| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 444 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Батжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Б.Батжаргал
Шүүгдэгч Х.Оюунбаяр түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа
Шүүгдэгч Х.Оюун түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг
Шүүгдэгч М.Батбаяр түүний өмгөөлөгч Ж.Давааням
Шүүгдэгч Т.Төмөрсүх, Б.Батбаяр тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэхь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Хишигсүрэнгийн Оюунбаяр, Боржигин овогт Баясгалангийн Батбаяр, Боржигон овогт Мөнхдэлгэрийн Батбаяр, Монгол овогт Доржийн Оюун, Хотгойд овогт Түмээгийн Төмөрсүх нарт холбогдох эрүүгийн 1703004460066 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сум 1 дүгээр баг, Таримал, буриад, 3 дугаар гудамж 14 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, ял шийтгэл үгүй, Боржин овгийн Хишигсүрэнгийн Оюунбаяр, /РД:ГИ78121410/
Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал Дэнж багийн 1-19 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, ял шийтгэл үгүй, Боржигин овгийн Баясгалангын Батбаяр, /РД:ГИ77103018/,
Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэнбүст 5 дугаар хороолол 14-7 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, ял шийтгэл үгүй, Боржигон овгийн Мөнхдэлгэрийн Батбаяр, /РД:ФД76092956/,
Монгол улсын иргэн, 1955 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, эмэгтэй, 62 настай, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, охин, зээгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1 дүгээр хороолол 1/5-90 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, ял шийтгэл үгүй, Монгол овгийн Доржийн Оюун, /РД:ФБ55070101/
Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 200-27 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй,
Урьд Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн, уг тэнсэн харгалсан хугацааг 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2003 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 2 хугацаагаар хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,
2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хотгойд овгийн Түмээгийн Төмөрсүх /РД:ЖИ74100314/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.Оюунбаяр нь 2017 оны 10 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан,
Шүүгдэгч Б.Батбаяр нь 2017 оны 10 дугаар сард 30-09 БУА улсын дугаартай Nissan Pulsar маркийн машинд ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг хүртэл тээвэрлэсэн,
Шүүгдэгч М.Батбаяр нь 2017 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан,
Шүүгдэгч Д.Оюун нь 2017 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан, хадгалсан, бусдад худалдсан,
Шүүгдэгч Т.Төмөрсүх нь 2017 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 12а байрны гадна ховор амьтан болон хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор, Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Оюунбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч Б.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч М.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв
Шүүгдэгч Д.Оюун нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын сүүлээр Төмөрсүх надаас бугын чив олдох уу гэж асууж байсан. Би тэгээд Б.Батбаяраас 80.000 төгрөгөөр чив сүүл авч Төмөрсүхэд 120.000 төгрөгөөр зарсан. Би ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Хохирол төлбөрийн хувьд тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа идэрхийлж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв…”
Шүүгдэгч Т.Төмөрсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй...Бугын эд зүйлийг худалдан авсан нь үнэн, баавгайн эд зүйлийг худалдан авсаныг хүлээн зөвшөөрөхгүй…” гэв.
Эрүүгийн 1703004460066 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.Оюунбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 10 дугаар сарын дундуур гэрийнхээ ойролцоо Тавилангын ам гэх газар хонио хариулж яваад 13 цагийн орчим хэрээ шувуу эргэлдээд байгаа газрыг хараад хонь мал үхчихсэн юм болов уу гэж бодоод яваад очтол цагаан шуудайтай бугын чив сүүл засаа байсан. Тэгэхээр нь би хонио туугаад гэрлүүгээ явахдаа авч яваад муудчих байх гээд хөргөгчиндөө хийчихээд Баясаахан Батбаяр руу залгаад “ийм зүйл оллоо авдаг хүн байдаг болов уу” гэж ярихад “маргааш очоод авья” гээд маргааш нь ирээд авсан. ...Батбаяр сүүлд нь 10 орчим хоногийн дараа “зарчихлаа” гээд ирээд надад 80 000 төгрөг өгсөн. Хаана хэдэн төгрөгөөр зарсан талаар хэлээгүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 82-90 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Батбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сард гэртээ байж байтал танил Х.Оюунбаяр залгаад “надад бугын чив засаа, сүүл байна энийг авдаг хүн байна уу” гэсэн. Тэгэхээр нь “хүнээс асууж өгье” гээд Эрдэнэтийн түүхий эдийн ченж Оюун гэдэг авгайгаас асуусан чинь “аваад ирэхгүй юу” гэсэн юм. Тэгээд Х.Оюунбаярын гэрээс очиж аваад Оюун ченжид өгсөн. Тэр үедээ үнэ өртөг яриагүй. Сүүлд нь дансаа явуул гэхээр нь Х.Оюунбаярын дансыг явуулахад 80 000 төгрөг шилжүүлсэн байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 93-95 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын сүүлээр граж, агуулахаа цэвэрлэж байгаад 1 варены шилтэй зүйл олсон. Тэгээд юу юм бол гээд мэддэг хүнд нь үзүүлнэ гээд Оюун авгайд өгсөн. ...би хууль бусаар олж аваагүй, зарж борлуулаагүй. Харин мэдэхгүйгээр хадгалсандаа буруутаад байгаа юм. Гэхдээ би буруугаа ойлгож хүлээж байна..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 103-109 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Оюун нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын сүүлээр Төмөрсүх над руу утасдаад “эгчээ бугын чив олдох уу” гэж асуусан. Тэрний өмнө ингэтийн Б.Батбаяр надаас “бугын чив асуусан хүн байна уу” гэж асуусан болохоор “наадах чинь хүнд байгаа би асууж өгье” гэж Төмөрсүхэд хэлээд Б.Батбаярыг ахиж ярихаар нь 80 000 төгрөгөөр аваад Төмөрсүхэд 120 000 төгрөгөөр зарсан. Төмөрсүхийг утсаар ярихаар нь мөнгөө дансаар шилжүүлж аваад М.Батбаярт аваачаад өгчих гэхээр нь М.Батбаярт аваачаад өгсөн..." гэсэн мэдүүлэг/2хх-ийн 112-116 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Төмөрсүх нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Халиун бугын сүүл, чив, төмсөгийг Эрдэнэтээс Оюун эгчээс 120 000 төгрөгөөр авсан нь үнэн. Баавгайн доньд хоншоорын хэсэг соёог би М.Батбаярынхаас авч гарч ирээд цагдаад баригдсан. М.Батбаяр надад хэлэхдээ “миний контейнерт нэг ууттай юм байна хэн нь хаясан юм бүү мэд чи авбал ав” гэхээр нь “за тэг тэг шидчих” гээд шидүүлчихсэн юм. М.Батбаяртай баавгайн доньд соёоны үнэ өртөгийн талаар ярьж мөнгө төгрөг өгч аваагүй..." гэсэн мэдүүлэг /2хх-н 119-127 дугаар хуудас/
Хохирогч иргэний нэхэмжлэгч О.Батсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд Халиун буга, хүрэн баавгай зэрэг амьтад багтдаг. Халиун буга эр нь 6 600 000 төгрөг, эм нь 7 500 000 төгрөг, хүрэн баавгайн эм нь 7 500 000 төгрөг, эр нь 6 500 000 төгрөг байдаг. Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохдоо Байгаль орчинг хамгаалах тухай хуулийн дагуу эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлөхөөр заасан байдаг. Халиун буга, хүрэн баавгайг тусгай зориулалтаар агнахдаа заавал Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авч тухайн орон нутагтаа төлбөрөө төлдөг. Монгол улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг ба Халиун буга нь ховор амьтны жагсаалтанд багтдаг. Амьтны тухай хуулиин 37 дугаар зүилийн 37.3 дахь хэсэгт энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл амьтны агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөрийг ноогдуулна гэж заасан байдаг..." гэсэн мэдүүлэг/1хх-н 21-32 дугаар хуудас/,
Гэрч Н.Жамьянхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “....Үнэлгээ төлбөр хураамжийн хэмжээг шинэчилэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтаны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Харин 2012 оны 07 дугаар Засгийн газрын тогтоолоор "халиун буга" "хүрэн баавгай" хоёр нь ховор амьтаны аймгийн жагсаалтанд хамаардаг. Халиун буга эр нь 6.600.000 төгрөг эм нь 7.500.000 төгрөг, "Хүрэн баавгай" эр нь 6.500.000 эм нь 7.500.000 төгрөгний экологи эдийн засгийн үнэлгээтэй. Амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан "тодорхойлолт" аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл амьтаныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2 дугаар хэсэгт зааснаар: амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсэн байдаг. Хуулиар бол иргэнд "тусгай зөвшөөрөл" олгох заалт байдаг боловч Улсын хэмжээгээр "тусгай зориулалтаар" агнах тоо, хэмжээг Засгийн газраас тогтоодог. Улсын хэмжээнд жил бүр 32 тоо батлагддаг. Одоогоор олдворын ангийн зориулалтаар ховор амьтан агнах “тусгай зөвшөөрөл”-ийн асуудлыг миний бие хариуцдаг. 2015 он 2017 оны байдлаар олгогдож байгаагүй. Харин 2016 онд Монгол Улсын нэг иргэнд “Халиун буга” агнах зөвшөөрөл олгогдож байсан. Хэнтий аймгийн иргэнд олгогдож байсан...” гэжээ / 1хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Шинжээч Г.Цогтжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Шинжилгээнд ирүүлсэн Хүрэн баавгайн гэх амьтны гаралтай түүхий эд зүйлүүд нь нэг төрөлд хамааран 2 бодгаль амьтан мөн бөгөөд өөрөөр хэлбэл баавгайн хоншоор 1 ширхэг, цөс 2 ширхэг байсан. Тэгэхээр баавгайн 2 ширхэг цөс нь хоёр өөр баавгайн эд эрхтэнүүд юм. Харин “Халиун бугын гаралтай түүний эд зүйлүүд тухайлбал чив, төмсөг, сүүлэн эд зүйлүүд эр бодгальд байсан тул эдгээр эд зүйлүүд эр бугынх бөгөөд нэг амьтаны эрхтэнүүд байх магадлалтай...” /1 хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд /фото зургийн үзүүлэлтүүд, дуу дүрсний бичлэг/ :
-“…Т.Төмөрсүх нь Улаанбаатар гурил гэсэн бичигтэй шуудайтай эд зүйл авч явсан. Т.Төмөрсүх нь хүрэн өнгийн мөрөн дээгүүрээ шар оруулгатай өвлийн куртик, өнгийн өмдтэй, хүрэн өнгийн гуталтай, саарал өнгийн ноосон малгайтай, дотуураа бор өнгийн ноосон цамцтай байх бөгөөд түүний авч яваа шуудайтай эд зүйлд хамтад нь үзлэг хийхээр болов. Шуудайг задлаж үзэхэд 4 хэсэг эд зүйл гарч ирэх бөгөөд Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, дуу дүрсны бичлэг /1 хх-ийн 8-12 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд /фото зургийн үзүүлэлтүүд/
“...12.5 см өндөртэй шилэн дотор 11 см урттай хар бараан өнгийн үзүүрээс нь хар утсаар уясан хөлдүү мах мэтийн зүйл, 9х7 см хэмжээтэй амьтны соёо, шүд агуулсан эд зүйл, 12х7 см хэмжээтэй үс, мах агуулсан амьтны сүүл, 19х-12см хэмжээтэй үс, мах агуулсан амьтны цул эрхтэнг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /1 хх-ийн 15 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хүлээлцсэн тухай тэмдэглэл /2 хх-ийн 129 дүгээр хуудас/
Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ¹23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...
1. Шинжилгээнд ирүүлсэн бугын сүүл гэх зүйл 212 грамм, бугын чив, төмсөг гэх зүйл 940 грамм, 12,5 см өндөртэй шилэн дотор 11 см урттай үзүүрээс нь хар өнгийн утсаар уясан хар хүрэн өнгийн мах мэтийн зүйл 2 ширхэг /33 грамм, 51 грамм/, 9x7 см-ийн хэмжээтэй амьтны соёо, шүд агуулсан зүйл 145 грамм зэрэгт үзлэг хийж үзэхэд хоёр овгийн хоёр төрлийн хоёр зүйл амьтных мөн болохыг арьсны өнгө зүс, сүүлний хэлбэр хэмжээгээр тогтоов.
а. Бугын сүүл гэх зүйл 212 грамм, бугын чив, төмсөг гэх зүйл 940 грамм зэрэг нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын (Cervus elaphus Linnaeus, 1758) сүүл, чив, төмсөг мөн болно.
Ь. 12,5 см өндөртэй шилэн дотор 11 см урттай үзуүрээс нь хар өнгийн утсаар уясан хар хүрэн өнгийн мах мэтийн зүйл 2 ширхэг /33 грамм, 51 грамм/, 9x7 см-ийн хэмжээтэй амьтны соёо, шүд агуулсан 145 грамм эд зүйл зэрэг нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн (Ursus arctos Linnaeus, 1758) доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг нь 2 бодгаль хүрэн баавгайнх мөн болно.
2. Шинжилгээнд ирүүлсэн халиун бугын сүүлээр /212 грамм/ эр, эм, төлийг тогтоох боломжгүй болно. Мөн халиун бугын чив, төмсөг /940 грамм/ гэх эд зүйл нь зөвхөн эр бодгальд байдаг учир дээрх сүүл, чив, төмсөг зэрэг нь нэг бодгалийнх байх магдлалтай. 12,5 см өндөртэй шилэн дотор 11 см урттай үзүүрээс нь хар өнгийн утсаар уясан хар хүрэн өнгийн мах мэтийн зүйл 2 ширхэг /33 грамм, 51 грамм/, 9x7 см-ийн хэмжээтэй амьтны соёо, шүд агуулсан зүйл 145 грамм зэргээр эр, эм, төлийг тогтоох боломжгүй болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн халиун бугын сүүл, чив, төмсөг зэрэг нь халиун бугын эрхтэн болох нь тогтоогдсон бөгөөд тус зүйл амьтад ховор амьтны жагсаалтад орсон (Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт) болно. Мөн хүрэн баавгай доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг нь хүрэн баавгайн эрхтэн болох нь тогтоогдсон бөгөөд тус зүйл амьтад ховор амьтны жагсаалтад орсон (Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр ' хавсралт) болно.
4. Шинжилгээнд ирүүлсэн халиун бугын сүүл /212 грамм/, халиун бугын чив, төмсөг /940 грамм/ зэргийг тухайн бодгалийг агнаж буюу үхсэн байх үе авах боломжтой.
5. Шинжилгээнд ирүүлсэн 12,5 см өндөртэй шилэн дотор 11 см урттай үзүүрээс нь хар өнгийн утсаар уясан хар хүрэн өнгийн мах мэтийн зүйл 2 ширхэг /33 грамм, 51 грамм/, 9x7 см-ийн хэмжээтэй амьтны соёо, шүд агуулсан 145 грамм эд зүйл нь 2 бодгаль хүрэн баавгайнх бөгөөд дээрх эд эрхтэнүүдийг тухайн бодгалийг агнаж буюу үхсэн байх үе авах боломжтой.
6. Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6 600 000 төгрөг, эм бодгаль 7 500 000 төгрөг байдаг байна. Хүрэн баавгайн эр бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээ 6 500 000 төгрөг. эм бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээ 7 500 000 төгрөг болно.
7. Шинжилгээнд ирүүлсэн дээрх эд эрхтэнүүд нь халиун буга болон хүрэн баавгайн эд эрхтэнүүд мөн болон…” гэжээ / 1хх-ийн 71-75 дугаар хуудас/,
Гэрч А.Бүрэнжаргалын мэдүүлэг /1хх-ийн 53-55 дугаар хуудас/, гэрч А.Насанхүүгийн мэдүүлэг /1хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч Т.Нэмэхсүлболдын мэдүүлэг / 1хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг / 1хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч Б.Барсбаатрын мэдүүлэг / 1хх-ийн 61 дүгээр хуудас/, 95353050 дугаарын 2017.10.01-с 2017.12.06-ны хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /1хх-ийн 80-87 дугаар хуудас/, 99353638 дугаарын 2017.10.01-с 2017.12.06-ны хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт / 1хх-ийн 88-112 дугаар хуудас/, Мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 113-114 дүгээр хуудас/ О.Оюуны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 118-147 дугаар хуудас/, М.Батбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх-ийн 150-151 дүгээр хуудас/, Т.Төмөрсүхийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх-ийн 152-156 дугаар хуудас/, Б.Батбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 157-158 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Х.Оюунбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 131 дүгээр хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт / 2хх-ийн 132 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа / 2хх-ийн 133 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / 2хх-ийн 134 дүгээр хуудас/, Б.Баясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 135 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2хх-ийн 136 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 137 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 139 дүгээр хуудас/, Д.Оюуны иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 139 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / 2хх-ийн 140 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа / 2хх-ийн 141 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / 2хх-ийн 142 дугаар хуудас/, М.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа / 2хх-ийн 143 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / 2хх-ийн 144 дүгээр хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт / 2хх-ийн 145 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / 2хх-ийн 146 дугаар хуудас/, урьд ял шйитгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 147-151 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд талуудаас хохирол төлсөн, хувийн байдалтай холбоотой гаргасан баримтууд /2хх-ийн 210-214 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Прокуророос М.Батбаярт холбогдуулан 2017 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг бусдад худалдсан гэж, Т.Төмөрсүхэд холбогдуулан 2017 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 12а байрны гадна ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор, зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн үйлдэл холбогдлыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Батбаяр, Т.Төмөрсүх нар нь хэрхэн, яаж, хэдэн төгрөгөөр худалдсан, худалдан авсан гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдоогүй байна.
Тодруулбал тэдгээрийн худалдах, худалдан авах талаар хоорондоо харилцан тохиролцсон, тухайн эд зүйлийн үнийг нэгээс нөгөөд төлсөн, үүргийн гүйцэтгэлд тооцсон зэрэг нөхцөл байдал хангагдаагүй.
Харин шүүгдэгч М.Батбаяр, Т.Төмөрсүх нарын үйлдэл нь ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор бүхий түүхий эдийг нэгээс нөгөөд шилжүүлэн хадгалсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан ба энэ нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж хэргийн үйл баримтыг дараах байдлаар дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Оюунбаяр нь 2017 оны 10 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг олж Булган аймгийн Сэлэнгэ сум 1 дүгээр баг, Таримал, буриад, 3 дугаар гудамж 14 тоотод оршин суух гэртээ хадгалсан, улмаар Д.Оюунд 80.000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Б.Батбаяр нь 2017 оны 10 дугаар сард “Nissan Pulsar” маркийн 30-09 БУА улсын дугаартай автомашинд ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, улмаар Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг хүртэл тээвэрлэсэн,
Шүүгдэгч М.Батбаяр нь 2017 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байх өөрийн эзэмшлийн агуулахад ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан,
Шүүгдэгч Д.Оюун нь 2017 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг Х.Оюунбаяраас 80.000 төгрөгөөр худалдан авсан, өөрийн агуулахад хадгалж, улмаар Т.Төмөрсүхэд 120.000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Т.Төмөрсүх нь 2017 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 12а байрны гадна ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор бүхий түүхий эдийг хадгалсан, ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг Д.Оюунаас 120.000 төгрөгөөр худалдан авсан, гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Оюунбаяр, Д.Оюун, М.Батбаяр, Б.Батбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.Төмөрсүх шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч иргэний нэхэмжлэгч О.Батсайханы мэдүүлэг, гэрч Н.Жамъянхүүгийн мэдүүлэг, шинжээч Г.Цогтжаргалын мэдүүлэг, Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ¹23 дугаартай шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, дуу, дүрсний бичлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдлүүд нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Х.Оюунбаяр нь Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг олж хадгалсан, улмаар Б.Батбаяраар дамжуулан хадгалуулж, тээвэрлүүлэн Д.Оюунд худалдаж тэрээр цааш нь Т.Төмөрсүхэд худалдсан, М.Батбаяр нь хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор бүхий түүхий эдийг олж хадгалсан, улмаар түүнийг Т.Төмөрсүхэд өгч хадгалуулсан тухай шүүгдэгч нар мэдүүлсэн, тэдгээр амьтны түүхий эдийг биедээ авч явсан болох нь Т.Төмөрсүхээс илэрч, хураан авсан талаар хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, дуу, дүрсний бичлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэгт тусгагдсан бөгөөд халиун буга, хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад багтдаг болон байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ¹23 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоосон нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Шүүгдэгч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Хишигсүрэнгийн Оюунбаярыг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг, шүүгдэгч Баясгалангийн Батбаярыг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг, шүүгдэгч Мөнхдэлгэрийн Батбаярыг ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан, шүүгдэгч Доржын Оюуныг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг, шүүгдэгч Түмээгийн Төмөрсүхийг ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор бүхий түүхий эдийг хадгалсан, ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас ашиг хонжоо олж мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гэм буруугийн талаар маргаагүй ба харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүрээнд ялласан ба шүүгдэгч М.Батбаяр, Т.Төмөрсүх нарын хэргээс зарим үйлдлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож, өөрчилсөн талаарх хуульзүйн үндэслэлээ дээр дурьдсанаар тайлбарласан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун, М.Батбаяр, Т.Төмөрсүх нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин шүүгдэгч Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун, Т.Төмөрсүх нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч М.Батбаярыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын өөрт ногдох хэсгийг төлсөнийг зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун, М.Батбаяр нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэсгийг төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун, М.Батбаяр нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэсгийг төлж үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар, шүүгдэгч М.Батбаярт торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрийг нийгэмд биеэ зөв авч дадал хэвшүүлж нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус бүр хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Т.Төмөрсүхийн хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Т.Төмөрсүхийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Гэмт хэргийн улмаас учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ¹23 дугаартай шинжээчийн дүгнэлт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2, Ан агнуурын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 1, 20 дугаар жагсаалтад заасныг баримтлан халиун буга /эр бодгаль/ 1 ширхэгийг 6.600.000 *2=13.200.000 төгрөг, Хүрэн баавгай 2 ширхэг /эр бодгаль нэг бүрийн үнэ 6.500.000 *2= 13.000.000 төгрөг/, 13.000.000*2=26.000.000 төгрөгийн хохиролтой гэж үзсэн болно.
Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ¹23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 хүрэн баавгайн бодгалийн эр, эм, төл аль нь болохыг тогтоох боломжгүй гэсэн боловч шүүгдэгч нарт ашигтайгаар тухайн ховор амьтны түүхий эдийг эр бодгальд хамруулан байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг тооцсон болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун, Т.Төмөрсүх нараас 1 ширхэг халиун бугын үнэ болох 13.200.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 3.300.000 төгрөг гаргуулахаас Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун нараас 1.650.000 төгрөгийг, Т.Төмөрсүхээс 1.500.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч М.Батбаяр, Т.Төмөрсүх нараас 2 ширхэг хүрэн баавгайн үнэ болох 26.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 13.000.000 төгрөгийг гаргуулахаас М.Батбаяр нь өөрт ногдох хэсгийг төлсөн ба төлөгдөөгүй үнийг шүүгдэгч тус бүрээс оногдох хэсгээр гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон, түүнийг хүлээлцсэн тэмдэглэлд тусгагдсаны дагуу Мөрдөн байцаах албаны өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримт болох 12.5 см өндөртэй шилэн дотор 11 см урттай хар бараан өнгийн үзүүрээс нь хар утсаар уясан хөлдүү мах мэтийн зүйл, 9х7 см хэмжээтэй амьтны соёо, шүд агуулсан эд зүйл, 12х7см хэмжээтэй үс, мах агуулсан амьтны сүүл, 19х-12см хэмжээтэй үс, мах агуулсан амьтны цул эрхтэн зэрэг түүхий эдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасны дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр тогтов.
Хэрэгт авагдсан эд зүйл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргийг бэхжүүлж авсан дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар “... Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж мөн хууль зүйлийн 2-т “...”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого,...ойлгоно ...” гэж заасан байна.
Шүүгдэгч Х.Оюунбаяр, Д,Оюун нар гэмт хэрэг үйлдэж Х.Оюунбаяр нь 80.000 төгрөгийн, Д.Оюун нь 40.000 төгрөгийн хууль бус ашиг орлого олсон болох нь тогтоогдсон тул тэдгээрээс тус бүр үнийг албадан гаргуулах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Оюунбаяр, Б.Батбаяр, Д.Оюун, М.Батбаяр, Т.Төмөрсүх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа.