2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК /рд:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

Манай компани нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "******* *******" ХХК-тай 01 тоот "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г байгуулан Улаанбаатар хот, *******,ны нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээтэй 221 айлын орон сууцны төслийн Б блокын барилгын төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон.

Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2.1, 3.1, 4.1 дэх заалтуудын дагуу " "А" тал буюу "******* *******" ХХК нь 3 дугаар давхрын угсралтаас эхлэн барилгыг үргэлжлүүлэн барьж, барилгын гаднах ногоон байгууламж, орц гарц, зам талбай, гадна тохижилт зэрэг иж бүрэн хийж гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэж өгөх, Б талд түлхүүр хүлээлгэж өгөх хүртэл бүх ажлыг хариуцан гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Мөн хэрэгжүүлж буй гэрээний үүргийн биелэлт буюу барилгын ажлын чанар, гүйцэтгэсэн ажлын баталгаатай холбоотойгоор 4.1.18 "А тал нь барилгын ажлыг чанарын өндөр түвшинд барих үүрэгтэй бөгөөд чанар байдалтай холбоотойгоор үүссэн хохирол бусад үр дагаврыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгаж хариуцлага хүлээнэ гэж заасан боловч "******* ******* ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг 2 жил хугацаа хожимдуулж гүйцэтгэж, үүндээ ямар нэг хариуцлага хүлээлгүй гэрээний нөгөө тал болон түүний цаана байгаа орон сууц, үйлчилгээний талбай захиалагчдын хөрөнгө мөнгө, санхүүгээр маш их хэмжээгээр хохироосон.

Бидний хувьд гэрээт ажлыг гүйцэтгэж дуусах үүрэг бүхий 2019 оны 12 дугаар сарын 31- ны өдрөөс өмнө болон гэрээт хугацаа өнгөрснөөс хойш тус компанийн хувьцаа эзэмшигч нар болох Э., Г., Б. нарт гэрээт ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлдэг боловч тус компанийн удирдлагуудын зүгээс өөрдсөө ч барилгын ажилдаа хяналт тавьдаггүй, дотоод хөрөнгө мөнгө хуваах асуудлаас шалтгаалсан зөрчилдөөнт байдлаа гадагшаа хамааруулан бусдын өмнө хүлээсэн үүрэгтэй тун хариуцлагагүй, хайнга хандаж ирсэн, гэрээ байгуулснаас хойш ямар ч эргэх холбоо, харилцаагүй байсан. Өөрөөр хэлбэл гэрээт ажлын гүйцэтгэлийн талаар ямар ч мэдээлэлгүйгээр, бусдын юм гэсэн байдлаар гэрээний үүрэгт хандаж, гэрээний үндсэн үүргийн биелэлтэд чиглэгдсэн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй хайнга хандаж хүний нүд хуурсан, чанарын шаардлага хангаагүй материал, гүйцэтгэлээр хийснээс шалтгаалан тус барилгын оршин суугч нар байнгын санал, гомдол ирүүлж байна. Тухайлбал, гүйцэтгэсэн Б блок барилгад суурилуулсан цонхнууд салхи сийгдэг, хагаралт, цуурлууд үүссэн, дулаан алдалттай, цонх тагтны амлагаанууд чанарын шаардлага хангахгүй залгаас хэсгээрээ бүгд нурсан, үүрч унасан, зарим хэсгээрээ гүн цууралт, хагарлууд өгч, шилэн тагтны хэсгүүд хэзээ мөдгүй залгаасаараа салж унахын ирмэг дээр байна. Мөн тус Б блок барилгын дотор сантехник, шугам сүлжээний ажлууд нь хэвийн ашиглалтын наад захын шаардлага хангаагүй материал, тоноглолоор хийгдсэн төдийгүй, тэдгээрийн угсралт, суурилуулалтын ажлыг зохих норм, стандартыг баримтлан хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалан паар ойр ойрхон задрах, угаалгын өрөөнүүдийн алчуур хатаагчны босоо шугамнаас ус шүүрэх, ус алдах зэргээр оршин суугчдын хөрөнгөнд тогтмол хохирол учруулж, гүйцэтгэсэн ажлын асуудлуудаар оршин суугчдаас өргөдөл, гомдол тасрахгүй байна.

Дээр дурдсан Б блокод суурилагдсан цонх, шилэн тагт болоод алчуур хатаагчны босоо шугамны доголдлуудыг зөвхөн нэг жижиг хэсгийг нь засварлаад хэвийн ашиглах боломжгүй, дахин шинээр хийж гүйцэтгэж, суурилуулахаас өөр байдлаар доголдлыг арилгаж, ашиглалтын хэвийн байдлыг хангах боломжгүй байгааг энд тодруулан дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн орон сууцны оршин суугчид шинэхэн худалдаж авсан орон сууцандаа амьдарч эхлээд төдийлөн удаан хугацааг үзээгүй байгаа хэдий ч, орсон цагаасаа байнгын чанар, байдлын доголдол үүсэж тав тухтай орчинд амьдрах наад захын энгийн хэрэгцээ, шаардлага хангагдахгүй, эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад "******* ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үүсээд байна. чанаргүй байдлаас шалтгаалан хүний эрүүл мэнд, амь нас ч хохирч болзошгүй ноцтой байдал үүсээд байна. Бид эдгээр асуудлуудын талаар шаардлага хүргүүлдэг боловч тус компанийн удирдлагууд холбоо барьдаггүй, гүйцэтгэсэн ажлын талаар холбоотой баримт, мэдээлэл өгөх нь бүү хэл хийж гүйцэтгэсэн гэх ажлуудаа нэгийг нь ч "******* ХХК-д албан ёсоор актаар хүлээлгэж өгөөгүй байдаг. Тус компанийн хувьд өөрсдийн хувийн эрх ашиг хамааралтай, өөрсдөд нь хөрөнгө олж авах нөхцөл бүрдэх үед л ирдэг боловч гүйцэтгэсэн гэх ажлуудын үр дүнг баталгаажуулах, гэрээний нөгөө талдаа үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийг талаар мэдээлэл хүргүүлэх асуудал дээр огт ажиллагаа хийгээгүй, хийхээс ч зайлсхийж ирсэн нь чанарын шаардлага хангаагүй ажлуудын дутагдал, зөрчил нь илэрсэн байхвий, илрэхвий, тэдгээрийг нуун далдах гэсэн санаа зорилготой байсан нь жил өнгөрөх тусам илэрч байгаа эдгээр зөрчил дутагдлаас хангалттай дүгнэж болохоор байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.11-т Б тал нь барилга байгууламжийн баталгаат хугацаанд /улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 3 жил/ гарсан зөрчлийг А талаас шаардан арилгуулах эрхтэй гэж зохицуулсан.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д "... бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна", 14.7-д 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг гүйцэтгэгч.... аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж нарийвчилсан харилцааг зохицуулсан хууль тогтоомжоор хуульчилсан баталгаажуулсан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ- ний дээр дурдсан зохицуулалтын хүрээнд тус Б блок барилгыг манай компани ******* ******* ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлсэн, одоогийн оршин суугчид барилгын гүйцэтгэгч компанитай барилгын ажил гүйцэтгэх асуудлаар эрх зүйн харилцаанд ороогүй учраас гэрээний үндсэн нэг тал болохын хувьд гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлын зөрчил, доголдолтой холбоотойгоор "Б" блок барилгад суурилуулсан цонхнуудыг шаардлага хангасан цонхоор сольж суурилуулах, шилэн тагтны ажлыг дахин шинээр хийж гүйцэтгүүлэх, угаалгын өрөөний босооны шугамын ажлыг сольж суурилуулахтай холбоотой шаардлага гаргах эрх бүхий этгээд нь бид учраас энэхүү олгогдсон шаардах эрхийнхээ хүрээнд уг нэхэмжлэлийг

Хоёр. "******* ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээтэй барилгын төслийг 2015 оноос хойш явуулж 2017 он хүртэл 4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлэн барилгын ажлуудыг 30 орчим хувийн гүйцэтгэлтэй болгосон ба цаашид хувийн зүгээс санхүүжилт босгох нь хязгаарлагдсан тул барилгын ажлаа тасралтгүй үргэлжлүүлэх, бусадтай хамтран төслөө явуулахад санхүү мөнгөний нэн шаардлагатай хэрэгцээ үүссэний улмаас Төрийн банкнаас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаар Зээлийн гэрээгээр 2,380,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18/155 дугаар Зээлийн гэрээгээр 2,020,000,000 төгрөг, нийт 4,400,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт авсан.

Төрийн банкнаас олгогдсон нийт зээлийн үнийн дүнгээс 2,670,143,969 төгрөгийг Б блок барилгын өмнө хийгдсэн суурийн ажлын зардал, зоорь болон 1, 2 дугаар давхрын угсралт, цутгалт, барилга барихтай холбоотой түр барилга байгууламжийн ажлуудад бүрэн зарцуулсан. Гэвч тухайн зээлийн санхүүжилт нь нийт барилгын өртөгтэй харьцуулахад хангалттай бус байсан учир 2.6 тэрбумын үнийн дүн бүхий барилга барихтай холбоотой түр барилга байгууламж, 1-2 давхрын угсралт хийгдсэн бэлэн барилга дээр 3 давхраас эхлүүлэн хөрөнгө оруулалт хийн, барилга ажлыг бүрэн гүйцэтгэж дуусган, бий болсон ажлын үр дүнгээс хожим тооцон авах нөхцөлтэй хамтран ажиллах боломжтой гэсэн газруудтай санал солилцож, эцэст нь "******* *******" ХХК нь 7 сарын хугацаанд 16 давхар барилгын иж бүрэн ажлыг бүрэн дуусгах эхлүүлэхээр болсон. хүний нөөц, санхүүгийн чадавхи, дадлага туршлагтай гэсэн учир 2019 оны 05 дугаар сарын 8- ны өдөр "Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-г байгуулан, барилгын ажлыг эхлүүлэхээр болсон. Бид гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг 7 сар гэж нарийн тодорхойлсны шалтгаан нь 2019 оны 12 дугаар сард "******* *******" ХХК-г ажлаа бүрэн гүйцэтгэж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгнө, энэхүү бэлэн болсон барилгаас гэрээгээр тохирсон ногдох хэсийг зарж борлуулан, эргэлтэд оруулах замаар "Төрийн банк" ХК-ийн өмнө үүссэн үндсэн зээл, хүүгийн ба үүнийгээ банкинд хүртэл илэрхийлж байсан. төлбөрийг гэрээт хугацаанаас өмнө буюу 2019 оны 12 дугаар сард бүрэн төлж дуусгах байсан. Гэтэл ******* ******* ХХК нь 2019 оны 4-р улиралд багтаан барилгыг ашиглалтад оруулах үүргээ зөрчиж, уг зөрчлийн хугацаагаар бидний Төрийн банкны зээл төлөх үүрэг мөн адил зөрчигдөж, хий хүү тооцогдож байсан ба улмаар шүүхийн журмаар зээлийн гэрээнүүд цуцлагдан нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/MA2022/00718 дугаартай магадлалаар зээлийн өр төлбөрт 6,627,929,786.54 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээр дурдсан шүүхийн магадлалаар тогтоосон 6,627,929,786.54 төгрөгийн өр төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрийн 2,670,143,969 төгрөгт ногдох хэсэг нь Б блокод зарцуулагдсан ба "******* ******* ХХК-ийн гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчигдөж эхлэсэн 2020 оны 01 дүгээр сараас шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзсэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тус компанийн үүргийн зөрчил үргэлжилж байсан. Энэхүү үүрэг зөрчигдсөн 450 хоногийн хугацаанд Төрийн банкнаас авсан 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаар зээлийн гэрээний хүүнд 704,212,200, 2018 оны 08 дугаар сарын 22-ны байдаг. өдрийн 18/155 тоот гэрээний хүүнд 597,698,100 төгрөг, нийт 1,301,910,300 төгрөг тооцогдсон. Дээрх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн цаг хугацаанд тооцогдсон хүүгийн төлбөрөөс Б блокод зарцуулагдсан 2670143969 төгрөгийн зээлд ногдох нийт хүүгийн төлбөр нь /2 670 143 XXK 969*2%/30 хоног*450 хоног/ 775,203,087 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл ******* *******" гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгэн 2019 оны 12 дугаар сард барилга ашиглалтад оруулсан бол бид өр төлбөртэй гэсэн шүүхийн шийдвэр ч байхгүй, 775 203 087 төгрөгийн зээлийн хүүг хоосон төлж, хөрөнгө мөнгө, санхүүгээрээ их хэмжээний алдагдал хохирол хүлээхгүй байсан. Тодруулбал, дээр дурдсан Төрийн банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үйлчилгээтэй орон сууцны барилгууд барьцаанд байсан хэдий ч бид хамтран ажиллагч байгууллагууд болон түүний цаана буй захиалагч иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх үүднээс банкны өмнө үүссэн хариуцлагаа 100% өөрөө хүлээн барилгын захиалагч нарт ипотекийн зээл, үйлчилгээний талбай худалдах авах зэргээр "Төрийн банкХК-ийн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээнд хамруулан өөрсдөө ашиг хүртэлгүйгээр, өөрсдөд ногдох талбайгаас зээлийн өр төлбөрт тооцуулан 6.6 тэрбум гаруй төгрөгийн төлбөрийг дангаар бүрэн төлж барагдуулан, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж, үүний үр дүнд "******* ******* ХХК гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтэрсэн нөхцөл байдалд огт нэг ч төгрөгийн хариуцлага хүлээлгүй, харин ч өөрт ногдох талбайнуудаа гуравдагч этгээдүүдэд ямар ч асуудалгүй дурын үнээр худалдан борлуулж, хангалттай хэмжээнд бүрэн ашгаа хүртсэн билээ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3-т "Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ, 222.7-т Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж буюу гэрээний аль нэг тал үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс шалтгаалан учирсан хохирол, хариуцлагыг хугацаа хэтрүүлсэн тал хариуцан, нөхөн төлөхөөр зохицуулсан. Иймд "******* ******* ХХК гэрээнд заасан гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, зөрчил үүсгэн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс шалтгаалан "*******" ХХК-д бодитоор учирсан 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд Б блокод зарцуулсан зээлийн хүүгийн төлбөрт бодитоор төлсөн 775 203 087 төгрөгийн санхүүгийн их хэмжээний хохирлыг үүрэг зөрчсөн талаас гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Манай компани ******* ******* ХХК-аар доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлуудыг дахин гүйцэтгүүлэх, гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотой "******* ХХК-д бодитоор учирсан хохирлуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хариуцагчийн харъяа дүүргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/15631 дугаар захирамжаар хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлд дурьдсан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх дүүргийн 26-р шийдвэрлэсэн. хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг хаягийг хувийн зүгээс тодруулахаар гэрээнд заасан хаягаар очсон боловч одоогийн үйл ажилллагаа байна. явуулдаг хаягийг тодруулж чадахгүй байгаа тул танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд "******* ******* ХХК-ийн одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг тодруулах зорилгоор эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:

2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, итгэмжлэл, 2019 онхы 5 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хуулбар,2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БА-275/2021 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/15631 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19352 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ******* ХХК (рд:*******)-ийн оршин байрлах хаягийн лавлагаа болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/23346 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ******* ХХК (рд:*******)-ийн гүйцэтгэх захирал Боржигон овогт ын (рд:)-ын оршин суух хаягийн лавлагаа тус тус гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хохирлыг гаргуулна гэж тодорхойлж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримт, нэхэмжлэх, бусад баримтаас үзэхэд ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон ******* ******* ХХК нь ,,, тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/15631 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19352 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ******* ХХК-ийн оршин байрлах хаягийн лавлагаагаар ,,, тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь,

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/23346 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.ын оршин суух хаягийн лавлагаагаар ,,, тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг дарга нарын тодорхойлолт болон Монгол шуудангийн шууданчийн магадалгаа, шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч ******* ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

6. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүссэн.

 

6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК (рд:*******), гүйцэтгэх захирал Боржигон овогт ын (рд:)-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг хүсэлт гаргагч ******* ХХК /утас-, /-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ