Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/42

 

2024/ДШМ/42

 

 

        

          Э.П, Б.Ө, Б.Ө нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                   Прокурор: Ж.У

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, С.П, Э.М

         Шүүгдэгч Э.П, Бын Ө, Бын Ө

                   Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э, Э.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.П, Бын Ө, Бын Ө нарт холбогдох 2312000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

          Монгол Улсын иргэн, 200 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн,00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн Х сумын Г ажилтай, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт А аймгийн Х сумын Ө баг Д хорооллын 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бын Ө /РД:000000000,

 

       Монгол Улсын иргэн, 100 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ж баг, Д гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Эын П /РД:0000000000/

 

   Монгол Улсын иргэн, 200 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 0, эцэг, эх, дүүгийн хамт А аймгийн Х сумын А баг, А гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овгийн Бын Ө /РД:АК05262414/

 

 Шүүгдэгч Бын Ө, Э.П, Бын Ө нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 05-11-ний өдрийн хооронд А аймгийн Х сумын А багийн А гэх газраас хохирогч А.Гийн 19 тооны хонь буюу олон тооны малыг 00-00 улсын дугаартай Приус-20 маркийн авто машин буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогч А.Гт 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Э.П, Бын Ө, Бын Ө нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

                 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч М овогт Эын П, Б овогт Бын Ө, М овогт Бын Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж,  машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Бын Өыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Бын Ө, Эын П нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Өт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Эын П, Бын Ө нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Эын П, Бын Ө, Бын Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 00-00 улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг эзэмшигч Бовогт Трын Ч /РД:000000/-д буцаан олгож, автомашины үнэлгээ болох 6.885.000 /зургаан сая найман зуун наян таван мянга/ төгрөгийг төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Эын Паас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг, шүүгдэгч Бын Өаас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг, Бын Өаас 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, Шүүгдэгч Эын П, Бын Ө, Бын Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Эын П, Бын Ө, Бын Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.10-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолоор А аймгийн Х сумын ө баг Д хорооллын 0 тоотод оршин суух Б овогт Бын Өыг бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож түүнд 2 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: Тухайн үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжгүй бөгөөд өөр төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг үгүйсгэхгүй. Хулгайн сэдэл санаа зорилго байгаагүй хулгайн үйлдэл хийгээгүй гэж маргаж буй тул хэргийг хянан зүйчлэлийг зөвтгөж өгнө үү. Давж заалдах гомдлыг цагдан хорих байранд очиж Бын Өт танилцуулсан болно ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо ... Өмгөөлөгч Э.М миний бие А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Өт А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан. бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ЭХЕА-н 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ЭХТА-н 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно", 8.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар тогтоосон эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно”, 4 дэх заалтад ‘Тэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, салдангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно” гэж тус тус өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилсан. Б.Өын хувийн байдлын хувьд анх гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2023 оны 03 сард 17 нас 9 сартай байсан, шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 19 нас хүрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн шинжтэй маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үлдэгдсэний дараа учруулсан хохирлоо сайн дураар өөрөө төлсөн, өөрийн урдаа тавьсан хүсэл тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө хичээж яваа хүн бөгөөд нийгмээс заавал тусгаарлаж, нийгэмшүүлэх шаардлагагүй. сүбьект юм. Тэр ч утгаар хуулийн дээрх заалтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Өын төрсөн эцэг Ж.Б, эх П.Ц нарын "... бидний том хүү Ө нь бага байхаас үндэсний бөхөөр хичээллэж цаг ямагт бэлтгэл хийдэг, бид хүүгээ цаашид хэрэгт холбогдохоос сэргийлж түүний хүсэл мөрөөдлийн хүндэтгэж ухамсарлуулах, цаг ямагт ярилцаж ойлголцолд хүрсэн бөгөөд бид хүүгээ дахин хэрэгт холоогдуулахгүй. Иймд бидний хүү Өт хорих ял биечлэн эдлүүлж нийгмээс тусгаарлалгүй ялыг тэнсэж, хянан хүмүүжүүлж, энэ хугацаанд хяналт тавих үүргийг эцэг, эх бидэнд даалгаж өгнө үү’ гэх мөн шүүгдэгч Б.Өын ажилладаг “Б” ХХК-ий 2024.09 09-ний өдрийн 9/1 албан хүсэлтэд “... Б.Ө ажилтан маань өөрийгөө хөгжүүлж бөхийн спортоор хичээллэдэг ба манай байгууллагын зүгээс суралцан дэвших тал дээр санхүүгийн хувьд ч ажиллах цагийн тал дээр ч уян хатан хуваарь гаргаж дэмжин ажилладаг, цаашид ч дэмжиж ажиллах тул ажилтнаа байгууллагын талаас муу зүйлд орооцолдохгүй тал дээр нь анхаарч байх - манай байгууллагад бүрэн итгэж даалгаж болно” гэж зөвшөөрсөн хүсэлтүүдийг гаргасан боловч шүүхийн зүгээс хүсэлттэй холбоотой ямар нэг дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гаргахдаа, хэрэглэвэл зохих хууль буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмыг хэрэглээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Өт холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөг байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 177 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Өмгөөлөгч Г.Эын зүгээс хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулах талаар гомдол гаргасан гэж ойлголоо. Э.М өмгөөлөгч ялын бодлогод өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн 2 үндэслэлээр гомдол гаргасан гэж ойлгож байгаа учраас дараах байдлаар тайлбар хийе. Г.Э өмгөөлөгчийн гомдолд дурдаад байгаа агуулгад тайлбар хийе. Нэгдүгээрт мал хулгайлах гэмт хэргийн талаар тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг зохих эзэнд нь мэдэгдэлгүйгээр, сэм, далд аргаар хулгайлж байгаа үйлдлийг хэлнэ. Уг гэмт хэргийн улмаас сэдэл, санаа, зорилго нь шууд санаатай ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтэй үйлдэгдсэн гэмт хэргийг хэлнэ. Гэтэл уг гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийн баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн туршилт зэрэг дээрх баримтуудаар бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байна. Харин өмгөөлөгчийн зүгээс яриад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичгийн бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. Ийм учраас өмгөөлөгчийн гомдолд дурдаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас уг гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт Э.М өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг дурдаад мөн өсвөр насны яллагдагчтай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Өсвөр насны яллагдагчид ял шийтгэл халдаахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг шүүхээс тодорхой няцаалт хийж дурдаагүй гэлээ. Анхан шатны шүүхээс тодорхой дүгнэлтүүдийг хийж дурдаад явсан учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М гаргасан саналдаа ... Давж заалдах саналаа дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянах ёстой. Прокурорын зүгээс хохирогчийн хонь, ямааг шинжлэн судлаад байгаа нөхцөл байдалд тайлбар хэлье. Хохирогч 31 тооны хонь, ямаа хулгайд алдсан талаар анх мэдүүлэг өгдөг боловч хавтаст хэргийн материалд хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан мэдүүлгийн болон бусад нотлох баримтуудаар хохирогчийн 19 тооны хонь ямаа хулгайд алдагдсан болох нөхцөл тогтоогддог. Хохирогч Гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өмгөөлөгч миний хэлсэн асуусан асуултад хариулахдаа 2022 онд хэдэн тооны хонь, ямаа тоолуулж байснаа мэддэггүй. 2023 оны 03 дугаар сарын байдлаар өдөр болгон хариулахтай байсан нь тодорхойгүй байдаг. Хулгайд алдсан гэх 31 тооны хонь, ямааг хэдэн сарын хэдний өдрөөс хэдний хооронд хулгайд алдсан гэдгээ маш эргэлзээтэй байдлаар мэдүүлэг өгсөн. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Хохирогчид учирсан хор уршгийн хувьд шүүх хуульд заасан үндэслэлийн дагуу шийдсэн гэж харж байгаа. Өмгөөлөгч миний зүгээс шүүхэд давж заалдах гомдол гаргасан саналаасаа гадна анхан шатны шүүхэд бас нэг саналыг гаргасан.Миний үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатнаас авахуулаад шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл хугацаанд холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу, хэргийн оролцогчийн үйлдэл оролцооны талаар үнэн, зөв тогтвортой мэдүүлэг өгч ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэсэн. Энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэсний дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ялыг биечлэн эдлүүлэх ялыг 2 дахин багасгах ийм бололцоотой байсан. Энэ талаар санал, дүгнэлтийг анхан шатны шүүхэд хэлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн ялыг биечлэн эдлүүлэх ялыг 2 дахин багасгах нөхцөлийг хэрэглээгүй. Энэ бүгдээс дүгнэхэд анхан шатны шүүхийн Бын Өт оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь өөрөө хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх буюу ял оногдуулахад нөлөөлсөн дүгнэлт хийсэн. Мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих хэмжээний өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль алийг нь хэрэглэх боломжтой байгаа учраас аль нэгийг нь хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э гаргасан саналдаа ... Хулгайлахад заавал идэвхтэй үйлдэл байх ёстой. Шууд санаатай зорилго нь байх ёстой гэж харж байна. Бын Өын тухайд идэвхтэй үйлдлээр хулгайн гэмт хэргийг үйлдэж байна гэсэн баримт хэргийн материалд авагдаагүй байдаг. Мөн Гийн малыг таньдаг талаар хэргийн материалд баримт байхгүй. Бын Ө нь мал хулгайлахыг санаачилсан хүн биш. Утсаар ярьж Э.Пыг авчирсан хүн нь Бын Ө биш. Хулгай хийх үйлдэл, санаа, зорилго Бын Өт байгаагүй. Нийлсэн хонийг ачуулсан. Ялгаад өгсөн хонийг ачуулсан нь үнэн. Зүсэлж заасан хонийг ачсан ийм үйл явдал байгаа. Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт хэт автаад хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлтийг зөв өгч чадсангүй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Бын Өын зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү ... гэв.                  

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.П гаргасан саналдаа ... Шүүгдэгч Э.Пын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Э.П нь яллагдагчаар татагдаж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн цаг үеэсээ эхлээд яагаад энэ хэрэг үйлдэгдэх болсон талаараа тайлбарлаж ярьдаг. Тиймээс хэргийн бодит байдлыг тогтоолгох үүднээс маргаж анхан шатны шүүхээр шийдэгдсэн. Мөрдөн байцаах ажиллагааны шатанд болон прокурорын хяналтын шатанд хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ажиллагааг бүрэн хангалттай хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан эргэлзээгүй байдлаар хэргийг тогтоох ажиллагааг хийж чадаагүй. Хавтаст хэргийн материалд гэрч нарын мэдүүлэг авагдсан. Ингэхдээ гэрчүүд 19 хонь ачсан, эмийг нь өөрчилсөн асуудалтай маргадаггүй. Мотоциклийн өрөндөө хонь авах байсан гэдэг асуудал яригдаад явдаг. Үүнийг мухарлаад шалгаж өгөөч ээ мотоциклийн асуудал яригдаад байна гээд Бын ааваас мотоциклийн талаар асуухад мэдэхгүй гэдэг. Мөн хадам ээжээс нь асуухад Даюун нэртэй шар өнгийн мотоцикль байсан үүнийгээ Бын Өт өгсөн гэдэг. Хонь ачих үйл явцад Бын Ө П руу яриад та ирээд хонь авчих, аав, ээж хоёр байхгүй, би гэртээ ганцаараа байна гэж ярьсны улмаас 19 хонь ачсан үйл явц эхнээсээ яригдаад явчихсан. Гэтэл гэрчээр асуугаад байгаа С, О, хохирогч Г нар П нэрлэн заагаад авчихсан энэ 3 нийлээд бүлэглээд байна гэсэн таамаглал орж ирдэг. Энэ таамаглалд үндэслээд энэ хэргийг үйлджээ гэдэг асуудал явж байгаа. Туршилт хийсэн, туршилт хийх үед хонь 9, 10 ачих үйл явц болсон. Гэхдээ хонь ачсантай маргаагүй, мотоцикль зараад байгаа бодит үйл явцад хангалттай бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй. Эргэлзээтэй байдал байхад энэ хүмүүсийг бүлэглэсэн гэдэг зүйл хэсгээр зүйлчилсэн. Тиймээс Э.Пд холбогдох хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж үндэслэлтэй зөв шийдвэрлэж өгнө үү. Энэ хүмүүстэй бүлэглэж, санаа, зорилго нэгдсэн бодит үйл явдал тогтоогдоогүй. С, О гэсэн 2 гэрч ээж, хүү хоёр байдаг. Г нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоод байгаа болохоос биш нэг гэр бүлийн гишүүн байдаг. Энэ 3 хүний мэдүүлэгт үндэслэж эдгээр хүмүүсийг бүлэглэн хулгай хийсэн гэж үзээд байгаа нь өрөөсгөл байна. Э.П нь ой тогтоолт муутай, одоо ч хэргээ үнэн зөвөөр мэдүүлмээр байна гээд байгаа хэрнээ хэргээ үнэн зөвөөр шийдүүлье гэж хэлэхээ мэдэхгүй л байгаа. Тухайн үед мотоциклийн өрөндөө аваад өөрийнхөө малтай нийлүүлсэн учраас зараагүй, үрээгүй, өөрийнхөө хоньтой нийлүүлчихсэн байгаа. Э.Пын хонь ямар эмтэй вэ гэдгийг нарийвчилж тогтоогоогүй. Э.П өөрөө авчраад өөрийнхөө хоньтой нийлүүлсэн гэдэг үйл явдалтай маргаагүй. Авчирсан учир шалтгаан нь мотоциклийнхоо үнэнд авчирсан. Түүнээс бол энэ хоёртой нийлээд манай гадаа хонь байна бүлэгдээд хулгай хийе гэж санаа зорилго нэгдэж авчирсан үйл явц биш юм. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, Э.М нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

           Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Бын Ө, Э.П, Бын Ө нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 05-11-ний өдрийн хооронд А аймгийн Х сумын А багийн А гэх газраас хохирогч А.Гийн 19 тооны хонь буюу олон тооны малыг 00-00 улсын дугаартай Приус-20 маркийн авто машин ашиглан хулгайлж, хохирогч А.Гт 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Гийн ... Би 2023 оны 03 дугаар сарын 05-наас 03 сарын 11-ний хооронд А аймгийн Х сумын А багийн нутаг А гэх газраас өөрийн хонь ямаанаасаа 26 тооны хонь, 15 тооны ямаа хулгайд алдсан. Манайх хонь ямаагаа ойр ойрхон тоолж бүртгэдэг бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 11-нд бүртгэж үзэхэд дээрх хонь ямаа дутсан. Би тухайн үед ойр хавийн айлууд болон уул хадаар тарсан байж магадгүй гэж бодоод хайсан боловч олоогүй. Би тухайн үед өөрийн хонь ямаанаасаа нас бие гүйцсэн 4 тооны эр хонь, 6 тооны нас бие гүйцсэн эм хонь, 16 тооны төлөг, 2 тооны нас бие гүйцсэн эм ямаа, 4 тооны нас бие гүйцсэн эм ямаа, 5 тооны шүдлэн ямаа, 4 тооны борлон тус тус хулгайд алдсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Р.Сгийн ... Би өөрийн нөхөр А.Г болон 2 хүүхдийн хамт А аймгийн Х сумын А багийн нутаг А гэх газарт мал малладаг. Манайх 2023 он 03 дугаар сарын 05-наас 2023 оны 03 дугаар сарын 11-ний хооронд өөрийн хонь ямаанаас 26 хонь, 15 тооны ямаа тус тус хулгайд алдсан. Тухайн үед ойр хавиар хайж, ойр хавийн айлуудаасаа асууж хайсан боловч алдсан хонь ямаагаа олоогүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Р.Сгийн ... Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүү Г.Оийн хамт Х сумын Жарантай багийн нутаг Хоолойн гол гэх газарт иргэн Э.Пынд очиж хонинд нь өөрийн 2023 оны 03 дугаар сарын 05-11-ний хооронд хулгайд алдсан хонь ямаагаа шүүж үзэхэд тухайн айлын хонь ямаанд манай 16 тооны төлөг, 3 тооны нас бие гүйцсэн эм хонь шинээр хургалсан, 3 тооны нялх хургатайгаа байсныг Э.Паас авсан. Энэ үедээ Э.Паас дээрх хонийг хэзээ хаанаас хэрхэн авсан талаар асуухад Э.П би дээрхи хонинуудыг 2023 оны 03-р сард Х багийн А багийн иргэн М буюу Бын хүү Ө, Ө буюу Бын Ө нараас очиж авсан гэж байсан. Тэгээд би сүүлд нь дээрх Ө, М нартай уулзахад Монхоо нь ёстой буруу юм хийчихлээ уучлаарай бүх хохирлыг нь төлж өгнө хоньтой нийлчихсэн айхаар нь авчихсан юм гэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Оийн өгсөн ... Манайх 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 11-ний хооронд өөрийн хонь ямаанаас 26 тооны хонь, 15 тооны ямаа алдсан...мөн 2023 оны 04 дүгээр сарын 23-нд Жарантай багт Э.Пын хонинд очиж хонио шүүхэд манай им болон тэмдэгтэй 19 тооны хонь нялх шинээр хургалсан 3 тооны хурга байсан тул би ялгаж авсан. Тухайн ялгаж авсан хонь нь 3 тооны нялх хургатай хонь байсан ба хулгайд алдсанаас хойш тэндээ хургалсан байсан. Мөн 16 тооны төлөг байсан. Дээрх хонинуудаас 2 хонины имийг өөрчлөөгүй бусад хонины имийг шинээр өөрчилсөн байсан. Уг имийг Э.П өөрөө өөрчилсөн гэж байсан. Одоо манай алдсан хонь ямаанаас 4 тооны нас бие гүйцсэн эр хонь, 3 тооны эм хонь, 15 тооны ямаа дутуу байна. Хонио Пын хониноос авах үедээ Э.Паас яагаад манай хонийг хулгайлсан талаар асуухад М буюу Бын Ө над руу утсаар ярихаар нь очиж ачсан гэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бы ... 2023 оны 04-р сард О ахтай уулзахад алдсан хониноосоо 19 тооны хонийг нь зүсээр нь оллоо. Жарантай багт байдаг Б ламын баньд Пын хонинд байна. Манай багийн Бын Ө буюу М, Бын Ө буюу Ө нар Б ламын баньд Птай нийлж авсан байна гэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Бын ... 2023 оны 03 дугаар сарын эхэн үеэр манай хүү Ө шар өнгийн мотоцикль унаад байсан. Тэгээд би ямар учиртай мотоцикль юм гэж асуухад Паас авсан гэж байсан үнэ өртөгний талаар ямар нэгэн зүйл хэлээгүй хавар ямааны ноолуур гарахаар мөнгийг өгнө гэж л ярьж байсан. Би нэг их зүйл тоогоогүй орхисон юм. Сүүлд улаан өнгийн банк авч янзалсан одоо улаан өнгөтэй мотоцикль байгаа. Би энэ талаар мэдэхгүй байна. Өт хонь зарах эрх байхгүй надаас асууж байж өгөх ёстой. Сүүлд сонсоход манай хонинд нийлсэн айлын хонийг Пд өгч байгаад цагдаад баригдсан байсан. Би хөдөө мал дээрээсээ сумын төв рүү эхнэртэйгээ явахдаа хонио хээр үлдээгээд явсан. Ө надтай зөрөөд Х сумын төвөөс мал дээр гарч ирсэн намайг сумын төв явсан хойгуур манай хонь айлын хоньтой нийлсэн эсэхийг би мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг, яллагдагч Бын Өын мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч  Э.П, Бын Ө, Бын Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж,  машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй, тэдгээрт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн  байна.

 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Бын Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Бын Ө, Эын П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, тэдгээрийн хувийн байдал зэрэгт эрүүгийн хариуцлага тохирсон байна.

 

  Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, Э.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э … Тухайн үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжгүй бөгөөд өөр төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг үгүйсгэхгүй. Хулгайн сэдэл санаа зорилго байгаагүй хулгайн үйлдэл хийгээгүй ... гэсэн агуулга бүхий гомдлыг,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гаргахдаа, хэрэглэвэл зохих хууль буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмыг хэрэглээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй ... гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

  Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.

 

            Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хир хэмжээнд тохирсон байна. 

 

 

             Шүүгдэгч Бын Ө нь гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч шүүхийн шийтгэх тогтоол гарах үед насанд хүрсэн буюу 19 настай, түүнийг насанд хүрээгүй хүний эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогтой талаар эмнэлгийн дүгнэлт гараагүй тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

          Иймд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нар нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэх үед тус бүр 35 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэлээ. 

          

            А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан хойшилсон тухай шүүх хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсэг буюу тогтоох хэсэгт шүүгдэгч нарын нэрийг Г, А гэж буруу бичсэн болохыг дурдаж байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, Э.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүр цагдан хоригдсон 35 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаарО Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         В.Ц

 

                   ШҮҮГЧИД                                                Т.Д