Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 302/ШШ2025/00646

 

 

 


 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **********-т оршин суудаг, утас ******, Д.С;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *****1 дугаартай, Н газар (дарга М.А);

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хуулийн зөвлөх ажилтай Б.Жанеркед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.С анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, Б аймгийн Х багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүссэн байна.

Шүүхээр хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ багасгаж хүсэлтийн шаардлагыг дахин тодорхойлон хүсэлт гаргагч Д.Сын Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэл гаргагч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлага дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч Д.С нь Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ талаар Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, мөн эрхлэгчийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай орон тоо цомхотгох тухай тушаалууд нь хүсэлт гаргагчийн өөрт нь байсан.Харин Д.Сыг энэхүү тус байгууллагад асрагчаар томилсон, чөлөөлсөн тушаалууд тус аймгийн архиваас гарахгүй. Учир нь, Х дахь хүний их эмчийн салбар нь тухай жилүүдийн холбоотой баримтуудаа архивд шилжүүлж өгөөгүй байна.

1.2.Хүсэлт гаргагч Д.Сын Хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Х дахь хүний их эмчийн салбарын 13 дугаар тушаалаар асрагчаар ажиллуулсан тэмдэглэл үйлдэгдсэн байгаа. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.С мөн байна гэж тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийдвэр байгаа.

Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн Д.Сын Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, мөн Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай Орон тоо цомхотгох тухай тушаал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийдвэр, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр олгосон НДД№0984593 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т авагдсан №0299003286 дугаартай Баталгаажилтын хуудас, 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдөр олгосон IIA№18 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү К.Ткийн Г№258 дугаартай Төрсний гэрчилгээ, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийдвэртэй хэргээс хуулбарлан авсан Д.Сын Б аймгийн сум дундын шүүхэд гаргаж байсан өргөдөл, Б аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн албанаас 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон №05 дугаартай Төрсний бүртгэл-ийн лавлагаа, Д.Сын 1970 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон Төрсний гэрчилгээ, 2001 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэх, 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдөр олгосон №404584 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн Алтанцөгц сумын 4-р багийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Тодорхойлолт, Б аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай Иргэний шүүх хуралдааны тэмдэглэл, мөн хамт ажилласан Х.Лена, К.Гүлдари нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №12/216 дугаартай албан бичгээр хуулбарлан хүргүүлсэн Д.С болон түүний нөхөр, 1991-2019 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд,

мөн тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 276 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай албан бичиг,

мөн тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 245 дугаар албан бичгээр хүргүүлсэн Д.Сын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч Д.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.С нь Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан. Д.Сыг энэхүү тус байгууллагад асрагчаар томилсон, чөлөөлсөн тушаалууд тус аймгийн архиваас гарахгүй байна. Хүсэлт гаргагч Д.Сын Хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Х дахь хүний их эмчийн салбарын 13 дугаар тушаалаар асрагчаар ажиллуулсан тэмдэглэл үйлдэгдсэн байгаа. Иймд Д.Сын Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай албан бичигт: Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991-1997 онуудын тушаал, цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй тул Д.Сад холбогдох баримт гараагүй гэсэн байна.

6.2.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарын эрхлэгч М.Халелийн гарын үсэг зурж, тус салбарын тамгыг дарж баталгаажуулсан 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалаар ... мөн өдрөөс эхлэн ээлжийн асрагчаар Даривхан овогтой Сархытыг авч ажиллуулав гэсэн байна.

Мөн Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарын эрхлэгч М.Халелийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай Орон тоо цомхотгох тухай тушаалаар ...хавсралт №1-д дурдсан 4 хүний орон тоог 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цомхотгосон гэсэн ба №1 хавсралтын нэрсийн жагсаалтын 2.Даривхан Сархыт, албан тушаал: асрагч, цомхотголд орсон он.сар.өдөр:1997.3.13 гэж бичигдсэн байна.

6.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №12/216 дугаартай албан бичгээр хуулбарлан хүргүүлсэн Д.Сын 1991 оны 02 дугар сарын 07-ны өдөр бүртгэсэн Гэрлэсний бүртгэлийн анкет №0018 буюу ХААТР-15(А) маягтын эхнэрийн регистрийн дугаар: *****-д Боловсрол гэдэгт: Бүрэн бус дунд; 29-д Нийгмийн бүлэг гэдэгт: Ажилчин гэж бичигдсэн байна.

Мөн 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү К.Ткийн Төрснийг бүртгэх анкет №258 буюу ХААТР-11/Б/ маягтын 8.Эхийн овог, эцгийн нэр, нэр: С, РД:******; нийгмийн бүлэг: ажилчин гэсэн байна. бүртгэгдсэн байна.

Мөн 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү К.Хызырбекийн Төрснийг бүртгэх анкет №370 буюу ХААТР-11/Б/ маягтын 8.Эхийн овог, эцгийн нэр, нэр: С, РД:******; нийгмийн бүлэг: ажилчин гэсэн байна. бүртгэгдсэн байна.

6.4.Хүсэлт гаргагч Д.Стай хамт ажилласан гэх Х.Лена (РД:Б*******)-ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт 1987 оноос 2019 он хүртэл сувилагчаар ажиллаж байгаад 2019 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Х.Лена би тус байгууллагад ээлжийн сувилагчаар ажиллаж байхдаа тус багт оршин суудаг Даривханы С (Сархыт) нь тус эмнэлэгт 1991 оны 7 дугаар сараас 1997 оы 03 дугаар сар хүртэл ээлжийн асрагчаар ажиллаж байсан нь үнэн. Д.С нь орон тооны цомтголоор ээлжийн асрагчийн ажлаас чөлөөлөгдөж байсан гэсэн байна.

Мөн К.Гүлдари (РД:Б********)-ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт 1984 оноос 2013 он хүртэл эх баригч бага эмчээр ажиллаж байгаад 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний бие тус байгууллагад ажиллаж байхад М.Кы эхнэр Даривханы С (Сархыт) нь тус эмнэлэгт 1991 оны 7 дугаар сараас 1997 оны 03 дугаар сар хүртэл ээлжийн асрагчаар ажиллаж байсан нь үнэн. Д.С нь орон тооны цомхотголоор ээлжийн асрагчийн ажлаас чөлөөлөгдөж байсан гэсэн байна.

6.5.Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийдвэрээр 1991 онд нээлгэсэн, №404584 дугаартай Даривханы Сахит гэсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Даривханы С мөн болохыг тогтоосон байна. Энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Гэхдээ хүсэлт гаргагч Д.С нь энэхүү №404584 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн шүүхэд гаргаж өгөөгүй болно.

6.6.Мөн хүсэлт гаргагчаас Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийдвэртэй хэргээс хуулбарласан өгсөн Б аймгийн сум дундын шүүхэд Хөдөлмөрийн дэвтэр-ийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн Д.Сын гаргаж байсан өргөдөл, Б аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн албанаас 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон №05 дугаартай Төрсний бүртгэл-ийн лавлагаа, Д.Сын 1970 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон Төрсний гэрчилгээ, 2001 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй Монгол Улсын Иргэний үнэмлэх, 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдөр олгосон №404584 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн Алтанцөгц сумын 4-р багийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Тодорхойлолт зэрэг нотлох баримтыг тухайн үед шүүхээс үнэлэн дүгнэсэн, мөн эдгээр нотлох баримтын талаар Б аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай Иргэний шүүх хуралдааны тэмдэглэл-д тусгасан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийдвэрээр нэгэнт үнэлэгдэж тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

6.7.Мөн хүсэлт гаргагч Д.Сын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр олгосон НДД№0984593 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т авагдсан №0299003286 дугаартай Баталгаажилтын хуудас нь цаг хугацаа огнооны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.

7.Хүсэлт гаргагч Д.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8.Дээрх нотлох баримтуудад хүсэлт гаргагч Д.Сын нэрийг Д.Сархыт, Д.С гэж хоёр янзаар бичигдсэн боловч овог: Жадик, эцгийн нэр: Даривхан, регистрийн дугаар: РД:****** бичигдсэн байдал нь хүсэлт гаргагч Д.Сын 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэхэд бичигдсэн овог Жадик, эцгийн нэр Даривхан, нэр С, регистрийн дугаар РД:****** гэсэнтэй тус тус тохирч байгаа тул Д.Сархыт, Д.С гэдэг нь нэг хүн болох нь нотлогдож байна.

9.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтууд болох Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай тушаал болон хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт, С.Сын 1991 оны 02 дугар сарын 07-ны өдөр бүртгэсэн Гэрлэсний бүртгэлийн анкет №0018 буюу ХААТР-15(А) маягт, 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү К.Ткийн Төрснийг бүртгэх анкет №258 буюу ХААТР-11/Б/ маягтын бичилтийг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Д.Сын Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэг заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.С Б аймгийн Э хамгаалах газрын харьяа Х дахь хүний их эмчийн салбарт асрагчаар 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК