудад 139-579 төгрөг, 1991 оны 03 дугаар сард 286 төгрөг, 06-09 дүгээр саруудад 309-913 төгрөг, 11-12 дугаар саруудад 438-1220 төгрөг, 1992 оны 01-09 дүгээр саруудад 80-3973 төгрөгийн цалин авч байсан талаар бичигджээ.

Дээрхи лавлагаанд нэхэмжлэгч Л.*******ыг 1986 оны 11, 12 дугаар саруудад, 1988 оны 01, 03, 06, 078, 08, 10, 12 дугаар саруудад, 1990 оны 01, 02, 03, 05, 06, 07, 08, 10, 11, 12 дугаар саруудад, 1991 оны 03, 06, 07, 08, 09, 11, 12 дугаар саруудад, 1992 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр саруудад цалин авч байсан талаар бичигдсэн байх ба энэ нь түүнийг дээрхи хугацаанд ажиллаж байсныг нотолж байна.

Тухайн баримт нь хэрэгт эх хувиар авагджээ. Энэ нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж эх хувиар ирүүлсэн байх тул шүүх үнэлэв.

2. Өмнөговь аймаг, нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын даргын 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд: Газар тариалан байнгын бригадад 1986 оны 09 дүгээр сарын 20-наас эхлэн Янжинлхам овогтой *******ыг ногоочноор томилон ажиллуулсугай гэж бичигджээ.

Дээрх баримтаар нэхэмжлэгч Л.Хуягбатаар нь 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймаг нэгдэл дундын Хонгорын гол хоршоололд ажиллаж эхэлсэн болох нь нотлогдож байна.

3. Өмнөговь аймгийн нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын бүх гишүүдийн хурлын 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор: ...Нэгдэл дундын үйлдвэр, хоршооллын үлгэрчилсэн дүрмийн 11-р зүйлийг үндэслэн 1990 оны 08 дугаар сард Хоршооллын үйлдвэрлэл санхүүгийн үйл ажиллагааг зогсоож татан буулгахаар шийдвэрлэсүгэй гээд Хонгорын гол хоршоолол татан буугдсантай холбоотой ажилтан, ажилчид, албан хаагчдыг ажилд хуваариласан жагсаалтад 37.Л.******* гэж бичигджээ.

Дээрх баримтаар Л.******* нь Өмнөговь аймгийн нэгдэл дундын Хонгорын гол хоршооллыг 1990 оны 08 дугаар сард татан буугдах хүртэл ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

4. Хөдөө аж ахуйн биржийн Өмнөговь аймаг дахь говь хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Доорх нэр бүхий хүмүүсийг 1992 оны 09 дүгээр сарын 16-наас эхлэн тус тусынх нь үүрэгт ажлаас чөлөөлж Ханбогд компаний мэдэлд шилжүүлсүгэй гээд үүнд: 18. ******* малчин гэж бичигджээ.

Дээрх баримтаар Л.******* нь 1992 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Говь ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

5. Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн малчин Я.*******ын мал маллаж байсан хугацаа 1992, 1993, 1994, 1995 онуудад мал маллаж байсан хугацааны талаар бичигджээ.

6. Өмнөговь аймаг архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн малчин Л.*******ын мал маллаж байсан хугацаа 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1999, 2000, 2013, 2014, 2015, 2021, 2022, 2023 онуудад мал маллаж байсан хугацааны талаар бичигджээ.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Л.******* нь 1991, 1992, 1993, 1994 онуудад мал маллаж байсан болох нь нотлогдож байна.

7. , Өмнөговь аймаг, нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын даргын 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын бүх гишүүдийн хурлын 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, Хөдөө аж ахуйн биржийн Өмнөговь аймаг дахь говь хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай тушаалууд нь хэрэгт хуулбар хувиар авагдсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн, гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасанчлан бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлэв.

8. Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 157 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаартай лавлагаа нь хэрэгт эх хувиар авагджээ. Энэ нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж эх хувиар ирүүлсэн байх тул шүүх үнэлэв.

9. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц.*******, Д.*******, Д., С. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан бөгөөд Д.: Л.******* нь 1990 оны намраас 1992 он хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХХК-д малчнаар ажиллаж байсан. 1992 оны 09 сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд компанид малчнаар ажиллаж байсан... гэж, С.: Л.******* нь 1990 оноос 1992 он хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХХК-д малчнаар ажиллаж байсан. 1992 оны 09 сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд компанид малчнаар ажиллаж байсан... гэж, Ц.*******: Л.******* нь 1986 онд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочноор ажиллаж эхэлсэн. 1986 оноос 1990 оныг дуустал буюу Хонгорын гол хоршоолол татан буугдах хүртэл ажилласан... гэж, Д.*******э: Л.******* нь 1986 онд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд малчнаар ажиллаж эхэлсэн. 1986 оноос 1992 оныг дуустал буюу Хонгорын гол хоршоолол татан буугдах хүртэл ажилласан Миний бие мал маллахын сайн мэднэ... гэж тус тус мэдүүлсэн байна.

Гэрч Ц.*******, Д.*******, Д., С. нар нь нэхэмжлэгч Л.*******тай нэг нэгдэл, нэг хувьцаат компанид хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь гэрч Д Ц.*******, Д.*******, Д., С. нарын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр нотлогддог бөгөөд шүүх тэднийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн ажилласан байдлын талаар гэрчилсэн мэдүүлгүүдийг үнэлэв.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрч Ц.*******, Д.*******, Д., С. нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд Л.*******ыг 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочин, нормчноор, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХК-д малчнаар, 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байна гэж үзэн ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочин, нормчноор, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь ХК-д малчнаар, 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ханбогд ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ