2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/05585

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, *******ын ******* /рд:*******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин байрлах, ХХК /рд:/-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,, тоотод оршин суух, ийн /рд:/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,, тоотод оршин суух, М. /рд:/

 

Амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг харицагчид даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.******* миний бие нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр *******,************** /урд талаас нь/ тоот хаягт орших ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Амарболд, Ерөнхий захирал Ц. нартай ,, хотхонд Амины орон сууц захиалгаар бариулах No20/25 тоот гэрээ байгуулж S2 байршил бүхий 324,5м2 амины орон сууц захиалж төлбөр болох 750,000,000/ Долоон зуун тавин сая/ төгрөгийг бүрэн төлсөн. компанийн зүгээс хувийн сууцны түлхүүр хүлээлгэж өгсөн боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна.

Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Ц. //, гүйцэтгэх захирал Ц. //, хуулийн зөвлөх // нараас байнга шаардаж ирсэн боловч 2024 оны 4 сарын үед ярихад банкны барьцаанд байгаа удахгүй барьцаанаас гаргаад гэрчилгээг өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгсөнгүй, ажил дээр нь очиход цоожтой, утсаа огт авахгүй, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна.

Иймд иргэн Б.******* намайг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадат Вилла 3 хотхоны S2 байршил бүхий 324,5м2 талбай бүхий амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.*******ы нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч болон гуравдагч этгээд Ц.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байна.

Нэхэмжлэгч Б.*******ы гаргасан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат аманд байрлах, Хадат вилла-3 хотхоны S2 буюу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо,,,,/7 тоотод байршил бүхий 324.25 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат аманд байрлах, Хадат вилла-3 хотхоны S2 тоот хаягт байршилтай, 324.25 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг харицагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат аманд байрлах, Хадат вилла-3 хотхоны S2 буюу дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/, 1578/7 тоотод байрлах 201.6 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр *******ын ******* /рд:*******/-ыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх хөрөнгө шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/1279 албан тоотын дагуу ирсэн үл хөдлөх эд хөрөнгийн баримтуудаар дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/, 1578/7 тоотод байрлах 201.6 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр ХХК-ийн ерөнхий захирал Цагаанцоожийн /рд:/ бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

 

Талуудын байгуулсан гэрээнд амины орон сууцны талбай 324.25 м.кв гэж тохирсон боловч Улсы бүртгэлийн ерөнхий газраас ирсэн баримтаар уг үл хөдлөх эд хөрөнгөө 201.6 метр квдратаар бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 201.6 м.кв амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор өөрчилсөн.

 

Мөн талуудын тайлбар болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар гэрээгээр тохирсон S2тоот байршил нь улсын бүртгэлд 1586/7 тоот болж хаягийн бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/17531 дүгээр захирамжаар Ц., М. нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

 

Гуравдагч этгээд Ц.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

 

Гуравдагч этгээд М. нь амины орон сууц байрлах газрын өмчлөгч болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч нь газрын өмчлөгчөөр тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Иймд нэхэмжлэгч Б.*******ыг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч ХХК зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/, 1578/7 тоотод байрлах 201.6 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр *******ын ******* /рд:*******/-ыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч ХХК зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,907,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,953,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ