| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04841/И |
| Дугаар | 191/ШШ2025/04938 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04938
| 20******* 06 02 | 191/ШШ20*******/04938 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн Г.Д******* нь манай байгууллагаас 2018.12.18-ны өдөр 3Г2182018 тоот зээлийн гэрээ, БГ121872018 гоот барьцааны гэрээ байгуулан "******* 000,000 /нэг зуун хорин таван сая/ төгрөг мөн тус өдөр ЗГ12192018 тоот зээлийн гэрээ, БГ12192018 тоот барьцааны гэрээ байгуулан 1*******,000,000 төгрөг буюу ЗГ12182018, ЗГ12192018 тоот гэрээ бүхий нийт *******0,000,000 төгрөгийн зээл авсан.
Иргэн Г.Д******* нь өөрийн иргэний үнэмлэхийн хаягийг БЗД ******* хороо ******* хороолол амины орон сууц байр ******* тоот хаяг, Харин БЗД ******* хороо 41 байр ******* тоот хаягт амьдардаг хэмээн тодорхойлсон.
Улмаар манай байгууллага БЗД, СБД, ЧД-ийн Иргэний Хэргийн Анхан _зтны Тойргийн Шүүхэд Г.Д*******т холбогдуулан иргэний хэргийн хохирол -эхэмжилсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд Шүүх хүлээн авсан.
Гэвч 20*******.04.24-ний өдөр БЗД, СБД, ЧД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Тойргийн Шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 191/Ш320*******/18157 тоот захирамж гарсан.
Дээрх захирамжийн үндэслэх нь хэсэгт:.. Хариуцагч Г.Д******* нь нэхэмжлэлд дурдсан БЗД, ******* хороо, ******* байр ******* тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяалах хорооны засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан" ХК-ийн шууданчийн лавлагаагаар тодорхойлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодруулж өгсөн БЗД, ******* хороо ******* хороолол, амины орон сууц байр, ******* тоот хаяг нь тус хороонд байдаггүй болох нь харьяалах хорооны засаг даргын тодорхойлолт болон исчгол шуудан ХК-ийн шууданчийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн гэх дугаарын утас руу .гчийн тулах 8 дугаарын утаснаас 20******* оны 02 сарын 17,26-ний өдөр, 3 сарын *******-ны өдөр, Шүүгчийн туслах өөрийн 89054992 дугаарын утаснаас 04 сарын 04-ний өдөр залгахад дуудлага аваагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодруулж өгсөн х зсиуцагчийн эхнэрийн гэх 95105234 дугаарын утас руу шүүгчийн туслах өөрийн 89054992 дугаарын утаснаас 20******* оны 02 сарын 17-ны өдөр залгахад тасалсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9-д Хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д "... 65.1.9-д заасан .ндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ... тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй бслгоно" гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч А*******-******* ББСБ ХХК-ийн Д*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулж нэхэмжлэлээ харьяалах шүүхэд дахин гаргах эрхтэй хэмээсэн.
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэряэх тухай хууяийн 155 дугаар зүйяийн '55 л/гаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг үндэслэн манай байгууллагын -злзмжлэлтэй иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд сзгсх иргэн Г.Д*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох з - /тагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь шүүхэд итгэмжлэл, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, иргэний үнэмлэхний лавлагаа, зээл төлөлтийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч А******* ******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч А******* ******* ББСБ ХХК нь Г.Д*******аас зээлийн гэрээний үүрэгт 123,590,132 төгрөг шаардахаар шүүхэд хандах шаардлагатай болсон талаар хүсэлтдээ дурдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 20******* оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Хүсэлт гаргагч нь өөрөө Г.Д*******ын хаягийг буюу байгаа газрыг олж тогтоох боломжгүй тул шүүхэд хандсан байна.
2. Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г овогт Гийн Д******* /рд:/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г овогт Гийн Д******* /рд:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгаж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ