| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00551/И |
| Дугаар | 302/ШШ2025/00715 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00715
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********-т оршин суудаг, утас 9*******, Д.А,
Хариуцагч: Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэг (эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.А, утас 9******),
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Д.Аг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Аг тус цэцэрлэгчийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.А,
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.А анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажиллуулахыг эрхлэгчид даалгаж өгөх тухай гэж тодорхойлсон байсан.
Шүүхээр хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж дахин тодорхойлон хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгт холбогдуулан Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаал-ын Д.Аг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Аг тус цэцэрлэгчийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.2.Нэхэмжлэгч Д.А хуулийн дагуу хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 0*** дүгээр сарын сүүлчээр гомдол гаргасныг тус гурван талт хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн уг ажил олгогч Д.А хоёрын дунд гарсан хөдөлмөрийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн байна. Уг гурван хорооны тэмдэглэлийг Д.А би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан байна.
Иймд нэхэмжлэгч Д.А нь өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Д.Аг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Аг тус цэцэрлэгчийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Аийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Миний бие Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч Д.Агийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргах үед тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр Ө.Е ажиллаж байсан. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ө.Е нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд Д.Агийн гаргасан өргөдлийн талаар дэлгэрэнгүй тайлбараа хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч Д.А У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б/22 тушаалаар Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч байсан Ө.Е өөрөө томилсон байна. Тухайн үед тус цэцэрлэгийн бүтэц орон тоо батлагдаагүй, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг эрх бүхий дээд шатны байгууллагаас шийдвэрлээгүй байхад шийдвэр гаргасан гэх үндэслэлээр Б аймгийн Засаг даргаас тус хүүхдийн цэцэрлэгийн сургалт эхлэх үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон байна.
2.2.Тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь Д.Ад тушаал гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 49 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дах заалтуудыг үндэслэл болгосон боловч гурван талт хороонд ирүүлсэн тайлбарт иргэн Д.Атай Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-д Гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон цалин хөлс авах, 42.2.1-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэх заалт хэрэгжээгүй, мөн Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д заасныг дагуу ажил эрхлээгүй тул 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Агийн түр тушаал 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэснийг тайлбарласан байна.
Мөн түр тушаал хугацаа дуусгавар болсон тухай 2025 оны *** дүгээр сарын 05-ны өдөр Д.Ад өөрт нь уулзаж, ажиллах хүсэлттэй юу гэдгийг асуухад ажиллах хүсэлгүй гэдгээ мэдэгдэж байсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай Д.Аг цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаал, Монгол Улсын Сангийн Яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10085 дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай Б аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Б аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/73 дугаартай Ө.Ад хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай Орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай тогтоол, Б аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 дугаартай У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийг шинээр байгуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг урьдчилсан байдлаар олгох тухай захирамж, Б аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон №0004607 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн гэрчилгээ, Б аймгийн Засан даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж олгосон №000317619 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б аймгийн Боловсролын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/95 дугаартай Ө.Ед цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №01 дугаартай Түрээсийн гэрээ, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай Д.Аг цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаал, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №22 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1099 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамж, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Еийн Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1099 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргаж байсан нэхэмжлэл, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Еийн өмгөөлөгч Я.Сьездийн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргаж байсан хүсэлт, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Төсвийн хэлбэлзэл, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б аймгийн Засаг дарга болон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан хүсэлт, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчдын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б аймгийн Өлгий сумын Засаг даргад гаргаж байсан хүсэлт, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №Хэг/298 дугаартай Гомдол хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №Хэг/299 дугаартай Гомдол хүргүүлэх тухай албан бичиг, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШШ2025/0021 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас гаргаж өгсөн Монгол Улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10085 дугаартай албан бичиг, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 0*** дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаартай Д.Назымгүлийг багшийн туслахаар томилсон тухай тушаал, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 0*** дүгээр сарын 01-ний өдрийн Б/45 дугаартай Е.Сырымбекийг нягтлан бодогчийн ажилд түр томилох тухай тушаал, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 0*** дүгээр сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай Б.Айкүмисийг багшийн туслахаар томилсон тухай тушаал,
мөн хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/73 дугаартай Ө.Ад Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №230 дугаартай Орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай тогтоол, Б аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 дугаартай У сумын *** дүгээр цэцэрлэгийг шинээр байгуулж, сургалт эрхэлсэн тусгай зөвшөөрлийг урьдчилсан байдлаар олгох тухай захирамж, Б аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай захирамж хавсралтын хамт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, сангийн сайдын хамтарсан тушаал 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №А/85, А/34 дугаартай Орон тооны хязгаарын жишиг норматив батлах тухай тушаал нэгдүгээр, хоёрдугаар хавсралтын хамт, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №000317619 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн өмгөөлөгчийн Б аймгийн Боловсролын газрын даргад 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Е.Сырымбекийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай Ө.Еийг үндсэн багшаар ажиллуулах тухай тушаал, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 0*** дүгээр сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай Б.Айкүмисийг багшийн туслахаар томилсон тухай тушаал, Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 0*** дүгээр сарын 01-ний А/03 дугаартай Бүтэц орон тоо батлах тухай тушаал хавсралтын хамт, хариуцагчийн өмгөөлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өлгий сумын гурван талд маргаан зохицуулах хорооны нарийн бичгийн даргад гаргасан хүсэлт, Д.Агийн 2025 оны 0*** дүгээр сарын 23-ны өдөр Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны Өргөдөл гомдлын бүртгэл-ийн дэвтэр хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч Д.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.А нь Б аймгийн У сумын дүгээр Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд томилогдсон байна. Тухайн үед Б аймгийн Засаг даргаас тус Хүүхдийн цэцэрлэгийн сургалт эрхлэх ажлыг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргаснаар нэг хэсэг тус цэцэрлэгийн үйл ажиллагаа бүхэлд нь зогсоосон юм. Аймгийн Засаг даргаас тус хүүхдийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цэцэрлэгийн үйл ажиллагаа нь 2025 оны 0*** дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дахин явагдаж эхэлсэн юм. Гэтэл тус Хүүхдийн цэцэрлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь Д.Аг хашиж байсан албан тушаал буюу нягтлан бодогчийн ажилд Сырымбек гэдэг хүнийг томилон ажиллуулж Д.Аг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахгүй байгаа явдалд гомдолтой байна. Иймд хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Д.Аг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Аг тус цэцэрлэгчийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.
8.Хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Д.А У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б/22 тушаалаар Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч байсан Ө.Е өөрөө томилсон байна. Тухайн үед тус цэцэрлэгийн бүтэц орон тоо батлагдаагүй, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг эрх бүхий дээд шатны байгууллагаас шийдвэрлээгүй байхад шийдвэр гаргасан гэх үндэслэлээр Б аймгийн Засаг даргаас тус хүүхдийн цэцэрлэгийн сургалт эхлэх үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон байна. Мөн түр тушаал хугацаа дуусгавар болсон тухай 2025 оны *** дүгээр сарын 05-ны өдөр Д.Ад өөрт нь уулзаж, ажиллах хүсэлттэй юу гэдгийг асуухад ажиллах хүсэлгүй гэдгээ мэдэгдэж байсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.1.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай Орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай тогтоолоор У сумын (Билүү-1) 7 дугаар багт 100 хүүхдийн орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага шинээр байгуулах тухай аймгийн Боловсролын, шинжлэх ухааны газрын дүгнэлтийг дэмжиж У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийг байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд У сумын *** дүгээр цэцэрлэгийг байгуулах тухай асуудлыг шийдвэрлэн, сургалт эхлэх тусгай зөвшөөрөл олгохыг аймгийн Засаг дарга (А.Камелият)-д даалгасан байна.
9.2.Б аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 дугаартай У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийг шинээр байгуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг урьдчилан байдлаар олгох тухай захирамжаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийг биелэлтийг хангах зорилгоор У сумын 7 дугаар багт 100 ортой нутгийн өмчийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийг шинээр байгуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангуулах үүднээс урьдчилсан байдлаар олгож, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хэвийн үйл ажиллагаа явуулах урьдчилсан нөхцөл боломжийг хангах, сургалтын орчныг бүрдүүлэхэд арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар (С.Хонаев), төсөв санхүүгийн асуудыг зохих хууль журмын дагуу зохицуулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Б.Маргулан)-д тус тус үүрэг болгож, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын хэлтэс (М.Адилбиш)-т даалгасан байна.
9.3.Б аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаартай Бүтэц орон тоо батлах тухай захирамжаар У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн бүтэц, орон тоог 27 хүний бүрэлдэхүүнтэй хавсралтаар баталж, батлагдсан бүтэц, орон тоог баримтлан төсөвт багтаан үйл ажиллагаа явуулахыг цэцэрлэгчийн эрхлэгчид үүрэг болгосон байна.
Энэхүү аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаартай захирамжийн хавсралт У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн бүтэц, орон тоо-ны нэрлэсэн заасан албан тушаалын жагсаалтын 7-д нягтлан бодогчийн орон тоо 1-ээр батлагдсан байна.
9.4.Б аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Засаг даргаас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон №0004607 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ-нд сургалтын байгууллагын нэр: Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэг; сургалт эрхлэх нутаг дэвсгэр: У сумын 7 дугаар баг; хавсралтад заасан нөхцөл шаардлагыг ханган тухайн түвшний боловсрол эзэмшүүлэх сургалт эрхлэхийг зөвшөөрөв; гэрчилгээ нь 2029 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүчинтэй гэсэн байна.
9.5.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж олгосон №000317619 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ-нд хувийн хэргийн дугаар 0267001012, регистрийн дугаар 3089657, хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэр Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэг, Боловсролын сургалтын байгууллага, үүсгэн байгуулах баримт бичиг: 2024 оны 07 дугаар сарын А/34 дугаартай захирамж, код: 85101, үйл ажиллагааны чиглэл: Сургуулийн өмнөх боловсрол олгох (2024.01.23-2029.01.23), хуулийн этгээдийн албан ёсны хаяг: Баян-Өлгий, У сумын 7-р баг, Билүү, цэцэрлэгийн байр, гэж бичигдсэн байна.
Энэхүү хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд: 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Солтан овогтой Гүлгайшаг эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр (томилсон)-ыг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмир овогтой Еийг эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр (томилсон)-ыг, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өкей овогтой Аийг эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр (томилсон)-ыг тус тус бүртгэсэн байна.
9.6.Б аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/95 дугаартай Ө.Ед цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалаар У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн багш албан тушаалтай Өмирийн Ед 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгүүлсэн байна.
9.7.У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түрээслүүлэгч Ер-Айна-Ал хоршооны дарга Ж.Мадинештэй 01 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан байна.
Энэхүү Түрээсийн гэрээ-нд түрээслүүлэгч (Ер-Айна-Ал хоршоо) нь У сумын 7 дугаар багт байрлах 2 давхар байшингийн 420м2 талбай бүхий нэгдүгээр давхар болох хөрөнгийн түрээслэгч У сумын *** дүгээр цэцэрлэгийн ашиглалтад шилжүүлэх, нөгөө талаас түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулан, гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 7 сарын хугацаатай байгуулан, түрээсийн төлбөр нь сарын 4,500,000 төгрөг байна, түрээсийн төлбөрийг сараар бодож авах ба түрээслэгч нь нийт 31,500,000 төгрөгийг төлнө гэж тус тус тусгасан байна.
9.8.Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/85, А/34 дугаартай Орон тооны хязгаарын жишиг норматив батлах тухай тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтны орон тооны хязгаарын жишиг нормативыг нэгдүгээр хавсралтаар баталсан ба тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарт даалган, энэхүү тушаалыг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн дагаж мөрдөнө гэсэн байна.
Энэхүү Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/85, А/34 дугаартай тушаалыг нэгдүгээр хавсралт Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтны орон тооны хязгаарын жишиг норматив-аар бүлгийн тоо 4-ээс эхлэн нягтлан бодогч нэг ажиллах ёстой байна.
Гэтэл У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/85, А/34 дугаартай Орон тооны хязгаарын жишиг норматив батлах тухай тушаалыг үндэслэн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоог батлаагүй, Б аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаартай Бүтэц орон тоо батлах тухай захирамжийн хавсралтыг үндэслэн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн 22 орон тоонд багш, ажилтныг томилсон байна.
Энэ нь Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...Тухайн үед манай цэцэрлэгийн бүтэц орон тоон аймгийн Засаг даргын орлогч асан Х.Арман батлаад шийдвэр гаргасан байсан. Дараа нь цэцэрлэгийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн учраас бүтэц, орон тоо, санхүүжилт төсвийг буцаагаад татсан... гэсэн байна.
9.9.У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Еийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай Д.Аг цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаалаар Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 49 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10085 тоот албан бичгийг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоонд Дүйсенбекийн Аг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн түр авч ажиллуулсугай гэсэн байна.
Энэхүү тушаалд үндэслэл болгосон Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10085 дугаартай алба бичигт: Танай байгууллагаас ирүүлсэн Дүйсенбекийн Аг нягтлан бодогчоор томилоход зөвшилцөх тухай албан бичигтэй танилцлаа. Сангийн сайдын 2012 оны 29*** дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын шаардлага хангаж байх тул Д.Аг томилон ажиллуулахад татгалзах зүйлгүй гэсэн байна.
Гэтэл У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад явуулсан гэх 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай албан бичгийн хувийг шүүхэд гаргаж өгч чадаагүй, мөн Д.Ад холбогдох ямар утга бүхий албан бичгийг хэзээ Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад явуулсан нь тодорхой бус байна.
9.10.Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1099 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжаар тус аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг урьдчилсан байдлаар олгосон аймгийн Засаг даргын А/34 дугаар захирамжийг тусгай зөвшөөрлийг түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангах хүртэл түдгэлзүүлэн, тус цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх нөхцөл, орчныг бүрдүүлэх арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Боловсролын газар (С.Хонаев), төсөв санхүүгийн асуудлыг зохих хууль журмын дагуу зохицуулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс /Д.Ансаган/-д тус тус үүрэг болгон, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын хэлтэс (М.Адилбиш)-т даалгасан байна.
Энэхүү Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1099 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг эс зөвшөөрч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШШ2025/0021 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж байна.
9.11.Иймээс нэхэмжлэгч Д.Аг У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор түр томилсон тушаал гарсан өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс тус цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулаагүй аймгийн Засаг даргын захирамжаар тус цэцэрлэгийн үйл ажиллагаа нь түдгэлзсэн гэдэгт талууд маргаагүй болно.
9.12.Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримт бүрдүүлэх шаардлага гарсан тул тухай үед цэцэрлэгт тушаал нь гарсан 22 хүнд Хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсгийг нь зуруулж, захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг тухайн ажилтнуудад гадуулж өгөөгүй... гэсэн байна.
Иймд Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е, ажилтан Д.Атай байгуулсан гэх 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г нөхөж байгуулан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, мөн тухайн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан нь нэхэмжлэгч Д.Аг түр хугацаагаар ажилд томилсон дээрх 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалтай зөрчигдөж байна.
9.13.Улмаар Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн сургалт эхлэх тухай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай А/1099 тоот захирамж, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/209 тоот захирамжуудыг үндэслэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ээс 09-ний өдөр гаргасан ажилд түр авч ажиллуулах тухай Б/02-Б/22 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгосон байна.
9.14.Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...Урьд ажилд томилогдсон 22 хүний тушаалыг У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар хүчингүй болгож, энэ талаар цэцэрлэгийн группт бичиж бүгдэд нь мэдэгдсэн. Энэ группт Д.А ч гэсэн байгаа тул тушаалыг нь хүчингүй болгосныг мэдэж байсан. Харин энэхүү Б/23 тушаалыг ажилтнуудад гардуулж өгөөгүй... гэсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.А У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Еийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №Б/23 дугаартай тушаалыг тухайн үед цэцэрлэгийн группт тавьсан гэдгийг үгүйсгээгүй болно.
9.15.Улмаар нэхэмжлэгч Д.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгэр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 0*** дүгээр сарын 23-ны өдөр Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Еийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай хуралдааны тэмдэглэлд:...Б аймгийн У сумын *** дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай Д.Аг цэцэрлэгчийн нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаалын дагуу ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай гомдлыг талууд эвлэрээгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хэлэлцэв гэсэн байна.
Энэхүү Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэлийг нэхэмжлэгч Д.А 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан нь Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны Өргөдөл гомдлын бүртгэл-ийн журналын бичилтээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.А нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 25 минутад өдөр нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 15*** дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.
9.16.Хариуцагч тал шүүх хуралдаанд: ...Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/209 дугаартай Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүлгийн тоог хасаж, шилжүүлэх тухай" захирамжийн 1 дэх заалтаар аймгийн Боловсролын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 206 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу У сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн 3 бүлгийг У сумын *** дүгээр цэцэрлэгт шилжүүлсүгэй" гэсний дагуу тус цэцэрлэгт сургалт эрхлэх, бүтэц орон тоо, төсөв батлагдах эрх нь нээгдэж, тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь 2025 оны 0*** дүгээр сарын 01-ний өдөр А/03 дугаар Бүтэц орон тоо батлах тухай" тушаал гаргаж 30 хүний орон тоотой болсон... гэж тайлбар гаргасан.
Хариуцагч талаас Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/209 дугаартай захирамжийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Еийн гаргасан 2025 оны 0*** дүгээр сарын 01-ний өдрийн А/03 дугаартай Бүтэц орон тоог батлах тухай тушаалын хавсралтаар тус цэцэрлэгийн бүтэц орон тоог 30 хүний бүрэлдэхүүнтэй баталсан нь нотлогдож байна.
9.17.Энэхүү Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь 2025 оны 0*** дүгээр сарын 01-ний өдрийн А/03 дугаартай Бүтэц орон тоог батлах тухай тушаалын хавсралтад нэрлэн заасан албан тушаалын 8-д нягтлан бодогч 1 гэж баталсан ба тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоонд Ерболатын Сырымбетийг 2025 оны 0*** дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар түр томилсон нь Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Еийн 2025 оны 0*** дүгээр сарын 01-ний өдрийн Б/45 дугаартай Е.Сырымбетийг нягтлан бологчийн ажилд түр томилох тухай тушаалаар нотлогдож байна.
9.18.Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар тушаал нь хүчингүй болсон Д.Назымгүл, Б.Айкүмис нарыг дахин ажилд томилсон гэх Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Еийн 2025 оны 0*** дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаартай Д.Назымгүлийг багшийн туслахаар томилох тухай тушаал, мөн 2025 оны 0*** дүгээр сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай Б.Айкүмисийг багшийн туслахаар түр томилох тухай тушаал нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
9.19.Нэхэмжлэгч Д.А тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б аймгийн Боловсролын газрын даргын Б/73 дугаартай тушаалаар У сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр Өкейн овогтой А томилогдсон тул энэ хэрэг хариуцагчаар оролцож хариуцагчийн эрх үүргийг эдэлсэн болно.
10.Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байгаа, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай Тушаал хүчингүй болгох тушаалын Д.Аг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Аг тус цэцэрлэгчийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК