Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 302/ШШ2025/00645

 

 

 


 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б*********т оршин суудаг, утас:******1, М.Б;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ********т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *****1 дугаартай, Н газар (дарга М.А);

Хүсэлтийн шаардлага: 1) Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг,

2) Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг,

3) Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг,

4) У сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг,

5) Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч М.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хүний нөөц, хуулийн мэргэжилтэн ажилтай Б.Жанеркед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.Бий анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийн шаардлага Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан байдлыг, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн байна.

Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхний удаа хүсэлт гаргагч М.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг зөвтгөн дахин тодруулан тодорхойлон М.Б нь Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг, мөн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байдлыг, мөн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан байдлыг, мөн У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн байна.

Шүүхээр хэргийн хянан хэлэлцэх ажиллагааны явцад хоёр дахь удаа хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг дахин тодруулан тодорхойлгож хүсэлт гаргагч М.Б Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг, мөн Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, мөн Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, мөн У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн байна.

Шүүхээр хэргийн хянан хэлэлцэх ажиллагааны явцад гурав дахь удаа хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн зарим шаардлагыг багасгаж өөрчилж, зарим шаардлагыг нэмж хүсэлт гаргагч М.Б Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, У сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болохыг тус тус тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагыг тодруулан тодорхойлсон болно. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч М.Б энэ жил 55 нас хүрсэн, насаараа мал маллаж малчин байсан, одоо У сумын 5-р багт мал маллаж амьдарч байгаа. 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүсэлтийн шаардлага багасгаж дараах байдлаар тодорхойлсон. Нэгдүгээрт, Баян-Өлгий аймаг, У сумын Алтай оргил нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчин байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. 1985 онд Алтай оргил нэгдэлд хоньчноор ажиллаж байсан талаарх тэмдэглэл тусгагдсан байгаа. Хүсэлт гаргагч нь 1981 онд 4-р ангийг төгссөн тул бага боловсролтой хүн байгаа. 1986, 1987 онуудад нотлох баримт байхгүй учраас хүсэлтийн шаардлага багасгасан байгаа.

Хоёрдугаарт, Б аймгийн У сумын 5-р багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж малчин байсан асуудлыг тогтоолгохыг хүссэн. Тухайн үед хүсэлт гаргагчид газар эзэмших гэрчилгээ олгож байсан юм байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байгаа.

Гуравдугаарт, Б аймгийн Б сумын 3-р багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. 1999 оны гэрлэлтийн баталгаа дээр малчин гэж тэмдэглэгдсэн байгаа. Б сумын 3-р багт 1999-2000 онд очсон байна. 1999 онд ХААТР маягтаар малчин гэж гарч ирсэн байгаа. Өмнө нь К.Бүлдирген шүүгч тогтоож байсан. 2000 онд Махсут гэдэг сумын засаг даргаас газар эзэмших гэрчилгээ олгож байсан. 1997, 1998, 1999, 2000 онуудад хүсэлт гаргагчийн харьяалал нь Б суманд байсан юм байна. Эхнэр нь Б сумын хүн байгаа. н.Жтай гэрлэсэн ХААТР маягтад Б сум гэж бүртгэсэн юм байна. Мөн 2000 онд Б сумын Засаг даргаас олгосон газар эзэмших гэрчилгээгээр нотлогдож байна гэж ойлгож байна. Б аймгийн У сумын 5-р багт 11 жилийн хугацаатай нийгмийн даатгалын шимтэл төлөгдсөн байгаа.

Дөрөвдүгээрт, Б аймгийн У сумын 5-р багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Энэ тухай холбогдох баримт малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Тавдугаарт, Б аймгийн Засаг даргын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А дансанд жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болох тухай хүсэлтийн шаардлага гаргасан. Хүсэлт гаргагч Б гэдэг нэрээр явж байсан байна. 2008 оны мал тооллогын А дансанд Б гэж бичигдсэн байна. Үүнийг М.Б мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Мөн Цэргийн алба хаасан баримтад Б гэж явдаг байсан. Түүнийг М.Бээр тогтоолгосон шүүхийн шийдвэр байгаа. Орон нутагт хүмүүс М.Б гэдэг нэрийг мэдэхгүй М.Б гэдэг нэрээр явдаг байсан. 2007 оны мал тооллогын А дансанд Б гэдэг нэрээр бичигдсэн байсан. Улсын бүртгэлийн зарим баримтад М.Б гэж явж байгаад сүүлд нь М.Б болгож сольсон юм шиг байна. ХААТР маягтуудад бас зөрчилтэй явдаг. Цахим үнэмлэх дээр М.Б гэж явж байгаа. Регистрийн дугаар болон ургийн овог нэр, төрсөн он, сар нь бүгдээрээ таарч байгаа. Хүсэлт гаргагчийн хувьд мал малладаг газраас өөр газарт байж байгаагүй. Насаараа мал маллаж байсан хүн байгаа. 2008 он дээр А дансны жинхэнэ эзэмшигч М.Быг М.Б мөн болохыг шүүхээр тогтоолгож байсан. Иймд 2007 онд мал тооллогын А данс байна. М.Б нь М.Б мөн болно.

1.2.Иймд хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.Б нь Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, У сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай Архивын лавлагаа, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн НДД№А0984221 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт авагдсан №206000756 дугаартай Баталгаажилтын хуудас болон №025542100 дугаартай Баталгаажилтын хуудас, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/01103 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00725 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон 0236643 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 370 дугаартай Газар эзэмших гэрчилгээ, 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон IIА№01 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, 2000 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр олгосон №030500103 дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээ, Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн мал тооллогын А дансны 2007 оны, 2008 оны, 2009 оны материал, Мал тэжээвэр амьтан, хашаа худгийн 2017 оны, 2018 оны тооллого-ын материал, У сумын ЗДТГ-ын төрийн сангийн төлөөлөгчийн газрын үсэгтэй 2018 оны мал тооллогын баримт, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон №21101502 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Төрийн мэдээллийн сангаас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олгосон Үндэсний статистикийн хорооны Мал тооллогын лавлагаа (иргэн), Төрийн банкны Зээлийн дансны харилцагчийн хуулга-ууд, У сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3/197 дугаартай албан бичиг, У сумын ИТХ-аас олгосон 2021 оны Сумын аварга малчин-ны өргөмжлөл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/01103 дугаартай шийдвэртэй хэргээс хуулбарлан өгсөн гэрч А.М************* нарын асуусан тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 302/ШШ2025/00122 дугаартай шийдвэр, Батлан хамгаалах төв архивын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон 3918 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №12/200 дугаартай албан бичгээр хуулбарлан хүргүүлсэн М.Б болон түүний эхнэр, хүүхдүүдийн ХААТР маягтууд,

мөн тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 236 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай албан бичгээр хуулбарлан хүргүүлсэн М.Бд холбогдох У сумын мал тооллогын А дансны 2009, 2017-2019 онуудын баримтууд тус тус хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч М.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч М.Бий Б аймгийн У сумын Алтай хөгжил нэгдэлд малчнаар ажилласан тухай тушаалууд болон түүний тус аймгийн У, Б сумдад мал маллаж малчин байсан үед мал тоолуулсан А дансны баримтуудын зарим нь архиваас гарахгүй байгаа тул Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, У сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:

6.1.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай албан бичигт:..У сумын А нэгдлийн 1985-1987 онуудын тушаал, цалин хөлсний баримтуудыг шүүн үзэхэд М.Бд холбогдох баримт гараагүй гэсэн байна.

6.1.2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 302/ШШ2025/00122 дугаартай шийдвэрээр М.Б Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1987 оны 10 дугаар 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тогтоосон байна.

Энэхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт авагдсан 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн Баян-Өлгий аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-нд: Мауитханы Б, Б аймгийн У сумын Баянзүрх хэсэгт оршин суудаг; цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө 1985 оноос хоньчин; 1982 онд 4-р анги төгссөн, эцэг нь 57 настай, эх нь Назира 50 настай хоньчин, 6-16 насны 3 дүүтэй гэж бичигдсэн байна.

Мөн Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3918 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-нд: Мауитханы Б Баян-Өлгий аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 144 дүгээр ангид алба хааж, 1989.10.15-ны өдөр 641946 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн байна.

6.1.3.У сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3/197 дугаартай албан бичигт: Тус сумын 5 дугаар багийн иргэн Мауитхан овогтой Б (РД:БК70011095) ам бүл 5, тус багийн байнгын оршин суугч мөн ба ард түмний дунд Б гэж нэрлэгдэж ирсэн нь үнэн гэсэн байна.

Иймд энэхүү хүсэлт гаргагч М.Б цэргийн албанд татагдахаас өмнө Б аймгийн У сумын Баянзүрх хэсэгт амьдарч байсан ба 1985 оноос хоньчин байсан зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч М.Б Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан гэдэг нь тогтоогдож байна.

6.2.Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:

6.2.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай албан бичигт:...У сумын 1996 оны мал тооллогын А дансны баримтыг архивд шилжүүлээгүй гэсэн байна.

6.2.2.Хүсэлт гаргагч М.Б 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 370 дугаартай Газар эзэмших гэрчилгээ-ээр У сумын 5-р баг Согогийн хөндийн Орохт гэдэг газарт өвөлжөөний зориулалтаар 60 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

6.2.3.Хүсэлт гаргагч М.Бий 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн НДД№А0*** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт авагдсан М.Бий №20****** дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

6.2.4.Хүсэлт гаргагч М.Б нь Ш.Жтай 2001 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон IIА№01 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч М.Бий эхнэр Ш.Жгийн малчнаар ажилласан байдлыг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/01103 дугаартай шийдвэртэй хэргээс хуулбарлан өгсөн гэрч А.М********* нарын асуусан тэмдэглэлд: ....У сумын 5 дугаар багийн иргэн М.Б, эхнэр Ш.Ж нар 1990 оноос өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа. Бид нэг газарт өвөлжиж, намарждаг... гэсэн байна.

6.2.5.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/200 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч М.Бий 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №095 буюу ХААТР-1(А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Алтай хөгжил нэгдэл; ажилд орсон гэдэгт: 1990 он; эрхэлдэг ажил гэдэгт: малчин; оршин суудаг сум гэдэгт: У сум гэж бичигдсэн байна.

Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч М.Б Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан нь нотлогдож байна.

6.3.Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:

6.3.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай Архивын лавлагаа-нд: Б сумын мал тооллогын А дансны 1995-2000 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн М.Бд холбогдох баримт гараагүй гэсэн байна.

Мөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай албан бичигт:... Б сумын мал тооллогын А дансны 2000 оны баримтыг архивд шилжүүлээгүй гэсэн байна.

6.3.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/200 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч М.Бий 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн Гэрлэснийг бүртгэх анкет №0001 буюу ХААТР-15 (А) маягтын 5-д байнга оршин суудаг хаягт: Б аймгийн Б сум, 14-д эрхэлсэн ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.

6.3.3.Хүсэлт гаргагч М.Б 2000 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр олгосон №030500103 дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээ-ээр Б сумын нутаг дэвсгэрээс 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

6.3.4.Хүсэлт гаргагч М.Б нь Ш.Жтай 2001 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон IIА№01 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч М.Б нь Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан нь нотлогдож байна.

6.4.У сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:

6.4.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай албан бичигт: Хүсэлт гаргагч М.Бд холбогдох У сумын мал тооллогын А дансны У сумын мал тооллогын А дансны 2009, 2017-2019 онуудын баримтуудыг хуулбарлан хүргүүлэв гэсэн байна.

Энэхүү Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн У сумын мал тооллогын А дансны 2009 оны баримтын нэрсийн жагсаалтын 19-д М.Б, малтай өрх-1, ам бүл-6; малчин өрх-1, ам бүл-6; малчин-2, гэж бичигдэн байна.

Мөн Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн У сумын 5-р багийн иргэн М.Бий Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны, 2018 оны тооллого-ын материалд М.Б (РД:БК/*******) малчин өрх, малчдын тоо-2 гэж тус тус бичигдсэн байна.

Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн У сумын 5-р багийн иргэн М.Бий Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого-ын материалд М.Б (РД:БК70011095) өрхийн төрөл гэдэгт, мөн малчдын тоо гэдэгт тус тус тэмдэглэгээ хийгдээгүй боловч тэмээ-0, адуу-3, үхэр-20, хонь-120, ямаа-130, бүгд 273 тооны мал тоолуулсан байна.

6.4.2.Б аймгийн У сумын ЗДТГ-ын төрийн сангийн төлөөлөгчийн газрын үсэгтэй У сумын 5-р багийн 2018 оны мал тооллогын баримт-ын нэрсийн жагсаалтад... У сумын 5-р баг, Баян зүрх, өрхийн дугаар 8334590007021, М.Б, ам бүл-5, малчдын тоо-2, бүгд 242 тооны мал, үүнээс адуу-2,үхэр-20, хонь-90, ямаа-130 гэж бичигдсэн байна.

Энэ нь 2018 оны мал тооллогын мэдээллийн санд иргэн БК70011095 регистрийн дугаартай М.Бий тоолуулсан малын тоо төрөлтэй тохирч байгаа нь Төрийн мэдээллийн сангаас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олгосон Үндэсний статистикийн хорооны Мал тооллогын лавлагаа (иргэн)-аар нотлогдож байна.

6.4.3.Хүсэлт гаргагч М.Бий №025542100 дугаартай Баталгаажилтын хуудас-аар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийт 6 жил 0 сар, үүнээс малчнаар 6 жил 0 сар тэтгэврийн шимтгэл төлсөн болохыг баталгаажуулан, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай тэмдэглэл-д 2007 оны 01-12 саруудад м, 2008 оны 01-12 саруудад м, 2009 оны 01-12 саруудад м, 2017 оны 01-12 саруудад м, 2018 оны 01-12 саруудад м, 2019 оны 01-12 саруудад м тэмдэглэгээ тус тус бичигдсэн байна.

6.4.4.Хүсэлт гаргагч М.Б 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон №0236643 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-ээр У сумын Орохт Схах хороо гэдэг газраас 031100828 нэгж талбарын дугаартай, 680 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

6.4.5.Хүсэлт гаргагч М.Б мал маллах арга ухааныг эзэмшсэн тул түүнд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №21101502 бүртгэлийн дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх олгосон байна.

6.4.6.Хүсэлт гаргагч М.Б 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар 01-ний өдрийн хооронд малчны зээл авч, төлж байсан нь Төрийн банкны Зээлийн дансны харилцагчийн хуулга-аар тогтоогдож байна.

6.4.7.Хүсэлт гаргагч М.Б нь Ш.Жтай 2001 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон IIА№01 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ээр нотлогдож байгаа ба эхнэр Б.Ж нь Б аймгийн У сумын 5 дугаар багт 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан байдлыг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/01103 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Эдгээр нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.Б нь У сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан нь нотлогдож байна.

6.5.Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:

6.5.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай албан бичигт:...У сумын 2007 оны мал тооллогын А дансны баримтыг шүүн үзэхэд М.Бд холбогдох материал гараагүй гэсэн байна.

Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн аймгийн архиваас хуулбарлан өгсөн гэх 2007 оны мал тооллогын А дансны баримтын нэрсийн жагсаалтын 10-д М.Б гэж бичигдсэн боловч бусад нэрсийн жагсаалтад байгаа хүмүүсийн нэр нь 2008 оны, 2009 оны мал тооллогын А дансны баримтад бичигдсэн хүмүүсийн нэртэй тохирохгүй байна.

Мөн 2007 оны А дансны баримтад бичигдсэн М.Б гэдэг нь М.Б мөн гэдэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

6.6.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00725 дугаартай шийдвэр, мөн У сумын ИТХ-аас олгосон 2021 оны Сумын аварга малчин-ны өргөмжлөл, мөн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Бий Аманболын Төрснийг бүртгэх анкет ХААТР-11(А) маягт нь огноо цаг хугацааны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

7.Хүсэлт гаргагч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 134.2.4, 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу эрх олгосон ямар нэгэн бичиг баримтад дурдсан овог, эцгийн нэр нь иргэний үнэмлэхэд бичсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн ажилласан байдлаа тогтоолгохоор тус тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.Б нь Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, мөн Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, мөн Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, мөн У сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагч М.Б нь Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болохыг нотлох баримт байхгүй тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.4 дах хэсэг заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч М.Б Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, мөн Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, мөн Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, мөн У сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч М.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК