| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03274/И |
| Дугаар | 191/ШШ2025/05620 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /рд:*******/-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.******* миний бие иргэн Бямбаагийн т холбогдуулан ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаасан болохыг тогтоон, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тус худал мэдээллийг тараасан арга хэлбэрээр дамжуулан уучлал гуйлгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Гэвч Б. хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсноор хариуцагч хэмээн шүүхэд дуудагдсан атлаа иргэний үүргээ биелүүлж шүүхийн дуудсан цагт хүрэлцэн очиж нэхэмжлэлийг хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжүүлэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд Б.*******г эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж өгнө үү.
Б. нь шүүхэд хүрэлцэн ирж өөрийн оршин суух хаягийн мэдээлэл, утасны дугаараа өгсөн боловч шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзахгүй гэв.
2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:
2.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэгийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэл,
2.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн УБЕГ-ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Мобиком корпораци ХХК, Жимобайл ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК-ийн тодорхойлолтууд, Юнивишн ХХК-ийн лавлагаа, Б.*******с гаргасан тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаасан болохыг тогтоон, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тус худал мэдээллийг тараасан арга хэлбэрээр дамжуулан уучлал гуйлгахыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай гэж тодорхойлж байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ,,,3 тоотод оршин суудаг бүртгэлтэй болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
Хүсэлт гаргагч Ц.******* нь Б.*******д холбогдуулан ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаасан болохыг тогтоон, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тус худал мэдээллийг тараасан арга хэлбэрээр дамжуулан уучлал гуйлгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэгийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.******* нь улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг болох ,,,3 тоотод оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хүсэлт гаргагч нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газрыг олж тогтоолгохоор шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Юнивишн ХХК-иас лавлагаа гаргуулахад Б.******* нь ,, тоот хаягтай, утасны дугаар талаар лавлагаа ирсэн. Уг хаяг, утасны дугаарын дагуу шүүхээс Б.*******г дуудан ирүүлэх ажиллагаа явуулахад тэрээр өөрийн биеэр хүрэлцэн ирж ...миний бие 2019 оноос хойш ,д оршин сууж байгаа бөгөөд 7 сараас ,, тоотод оршин сууна. Шүүхийн мэдэгдэх хуудсыг дээрх хаягуудаар хүлээж авахаа мэдэгдэж байна гэх тайлбар гаргасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.******* нь өөрийн оршин хаяг, утасны дугаарыг шүүхэд тодруулж гаргаснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн зорилго биелэгдсэн байна. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зорилго биелэгдсэн байхад тэрээр хүсэлтээсээ татгалзахгүй, шүүхийн журмаар Б.*******г эрэн сурвалжлуулна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******гийн оршин суугаа хаягийг олж тогтоосон тул тухайн этгээдийг эрэн сурвалжлах нь ач холбогдолгүй, үр дагавар үүсгэхгүй байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Ц.*******гийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ