| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/02915/И |
| Дугаар | 191/ШШ2025/05169 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05169
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* давхарт байрлах ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо,*******,******* тоотод оршин суух, *******ийн /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 33,0*******,363.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч З. нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 34,410,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний үүргийг 93 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1-д болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 30,872,439.2 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,095,367.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,556.32 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 33,0*******,363.38 төгрөгийг зээлдэгч Т.ас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Т.Алтанбаган би ******* ХК гаргасан 33,0*******,363.38 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,0*******,363.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т. нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 33,0*******,363.38 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 33,0*******,363.38 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Т.Алтанбаганын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 33,0*******,363.38 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Т.Алтанбаганын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,026.82 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.ас улсын тэмдэгтийн хураамжид 161,513.41 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 161,513.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ