| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03686/И |
| Дугаар | 191/ШШ2025/05993 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05993
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, "*******" ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,, тоотод байрлах, ХХК /рд:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 28,425,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тру Ти Ар Си" ХХК нь " ХХК- тай 2021 оны 11-р сарын 01-ний өдөр 33/21 тоот гэрээ, 2022 оны 05-р сарын 05-ны өдөр 14/22, 35/22 тоот гэрээг тус тус байгуулан төмрийн хүдрийн ордын дээжид химийн шинжилгээ ШИНЖИЛГЭэ хийх ажлыг гүйцэтгэсэн.
33/21, 14/22, 35/22 тоот гэрээнүүдээр манай компани нь 27,065,500 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч гүйцэтгэлээр нийт 40,996,010 төгрөгийн үнэ бүхий химийн шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн ба дээрх гүйцэтгэлийг "" ХХК-тай тооцоо нийлж баталгаажуулсан.
" ХХК нь төлөх ёстой төлбөрөөс нийт 22,045,530 төгрөгийг төлж, үлдэгдэл 18,950,480 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа нь талуудын хооронд байгуулагдсан 33/21 тоот гэрээний 6.1.3, 14/22, 35/22 тоот гэрээний 5.1.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт тус тус заасан гэрээний үнийг хугацаандаа төлөх үүргээ зөрчсөн үйлдэл юм.
Манай компаниас төлбөр төлөх тухай мэдэгдэл, шаардлагыг удаа дараа албан бичгээр хүргүүлж байсан боловч гэрээний үүргээ зөрчиж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан 33/21 тоот гэрээний 7.3, 14/22, 35/22 тоот гэрээний 6.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцох үндэслэл болсон.
Иймд Иргэний хуулийн 343.1 болон талуудын хооронд байгуулагдсан 33/21 тоот гэрээний 6.1.3, 14/22, 35/22 тоот гэрээний 5.1.3-т заасны дагуу хариуцагчаас 18,950,480 төгрөг, алданги 9,475,240 төгрөг, нийт 28,425,720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч " ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нүүдэлчин Айрон Ресорс ХХК нь "Тру Ти Ар Си" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Бид үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа "Тру Ти Ар Си" ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 33/21 тоот, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14/22, 35/22 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулан төмрийн хүдрийн ордын дээжид шинжилгээ хийлгүүлж ажлын хөлсөнд нийт 22,045,530 төгрөгийг төлж, 18,950,480 төгрөгийн өр төлбөртэй байгаа нь үнэн юм.
Манай компани нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах Өлзийт овоо төмрийн хүдрийн төслийн үйл ажиллагааг 2021 оны 8 дугаар сараас эхлэн явуулж, 2022 оны 7 дугаар сард зогсоосон. Учир нь манай компанитай хамаарал бүхий аж ахуйн нэгжийн Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн хэрэгтэй холбоотойгоор 2022 оны 04 сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэнтэй холбоотой компанийн өмчлөлийн эд хөрөнгө, эцсийн өмчлөгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн бүх дансыг битүүмжилсэнээр компани бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж орлого, зарлага хийх боломжгүй болж, одоог хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд байна.
Иймд манай компанид үүссэн хүнд нөхцөл байдал, шүүхийн асуудал шийдэгдэх хүртэл өр төлбөрөө барагдуулах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн өр төлбөр 18,950,480 төгрөгийг төлөх нөхцөлтэй хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Тру Ти Ар Си" ХХК-ийн нэхэмжлэлтэй, " ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах хүсэлтийг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь алдангид нэхэмжилсэн 9,475,240 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 18,950,480 төгрөгийн хүрээнд хариуцагчийн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрч байна:
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Тру Ти Ар Си" ХХК нь хариуцагч Нүүдэлчин Айрон Ресорс ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 28,425,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 28,425,720 төгрөгийн 9,475,240 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч " ХХК нь 18,950,480 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 28,425,720 төгрөгийн 9,475,240 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, Тру Ти Ар Си ХХК-ийн гаргасан 18,950,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч Нүүдэлчин Айрон ресорс ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.4,6.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 28,425,720 төгрөгийн 9,475,240 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, Тру Ти Ар Си ХХК-ийн гаргасан 18,950,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч Нүүдэлчин Айрон ресорс ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн6.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,078.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150,039.3 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн0200300941 тоот данснаас 150,039.3 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Нүүдэлчин Айрон ресорс ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ