Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 122/ШШ2026/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* ******* газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга З.*******элийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* ******* *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, З.*******элд олговол зохих 10,158,000 төгрөгийн урамшууллыг олгохыг аймгийн ******* ******* *******т  даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******эл, хариуцагч ******* аймгийн ******* ******* газрын дарга М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч З.*******элээс ******* аймгийн ******* ******* *******т  холбогдуулан “Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, З.*******элд олговол зохих 10,158,000 төгрөгийн урамшууллыг олгохыг аймгийн ******* ******* *******т даалгах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч З.*******элээс ******* аймгийн ******* ******* *******т  хандан Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчдад олгох нэг удаагийн урамшуулал болох 10,158,000 төгрөгийг авах хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гаргажээ.

2.2. ******* ******* ерөнхий газраас нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 01/311 дугаар  албан бичгээр хариу өгснийг хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч З.*******эл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 51.3. “Сум болон нийслэлийн , , дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох...”-оор хуульд нэмэлт орсон. Хуулийн энэ нэмэлтийн дагуу мөнгөн урамшууллыг олгох журмыг Засгийн газраас 2024 онд 83 дугаар тогтоолоор баталсан.

Миний бие 2012 оноос Хүүхдийн төлөө төв /хуучнаар/-д Бичиг хэрэг, архивын ажилтан, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хууль, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”, Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05/3485 дугаар албан бичгийн дагуу ******* аймгийн ******* ******* газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон Т3-6 ангилал, зэрэглэлд хамаарч улсад 16 жил, төрийн албанд 13 дахь жилдээ, төрийн захиргааны байгууллагад 9 дэх жилдээ, энэ албан тушаалдаа 4 дэх жилдээ өнөөдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэж байна. Энэ хугацаанд ямар нэгэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болон тасалдсан хугацаа байхгүй.

Хуулийн шаардлага хангасан тул “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4.1-д заасны дагуу мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргасан. Гэтэл ******* ******* ерөнхий ******* 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/311 дугаартай албан тоотоор миний хүсэлтэд хариу ирүүлэхдээ Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1 дэх хэсэг “Сум болон нийслэлийн , , дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэж заажээ. Таны эрхэлж байгаа албан тушаал болох ******* аймгийн мал ******* газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга нь төрийн захиргааны албан хаагчид хамаарах боловч захиргааны анхан шатны нэгж буюу суманд харьяалагдахгүй тул 5 жилийн тэтгэмж олгох эрх зүйн үндэслэлгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 51.3, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам” нь зөвхөн сум болон нийслэлийн , , дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад олгоно гэж хуулийг өөрсдийн үзэмжээр, буруу тайлбарлан хэрэглэж, төрөөс олгож байгаа нийгмийн баталгааг эдлүүлэхгүй миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан “сум” гэдгийг хууль тогтоогчоос ерөнхий нэршлээрээ оруулсан ба энэ нь нийслэл Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах зорилготой ба энэ зорилгод нь нийслэл хотоос алслагдсан аймгийн төвийн сумыг хамаарч ойлгохоор хуульчилсан.

“Төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох” тухай Засгийн газрын 83 дугаар тогтоол нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан ба тухайн тогтоол батлагдсаны дагуу Монгол улсын хэмжээнд нийслэлийн , , дүүрэг болон сумдад тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авахаар журамласан. ******* ******* ерөнхий ******* болон ******* аймгийн ******* ******* ******* нь намайг төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан хугацаа дээр огт маргадаггүй. Гэтэл хууль болон журамд тухайн мөнгөн урамшууллыг гагцхүү төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байх шаардлагыг нь хууль тогтоогчоос тусгасан.

Хууль болон журам хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх сумдад ажиллаж байгаа хуулийн шаардлага хангасан төрийн захиргааны албан хаагчид уг мөнгөн урамшууллыг төрийн байгууллагууд төсөвтөө суулган олгосон. Аймгийн төвд ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллагууд нь “аймгийн төвийн сум” гэдэг утгаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлаг адилхан дээрх мөнгөн урамшууллыг албан хаагчдаа олгосон. Улсын хэмжээнд уг мөнгөн урамшууллыг олгож эхлэх үед манай байгууллага ч мөн адил хуулийн шаардлага хангасан албан хаагчиддаа олгосон атлаа түүнээс хойш шаардлагаа хангаж байгаа албан хаагчдад төсөв байхгүй шалтгаанаа өөр байдлаар тайлбарлан төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулан хохироож, эс үйлдэхүй гаргаж хууль зөрчсөөр байгаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгэн адил дагаж мөрдөх зарчим алдагдаж байна гэж үзэж байна.

“Сум” гэдэг ойлголтод аймгийн төвийн сумыг хамруулан ойлгож, хуулийн тухайн заалт, журмыг хэрэгжүүлж байгаа нь гагцхүү манай аймаг төдийгүй улс даяар нийслэл Улаанбаатар хотоос бусад бүх төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад (үүнд аймгийн төвийн шүүхийн захиргааны албан хаагчид мөн орсон) олгогдсон, цаашид олгохоор байгаа нь нийтэд нэгэнт илэрхий болсон зүйл. Бүх аймаг, суманд ажиллаж байгаа, бүх төрийн байгууллага 5 жил тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчиддаа хуулийг хэрэгжүүлж мөнгөн урамшуулал олгож байхад улс даяар ганцхан ******* ******* ******* л хуулийг буруу тайлбарлаж, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, төрийн шийдвэрийг үл тоож, хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

******* аймаг бол 13 сумтай. Түүний нэг нь ******* сум. Энэ утгаараа ******* суманд ажил хөдөлмөр эрхэлж байгаа төрийн бүх шатны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид дээрх журамд заасны дагуу хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гарган, 2024 оны 2 дугаар улирлаас хойш энэ урамшууллыг авч эхэлсэн. Аймгийн хэмжээнд зөвхөн миний ажиллаж байгаа ******* ******* *******, улсын хэмжээнд ******* ******* ерөнхий ******* л захиргааны албан хаагчдад олгох ёстой дээрх урамшууллыг олгоогүй явж ирсэн. Гэхдээ бүх төрийн захиргааны албан хаагчдад олгохгүй биш зарим төрийн захиргааны албан хаагчиддаа олгохгүй, хуулийг өөрсдийн ойлголтоор тайлбарлан хэрэгжүүлж байгаа нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хууль дээдлэх, шударга ёсны зарчмуудыг илт зөрчиж байгаа санаатай үйлдлүүд гэж харж байна.

Мөн 2024-2026 онд Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар манай байгууллагаас төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 60 сар ажилласан нэр бүхий 16 албан хаагч төрийн захиргааны албан хаагчид олгох 5 жилийн тэтгэмжийг авсан байдаг. Үүнд: ******* ******* газрын дарга, ******* ******* газрын шаардлага хангасан албан хаагчид, сумдын мал ******* тасгийн албан хаагчид авсан. Аудитын байгууллага шалгасан, төрийн захиргааны албан хаагчид дээр хууль зөрчсөн үйлдэл гараагүй гэж үзсэн. Мөн аймгийн хэмжээнд төрийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг босоо, хэвтээ бүтэцтэй байгууллагын төрийн захиргааны албан хаагчид уг урамшууллыг авсаар байгаа нь олон олон баримтаар нотлогдоно.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 3.*******элд олговол зохих 10,158,000 төгрөгийн урамшууллыг аймгийн ******* ******* газраас олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч З.*******эл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2025 оны 12 сард хуулийн шаардлагаа хангасан учраас 5 жилийн урамшуулал авах тухай хүсэлт гаргасан. Гэтэл Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцаасан. Дараа нь би ******* ******* ерөнхий ******* руу дахин хүсэлт явуулсан. Гэтэл 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/311 дугаар албан бичгээр “таны эрхэлж байгаа албан тушаал болох ******* аймгийн ******* ******* газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга нь төрийн захиргааны албан хаагчид хамаарах боловч засаг захиргааны анхан шатны нэгж буюу суманд харьяалагдахгүй тул 5 жилийн урамшууллыг олгох эрх зүйн үндэслэлгүй байна” гэх хариу ирүүлснээр би шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаа 60 сар түүнээс дээш гэж заасан байдаг. Намайг хүсэлт гаргах үед 60 сар хүрч байсан боловч хэд хоног дутуу байсан учраас хоногоо гүйцээхийн тулд хүлээцтэй хандсан. Гэтэл ерөнхий газраас ирсэн албан бичигт хоног гүйцээгүй гэх үндэслэлээр биш урамшуулал авах үндэслэлгүй гэх хариу ирүүлснийг нь гайхаж байна. Монгол Улсын Үндсэн Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байдаг. Монгол Улс 21 аймагтай бөгөөд тус 21 аймгийн нэг нь ******* аймаг. ******* аймаг 13 сумтай бөгөөд 13 сумын нэг нь ******* сум. Би ******* аймгийн ******* суманд ажиллаж амьдардаг, тус сумын иргэн учраас 5 жилийн урамшууллыг авах үндэслэлтэй гэж үзэж байна. Алслагдсан аймаг гэх албан бус тодорхойлолтууд олон байдаг. Улсын нийслэлээс 500км болон түүнээс дээш зайд орших аймаг, сумдыг алслагдсан гэх тодорхойлолтод хамааруулдаг. Эдгээрээс харахад миний бие 5 жилийн урамшууллыг авах болзол шаардлагыг хангасан гэж үзэж байна. Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоол нь “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх” зорилготой юм байна лээ.

Би өмнө нь буюу 2012 оноос төрийн захиргааны байгууллагад төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байгаад 2017 онд бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Дараа нь хувийн  байгууллагад ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* *******,, хөгжлийн *******т томилогдон ажилласан. Тухайн үед ковидын хүнд нөхцөлд байсан учраас төрийн албаны тусгай шалгалт зарлагдахгүй түр завсарласан. Түүний дараа зарлагдсан хамгийн эхний тусгай шалгалтыг 2021 оны 10 сард өгч тухайн албан тушаалдаа томилогдон ажиллаж байгаад 2022 оны 2 сард ******* аймгийн ******* ******* газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн. ******* *******,, хөгжлийн газраас намайг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар шилжүүлж байсан. Би тухайн өдөртөө одоо ажиллаж байгаа албан тушаалдаа томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 60 сар буюу 5 жил ажилласан гэж заасан байгаа.

 Манай байгууллагад 2024, 2025, 2026 онуудад 5 жилийн урамшуулал олгогдож байгаа. Миний хувьд яамны зүгээс төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаатай холбоотойгоор олгогдохгүй байна гэсэн ойлголттой байсан. Гэхдээ хуульд өөрчлөлт ороогүй. Гэтэл 2026 оны 3 сард надтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа албан хаагчдад урамшуулал олгож эхлэхэд яагаад зөвхөн надад олгохгүй байгаа талаар хардлага надад төрсөн. ******* ******* ерөнхий газраас аймгийн төвд ажиллаж байгаа албан хаагчдад урамшуулал олгохгүй гэх хариу ирүүлсэн байж яагаад надтай хамт ажиллаж байгаа албан хаагчдад урамшуулал олгож байгааг гайхаж, ялгаварлан гадуурхаж байгаа сэтгэгдэл төрж байна. Иймд би энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна гэв.

3.3. Хариуцагч ******* аймгийн ******* ******* газрын дарга М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зоригтбаатар овогтой *******эл нь манай байгууллагад 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд 4 дэх жилдээ ажиллаж байгаа ба тэрээр улсад 16 жил, төрийн захиргааны байгууллагад 9 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна.

3.*******элийн “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4.1-д заасны дагуу өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн ******* ******* ерөнхий *******т 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 40 тоот албан бичгээр 10.158.000 мянган төгрөгийн санхүүжилтийг 04 дүгээр сарын төсөвт тавьж өгөх албан тоотыг хүргүүлсэн. Мөн албан тоотын дагуу ******* ******* ерөнхий газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.той ярьж чиглэл авахад Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын хоёрдугаар зүйлд төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгоход тавигдах нөхцөлийг зааж 2.1-д “Сум болон нийслэлийн , , дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил, түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэж заасан та баримтлан ажиллах ёстой гэсэн хариуг өгсөн ба ******* ******* ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* даргаас 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/311 тоотоор хариу хүргүүлсэн байгаа гэж мэдэгдсэн.

******* ******* ерөнхий газраас төсөвт урамшууллын санхүүжилтийг төсөвт шийдсэн тохиолдолд 3.*******элд тус урамшууллыг олгох болно гэжээ.

3.4. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг хүсэлт гаргахад буцаасан шалтгаан нь хоног нь гүйцээгүй байсан учраас буцаасан. Мөн өөрөө дахин хүсэлт гаргах ёстой байсан байна лээ. Түүн дээр процессын алдаа гарснаар ийм маргаан үүссэн гэж бодож байна. Би ерөнхий газрын хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс энэ талаар асуухад ямар ч байсан өгч болохгүй гэсэн хариу өгдөг. Миний хувьд эсэргүүцсэн зүйл байхгүй.

Нэхэмжлэгчийн ярьж байгаа 3 сард урамшуулал авсан хүн нь малын эмч буюу малын эмчид 5 жил тутамд урамшуулал олгоно гэсэн хуулийн заалттай. Тийм учраас ******* ******* ерөнхий газраас тухайн урамшууллыг олгосон тухай тайлбар өгсөн. Мөн ерөнхий газраас *******элийг ажилд шилжүүлэн томилох ёсгүй байсан, процессыг алдаа гарсан талаар хэлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан “сум” гэдгийг хууль тогтоогчоос ерөнхий нэршлээр оруулсан ба энэ нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах зорилготой байтал “суманд харьяалагдахгүй” гэсэн үндэслэлээр хуулийг өөрсдийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэж, төрөөс олгож байгаа нийгмийн баталгааг эдлүүлэхгүй миний эрх зүйн байдлыг дордуулж, төрийн захиргааны албан хаагчид олгох нэг удаагийн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг зөрчиж байна ... “ гэж, харин хариуцагчаас “... Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн ******* ******* ерөнхий *******т төрийн захиргааны албан хаагчид олгох урамшууллын санхүүжилтийг төсөвт тавьж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. ******* ******* ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******ээс “суманд харьяалагдахгүй” гэсэн үндэслэлээр урамшууллыг олгох боломжгүйг мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн. ******* ******* ерөнхий газраас байгууллагын төсөвт урамшууллын санхүүжилтийг шийдэж өгөхгүй байгаа учир З.*******элд урамшуулал олгох боломжгүй нөхцөл байдалтай байна ...” гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгч З.*******эл нь ******* аймгийн ******* *******, хөгжлийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар тус газрын Хүний нөөцийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ТЗ-5-2 шатлалаар, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар ******* аймгийн ******* *******, хөгжлийн газрын Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ТЗ-6-2 шатлалаар, мөн ******* аймгийн ******* ******* газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилогдон ТЗ-7-2 шатлалаар цалинжин ажиллаж байгаа болох нь түүний ажилд томилогдсон тушаалууд болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тус тус тогтоогдож байгаа ба хариуцагчаас үүнтэй маргаагүй. (хх-ийн 7-16 дугаар тал)

4. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Сум болон нийслэлийн , , дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн ******* батална.”, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.1-д “Сум болон нийслэлийн , , дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж тус тус заасан.

5. Хууль, журмын дээрх зохицуулалтаас үзвэл нэгдүгээрт; засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд сум болон нийслэлийн , , дүүрэгт ажилласан байх, хоёрдугаарт; Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан буюу төрийн захиргааны албан тушаалд 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан байх гэсэн 2 үндсэн шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагч таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авах эрхтэй байна.

6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч З.*******элийг хуулиар тогтоосон дээрх 2 шаардлагыг хангасан, мөнгөн урамшуулал авах эрхтэй төрийн захиргааны албан хаагч гэж үзнэ.

7. Учир нь, ******* аймаг нь нэгжийн хувьд 13 сумтай бөгөөд түүний нэг нь ******* сум юм. ******* аймгийн Хүүхэд, гэр *******ийн хөгжил, хамгааллын *******, ******* аймгийн ******* ******* ******* нь ******* суманд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагууд бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эдгээр байгууллагад 2021 оны 01 дүгээр сараас хойш төрийн захиргааны албан тушаалд нийт 5 жил 4 сарын хугацаанд тасралтгүй ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүнд төрийн захиргааны албан хаагчид олгох нэг удаагийн урамшууллыг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус бөгөөд энэ нь төрийн албанд хууль дээдлэх зарчмыг зөрсөн байна гэж дүгнэв. (хх-ийн 31-33 дугаар тал)

8. Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам” нь хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилготой гарсан журам бөгөөд уг журмын үйлчлэлд хамаарах төрийн захиргааны албан хаагч нь төрөөс олгож байгаа урамшууллыг авах, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан “төрийн албан хаагч албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” нийгмийн баталгаагаар хангагдах бүрэн эрхтэй юм.

 9. Иймд шүүхээс төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа олгох зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч З.*******элд 10,158,000 төгрөгийн урамшууллыг олгохыг ******* аймгийн ******* ******* *******т даалгаж шийдвэрлэв. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.*******элийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан төрийн захиргааны албан хаагчид олгох нэг удаагийн урамшууллыг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, З.*******элд 10,158,000 (арван сая нэг зуун тавин найман мянга) төгрөгийн урамшууллыг олгохыг ******* аймгийн ******* ******* *******т даалгасугай.

 2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* ******* газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЦЭРЭНХАНД