| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/01810/И |
| Дугаар | 191/ШШ2025/04967 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04967
2025 06 02 191/ШШ2025/04967
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам би,
Нэхэмжлэгч: Х******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д******* овогт Т*******ийн Э******* /рд: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,959,433.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Т.Э******* нь Х******* Банкны СБ Дамба тооцооны төвтэй 2018-05-15-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ болон ******* тоот барьц*******ы гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 9,007,246.62 /есөн сая долоон мянга хоёр зуун дөчин зург******* төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьц*******д гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг барьцаалуулсан.
Мөн зээлдэгч Т.Э******* нь Х******* Банкны СБ Дамба тооцооны төвтэй 2018-08-29- ннй өдөр тоот зээлийн гэрээ болон тоот барьц*******ы гэрээ хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 8,345,820.11 төгрөг дээр 1,000,000 /нэг сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 44 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьц*******д гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг барьцаалуулсан.
Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн унлсэн зээлийн төлбөрт 2,178,733.72 төгрөг, зээлийн хүүд 1,716,481.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,070.96 төгрөг, нийт 3,896,286.59 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн теле.тгийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл телех мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.
Иймд ******* талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллаг*******ы тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн
Хариуцагчид холбогдуулан ******* тоот, тоот зээлийн гэрэнүүдийн үүрэгт 2025-01-15-ны өдрийн байдлаар
А. Үндсэн зээлийн төлбөр 8,821,266.28 төгрөг,
Б. Зээлийн хүүгийн төлбөрт 10,917,331.98 төгрөг,
В. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,179,834.86 төгрөг,
Г. Нотариатын зардалд 41,000 төгрөг,
Нийт 20,959,433.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.гэжээ.
2. Хариуцагч Т.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Х************** ХК-ийн гаргасан 20,959,433.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн иаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу өлж барагдуулах хүсэлтэй байна.
2025 оны 5 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 6 сарын 03-ний өдөр 300,000 төгрөг,
2025 оны 7 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 8 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 9 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 10 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 11 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 12 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2026 оны 01 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2026 оны 02 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг ,
2026 оны 03 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг,
2026 оны 04 сарын 03-ны өдөр 17,659,433.12 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна.гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Х******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Э*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ХК нь хариуцагч Т.Э*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,959,433.12 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,959,433.12 төгрөгийг 2025 оны 5 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 6 сарын 03-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 7 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 8 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 9 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 11 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 01 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 02 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг , 2026 оны 03 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 04 сарын 03-ны өдөр 17,659,433.12 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Э*******т холбогдох гэрээний үүрэгт 20,959,433.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,959,433.12 төгрөгийг 2025 оны 5 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 6 сарын 03-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 7 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 8 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 9 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 11 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 01 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 02 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг , 2026 оны 03 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 04 сарын 03-ны өдөр 17,659,433.12 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Х******* ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,747.17 төгрөгийн тал хувь болох 131,374 төгрөгийг Төрийн сангийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, хариуцагчаас 131,373 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ