| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00597/И |
| Дугаар | 302/ШШ2025/00705 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00705
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн ************-т үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн П газар (РД:9*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************-гт оршин суудаг, утас 85******, С.Бд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 4,833,800 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн ***** дугаарын дансанд оруулахыг хүссэн иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Д,
Хариуцагч С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Б аймгийн П газар нь хариуцагч С.Бд холбогдуулан Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 4,833,800 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн ***** дугаарын дансанд оруулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.Б аймгийн Ө сумын Засаг даргаас ирсэн албан бичиг, хавсаргасан баримтуудаар танилцахад С.Б нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн 1.6.2 дахь заалтад заасан хугацаанд буюу 36 сарын дотор нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй нь төрийн сангийн дансны хуулга, судалгаагаар тогтоогдож байна.
2.2.Ө сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтэд: ...Зээлийн гэрээ нь байхгүй учир манай байгууллагын зүгээс шүүхэд хандах боломжгүй байна гэж дурдсан хэдийн хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсанд тооцохоор байна.
2.3.Иймд дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дах хэсэгт Иргэн , аж ахуйн нэгж олгосон зээлийн хөрөнгө, зээлийн хүүг Сум хөгжүүлэх сангийн дансанд эргэн төлнө, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ., 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж тус тус заасны дагуу зээлийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
2.4.Тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл хариуцагч үүргээ биелүүлж, зээлийг эргэн төлөөгүйгээс төрд, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул хариуцагч С.Бээс үлдэгдэл 4,833,800 төгрөгийг гаргуулж төрийн сангийн ***** дугаарын дансанд оруулж өгнө үү гэсэн байна.
3.Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:
3.1.Миний бие 63 настай өндөр настан, нөхрийн хамт амьдардаг. Ө сумын Засаг даргын тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарахад төлбөр тооцоогүй гэж явуулсан байсан. Гэтэл 8 жилийн дараа Сум хөгжүүлэх сангаас 4,833,800 төгрөгийн зээл авсан байна гэсэн нэхэмжлэлийг П газраас гаргасан байна. Миний бие ажлаас чөлөөлөгдсөн үед тойрог хуудас зуруулсан. Тухайн үед Ө сумын Засаг даргаар ажиллаж байсан Бахытхумар, Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Бахытжан нар ямар ч төлбөр тооцоогүй гэж тушаалыг маань гаргаад гарт өгөөд явуулсан.
3.2.Өндөр насны тэтгэвэрт гарахад улсаас олгосон тэтгэмжийн мөнгийг төрийн сангийн төлөөлөгч миний дансанд шилжүүлж өгсөн. Хэрэв би тийм өглөгтэй байсан бол тэр үед надад сануулах байсан. Зээл авсан бол надтай гэрээ хийх ёстой, мөн барьцаа авах ёстой. Надад хөрөнгө гэх юм байгүй. Тухайн үед цалин шууд дансанд ордог байсан ба хэзээ хэдэн төгрөг орж байсныг мэддэггүй байсан. 8 жилийн дараа ийм зээлийн асуудал гарч ирсэнд би гайхаж байна.
Миний бие байдал маань тааруу сахрын диабеттай, зүрхний хэм алдалттай эмнэлэг гэр хооронд цаг өнгөрөөж байгаа ахмад настан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/323 дугаартай албан бичигт: Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сан /хоршоо хөгжүүлэх сан/-аас 2011 оноос 2016 он хүртэл зээл авсан 62 зээлдэгчид холбогдолтой 213, 396,095 төгрөгийн зээл нь одоо болтол төлөгдөөгүй байна..2011 оноос 2022 он хүртэл Сум хөгжүүлэх сан /хоршоо хөгжүүлэх сан/-г хариуцаж ажиллаж байсан мэргэжилтнүүд болон Засаг дарга нар солигдсон тул тухайн үед эдгээр зээлдэгчдэд зээлийн гэрээ хийсэн эсэх нь мэдэх боломжгүй байна. Иймд 2011 оноос 2016 оны хооронд Ө сумын сум хөгжүүлэх сангаас олгосон 213,396,095 төгрөгийн зээлийг төлүүлэхэд ач холбогдол үзүүлж төрийг хохиролгүй болгож өгөхийг Б аймгийн П газраас хүссэн байна.
4.2.Б аймгийн П газар нь Б аймгийн Ө сумын Засаг даргын хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, П тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж хариуцагч С.Бээс Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 4,833,800 төгрөгийн гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.3.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоол болон 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ыг тус тус баталсан ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах Сум хөгжүүлэх сан-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.
Энэхүү Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-д зааснаар сумын Засаг дарга нь Ө сумын Засаг дарга нь иргэд, аж ахуйн нэгжээс санд ирүүлсэн төслүүдээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан чиглэлд нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гарган зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах бүрэн эрхтэй ба тус сан нь Төрийн санд тусгай данстай байхаар, иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг журмын 1.1 хэсэгт заасан зорилгоор жилийн 3 хүртэл хувиар, 36 сарын хугацаатай олгох ёстой.
Гэтэл хариуцагч (зээлдэгч) С.Б Ө сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгохтой холбоотой гаргасан Ө сумын Засаг даргын захирамж, зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд байхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
4.4.Гэхдээ Ө сумын Сум хөгжүүлэх сангийн данснаас 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг С.Бийн эзэмшлийн ****** дугаартай хувийн харилцах дансанд шилжүүлсэн болох нь Ө сумын Сум хөгжүүлэх сангийн Зарлагын дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
4.5.Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч С.Бийн дансанд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийг шилжүүлснээр Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сан болон хариуцагч С.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх нотлох баримтаар талууд зээлийг гэрээг бичгээр байгуулаагүй,зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтоосон эрхийн акт байхгүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан ба зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй байх тул зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч түүнийг буцаан төлөхөөр байна.
4.6.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Шүүхийн шийдвэр гараагүй зээлдэгчдийн нэрсийн жагсаалт-ын 14-д зээлдэгч С.Б, РД:БЭ62051005, 2013 оны 04 дугаар сарын 30-ний өдөр авсан зээлээс эцсийн үлдэгдэл 4,833,800 төгрөг байна гэж бичигдсэн байна.
Үүгээр хариуцагч С.Б нь Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл авч түүнээс 166,200 төгрөгийг төлж, үлдсэн 4,833,800 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байна.
4.7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б нэхэмжлэлийн татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Хариуцагч С.Б нь эзэмшлийн ****** дугаартай хувийн харилцах дансанд Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг орсныг мэдээгүй гэж тайлбарладаг боловч холбогдох нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно.
4.8.Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
Хариуцагч нарын хооронд худалдах Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул гэрээний хугацааг тодорхойлох шууд нотлох баримт байхгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй харин хариуцагч С.Б нь зээлээ төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зарчимд нийцнэ.
5.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Бээс Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 4,833,800 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн ***** дугаарын дансанд оруулах нь зүйтэй байна.
6.Энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 92,291 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бээс Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 4,833,800 (дөрвөн сая найман зуун гучин гурван мянга найман зуун) төгрөгийг гаргуулан Төрийн сангийн ***** дугаарын дансанд оруулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 91,291 (ерэн нэгэн мянга хоёр зуун ерэн нэгэн) төгрөг гаргуулан улсын орлогод болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК