2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/07014

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 26

191/ШШ2025/07014

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б******* овогт М*******ын У******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А******* /рд:*******/-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.У*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О******* /Ү-0420/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, Н.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.У******* миний "n" ХХК /*******/-ийн санхүү хариуцсан захирал Г овогтой И //-тэй 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дугаартай "Орон сууц захиалгын гэрээ" байгуулсан.

Орон сууц захиалгын гэрээгээр Б дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах "О хороолол"-ын 6-р блок, давхар 55 м.кв талбай бүхий орон сууцыг м.кв-ыг 1,709,091 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцон, орон сууцны нийт үнэ бүхий 94,000,000 төгрөгийг "n" ХХК-ийн Хаан банкны тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх "Орон сууц захиалгын гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.2-т "Барилгыг 2024 оны 04 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгнө." гэж заасан ба тус барилга ашиглалтад орход бэлэн болсон хэдий ч одоог хүртэл захиалагч тал болох М.У******* надад орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй байсаар байна.

Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т "Гүйцэтгэгч барилгыг ашиглалтанд оруулж орон сууцыг захиалагч талд орон сууц хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгнө.", 5.2.2-т "Барилгын ажил дуусч барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан захиалсан байр буюу орон сууцны төлбөрийг 100% төлсөний дараа байрыг хүлээн авах эрхтэй.", 5.2.4-т "Гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй.", гэж заасан хэдий ч тус гэрээний заалтууд хэрэгжээгүй. Уг гэрээ хэрэгжиж дуусах үе буюу 2024 оны 04 дүгээр улиралд гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйл тохиолдоогүй тул гэрээний 5.1.6, 6.3, 9.1-т зааснаас бусад шалгаанаар тус орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойлшилсон учир гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд М.У******* намайг Б дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах "О хороолол" -ын 6-р блок, давхар 55 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тодруулсан шаардлагадаа:

М.У******* намайг Б дүүргийн хороолол"-ын 6-р блок давхар 55 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг миний бие дараах байдлаар тодруулж байна.

М.У******* намайг Б дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах "Офифер хороолол"-ын 6-р блок давхар урагшаа болон баруун харсан цонхтой 55 м.кв талбайтай тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр тул шаардах эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д тухайн үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүснэ гэж заасан байна. Мөн орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4-д орон сууц захиалгын гэрээгээр тохиролцсон үнийг төлсөн бол өмчлөх эрх үүснэ гэх заалтыг үндэслэж шаардах эрхтэй гэж үзэж байна. Учир нь Г.Итэй хийсэн гэх хэлцлийг хүлээн зөвшөөрөөд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр компанийг удирдан төлөөлөх эрхтэй этгээд болох н.Б албан тоот хийж өгсөн. Уг албан тоотыг зохих этгээдийн зөвшөөрөл гэж үзэж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзээд, 43.2.2-д хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэсэнтэй нийцэж байна.

Төлбөрийн хувьд компани 60,000,000 төгрөгийг хүлээж авсан гэж үзэж байна. Учир нь орон сууц захиалгын гэрээнд санхүү эрхэлсэн захирал гэдэг байдлаар Г.Иий данс руу төлбөрийг шилжүүлсэн. Компани хувь хүний дансаар төлбөр авах тохиолдол байдаг учраас үүнийг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Үүнд бүхэл бүтэн 60,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгө яригдаж байгаа ийм тохиолдолд орон сууцын төлбөр аваагүй байсан бол н.Б захирал албан тоот М.У*******д хийж өгөхгүй байсан. Орон сууцын төлбөр төлөгдсөн талаар гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд н.Б захирал орон сууцын төлбөр төлөгдсөн гэх талаар албан бичиг хийж өгсөн. Уг албан бичигт тамга дарагдсан учраас хүчин төгөлдөр болох хууль зүйн үндэслэлтэй. Орон сууцыг бусдад давхардуулан худалдсан гэж тайлбарладаг нь ямар ч үндэслэлгүй. Учир нь орон сууцын давхцалыг арилгаж албан бичиг хийж өгсөн тул давхцуулж худалдаалсан үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхгүй байна. Үнэхээр уг орон сууцыг худалдаж авсан хүн байсан бол тухайн этгээдийн эрх ашиг хөндөгдөж шүүх хуралдаанд оролцох байсан. Иймд өнөөдрийн байдлаар орон сууцын цорын ганц захиалагч М.У******* байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Г.И гэх хүнээр төлөөлүүлж гэрээ байгуулж байсан бөгөөд хоорондын таарамжгүй байдал үүсэхээр одоо Г.И бүх асуудалд буруутай гэдэг байдлаар Г.Ид бүх асуудлыг тохож байгаа нь үндэслэлгүй. Төлөөлж байсан этгээдийг сүүлд нь ингэж буруутгаж болохгүй. Төлөөлөх эрхийг зайлшгүй зайлшгүй итгэмжлэлээр олгох бус төлөөлсөн харилцааг дараа нь зөвшөөрөл өгөх байдлаар хүчин төгөлдөр болгож болно. Г.И нь төлөөлөх эрхтэй болох талаар зөвшөөрлийг н.Б албан бичгээр өгсөн байдаг. Орон сууц захиалах гэрээ хүчин төгөлдөр болох талаар уг албан бичиг нотолж байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч М.ын зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.У******* А*******-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

А******* нь нэхэмжлэгч М.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компани иргэн М.У*******тай иргэний эрх зүйн харилцаанд оролцож гэрээ байгуулаагүй бөгөөд хууль зүйн хувьд М.У******* нь нэхэмжлэлд дурдагдсан байрны өмчлөгчөөр тогтоогдох үндэслэлгүй болно. Манай компанид ажиллаж байсан Г овогтой И гэх этгээд компанийн нэрийг ашиглан бусдыг залилан мэхэлж орон сууц давхардуулан бусдад худалдан их хэмжээний хохирол учруулсан байх бөгөөд энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст манай компанийн зүгээс гомдол гарган шалгуулж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ Б дүүргийн 13 дугаар хороо, О хороолол орон сууцны 6-р блок, 17 давхрын 55.5 м.кв байрны өмчлөгчөөр тогтоолгох гэжээ. Тус 6-р блок нь 2 орцтой бөгөөд 2 орцонд нэхэмжлэгчийн дурдсан 55.5 м.кв-тай нийт 4 байр байдаг ба эдгээр 4 байрыг манай компани бусдад худалдсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах О хороолол, 6-р блок, давхар 55 м.кв талбай бүхий тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Учир нь Б дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах О хороолол, 6-р блок, давхарт 4 ижил 55 м.кв талбайтай орон сууц байгаа бөгөөд аль орон сууцыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт орон сууц захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. А*******-ийн зүгээс хуулийн этгээдийг огт танихгүй бөгөөд гэрээ байгуулсан талаар мэдээгүй байсан. Орон сууц авсан гэж өдөр, шөнө, өглөө оройгүй захирлын орцонд хонож дарамттай байдал үүсгэж байгаад бичиг хийлгэж аваад явсан байсан. Компанийн тухай хууль, компанийн дүрэмд зааснаар н.Б гэх хүн А*******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд бөгөөд гэрээ хэлцлийг н.Б захирал хийнэ. Орон сууц бусдад худалдах эрхийг олгосон баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн Г.Ггаас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Нэг удаа н.Б захиралтай ирж уулзсан. Г.Г манай компаниас хууль ёсны орон сууцыг захиалж авахаар гэрээ байгуулж байсан. Компанийн үйл ажиллагаа болон орон сууцын мэдээлэл авсан. Г.Г компанийн өмнөөс орон сууц худалдаж, төлбөрийг өөрийн дансаар авч байсан. Хариуцагчийн зүгээс татгалзлаа нотлох тодорхой болгохоор бусад газруудад хүсэлт гаргасан. М.У******* нь Г.Итэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууцын төлбөрийг Г.Гд өгсөн байгаа. Г.Г компанид орон сууцын төлбөр өгөөгүй үйл баримт байна. Анх хэлэхдээ уг орон сууц хэдийнээ эзэмшигч, өмчлөгчтэй болсон байгаа талаар илэрхийлсэн. Г.И компанийн санхүү хариуцсан захирал гэх албан тушаалаар орон сууц захиалгын гэрээнд тусгагдсан байх боловч А*******-ийн дүрэм болон бүх албан бичигт санхүү хариуцсан захирал гэх албан тушаал байхгүй. Иймд уг орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. А*******-д орон сууцын төлбөр шилжүүлсэн байсан бол орон сууцыг нь гаргаж өгч болох байсан. А******* нь ямар ч орон сууцын төлбөр аваагүй. Нэхэмжлэгч ямар компаниас орон сууц захиалж байгаа талаар судалж нягт нямбай хандах ёстой байсан. Ар И Ди И Эс Ай Жи Эн XXK-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж байгаа бол компанийн дансанд орон сууцын төлбөрөө шилжүүлэх нь ойлгомжтой. Г.Гд орон сууцын төлбөр шилжүүлж байгаа нь эргэлзээтэй байна. Г.Г манай компанийн ажилтан биш бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Орон сууц худалдаалах эрх байхгүй. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.09.23-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөр төлөгдсөн талаарх тодорхойлолт, Хас банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, T-н 2025.04.30-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг бүрдүүлж өгсөн,

Хариуцагчаас шүүхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Марта грийн ХХК-ийн 2025.04.29-ний өдрийн 056/25 тоот албан бичиг, 2023.09.01-ний өдрийн 5 дугаар орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, 2022.10.08-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, 2023.08.07-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, 2022.10.07-ны орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, Нийслэлийн Б дүүргийн Прокурорын 2025.07.08-ны өдрийн 250605968 дугаар тогтоол зэргийг бүрдүүлж өгсөн.

Шүүхийн журмаар Г.Ггаас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч М.У******* нь хариуцагч А*******-д холбогдуулан Б дүүрэг, хороо, О хороололын 6-р блок, 17 давхар, 55 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б дүүрэг, хороо, О хороололын 6-р блок байр, 17 давхар урагшаа болон баруун харсан цонхтой 55 м.кв талбайтай тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж орон сууцны хаалганы дугаарыг тодруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

3.Хариуцагч А******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь манай компанитай гэрээ байгуулаагүй, манайд ажиллаж байсан Г.И нь компанийн нэрийг ашиглан бусдыг залилан мэхэлж орон сууц давхардуулан бусдад худалдан компанид их хэмжээний хохирол учруулсан тул Г.И, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэтэл иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй тул нэхэмжлэгч нь Г.Ггийн данс руу мөнгө хийсэн тул бид нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргажээ.

 

Хэрэг дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.Орон сууц захиалагчтай байгуулах тухай 2024 оны 09 сарын 23-ны өдрийн гэрээгээр, Б дүүүрэг, хороо, О хороолол орон сууцны 6-р блок, давхар, 55 м.кв орон сууцыг гүйцэтгэгч n ХХК нь захиалагч М.У*******д хүлээлгэн өгөх, захиалагч М.У******* нь 94,000,000 төгрөгийг Хаан банкны дансанд төлөх үүрэг хүлээжээ. /хх-3-7/

 

5. Гэрээнд заасан n ХХК нь ******* регистртэй А******* болох нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдох ба А*******-ийн нэр англи нэршлээр n ХХК гэж бичигдэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албан ёсны нэр А******* байна. /хх-15/

Уг гэрээнд n ХХК-ийн санхүү хариуцсан захирал Г.И гарын үсэг зурж, А*******-ийн тамга дарагджээ.

 

6. Мөн захиалагч М.У******* О хороолол, 6-р блокийн 2 дугаар орцны зүүн болон хойшоо харсан харууцтай 55м2 байр төлбөрийн үлдэгдэлгүй 100% төлөгдсөн тодорхойлолтыг санхүү хариуцсан захирал Г.И гэх нэр, гарын үсэг, Уг гэрээнд n ХХК-ийн санхүү хариуцсан захирал Г.И гарын үсэг зурж, А*******-ийн тамга бүхий баримт хэрэгт авагдсан. /хх-9/

 

7. Хавтаст хэргийн 31-39-р талд авагдсан дансны хуулгаас нэхэмжлэгч М.У******* нь орон сууцны захиалгын төлбөрт 94,000,000 төгрөгийг Гийн Ггийн дансанд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

Харин орон сууцны захиалгын төлбөрийг хариуцагч Уг гэрээнд n ХХК-ийн санхүү хариуцсан захирал Г.И гарын үсэг зурж, А*******-д шилжүүлээгүй, манай орон сууцыг бусдад зарах эрхгүй этгээд Г.Гд шилжүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж хариуцагч татгалзлын нэг үндэслэл тайлбарлаж байгаа.

8. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Г.Ггаас гэрчийн мэдүүлэг авч, талуудын маргаан бүхий үйл баримтыг тодруулахад,

Уг гэрээнд n ХХК-ийн санхүү хариуцсан захирал Г.И гарын үсэг зурж, А*******-иас орон сууц захиалж аваад, авсан байраа М.У******* эгчид захиалгын эрхээр шилжүүлсэн, 4 гэрээ байгуулсан..., Гэрээ байгуулсныг Б мэдэж байсан, төлбөрөө Иий дансаар авдаг байсан, Хамгийн анх гэрээ байгуулах гээд очиход санхүү хариуцсан захирал Иийг надад Б танилцуулж, гэрээ хийх эрхтэй талаар хэлсэн, би уг компанийн дансаар мөнгө шилжүүлэх гэсэн боловч татвар өндөр тул компанийн дансаар авах боломжгүй гэсэн, 6-р блок, 17 давхарын 55 м.кв, тухайн үед тоотгүй байсан, давхцал гарлаа гээд Б өөр байраар сольж өгье сольсон, би байраа 65,000,000 төгрөгөөр захиалж, М.У*******ас 94,000,000 төгрөг авч, зөрүүг өөртөө авсан. Ид би 65,000,000 төгрөг шилжүүлсэн ...гэх мэдүүлэг өгсөн. /хх-98-102/

9. Хаан банкны 2024 оны 09 сарын 16-ны өдрийн шилжүүлгийн баримтаас Г.Ггаас Г.Ид 6-р блок 55 м.кв Г гэх утгатай 49,000,000 төгрөг, 11,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

10. Мөн хариуцагч А******* нь Г.Г,Т.А, У.Д, С.М нартай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн захиалсан гэх давхарт өөр этгээдтэй байгуулсан гэрээ гэж тайлбарлаж байна. /хх-108-119/

11. Дээрх үйл баримтыг хариуцагч нь Г.И компанийг төлөөлж гэрээ хийх эрхгүй байсан, байрны мөнгө компанид төлөгдөөгүй, Г.Ггийн авсан өөр байрны төлбөр гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн татгалзал дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч А*******, Г.Г нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний эрхийг М.У******* шилжүүлэн авч, орон сууцны захиалгын төлбөрт М.У*******ас 94,000,000 төгрөгийг Г.Гд төлсөн байна, Г.Ггаас Ид 94 сая төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

2024 оны 09 сарын 23-ны өдөр захиалагч М.У*******, гүйцэтгэгч А*******-ийн нэрээр М.У******* болон Г.И нар дээр дурдсан Орон сууц захиалгын гэрээ байгуулсныг хариуцагч А*******-ийн захирал Б.Б 2024 оны 11 сарын 13-ны өдрийн албан бичгээр баталгаажуулжээ.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална, мөн хуулийн 68.2-т Хэрэв хэлцэл хийгч гуравдагч этгээд нь төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгохыг хүсвэл түүнд зөвшөөрөл олгож болно гэж заасантай нийцэж байна.

Иймд шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна гэж дүгнээд, нэхэмжлэгч гэрээний төлбөрт 94,000,000 төгрөгийг хариуцагчийн зөвшөөрсөн этгээд Г.Гд төлсөн, М.У******* байрны төлбөр 100 хувь төлсөн талаар А*******-ийн санхүү хариуцсан захирал Г.Иий гарын үсэг, компанийн тамга бүхий баримтаар тогтоогдож байгаа тул орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Маргаан бүхий орон сууц захиалгын гэрээнд хаалганы дугаар бичигдээгүй ба М.ын захилгыг баталгаажуулсан Таун констракшн ХХК-ийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 04/30 албан бичигт зааснаар орон сууцны хаягийг Б дүүрэг, хороо, О хорооллын 6-р блок, давхар, 55 м.кв талбайтай /техникийн давхрын баруун болон урагшаа харсан цонхтой/ орон сууцны хаалганы дугаар гэж дугаарлагдсан гэж тодорхойлсныг үндэслэн шийдвэрт тусгах нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарна гэж үзлээ.

Хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй, учир нь хариуцагч А******* нь Орон сууц захиалгын гэрээний үүргээ нэхэмжлэгч С.ын өмнө хүлээх ба тухайн компанид ажиллаж байсан Г.И болон орон сууц захиалгын гэрээ байгуулсан Г.Г нарын компанид хохирол учруулсан эсэх асуудал нь эрүүгийн журмаар тусдаа шалгагдаж байгаа эсэх нь гэрээний маргаантай хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 627,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар Б дүүрэг, хороо, О хороололын 6-р блок байр, давхарт урагшаа болон баруун харсан цонхтой 55 м.кв талбайтай, тоот орон сууцны өмчлөгчөөр Б******* овогт М*******ын У******* /рд:*******/-ийг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ар И Ди И Эс Ай Жи Эн XXК-иас улсын тэмдэгтийн хураамж 627,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ