Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ж.Энхжаргал,  

Хохирогч О.Мягмарсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сүхболд

Шүүгдэгч Г.Сүх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аихд овогт Гэсэрдоржийн Сүх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1803000010009 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзан Дамба гудамж 12 дугаар байрны 16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Аихд овогт Гэсэрдоржийн Сүх-Эрдэнэ /РД: У398072613/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Гэсэрдорж овогтой Сүх-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спортын төв ордны баруун талын замд “Тоёота Приус” маркийн 39-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Мягмарсүрэнг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Сүх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч О.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сүхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний эгчийн биеийн байдал муу байгаа. Байнга хүний хараа хяналтад байгаа. Ганцаараа явж чадахгүй. Намайг хөдөө ажилтай явсан хойгуур ганцаараа дүүргийн эмнэлэг орж үзүүлэх гэж байгаад ухаан алдаж унаж түргэнээр эмнэлэгт хүргүүлсэн байсан. Тэгээд дүүргийн эмнэлэгтээ 10 хоног эмчлүүлсэн байсан. Гэтэл дүүргийн эмнэлгээс шар хадны эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Шүүх хуралдааны дараа хэвтүүлэх гэж байгаа. Миний эгчийн толгой нь байнга эргэдэг. Хүүхдүүдээ асрах ямар ч боломжгүй. Юмыг мартаж санадаг болсон. Хоолны амт мэдэрдэггүй. Эмчилгээний бүх мөнгө надаас гарч байгаа. Шүүгдэгч рүү залгахаар утсаа авдаггүй. Миний эгчийн биеийн байдлыг ерөөсөө асуудаггүй. Хөл нь тахир гишгэдэг. Удаан алхаж чадахгүй. Орондоо байнга шээдэг. Шилэн хүзүүгээр нь татаад ухаан алдаад уначихдаг. Бага хүүхдийг нь асрамжинд өгсөн. Том хүүхдийг нь аавд нь өгсөн байгаа. Эмчилгээний зардалд 7.775.000 төгрөг, хохирогчийн цалин 3.500.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тархины гэмтэл хүнд байгаа. Ой санамж байхгүй. Хүнтэй юм ярьсанаа санадаггүй. Цаашид эмчилгээ хийгдэнэ. Сувилалд хэвтүүлнэ гэж бодож байгаа. Дахин имрай зураг авахуулах шаардлагатай байна. Эмч тухайн үед хүзүүний дээд үе хугаралтай байсан. Түүний цаана цус хуралт байж магадгүй тодосгогчтой зураг авахуул гэж байсан боловч авахуулж чадаагүй. Шүүгдэгч талаас 1 дүгээр сараас хойш санаачилгаараа нэг ч удаа залгаагүй…” гэв

Эрүүгийн 1803000010009 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Сүх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим гэрээсээ аав Гэсэрдоржийн эзэмшлийн Т.Приус 20 маркийн 39-73 УБҮ дугаартай автомашиныг жолоодоод Сансар орж ангийнхаа хүүхдийнд очиж хичээлээ хийхээр явж байсан. Тухайн үе Спортын төв ордны урд талд урдаасаа хойшоо чиглэлд 1 дүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байтал 2-р эгнээнд зогсож байсан автомашины урдуур хүн гарч ирсэн, тэгээд л тэр хүнийг мөргөсөн, би машинаа зогсоогоод буугаад иртэл тэр хүн машины урд хэвтэж байсан, миний буруутай үйлдлээс осол болсон, би гэм буруугаа ойлгож учруулсан хохирлоо төлж байгаа, эрүүл мэндэд нь анхаарч байгаа..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 72-73 дугаар хуудас/

Хохирогч О.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой ажлаа тараад оройн 22 цагийн орчимд гэр руугаа харихаар гарсан, тухайн үед Спортын төв ордоны урд талын явган хүний гарцаар гарч явтал гэнэт машин орж ирээд намайг гарч амжаагүй байтал машин ирээд мөргөсөн, би гомдолтой байна, бага насны 2 хүүхэдтэй, осол болохоос өмнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд хажуу өрөө түрээслээд 2 хүүхдийн хамт амьдардаг байсан, хэвтэрт хэцүү байна, сард 500.000 төгрөгийн цалин авдаг байсан, гомдолтой байна, жолоочийн ар гэрээс хааяаа ирж хоол цай авчирч байгаа..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

            Иргэний хариуцагч Ч.Гэсэрдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Тоёота Приус 20 маркийн 39-73 УБҮ дугаартай автомашин миний өөрийн машин юмаа, осол болох үед хүүтэйгээ явж байгаагүй, гэхдээ хүү Сүх-Эрдэнэд машинаа бариулах зөвшөөрөл өгсөн байсан, хохирогчийн хохирлыг барагдуулна..." гэсэн мэдүүлэг,/хх-ийн 40 дүгээр хуудас/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд:

"...хэрэг болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Спортын төв ордоны баруун талын замын явган хүний гарцан дээр үйлдэгдсэн байх ба уг зорчих хэсгийн өргөн 15.0 м, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, сөрөг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй, явган хүний гарцтай, зохицуулдаггүй, явган хүний замтай, уулзвар дээр зохицуулдаггүй, хуурай, шулуун, тэгш, хатуу, хучилттай, асфальтан, хайсгүй, хашлагатай зорчих хэсэгтэй байна...А цэгээс 39-73 УБҮ дугаартай автомашины зүүн хойд булан хүртэл 13.20м...уг автомашин нь тоормозны мөргүй, уг автомашины урд салхины шил хагарч, урд буфер хагарч, урд копут хонхойсон байв ..." гэжээ. /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11046 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн О.Мягмарсүрэнгийн гэх цус нь AB/IV/ бүлгийн харьяалалтай байна…” гэжээ /хх-ийн 46 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14692 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. О.Мягмарсүрэнгийн биед баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрөөтэй ил хугарал, умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна…” гэжээ /хх-ийн 48 дүгээр хуудас/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлтэд: “...

Хариулт 1. ...Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер зүүн гар талын дээд доод хэсэгтээ хагарсан, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээгээр, баруун гар талдаа бага хэмжээгээр хагарч бяцарсан, зүүн гар талын урд хаалганы доод хормойн хэсэг бага зэрэг хонхойсон сэвтэй эвдрэл, гэмтлүүдтэй байна.

Хариулт 2. Уг автомашин нь ерөнхий байдлын хувьд урд буфер зүүн гар талын дээд доод хэсэгтээ хагарсан, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээгээр, баруун гар талдаа бага хэмжээгээр хагарч бяцарсан, зүүн гар талын урд хаалганы доод хормойн хэсэг бага зэрэг хонхойсон сэвтэй эвдрэл, гэмтлүүдтэй байна.

Хариулт 3 ба 4. Шинжилгээ хийлгэх тогтоолын 3 болон 4 дүгээр асуултанд нэгтгэж хариулахад: Урд буфер зүүн гар талын дээд доод хэсэгтээ хагарсан, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээгээр, баруун гар талдаа бага хэмжээгээр хагарч бяцарсан, зүүн гар талын урд хаалганы доод хормойн хэсэг бага зэрэг хонхойсон сэвтэй эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.

Хариулт 5. Тоормосны шингэн удирдлагатай, АВЗ тоормосны системтэй байна.

Хариулт 6. Тухайн автомашины ажлын болон зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Тоормосны систем хэвийн ажиллагаатай эвдэрч, гэмтсэн зүйл байхгүй байв…” гэжээ /хх-ийн 55-62 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹315 дугаар дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. О.Мягмарсүрэнгийн биед баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрөөтэй ил хугарал, умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн  эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  5. О.Мягмарсүрэнгийн эмнэлгийн бичиг баримтад урд архаг хууч өвчтэй байсан гэх зүйл байхгүй байна.
  6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14692 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  7. 8. О.Мягмарсүрэн нь 2017-11-24 ний өдрийн зам тээврийн ослын улмаас “Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл” сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Уг эмгэг нь тархины гэмтлийн улмаас үүсдэг сэтгэцийн эмгэг болно. Энэ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй болно.
  8. О.Мягмарсүрэн нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна…” гэжээ /хх-ийн 197-199 дүгээр хуудас/,

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай Мөрдөгчийн магадлагаагаар: “...1. Toyota Prius маркын 39-73 УБҮ дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Сүх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч О.Мягмарсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна... магадлагаа гаргасан: ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батмөнх ...” гэжээ /хх-ийн 66 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, өвчний түүх /хх-ийн 27-37, 106-117 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 83-88 дугаар хуудас/, гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 147-167, 213-219 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Гэсэрдорж овогтой Сүх-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спортын төв ордны баруун талын замд “Тоёота Приус” маркийн 39-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Мягмарсүрэнг мөргөж эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

- шүүгдэгч Г.Сүх-Эрдэнийн “...Спортын төв ордны урд талд урдаасаа хойшоо чиглэлд 1 дүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байтал 2-р эгнээнд зогсож байсан автомашины урдуур хүн гарч ирсэн, тэгээд л тэр хүнийг мөргөсөн...” гэсэн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч О.Мягмарсүрэнгийн “...Спортын төв ордоны урд талын явган хүний гарцаар гарч явтал гэнэт машин орж ирээд намайг гарч амжаагүй байтал машин ирээд мөргөсөн...”  гэсэн мэдүүлэг,

- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай Мөрдөгчийн магадлагаагаар: “...1. Toyota Prius маркын 39-73 УБҮ дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Сүх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаа,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 14692 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. О.Мягмарсүрэнгийн биед баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрөөтэй ил хугарал, умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын 315 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. О.Мягмарсүрэнгийн биед баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрөөтэй ил хугарал, умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн  эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. О.Мягмарсүрэнгийн эмнэлгийн бичиг баримтад урд архаг хууч өвчтэй байсан гэх зүйл байхгүй байна. 6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14692 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 7. О.Мягмарсүрэн нь 2017-11-24 ний өдрийн зам тээврийн ослын улмаас “Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл” сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Уг эмгэг нь тархины гэмтлийн улмаас үүсдэг сэтгэцийн эмгэг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр: “..явган хүний гарцтай, зохицуулдаггүй, явган хүний замтай, уулзвар дээр зохицуулдаггүй, хуурай, шулуун, тэгш, хатуу, хучилттай, асфальтан, хайсгүй, хашлагатай зорчих хэсэгтэй байна...А цэгээс 39-73 УБҮ дугаартай автомашины зүүн хойд булан хүртэл 13.20м...уг автомашин нь тоормозны мөргүй, уг автомашины урд салхины шил хагарч, урд буфер хагарч, урд копут хонхойсон байв....” гэсэн тэмдэглэл,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдийн агуулгаар Г.Сүх-Эрдэнэ автомашин жолоодон явахдаа хохирогчыг мөргөж гэмтээсэн үйлдлийг мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан газар, нөхцөл байдал нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдаж, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч хүнд гэмтсэнийг удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр, автомашинд эвдрэл гэмтэл учирсныг техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлтээр, шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоосон мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтууд цугларчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

          Иймд шүүх шүүгдэгч Г.Сүх-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Г.Сүх-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, түүнд холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Г.Сүх-Эрдэнэд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн баримтын хүрээн дэх гэм хорын төлбөр төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 

 Хэдийгээр шүүгдэгч Г.Сүх-Эрдэнэ нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлсөн боловч хохирогчийн эрүүл мэндэд амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирч, улмаар “Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл” сэтгэцийн эмгэгтэй болсон хүнд хор уршиг учирч тэрхүү хор уршиг арилаагүй нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялаас хөнгөрүүлэх, чөлөөлөх, тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж тодорхойлсон байх ба Г.Сүх-Эрдэний гэмт үйлдэл нь хэт болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан хор уршгийг ихэсгэсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс шүүгдэгч Г.Сүх-Эрдэнийг гэмт үйлдлийг нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх хуульд заасан бусад зорилгын хүрээнд түүнийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзсэн болно.       

 Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүнд хор уршиг арилаагүй/, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Сүх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор болох 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Сүх-Эрдэнэд ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сүхболдоос хохирогч О.Мягмарсүрэнд учирсан хохирлын улмаас гарсан эмчилгээ, сувилгаатай холбоотой 7.775.000 төгрөг, цалин хөлстэй холбоотой 3.500.000 төгрөг нийт 11.275.000 төгрөгийг нэхэмжилснээс хавтаст хэргийн 160 дугаар хуудсанд авагдсан 75.000 төгрөгийн баримтыг хасч тооцсон ба хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөрлөх боломжгүйн улмаас цалин хөлсийг нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн учир шүүх тухайн хэмжээгээр тооцох боломжгүй байна.

 

Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2-т зааснаар “...Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...” гэснийг баримтлан О.Мягмарсүрэнг цалин, орлогогүй байсан хугацааг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 1.218.500 төгрөгөөр тооцсон болно.

 

Ийнхүү шүүхээс тогтоосон хохирогчид учирсан гэм хорын хохирлын нийт дүнг 7.918.500 төгрөгөөр тогтоосныг болон мөрдөн байцаалтын явцад 3.159.840 төгрөгийг шүүгдэгч Г.Сүх-Эрдэнэ, иргэний хариуцагч Ч.Гэсэрдорж нараас төлсөн болохыг дурьдаж баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.    

 

Цаашид хохирогч О.Мягмарсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч С.Сүхболд нь хохирогчийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас гэм хор учирсантай холбогдон гарсан гэм хорын хохирол, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэргийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Сүх-Эрдэнээс гаргуулах эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Сүх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.