| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03452/И |
| Дугаар | 191/ШШ2025/05531 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/05531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Мартай овогт *******ын ******* /рд:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Хамтын зориг хоршоололд зүсмэлийн цехэд хөрөөчин нормчноор ажилласан. 1992 оноос Хамтын зориг хоршоолол нь Хамтын зориг ХХК болсон. 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХХК-д нормчноор ажиллаж байсан нь үнэн. Энэ талаарх баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирдэггүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй болоод байна. Надад ажилд орсон болон амралтын тушаал байгаа ба өөр баримт бичигт байхгүй. Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХХК-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Шүүх нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн:
2.1 Иргэний үнэмлэхийн хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Агар ХЭАА-с олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990.01.03-ны өдрийн Хамтын зориг хоршооллын даргын 01 дугаартай тушаал, 1994.05.29-ний өдрийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХКомпанийн ерөнхий захирлын 13 дугаартай тушаал, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тэмдэглэл, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа цуг ажиллаж байсан Ц.*******, П.******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гарын үсэг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын албан тоот, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын албан тоот, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн иргэний түүхчилсэн лавлагаа, гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.******* нь Улаанбаатар хотын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХХК-д 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээдийн зүгээс шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Шүүх хүсэлтийг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч П.******* нь Улаанбаатар хотын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХХК-д 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,
4.1 Агар ХЭАА-с 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нээсэн П.*******ын Хөдөлмөрийн дэвтэрт 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн******* дугаар тушаалаар 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хамтын зориг компанид рамчинаар авч ажиллуулсан, 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хамтын зориг компанийн захирлын 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар тушаалаар Өөрийн хүссэнээр ажлаас чөлөөлөгдсөн байна.
4.2 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хамтын зориг хоршооллын даргын 01 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ...Тус хоршооллын зөвлөлтийн тэргүүлэгчдийн хурлын протоколыг үндэслэн тушаах нь:...Зүсмэлийн цехэд нормчноор *******ын *******ыг нарыг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулсугай гэж, ...П.*******ын цалинг зүсмэлийн цехийн борлуулалтын орлогоос ажилласан цагт нь ноогдуулан сар бүрийн тодорхой хувиар цалинжуулахыг ня-бо Ө.Бадарчид зөвшөөрсүгэй гэжээ.
4.3 1994 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХКомпанийн ерөнхий захирлын 13 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалаар Зүсмэлийн үйлдвэрт нормчин П.*******... нарыг 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтыг нь олгосугай гэж, ...Нормчин П.*******т ажлын 21 өдрөөр... тус тус олгож, ээлжийн амралтын мөнгийг зохих журмын дагуу бодож олгохыг ня-бо Цэцэгмаад үүсэг болгосугай гэжээ.
4.4 ХААТР-15 (А) маягт Гэрлэснийг бүртгэх анкет №330-р 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр П.******* нь Хамтын зориг компанид нормчин ажил эрхэлдэг гэжээ.
4.5 Гэрч Ц.*******, П.******* нараас ...Улаанбаатар хотын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХХК-д 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, рамчин буюу сам хөрөөгөөр мод зүсэгчээр П.*******тай хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн бичилтээр тогтоогдсон.
5. Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтуудаар П.*******ыг Улаанбаатар хотын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХХК-д 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажилласан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мартай овогт *******ын ******* /рды:*******/-ыг Улаанбаатар хотын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний Хамтын зориг ХХК-д 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ