2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/05802

 

\

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд:2734745/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод байрлах, Х ХХК /рд:/,

 

Хариуцагч: ,,,, тоотод оршин суух, ы /рд:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,902,416,399 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Х ХХК, Э. нар нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-тай дугаартай Зээлийн гэрээг байгуулан 1,400,000,000.00 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Х ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ,, тоот үл хөдлөх хөрөнгийг Б дугаартай Барьцааны гэрээ байгуулан барьцаалсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Зээлийн төлбөрийг Зээлийн гэрээний Хавсралт №1-д тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах, 2.9.3-т заасны дагуу гүйлгээний утгыг тодорхой бичих, 4.2.3-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөөгүй гэрээний 2.1.3-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх гэж тус тус заасны дагуу зээлдэгч нар нь зээлийг гэрээний Хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй бол гэрээнд заасан хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч Х ХХК нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагчийн хүсэлт, нөхцөл байдлыг харгалзан зээлийн гэрээний хугацааг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж, дугаартай Зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан.

Гэтэл хариуцагч Х ХХК, Э. нар нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө зохих ёсоор гүйцэтгэлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 2,000,019.43 төгрөг, хүүнд 525,598,306.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 50,460,921.93 төгрөг буюу нийт 9.247.41 төгрөг төлсөн байна. Иймд Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээгээр үндсэн зээл 1,397,999,980.57 төгрөг, зээлийн хүү 163,156,980.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,564,659.69 мгрөг, нийт 1,563,721,620.31 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбогдуулж, манай байгууллагын зүгээс зээлийн гэрээ болон нэхэмжлэлд хавсаргах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд үйлчилгээний зардалд төгрөгийн зардал гаргасан тул Зээлийн гэрээний 4.2.13-т Зээлдэгч. хамтран зээлдэгч нь гэрээний 3.1.3-д заасан баталгааг зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх бөгөөд ББСБ-аас авсан зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүү, үндсэн зээлийг бүрэн төлөхөөс гадна ББСБ-д учирсан бусад хохирлыг хариуцан бүрэн барагдуулах гэж заасны дагуу дээрх төлбөрөөс гадна нотариатын зардлыг мөн төлөх үүрэгтэй байна. Иймд:

Нэг. Зээлдэгч Х ХХК, Э. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл үндсэн зээл 1,397,999,980.57 төгрөг, зээлийн хүү 163,156,980.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,564,659.69 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 1,563,744,620.31 төгрөгийг гаргуулж,

Хоёр. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Х ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай , Хүннү- 2222 хороолол /17013/, тоот үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

1а. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Тус шүүхэд хянагдаж буй Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК, Э. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,563,744,620.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх тдааныг товлон явуулах хүсэлт гаргаж байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дугаар зүйлийн.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн н хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн нд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас огт төлөлт хийгээгүй байна. Хүсэлт гаргасан буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 1,727,882,839.61 төгрөгийн өр төлбөр үүссэн байна.Үүнд: Үндсэн зээл 1,397,999,980.57 төгрөг, хүү 299,938,829.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,921,029.72 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг Нийт 1,727,882,839.61 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 164,138,219.3 төгрөгөөр ихэсгэж байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,727,882,839.61 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1б. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Тус шүүхэд Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК болон Э. нарт холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дах шаардлагын үнийн дүнг дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд: Зээлдэгч Х ХХК болон Э. нар 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар: 1,400,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 367,548,379.77 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 245,821,029.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл*******,072,389.15 төгрөг, нийт 672,441,798.04 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн /нэхэмжлэлийн 2 дах удаагийн шаардлага/ нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн үеэс өнөөдрийг хүртэл үндсэн хүү 145,382,199.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,151,359.59 төгрөгөөр нэмэгдсэн байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжпэлийн 2 дах удаагийн шаардлагын үнийн дүнг нийт 4.533,559.39 төгрөгөөр ихэсгэж байна. Зээлдэгч Х ХХК болон Э. нарт дуулан гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн буюу нэхэмжлэлийн 2 дах нэхэмжлэлийн шаардлагыг нийт 174,533,559.39 төгрөгөөр ихэсгэж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,902,416,399 төгрөгийг гаргуулах гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Очир ундраа ОМЗ ББСБ ХХК /рд:2734745/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А. /рд:/, /нэхэмжлэгч тал/ гэх, нөгөө талаас Х ХХК /рд:/, овогтой рд:/ /хариуцагч тал/ гэх нар нь энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэгч талд төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 367,548,379 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 245,821,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл*******,072,389 төгрөг, нийт 672,441,798 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөр тохиролцов. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,902,416399 төгрөгөө 1,229,974,601 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 672,441,798 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрөв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч Х ХХК, Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,902,416,399 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,229,974,601 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Х ХХК, Э. нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 672,441,798 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дугаар зүйлийн4.1,4.2,5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1,229,974,601 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Х ХХК, Э. нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 672,441,798 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,067,017.20 /8,046,758.10+987,641.10+1,030,618/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 533,508.6 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 533,508.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х ХХК, Э. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ