2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04936

 

 

 

 

 

2025 06 02

191/ШШ2025/04936

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: , Ж*******л ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж*******л ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ж*******л ХХК-д нэхэмжлэлтэй Б.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,754,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч болох Б.Б*******гийн оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

'Ж*******л ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан үлдэгдэл төлбөр болох 2,754,000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Тус шүүхээс тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас шалтгаалан нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа Б.Б*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж*******л ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, нэхэмжлэх, зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн мэдэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээлийн мэдээллийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, Б.Б*******гийн хаягийн лавлагааг шүүхийн журмаар баримт бүрдүүлсэн байна.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ж*******л ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй юм.

 

Хүсэлт гаргагч Ж*******л ХХК нь Б.Б*******гаас 2,754,000 төгрөг шаардахаар шүүхэд хандах шаардлагатай болсон талаар хүсэлтдээ дурдаж, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хүсэлт гаргагч нь өөрөө Б.Б*******гийн хаягийг буюу байгаа газрыг олж тогтоох боломжгүй тул шүүхэд хандсан байна.

 

2. Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Б*******ийн Б******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  Б******* овогт Б*******ийн Б******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг ийж гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:*******/-д мэдэгдсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ