| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03152/И |
| Дугаар | 191/ШШ2025/05449 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/05449
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Аварга ын /рд:/,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Засгууд овогт Баяннамсрайгийн /рд:/,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин байрлах, ХХК /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 219,174,139.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн А., Б., ХХК нар нь *******тай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот зээлийн гэрээ, мөн өдрийн тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 80,000,000 /наян сая/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай зээлж авсан. Мөн дахин 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн NoЗГ/201743225272 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн NoБГХ201743338356 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 181,800,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд Ч.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн, арлын дугаартай, Landcruiser 70 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашиныг, Ч.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн , арлын дугаартай, Landcruiser 200 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь тоот Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 42,631,962.22 төгрөг, зээлийн хүүнээс 54,668,658.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,706.60 төгрөг нийт 97,307,326.86 төгрөгийг төлсөн байна. Мөн NoЗГ/201743225272 тоот Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 72,210,389.83 төгрөг, зээлийн хүүнээс 115,061,668.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42,523.02 төгрөг нийт 187,314,581.39 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний хавсралт дахь "Зээл буцаан төлөх хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, очиж уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээлээ төлөөгүй байгаа болно. Иймд *******ны зүгээс Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч А., ХХК, Б. нарт холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна.
1. тоот Зээлийн гэрээний төлбөрт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл - Зээлийн хүүгийн төлбөр, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 37,368,037.78 төгрөг 17,166,265.38 төгрөг 1,744.206.36 төгрөг Нийт 56,278,509.52 төгрөг гаргуулах
2. No3Г/201743225272 тоот Зээлийн гэрээний төлбөрт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл Зээлийн хүүгийн төлбөр, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 109,589,610.17 төгрөг 48,575,777.16 төгрөг 4,670,242.38 төгрөг Нийт 162,835,629.71 төгрөг гаргуулах
3. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот зээлийн гэрээ, мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн No3Г/201743225272 тоот зээлийн гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Ч.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн, ЈТЕЕВ71J007037679 арлын дугаартай, Landcruiser 70 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашиныг, Ч.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн , арлын дугаартай, Landcruiser 200 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
4. Нотариатын зардалд 60,000 төгрөг гаргуулах, Нийт 219,174,139.23 төгрөг гаргуулах гэжээ.
2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч А., Б., ХХК нар нэхэмжлэлийн шаардлага 219,174,139.23 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16,474,933 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16,474,943.23 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлж,
төлөөгүй тохиолдолд Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн, ЈТЕЕВ71J007037679 арлын дугаартай, Landcruiser 70 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашиныг, Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн , арлын дугаартай, Landcruiser 200 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А., Б., ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 219,174,139.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А., Б., ХХК нар нэхэмжлэлийн шаардлага 219,174,139.23 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 16,474,933 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16,474,943.23 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлөх,
төлөөгүй тохиолдолд Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн, ЈТЕЕВ71J007037679 арлын дугаартай, Landcruiser 70 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашиныг, Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн , арлын дугаартай, Landcruiser 200 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А., Б., ХХК нар нэхэмжлэлийн шаардлага 219,174,139.23 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 16,474,933 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16,474,943.23 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн, ЈТЕЕВ71J007037679 арлын дугаартай, Landcruiser 70 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашиныг, Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн , арлын дугаартай, Landcruiser 200 маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,324,022 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 662,011 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 662,011 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А., Б., ХХК нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ