| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00715/И |
| Дугаар | 302/ШШ2025/00658 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 302/ШШ2025/00658
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б***********-т үйл ажиллагаа явуулдаг П газар /РД:**********/;
Хариуцагч: ************-т оршин суудаг, утас 9******0, Х.О;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 1,457,302 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100021155401 дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэгч П газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Од холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,457,302 төгрөгийг төрийн сангийн 100021155401 дугаарын дансанд төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 38,267 төгрөгийн тал нь болох 19,133.50 төгрөгийг хариуцагч Х.Оаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.О нь зээлийн үлдэгдэл 1,457,302 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга гурван зуун хоёр/ төгрөгийг төрийн сангийн 100021155401 дугаарын дансанд төлж өгч, П газрын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 38,267 төгрөгийн тал нь болох 19,133.50 /арван есөн мянга нэг зуун гучин гурван төгрөг тавин мөнгө/ төгрөгийг хариуцагч Х.Оаас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК