2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04914

 

 

 



 

 

 

 

2025 06 02 191/ШШ2025/04914

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам би,

 

Нэхэмжлэгч: Х******* овогт Л*******ийн Б******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: К******* ХХК /рд:*******/-д холбогдох

 

31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Л.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Лочин овогтой Б******* нь 2022 оны 7 сарын 19-ны өдөр Кийн Т******* ХХК-тай 22/07 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сумбэр орд хотхон, дүгээр байрны 203 тоот хаягт байрлах 2 давхрын байрны тагтны хэсэгт 122.5 м.кв хэмжээтэй шилэн фасадыг нийт 61,992,941 /жаран нэгэн сая, есөн зуун ерэн хоёр сая есөн зуун дөчин нэг/ төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцсон.

Улмаар гэрээ байгуулсан өдрөө 5,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг нийт урьдчилгаанд 31,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу Кийн Т******* ХХК-ийн менежер Б.Б*******ийн Хаан банкны *******4 тоот дансанд шилжүүлсэн.

Үүнээс хойш Кийн Т******* ХХК нь фасадны ажлаа эхлэлгүй 2022 оны 8 сарын дунд хүртзл болсон. Ажлаа эхлэхгүй юм уу гэхээр өөр ажил дуусгаж байна танайхыг удахгүй эхэлнэ гэдэг байсан.

Тэгээд ажлаа эхлээгүй байхад манай байрны СӨХ-ийн хүмүүстэй уулзаж ярилцахад 2 дугаар давхрын тагтны хэсэгт шилэн фасадны ажил хийж болохгүй. Энэ нь барилгын тухай хуулиар барилгын үндсэн хийцлэлийг өөрчлөхийг хориглодог бид ийм зөвшөөрөл өгөх боломжгүй гэж мэдэгдсэн.

Миний бие энэ тухай олж мэдээд Кийн Т******* ХХК-д энэ фасадны ажлаа хийлгэхээ больж байна, хийлгэх хуулиар боломжгүй юм байна. Гэрээгээ цуцалж мөнгөө авъя гэж хэлсэн.

Кийн Т******* ХХК нь миний мөнгийг өгелгүй өөр эд зүйл санал болгож эхэлсэн боловч бид ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй. Үлдэгдэл мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч удахгүй гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр өгнө гэх зэргээр хойшлуулсаар өдийг хүрлээ.

Гэрээ байгуулж төлбөр шилжүүлснээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд надад ямар нэгэн эд материап, мөнгө юу ч шилжүүлж өгөлгүй байсаар байна.

Иймд арга буюу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хариуцагчаас гэрээний урьдчилгаанд өгсөн 31,000,000 /гучин нэгэн сая/ төгрөгийг шүүхийн журмаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Л.Б*******, хариуцагчийн төлөөлөгч З.Ц нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас: иргэн Л.Б******* (цаашид Нэхэмжлэгч гэх) /*******/,

Нөгөө талаас: "К*******" ХХК-ийн захирал З.Ц (цаашид Хариуцагч гэх) нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

Гэрээний зорилго: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй Л.Б*******гийн нэхэмжлэлтэй К******* ХХК-д холбогдох 31,000,000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж байгаа болно.

1. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 31,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгч талд хүснэгт 01-т заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож байна. Үүнд:

 

Төлөх хугацаа

Төлбөр төлөх хэмжээ /төгрөг/

1

2025.06.20-ны өдрийн дотор

5,000,000 төгрөг

2

2025.07.20-ны өдрийн дотор

5,000,000 төгрөг

3

2025.08.20-ны өдрийн дотор

5,000,000 төгрөг

4

2025.09.20-ны өдрийн дотор

5,000,000 төгрөг

5

2025.10.20-ны өдрийн дотор

5,000,000 төгрөг

6

2025.11,20-ны өдрийн дотор

6,000,000 төгрөг

 

Нийт

31,000,000 төгрөг

2. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан графикийг 1 удаа зөрчсөн тохиолдолд хэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж хариуцагчаас төлбөрийг албадан гаргуулан авна.

3. Энэхүү гэрээг нэхэмжлэгч тал болон хариуцагч талын төлөөлөх эрх бүхий этгээд тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан 3 /гурван/ хувийг үйлдэж. талууд тус бүрт нэг хувийг, шүүхэд нэг хувийг хүргүүлж Шүүгчийн захирамжаар баталгаажуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б******* нь хариуцагч К******* ХХК-д холбогдуулан 31,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 31,000,000 төгрөгийг 2025.06.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.07.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.08.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.09.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.10.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.11.20-ны өдрийн дотор 6,000,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрч, нэхэмжлэгч Л.Б*******, хариуцагч К******* ХХК-ийн захирал З.Ц нар гарын үсэг зурсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.Б*******гийн нэхэмжлэлтэй, К******* ХХК-д холбогдох 31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч К******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,000,000 төгрөгийг 2025.06.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.07.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.08.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.09.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.10.20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025.11.20-ны өдрийн дотор 6,000,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийн тал хувь болох 156,475 төгрөгийг Төрийн сангийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, хариуцагчаас 156,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.Б*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч К******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ