| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04488/И |
| Дугаар | 191/ШШ2025/04931 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04931
|
2025 06 02 |
191/ШШ2025/04931 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б******* овогт Т*******ийн Э******* /рд:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.Э******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Э******* миний бие 1989 оны 9 сарын 1-ний өдрөөс М******* Э******* Фирмд операторч, техникчээр ажиллаж байгаад 1994 оны 12 сарын 31 -нд компани татан буугдсан шалтгаанаар бүх ажилчдыг ажлаас чөлөөлсөн. М******* Э******* Фирмд 1989 оны 9 сараас 1994 он хүртэл ажиллаж байсан жилүүдэд холбогдох бичилт хөдөлмөрийн дэвтэрт байгаа боловч баларсан, тодорхойгүй байгаа бөгөөд Үндэсний Төв Архивын Газар, Нийслэлийн Архиваас тус тус шүүлгээд өөр баримт олдоогүй. Иймд намайг 1989 оны 9 сарын 1 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл М******* Э******* Фирмд операторч, техникчээр ажиллаж байсан 5 жилийн хугацааг тогтоож өгнө үү. гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Холбооны яамны үйлдвэрлэл шинжилгээний институтын захирлын 1988 оны 09 сарын 03-ны өдрийн 88 дугаар тушаал, 1989 оны 09 сарын 04-ний өдрийн 103 дугаар тушаал, хавсралт, фото зураг зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн,
шүүхийн журмаар хамт ажиллаж байсан гэх Ж.Ц*******, Н.Ж******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Э******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар ийнхүү хүсэлт гаргах эрхтэй байна.
2. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч Б******* овогт Т*******ийн Э******* нь:
1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл М******* Э******* Фирмд операторч, техникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт дараах баримтууд авагджээ;
-М******* э******* фирм 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан талаарх Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт,
-Түдэв овогтой Э*******ыг 1988 оны 9 дүгээр сарын 5-наас эхлэн ҮЗБТ-нд цахилгаанчнаар авч ажиллуулсан тухай Холбооны яамны үйлдвэрлэл шинжилгээний институтын захирлын 1988 оны 09 сарын 03-ны өдрийн 88 дугаар тушаал,
-Зарим хүмүүсийг М*******э******* фирмд шилжүүлэх тухай Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институтийн захирлын 1989 оны 09 сарын 04-ний өдрийн 103 дугаар тушаалд М*******э******* фирм байгуулагдаж байгаа учир хасралтад дурьдсан нэр бүхий хүмүүсийг 1989 оны 8 дугаар сарын 31-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн оны 9-р сарын 1-нээс эхлэн М*******э******* фирмийн мэдэлд шилжүүлсүгэй. ..., М*******э******* фирмд шилжиж байгаа хүмүүсийн нэрс гэсэн уг тушаалын хавсралтын 33-т Т.Э*******, угсрагч, цахилгаанчин III зэрэгтэй гэсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх тушаалууд, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтоос үзэхэд хүсэлт гаргагч Т.Э******* нь 1989 оны 9 сарын 01-ний өдрөөс М*******э******* фирмд операторч, цахилгаанчаар томилогдож тус байгууллага татан буугдах хүртэл буюу 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан болох нь гэрч Ж.Ц*******, Н.Ж******* нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн ийнхүү ажилласан байдал түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч дэвтэр норсны улмаас бичвэр уншигдахгүй бүдэг болсон байна.
4. Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдав.
М******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б******* овогт Т*******ийн Э******* /*******/-ыг 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл М******* Э******* фирмд операторч, техникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ