Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 122/ШШ2026/0017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул би ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэн В.Золжаргалын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын Засаг даргад  холбогдох “В.Золжаргал намайг үндэслэлгүйгээр ******* сумын ******* ******* *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын ******* ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон Б/04 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч В.Золжаргал шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: 1. Үндэслэлгүйгээр ******* сумын эрүүл ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах.

2. Мөн ******* сумын эрүүл ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон Б/04 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох.

Нэхэмжлэлийн агуулга:

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын эрүүл ******* *******д Засаг даргын орлогч Э.Золжаргалаар ахлуулсан ажил хүлээлцэх комисс хүрэлцэн ирж, ******* сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/03, “Б.*******г эрүүл ******* *******ийн эрхлэгчээр түр томилох тухай” 5/04 тоот захирамжуудыг танилцуулсан.

Миний бие уг Б/03 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь уг захирамжид намайг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар тусгажээ.

В.Золжаргалыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх бол Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсгийг баримтлах ёстой ч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэсэн захирамж гаргасан байна.

Мөн Б/04 тоот захирамжаараа ******* сумын ******* ******* *******д нэг ч өдөр ажиллаагүй хүнийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн томилгоо болжээ.

Миний бие ******* сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/03, Б/04 тоот захирамжуудыг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад урьдчилсан шийдвэрлүүлэхээр 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан ба одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Шүүхэд хандах 30 хоногийн хуулийн хугацаа дуусах дөхсөн тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Иймд ******* сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/03, Б/04 тоот захирамжуудыг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Тус шүүх нь нэхэмжлэгч В.Золжаргалын ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “В.Золжаргал намайг үндэслэлгүйгээр ******* сумын ******* ******* *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын ******* ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон Б/04 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгч В.Золжаргалд тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч В.Золжаргал нь “В.Золжаргал намайг үндэслэлгүйгээр ******* сумын ******* ******* *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын ******* ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон Б/04 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

                                         ШҮҮГЧ                               О.МӨНХЗУЛ