Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 416

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч О.Батжавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирбатын Батжавхланд холбогдох эрүүгийн 1711008620221 дугаартай хэргийг 2018 оны 5 сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Боржигон овогт Очирбатын Батжавхлан, Монгол Улсын иргэн, 1988 оны 4 сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 18-980 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХЕ88040276/.

Шүүгдэгч О.Батжавхлан нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагч 62-715 тоотод оршин суух О.Хишигбатын гэрийн цонхоор нэвтэрч 55 инчийн Самсунг загварын зурагт хулгайлан 520.000 төгрөгний хохирол,

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг 2883 тоотод оршин суух Н.Нэргүйн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлан 168.000 төгрөгийн хохирол,

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 17-3023 тоотод оршин суух Э.Алтаншагайгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн Могул загварын ЛСД зурагт хулгайлан 248.000 төгрөгний хохирол,

2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 18-3040 тоотод оршин суух, Ж.Сүрэнжавын гэрийн тооноор нэвтэрч 7 метр гялгар уут, гэрийн гадна байсан ширмэн тогоо зэргийг хулгайлан 34.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Батжавхлангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би Хишигбатын утас руу залгаж хаана байгаа юм юу хийж байгаа юм гээд уулзах уу гэтэл уулзъя гээд бид 2 Чингэлтэйд уулзаад нэг шил 0,5 литрийн архи уусан. Тэгээд би архи ууж байгаад тасраад өглөө сэрсэн чинь Цолмонхүүгийн гэрт байж байсан. Ингээд би гар утсаа хайгаад олохгүй байхаар нь Хишигбатын гэрт нь очтол гэрт нь хүн байхгүй байхлаар нь вакум цонхыг нь түлхэж ороод гар утсаа олж аваад тэгээд цааш хартал зурагт байхаар нь би аваад Хишигбатын гэрээс 3 гудамжны зайд байрлах жалганд хулгайлсан зурагтаа нуусан. Тэгээд би такси олж ирээд таксины жолоочид гэрээсээ зурагт авч гарч ирлээ гэж хэлээд Нарантуул ОУХТ орох гээд хойд хаалган дээр нь явж байхад нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн наад зурагтаа зарах гэж байгаа юм уу гээд надаас тэр зурагтыг 180,000 төгрөгөөр худалдан авсан. Би тэр мөнгөө Хужирбуланд байдаг гэр лүүгээ явуулсан. Би Хишигбаттай 15-16 настайгаасаа найзалж ирсэн. Би Хишигбатынд вакум цонхыг нь түлхээд орчихсон. Миний хулгайлсан зурагт 55 инчийн том хүнд зурагт, би удирдлага USB залгуур хоёрыг нь авсан. Би Хишигбатын гэрээс зурагтнаас өөр зүйл хулгайлаагүй. Хишигбат намайг зурагт хулгайлсныг мэдэж байгаа. Би хулгай хийсэн өдрөөс хойш зочид буудалд байгаа. Яагаад гэвэл би гэрийнхээ хаягаар Гэр бүлийн хүчирхийллээр байцаагдаж байгаа. Би БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр хулгайн хэргээр шалгагдаж байгаа ...Цолмонхүү миний найз юм. Цолмонхүү бас Хишигбаттай найзалдаг. Би тухайн өдөр ганцаараа хулгай хийсэн. Би Цолмонхүүд зурагт хулгайлсан талаараа хэлээгүй. Би зүгээр зэрэгт ломбардсан шоудах уу гэж тоглосон юм. Би Хишигбатын гэрээс хулгайлсан 55 инчийн ЛЕД зурагтаа Олон улсын худалдааны төв дээр юм худалдан авч явж байсан гэр бүлийн хоёр хүнд 180.000 төгрөгөөр зарсан ...Би эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдаж байгаа тогтоолтой танилцлаа. Би хохирлыг нөхөн барагдуулж чадахгүй. Надад мөнгө байхгүй. Тухайн үед би мөнгөгүй байсан учраас л Хишигбатын өвлийн байшинд байсан зурагтыг хулгайлсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-47-50х/ болон мөн түүний дахин яллагдагчаар өгсөн: “...Хужирбулангийн завсрын буудлаас хойшоо алхаад гэр хороолол руу ороод явж байтал ногоон төмөр хаалгатай хашаа байхаар нь харахад дотор нь байх монгол гэрт ил цоож зүүсэн байхаар нь хашааны онгорхой хаалгаар ороод цоожийг чулуугаар цохиж онгойлгосон. Гэрт ороод хойморт нь байсан 42 инчийн Могул брэндийн зурагтыг аваад гарсан. Замдаа гудамжнаас шуудай олоод түүгээрээ бүтээгээд явсан. Зам дээрээс такси бариад Нарантуул зах дээр очоод үүдэнд нь явуулын хүнд 80.000 төгрөгөөр хулгайлсан зурагтаа зарсан, уг мөнгөөрөө идэж уугаад үрж дуусгасан. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-2-7-8х/,

Шүүгдэгч О.Батжавхлангаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаан нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Хишигбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Батжавхлан миний утас руу залгаж надад нэг шил архи аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би архи авч өгөөд хувааж уугаад дараа нь найз Цолмонхүүгийн гэрт хүргэж өгсөн. Би машинаараа Батжавхланг Цолмонхүүгийн гэрт хүргэж өгөхөд Батжавхлан гар утсаа миний машинд орхиод буусан байсан. Ингээд би гар утсыг нь гэр рүүгээ авч ороод Батжавхлан маргааш над руу залгаад гар утсаа буцааж авах байх гэж бодоод хадгалж байсан. Маргааш өглөө нь би ажил руугаа явсан. Тэгээд ажлаа хийж байтал манай ээж Оюунчимэг зурагт алга болсон байна гэж надад хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би манай гэрээс юу алдагдсан эд зүйлийг бүртгэхэд Батжавхлангийн гар утас байхгүй, Батжавхлан өөрөө гар утсаа аваад явсан байсан. Би тэгээд Батжавхлангийн утас руу зурагт аваад ир гэж зурвас илгээтэл хариуд нь намайг март гэсэн зурвас ирсэн. Би Батжавхланг сэжиглэж байна. Яагаад гэвэл манайд байсан Батжавхлангийн гар утас хулгайд алдагдаад буцаад Батжавхлангийн эзэмшилд очсон байсан. Үүнээс гадна миний найз Цолмонхүү рүү утсаар залгаж шоудах уу, би зурагтыг нь 500.000 төгрөгөөр ломбарданд тавьчихсан байгаа” гэж ярихаар нь манай найз хариуд нь тэгье тэгье гэтэл Батжавхлан чи намайг яг цагдаад барьж өгөх гэж байна” гээд утсаа тасалсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-22-23х/,

Гэрч Э.Цолмонхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Батжавхлан бид хоёрт 2009 онд нийтийн тээврийн үйлчилгээнд билет таслагч хийдэг байсан. 2017 оны 9 сарын 30-ны өдөр О.Батжавхлан над руу утсаар залгаад чи хаана байна, би яваад очъё гэсэн. Тэгэхээр нь би яахийн бэ би завгүй байна гэсэн. Тэгсэн би танайд очоод хонъё гэсэн. Тэгэхээр нь манайд очоод хоночих гэж хэлсэн. Тэгээд О.Батжавхлан манайд хоночихоод 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай гэрээс гараад явсан. Тухайн өдөр би гэртээ хоноогүй гадуур хоносон. Батжавхлан манайд хоносон. Тухайн өдөр би гэртээ хоноогүй гадуур хоносон. Батжавхлан манайд хоносон. Тэгээд тухайн өдрийн орой О.Батжавхлан над руу залгаад би Хишигбатын зурагтыг хулгайлсан хоёулаа шоудъя гэж хэлсэн. О.Батжавхлан надад зурагтыг барьцаалан зээлдүүлэх газар тавьсан талаар хэлсэн үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед жоохон согтолттой байсан. О.Батжавхлан утсаар над руу залгаад “Хишигбатын зурагтыг хулгайлсан хоёулаа шоудъя гэж хэлснийг л санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-26-27х/,

Гэрч Д.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2017 оны 10 дугаар сарын  01-ний өглөө 12 цаг болж байхад байшиндаа ороод мах шөлөө авсан чинь зүгээр байсан. Хажуу талд юм хийж байгаа ажилчдын хоолыг хийж өгчихөөд 13 цаг өнгөрч байхад байшиндаа ороод үзсэн чинь манай зурагт байхгүй байсан. Байшингийн цоож бүрэн бүтэн байсан. Зүүн хойд талын өрөөний вакум цонхыг түлхээд орчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай хүүхэд Хишигбат нэг найзыгаа сэжиглээд байгаа юм байна лээ. Тэр найзыг нь Батжавхлан гэдэг юм. Хочийг нь Ералаш гэж дууддаг юм. Манай хүүхдийн утас руу 80791025 дугаарын утаснаас намайг март гэж захиа явуулсан байсан. Манай гэрээс Самсунг маркийн 55 инчийн хар өнгийн ЛЕД зурагт алдагдсан. Манай дүү Цолмон шинэ зурагт худалдаж аваад надад хуучин Самсунг маркийн зурагтаа 2.500.000 төгрөгөөр зарсан юм. Манай гэрээс алдагдсан зурагтыг манай дүү 2-3 жилийн өмнө 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-32-33х/,

Хохирогч Н.Нэргүйгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад Нарантуул ОУХТ орж хүүхдийн хичээлийн хэрэгсэл цуглуулаад 16 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан тэгэхээр нь гэр лүү яваад ортол гэрийн хойморт байсан 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. 2016 оны 01 дүгээр сард Нарантуул ОУХТ дээрээс 270.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн Самсунг маркийн зурагт содон шинж тэмдэг нь хүрээг нь скочоор ороосон өөр шинж тэмдэг байхгүй. Цагдаагийн хүмүүс сайн ажиллаж зурагтыг маань шуурхай бүрэн бүтэн олж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Манай гэрээс хулгай хийсэн Батжавхлан гэх залууг урьд өмнө харж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-168-170х/,

Гэрч Ууганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн “Сонор” арга хэмжээний хүрээнд олон улсын худалдааны “Нарантуул” зах дээр үүрэг гүйцэтгэж байсан өдөр 17 цагийн орчимд захын зүүн хойд хаалгаар 165-170 орчим өндөртэй 25-30 орчим насны эрэгтэй залуу 32 инчийн зурагт өргөөд авч явж байсан. Тухайн үед би ганцаараа байсан тэгээд араас нь дагаад явсан чинь 100,000 төгрөгөөр зарах гээд байсан тул саатуулаад уулзсан. Хаанаас авсан талаар шалгаж асуухад эхлээд манай гэрийн зурагт гэж хэлсэн. Тэгээд гэрт чинь очиж үзье гэсэн чинь нөгөө залуу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг 2883 тоот айлаас хулгай хийсэн талаараа хэлсэн. Би цуг явсан цагдаа ахлах Даваажаргал дэд ахлагч Доржсүрэн нарыг дуудаж бид 3 илтгэх хуудас бичээд түр хураан авах бичээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүр дээр хүлээлгэж өгсөн. Ганцаараа явж байсан. Тэр залуугаас архи ихээр үнэртэж байсан.  

Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-163-164х/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаагийн а/а Г.Ууганбаярын “Сонор” арга хэмжээний үеэр Нарантуул худалдааны төвд үүрэг гүйцэтгэж байхдаа О.Батжавхланг хулгайн эд зүйлээ худалдах гэж явахад нь барьж илрүүлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэх илтгэх хуудас /хх-165х/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-178-179х/,

Хохирогч Э.Алтаншагайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай гэр өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 23-ны 16 цагаас хойш эзэнгүй байж байгаад өнөөдөр 18 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалганы цоож эвдэрсэн, хаалга онгорхой байхаар нь гэрт орж хартал гэрийн хойд талд байсан зурагт алдагдсан байхаар нь цагдаад гомдол гаргасан. 2012 оны оны 600,000 төгрөгөөр худалдан авч байсан Могул маркийн зурагт алдагдсан байна ...” гэх мэдүүлэг /хх-245-246х/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-2-3-4х/,

Хохирогч Ж.Сүрэнжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 9 цагт гэрээсээ гараад Налайх дүүрэг явсан. Налайхад хадмынд хоночихоод маргааш орой 22 цагт гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоож эвдрэлгүй, зүгээр байсан харин тоонон дээр бүтээсэн байсан гялгар уутны зүүн тал нь урагдсан байдалтай хулгайч орсон байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Манайхаас гэр бүтээдэг 7 метр гялгар уут, ширмэн тогоо зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тэгээд 2017 оны 7 сарын 10-ны манайхаас зүүн зүгт 100 метр зайд 3-4 айлын цаана байдаг Жавхаа гэдэг айлын гэрт өглөө 7 цагийн үед очтол гэрт нь хүн байхгүй, гэрийн гадна талд манайхаас алдагдсан ширмэн тогоо байж байсан. Тэгээд манай гэрт Жавхаа орж хулгай хийсэн юм байна гээд цагдаад дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-2-24-25х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-36х/,

         Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-39-40х/,

Шүүгдэгч О.Батжавхлангийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-68х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-69х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Батжавхлан нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагч 62-715 тоотод оршин суух О.Хишигбатын гэрийн цонхоор нэвтэрч 55 инчийн Самсунг загварын зурагт хулгайлан 520.000 төгрөгний хохирол,

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг 2883 тоотод оршин суух Н.Нэргүйн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлан 168.000 төгрөгийн хохирол,

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 17-3023 тоотод оршин суух Э.Алтаншагайгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн Могул загварын ЛСД зурагт хулгайлан 248.000 төгрөгний хохирол,

2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 18-3040 тоотод оршин суух, Ж.Сүрэнжавын гэрийн тооноор нэвтэрч 7 метр гялгар уут, гэрийн гадна байсан ширмэн тогоо зэргийг хулгайлан 34.000 төгрөгний хохирол тус тус учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Батжавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Батжавхлангийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Мөн шүүгдэгч О.Батжавхлангаас “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тооцоогоор гарсан 520.000 төгрөгийг хохирогч О.Хишигбатад, 248.000 төгрөгийг хохирогч Э.Атаншагайд, 34.000 төгрөгийг хохирогч Ж.Сүрэнжавд тус  тус гаргуулан олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 184 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг  тус тус дурьдав.