2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/05650

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******лол,*******, тоотод оршин суух, ийн /рд:/,

 

Хариуцагч: *******,,, тоотод оршин суух, ын /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 57,843,727.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч А. нь "ХААН Банк" ХК-ийн БЗ Намянжү тооцооны төвтэй 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ барьцааны гэрээ байгуулан бараа материал, БГҮ/202247727024 тоот /Үл хөдлөх хөрөнгө/ барьцааны гэрээ байгуулан С.ийн өмчлөлийн *******,,, тоот хаягт байрлах, 106 мкв талбайтай, 3 өрөө хувийн сууц болон С.ийн өмчлөлийн *******,,, тоот хаягт байрлах 423 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч А. нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 9,583,935 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,365,448.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,508.01 төгрөг, нийт 14,963,891.58 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн,

1/ Хариуцагч А., С. нарт холбогдуулан тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ндсэн зээлийн үлдэгдэл 40,416,065 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,714,675.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,676,986.97 төгрөг нийт 57,807,727.33 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 36,000 төгрөг, бүгд 57,843,727.33 төгрөгийг гаргуулах

2/ Хариуцагч А., С. нар нь зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд БГҮ/202247727024 тоот Барьцааны гэрээний дагуу барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө болох С.ийн өмчлөлийн *******,,, тоот хаягт байрлах, 106 мкв талбайтай, 3 өрөө хувийн сууц болон С.ийн өмчлөлийн *******,,, тоот хаягт байрлах 423 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзул, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэлмаа (А.) нар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэлийн шаардлага 57,843,727.33 төгрөгийг хариуцагч А., С. нар нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 4,000,000 төгрөгөөр, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17,343,727.33 төгрөгөөр нэхэмжлэгч******* ХК-д төлөхөөр төлөөгүй тохиолдолд С.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн,, тоотод байрлах 106 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов. Талууд энэхүү гэрээний зүйл заалттай бүрэн танилцаж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

А. би******* ХК-ийн гаргасан 57,843,727.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Миний бие БНХАУ-ын Hainan муж Sanya-н хотод Морин түүхийн ажил хийж байгаа тул очих боломжгүй байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч А., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,843,727.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А., С. нар нь 57,843,727.33 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 4,000,000 төгрөгөөр, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17,343,727.33 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч******* ХК-д төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд С.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн,, тоотод байрлах 106 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч А. нь******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлсэн болно.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75,3 дугаар зүйлийн3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А., С. нар нь 57,843,727.33 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 4,000,000 төгрөгөөр, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17,343,727.33 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч******* ХК-д төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд С.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн,, тоотод байрлах 106 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А., С. нараас улсын тэмдэгтийн хураамжид 259,100 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 259,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А., С. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ