2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05777

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,, дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй, ийн /рд:/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 13,479,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч А., хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мэндбулган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2022 онд А. нь Л.*******ыг Их Британи улсын Лондон хотод Их Сургуульд зуучилж суралцуулахаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зуучлалын гэрээ байгуулсан.

Зуулчлуулагч Л.*******ын зүгээс сургалтын төлбөр, бусад зардалд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,116,800 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7,086,750 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 4,057,450 төгрөг буюу нийт 16,261,500 төгрөгийн төлбөрийг А.ы дансанд шаардсан хугацаа бүр шилжүүлсэн. Мөн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А. нь 261 ам.долларыг зээлэхээр гуйсан тул /тухайн үеийн ханш 4668$/-аар 1,218,375 төгрөгийг буюу нийт 17,479,875 төгрөгийг 461013947 тоод дансанд шилжүүлсэн.

2023 оны 06 сард Л.******* нь Их Британи улсын Лондон хотод байрлах А.ы зуучилсан Амити коллежид суралцахаар ОЧСОН бөгөөд А. нь сургуульдаа очилгүй хүлээлж байгаарай гэхээр нь хүлээсэн ба 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хичээлийн хугацаа эхэлсэн тул тус сургуульд очиж уулзахад сургуулийн зүгээс "хичээл эхэлсэн, сургалтын төлбөр төлөгдөөгүй, суралцах боломжгүй гэх хариуг өгсөн.

А.аас эргэж тодруулахад сургуулийн төлбөрийг шилжүүлж төлөх үүргээ биелүүлээгүй, хүссэн ангид бүртгүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч авсан мөнгөө эргүүлэн өгөхөө амлаж, уучлал гуйж, 2950 фунт сургалтын төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бүрэн буцааж өгөх талаар бичгээр баталгаа гаргаж өгсөн.

Дээрх бичгийн баталгаа гаргаснаас хойш 2023 оны 8-р сарын 31-ний өдөр 2 сая төгрөг, 2023 оны 09-р сарын 29-ний өдөр 2 сая төгрөг буюу нийт 4 сая төгрөг өгсөн.

Иймд А.аас үлдэгдэл 13,479,875 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэв.

 

2. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:

Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., нөгөө талаас хариуцагч А. бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцов

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаадлага болох 13,479,875 төгрөгөөс 5,979,875 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч 7,500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж дуусгавар болгохоор харилцан тохирч эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч А.д холбогдуулан гэрээний үүрэгт 13,479,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 13,479,875 төгрөгийн 5,979,875 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч А. үлдэх 7,500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө нэхэмжлэгч Л.*******д төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 13,479,875 төгрөгийн 5,979,875 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч А. үлдэх 7,500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө нэхэмжлэгч Л.*******д төлөхөөр зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112,675 төгрөгийг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 112,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ