| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00703/И |
| Дугаар | 302/ШШ2025/00681 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 302/ШШ2025/00681
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: У**********т үйл ажиллагаа явуулдаг, С ББСБ ХХК /РД:6******/,
Хариуцагч: Б********-т оршин суух, утас 8*****, Т.А;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,063,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,063,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,063,125 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгсөн тухай тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,065 төгрөгийн тал нь болох 15,033 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 15,033 төгрөгийг, мөн хариуцагч Т.Агаас 15,033 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Т.А нь зээлийн гэрээний үүрэгт 1,063,125 /нэг сая жаран гурван мянга нэг зуун хорин таван/ төгрөгийг нэхэмжлэгч С ББСБ ХХК-нд төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,065 төгрөгийн тал нь болох 15,033 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 15,033 /арван таван мянга гучин гурван/ төгрөгийг, мөн хариуцагч Т.Агаас 15,033 /арван таван мянга гучин гурван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК