2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/07301

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 03

191/ШШ2025/071

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г******* к******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б******* п******* ХХК /рд:*******/,

 

Хариуцагч:  Б******* овогт Г*******ийн М******* /рд:/ нарт холбогдох,

 

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 18/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан тул гэрээний төлбөрт тооцон хариуцагч талд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн дугаар хороо, /тухай үеийн хороо/, Дийн гудамж 32 дугаар байр, тоот хаягт байршилтай, 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, уг байрны 28 тоот хаягт байршилтай, 74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг хариуцагчаас буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.М******* нь нэхэмжлэгч Г******* к******* ХХК-д холбогдуулан 99,814,584 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М,

Хариуцагч Г.М*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Г /ҮД:1019/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн шүүгчийн 2022.10.03 өдрийн 101/Ш32022/219 дугаарт захирамжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, дахин хандаж байна.

Манай компани өөрийн өмчийн БЗД-ийн -р хороо /тухайн үеийн хороо/, Дийн гудамж, байрны тоот орон сууцыг хариуцагч иргэн Г. М*******д 32/ тоот Орон сууц захиалгын гэрээ-гээр худалдаж, хариуцагч нь үнийн дүнгийн тодорхой хувьд ямар нэгэн барилга угсралтын ажлыг хийж өгөхөөр тохирсон.

Улмаар Г. М******* 32/ тоот гэрээнд заасан тоот орон сууцныхаа хөрш 28 тоот орон сууцыг нэмж худалдан авч , 28 тоот 2 орон сууцны үнэ болох 200,850,000 сая төгрөгийн 120,000,000 төгрөгт нь тооцон СБ дүүрэг, 15-р хороо, Ар хн аманд иргэн М.Өы Ө ХХК-ны хэрэгжүүлж байсан 4 айлын амины орон сууцны дутуу барилгыг гүйцээх, 8 машины гаражын барилгыг барих ажлыг 100% материалтай нь барьж гүйцэтгэх ажлуудыг өөрийн үүсгэн байгуулсан Б******* п******* ХХК-иар хийлгэх, үлдсэн 80,850,000 төгрөгийг манайд буцаан төлөх, тоотыг авсан өмнөх гэрээгээ шинэчлэн Б******* п******* ХХК-иараа гэрээ байгуулахаар тохирсон. Манайх гэрээний 2 орон сууцыг Г.М*******гийн өмчлөлд шилжүүлэхээр материалаа Улсын бүртгэлийн байгууллагад өгөөд улмаар удаа дараа шаардаж байж 18/05 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г Б******* П******* ХХК-тай байгуулж үүгээр 2 орон сууцын төлбөрийн гүйцэтгэлийг нэгтгэж зохицуулсан.

Мөн уг гэрээгээр өмнөх гэрээнийхээ харилцааг илүү сайн зохицуулсан учраас өмнөх 32/ тоот гэрээ хүчингүйд тооцогдоно. Сүүлийн гэрээг байгуулахаас 1 өдрийн өмнө 2 орон сууц Б******* П******* ХХК-ийн үүсгэн байгуулагч Г. М*******гийн өмчлөлд шилжсэн тул сүүлийн 18/05 тоот гэрээндээ 2 орон сууцныхаа өмчлөлийг Б******* П******* ХХК-нд биш тус компаний хамаарал бүхий этгээдэд шилжүүлнэ гэж заагаад Г.М******* өөрөө гэрээнд гарын үсгээ зурсан. 18/05 дугаарт гэрээнд хариуцагч нь гэрээ хийснээс хойш 5-7 хоногийн дотор өөрийн хөр ажил гүйцэтгэх чадвараа тодорхойлон батлах үүргийг хүлээсэн ба уг үүргийн барьцаа болгож гэрээний 2 орон сууцыг захиран зарцуулах эрхийг гэрээ байгуулсан даруйдаа манайд итгэмжлэлээр буцаан олгох, санхүүгийн чадвараа тодорхойлоогүй нөхцөлд манайх өөрт олгогдсон итгэмжлэлээрээ гэрээний орон сууцуудыг өөрийн өмчлөлд буцаан авах, хариуцагч санхүүгийн чадвараа тодорхойлсон нөхцөлд манайд олгосон итгэмжлэл нь цуцлагдах зэргээр талууд гэрээний эрсдлээс харилцан хамгаалагдах зохицуулалтууд 18/05 тоот гэрээнд тусгагдсан. Гэрээ хийсэн өдөр орон сууцын өмчлөлийг зохих этгээдэд шилжүүлэх, тодорхой хугацааны дараа 28 тоот орон сууцыг суллаж өгөх үүргээ манайх биелүүлсэн. Харин хариуцагч тал гэрээний 2.1-д заасан гэрээнд заасан нийт 432 м.кв талбай бүхий 4 айлын 2 давхар таунхаусын барилга угсралтын ажлын дутуу хэсэг болох халаалт угсралт, сантехник угсралт, дотор засал, гадна фасад, хөөсөнцөр гоёл, террас, цахилгаан, монтаж, дээвэр, хаалга, дотор гадна шат мөн нийт 180 м.кв талбай бүхий 8 машины гаражын өрлөг, дээвэр, засал, гаражын цонх хаалга гэх ажлуудыг бүх материалын хамт гэрээний 3.1-д зааснаар бүгдийг 120,000,000 төгрөгт багтаан гэрээний 2.8-д заасан 45 хоногийн дотор бүрэн гүйцэтгэж, түлхүүр хүлээлгэж өгөх үүргээ болон гэрээний 3.2-т заасан гэрээний үнийн зөрүү болох 80,850,000 төгрөгийг манайд эргүүлэн төлөх үүргээ болон гэрээний 2.3-2.5, 2.9, 4.1, 4.2-т заасан бусад үүргүүдээ ч мөн огт биелүүлээгүй учир манайх тоот орон сууцыг суллаж өгөх үүргээ биелүүлэхээс түр татгалзаж улмаар гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч талд удаа дараа сануулж, хамгийн сүүлд 2020.05.05 өдөр албан тоотоор шаардсаны эцэст хариуцагчтай байгуулсан 18/05 тоот гэрээнээс манай тал 2020.08. өдөр албан ёсоор татгалзаж энэ тухай албан мэдэгдлээ шуудангаар хариуцагчын гарт хүргүүлсэн.

Иргэний хуулийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь... харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу манайх төлбөрт өгсөн орон сууцуудаа буцааж авах эрх үүссэн боловч дээрхи 2 орон сууцанд 3-дагч этгээдүүд цагдаа, захиргааны шүүх, иргэний шүүхүүдээр удаа дараа зарга, хэрэг, маргаан үүсгэсэн. Улмаар 3-дагч этгээд 2022 оны 8-р сард хэрэг, маргаанаасаа албан ёсоор татгалзсанаар манай компани энэхүү нэхэмжлэлээ гаргах боломжтой болж байгаа юм гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г*******ийн М******* миний бие 2018 онд олон нийтийн сүлжээнд Лексус 570, Ландкруйзер 100, Рэнжровер спорт маркийн авто машинууд худалдан борлуулах зар тавьсан билээ. Уг зарын дагуу Г******* к******* ХХК-ийн захирал Ж.М нь надтай утсаар холбогдож автомашинуудыг чинь худалдаж авъя гэхдээ бэлэн мөнгөөр биш байраар бартер /бараа солилцоо, ажил гүйцэтгүүлэх/ хийж авмаар байна гэсэн санал анх тавьсан билээ. Миний автомашинууд тухайн үед кредит ББСБ-д зохих хэмжээний зээлийн үлдэгдэлтэй байсан ба зээлээ хаахын тулд машинаа зарах зар тавьсан юм. Миний бие кредит ББСБ-ын ахлах эдийн засагч А.Бт мэдэгдэж Ж.М гэдэг хүн машинуудыг байраар худалдаж авья гэсэн санал тавьж байна яах вэ? гэж асуухад үнэхээр байрнууд нь өөрийнх нь өмч гэдгээ баталсан тохиолдолд мөн өмчлөлийн маргаангүй бол машинаас орон сууцнууд нь хурдан зарагдах магадлалтай өөрөө шийд гэж зөвлөсний дагуу Г******* к******* ХХК-ийн захирал Ж.Мтай 2018 оны 12-р сарын 19-ний өдөр 18/05 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан билээ. Анх гэрээнд Ж.М нь 3 өрөө 2 ширхэг орон сууцаа 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгт тооцож гэрээ байгуулсан. Гэрээнд бэлнээр 20,000,000 /Хорин сая / төгрөг надаас авна гэж тусгасан боловч дансаар 35,000,000 /Гучин таван сая/ төгрөг, бэлнээр 5,000,000 /Таван сая/ төгрөг, Ланд-100 автомашин 35,000,000 төгрөг, Рэнжровер автомашин 25,000,000 төгрөгт тус тус бодон бэлэн мөнгө автомашинууд авч гэрээний төлбөрийн 50% хувийг төлж барагдуулсан билээ. Үлдсэн 100 сая төгрөгт нь миний удирдаж байсан Б******* п******* ХХК болон миний бие барилгын иж бүрэн дээвэр, гадна фасад, дотор засал, сантехник, цахилгаан монтаж угсралтын иж бүрэн ажлууд хийж гүйцэтгэж, 8 автомашины гарааш барьж хүлээлгэн өгсөн билээ. Дээрхи ажлуудыг 100% бараа материалтай нь хийж гүйцэтгэсэн ба Ж.Маас нэг ч төгрөгийн зардал гараагүй болно. Уг ажлуудыг миний зүгээс 250,000,000 /Хоёр зуун тавин сая/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үнэлж байгаа ба төсөв нь тэгж гарсан байгаа болно. Тухайн ажил гүйцэтгэсэн барилгын төсвийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа болно. Ажил гүйцэтгэсэн гэрээгээ дүгнэх гэхээр Ж.М, түүний хүү М.Ө нар гарын үсэг зурахгүй дараа болно биз гээд цааргалаад байдаг байсан. Анх манай зүгээс эрсдлээ тооцож гэрээ байгуулахдаа ажил гүйцэтгэх актанд захиалагч хүндэтгэх шалтгаангүй гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд ажлыг хүлээж авсанд тооцно гэж тцож үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж авч байсан. Аливаа барилгын ажлыг манай зүгээс батлагдсан төсөв болон фото зургаар батгаажуулдаг билээ. Г******* к******* ХХК-ийн зүгээс манайхаар ажлаа гүйцэтгүүлчихээд 2019 оны 0 сарын 15-наас 2019 оны 05-р сарын 15-ний хооронд БЗД хороо байрны , 28 тоот орон сууцнуудаа чөлөөлж өгөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээр барахгүй одоог хүртэл тоот С. Н / БЗДИХАШШ /, 28 тоот О.О / СБДИХАШШ / шүүхийн маргаан дуусаагүй бид орон сууцаа зарж борлуулж эргэлтэнд оруулж чадалгүй Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлээр БЗДИХАШШүүхийн шүүгч Б.У банкны талд шийдвэр гаргаж уг байрнууд зээлийн барьцаанд хураагдах эрсдэлд орсон болно. Анх Ж.М нь байрнуудаа бусдад түрээслүүлчихсэн юм... өвөл айл хөөж гаргаж болохгүй байна гэж биднийг хуурч мэхэлж гэрээ байгуулсан юм билээ. Уг хуурч мэхэлсэн үйлдэлийг нь шалгуулахаар БЗДЦагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргасан. Бидний хувьд уг орон сууцнуудыг Худалдаа хөгжлийн банкинд 150,000,000/ Нэг зуун тавин сая / төгрөгийн зээлийн барьцаанд тавьж шуурхай зээл гаргуулахын тулд эдийн засагчид нь 10% буюу 15,000,000 төгрөгийн авилга өгч зээл гаргуулаад 135,000,000 төгрөгийг нь Ж.Мын барилгад зарцуулаад уг хүний буруутай үйлдлээс болж байрандаа чадахгүй, зарж борлуулж эргэлтэнд оруулж чадахгүй байсаар үндсэн зээл 137,425,000.00, зээлийн үндсэн хүү 93,747,612.22, нэмэгдүүлсэн хүү 4,659,534.94, тэмдэгтийн хураамж, бусад зардал гэх мэт маш их өр төлбөрт орчихлоо. Г******* к******* ХХК-ийн захирал гэх Ж.Мын хувийн байдал нь Г******* кредит ХЗХоршооны хэргээр олон хүнийг залилж хохироож түүндээ ял шийтгэл эдэлж байсан НШШГГазарт асар их өр төлбөртэй, зартай хууран мэхлэгч гэдгийг уг орон сууцны 2 дахь худалдан авагч, хохирогч С.Н, О.О нараас олж мэдсэн. Миний бие 3 дахь худалдан авагч, хохирогч нь болж байгаа ба уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн болно. Уг асуудлыг Захиргааны хэргийн шатны шүүхэд нэгд нэгэнгүй хэлэлцээд иргэн намайг шударгаар өмчилж авсан гэдгийг тогтоосон ба Ж.М нь захиргааны шүүхэд надтай төлбөр тооцоогүй гэж удаа дараа мэдүүлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа болно. Мөн Ж.М, М.Ө нар нь намайг СБД Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гарган шалгуулж СБД-ийн Прокурорын газраас намайг гэм буруугүй гэж үзэж хэргийг хааж байсан билээ. Бусдын шударгаар олж авсан өмч хөрөнгийг шүүх, хуулийн байгууллагыг ашиглан далайлган сүрдүүлж дээрэмдэж авахыг завдсан үйлдэлийг бүх шатны хуулийн байгууллагаар шалгуулна. Ж.Мт сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Иргэн Г.М******* миний бие Ж.Мт ямар нэг өр төлбөргүй харин эсрэгээрээ авлагатай билээ. БЗД хороо байрны , 28 тоот орон сууцнуудыг шударгаар өмчилж авсан болно. Холбогдох нотлох баримтуудыг хавсаргав гэжээ.

 

3. Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ иргэн Г.М******* болон Б******* п******* ХХК-ийн хувьд зохих ёсоор биелүүлсэн. Харин Г*******к******* ХХК-ийн зүгээс төлбөрт өгөх ёстой Баянзүрх дүүрэг хороо хоршооллын хотхон Б.Дийн гудамж байрны , 28 тоотод байршилтай орон сууцнуудын эзэмших ашиглах өмчлөх эрхийг бүрэн шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл Г*******к******* ХХК-ийн захирал гэх Ж.М нь хариуцагч талыг төөрөгдүүлж, хууран мэхэлсэн. Тухайлбал:

байрны 28 тоот орон сууцны эзэмших болон өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн боловч ашиглах эрхийг олгоогүй. Учир нь Ж.М 28 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөлгүйгээр иргэн Ч.К, Ч.Б, О.О нарт дамжуулан зарж мөнгийг нь авсан байдаг. Тэдгээр хүмүүс шүүхэд хандсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас хориг тавьж, тусгай тэмдэглэгээ хийсэн. Үүний улмаас Г.М******* миний бие 28 тоот орон сууцыг ашиглах боломжгүй болсноос гадна худалдан борлуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн боловч эзэмших, ашиглах эрхийг олгоогүй. Учир нь Ж.М тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөлгүйгээр иргэн П, Н нарт дамжуулан зарж мөнгийг нь авснаас гадна Н гэх хүн уг байранд амьдарч байсан. Г.М******* би Нийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүйн улмаас өнөөдрийг хүртэл тоот орон сууцыг эзэмшиж ашиглаж чадахгүй байгаа болно. Мөн уг орон сууцанд Ж.Мын оруулсан хүн амьдарч байсан тул худалдан борлуулж чадахгүй байсан. Г*******к******* ХХК-ийн захирал гэх Ж.Мын дээр дурьдсан гэм буруутай үйдэл, эс үйлдэхүйн улмаас Г.М******* миний бие бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд их хэмжээний өр төлбөрт унасан. Үүнд: байрны , 28 тоот орон сууцыг барьцаалж Худалдаа хөгжлийн банкнаас 150,0 сая төгрөгийн зээл авсан болоод уг мөнгийг оролцуулан Ж.Мын хүсэл сонирхлын дагуу дутуу баригдсан 4-н айлын хаусыг гүйцээж, 8-н машины дулаан гараж шинээр барьж өгсөн. Г*******к******* ХХК-ийн хувьд хаус, гаражаа хүлээн авч эзэмшиж ашиглаж өмчилсөн, харин Г.М******* миний бие , 28 тоот орон сууцыг зохих ёсоор шилжүүлэн аваагүйгээс Худалдаа хөгжлийн хөгжлийн банкнаас авсан зээл, зээлийн хүүг төлж чадахгүйд хүрч их хэмжээний х амссан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, иргэн Г.М******* надад холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 101/2022/04538 тоот шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу Г.М******* би

Үндсэн зээл 137,425,000 төгрөг

Үндсэн хүү 93,747,612 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү 4,659,534 төгрөг

Нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 25,500 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжинд 1,407,438 төгрөг төлөхөөр болсон.

Үндсэн зээл болон нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлыг Г.М******* миний би өөрөө хариуцна. Харин үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамжийг Г*******констракши ХХК хариуцах ёстой гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь байрны , 28 тоот орон сууцыг Г.М******* надад зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 99,814,584 төгрөгийн өр төлбөрт орсон болно.

2018 оны 12 сарын 19-ний өдөр энэ 2 компани гэрээ хийхэд хоёулаа л мөнгөгүй байсан, нэг нь мөнгөгүй, чи юм хийгээд өгчих, би чамд оронд нь байраа өгөөдөхье, нөгөөдөх нь болохоор бас мөнгөгүй банкнаас зээл аваад нөгөө байраа барьцаалж барилгын ажлыг нь хийдэг, эсвэл өөр хүнд нөгөө байрыг нь зараад мөнгийг нь аваад нөгөө ажлыг нь хийдэг. Өнөөдөр бол барилгын ажил хийдэг зарчим бол ерөөсөө л энэ шүү дээ.

Ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болсон Б******* п******* компани энэ маргаанд оролцохгүйгээр энэ гэрээг дүгнэх боломжгүй. Харин Б******* П******* ХХК өнөөдөр өөр хүний нэр дээр шилжээд оччихсон.

Г.М******* эсвэл Б******* П******* ХХК ажлыг дутуу хийсэн гэдэг ийм баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин гэрээний 3.3-д тодорхой заалт бол байгаа. Өөрөөр хэлэх юм бол хийж байгаа ажил нь нөгөө өгсөн мөнгөнөөс нь илүү гарах юм бол талууд тцоод нэмж мөнгийг хариуцагчид өгнө өө гэсэн ийм агуулгатай заалт гэрээний 3.3-т тодорхой байгаа. Ө гээд нэхэмжлэгчийн хүүхдийнх нь өөрийнх нь гарын үсэг бүхий төсөв дээр 600,0 гаран сая төгрөгийн өртөгтэй төсөв байгаа. Энэ төсөв дээр Ө гэдэг хүн өөрөө гарын үсэг зурсан барилгыг нэхэмжлэгч талын зөвшөөрснөөр тухайн барилгыг хариуцаж байсан өөрийнх нь төрсөн хүүхэд, Өы мөн гараар бичсэн бичиг тэр төсөвтэй цуг байгаа. Тэрэн дээр юу вэ гэхлээр М******* ямар нэгэн өр төлбөр байхгүй тооцоо дууссан гэдэг ийм агуулгатай бичгийг хүртэл Ө өөрөө бичээд өгсөн. Ийм баримт байгаа. Нэхэмжлэгч та төсөв байхгүй гэдгийг бол юу гэж тайлбарлаад байна гэхээр ажил гүйцэтгэх гэрээн дээр та 4 айлын таун хаус 8 гарашны хэмжээг бол гэрээн дээр бичсэн байгаа. Тэгэхлээр тэр хэмжээний дагуу л ажил гүйцэтгэнэ. Энэ дээр ямар нэгэн төсөв шаардлагагүй гэдэг ийм агуулгатай тайлбар хийсэн. Тэгвэл хавтаст хэрэгт авагдсан тэр төсөв 600,0 гаруй сая төгрөг байгаа. Энэ төсөв дээр бол нөгөө 4 айлын хаус 8 айлын автомашины гарашны нөгөө хэмжээ нь таарч байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед бол энгийн нүдээр харахад ч гэсэн нөгөө 120,0 сая төгрөг авах магадлал байсан учраас талууд гэрээнийхээ 3.3 дээр тодорхой заалтууд оруулж өгөөд, дараа нь ажил гүйцэтгэх явцдаа маргаан гарсан. Гэхдээ төсвийг нэхэмжлэгчийн тухайн барилгыг хариуцуулж өгсөн төрсөн хүүхэд нь өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан , 28 тоот 2 орон сууц байгаа. Энэ орон сууц нь яг бодит байдал дээрээ миний үйлчлүүлэгч эзэмшиж ашиглаж чадаагүй. 3-4 жилийн хугацаанд албадан чөлөөлөх шүүхийн маргаан явагдаж байгаа юм. Энэ хугацаанд нөгөөдүүл нь тэр байрандаа амьдраад л, нэхэмжлэгчийг ч залилан мэхлэгч, миний үйлчлүүлэгчийг ч залилан мэхлэгчээр цагдаад шалгуулаад л нөгөө цагдаад шалгаж байгаа гээд л иргэний хэрэг нь хэрэгсэхгүй болоод л нөгөө цагдаагийнх нь асуудал дуусангуут л ахиад л бид нар нэхэмжлэлээ өгдөг. Ахиад л иргэний хэрэг үүсээд цаашаа явна. Ер нь бол иймэрхүү байдалтай байж байгаад нөгөө байрыг нь огт эзэмшиж ашиглаж чадаагүй. Нөгөө хүүг нь банкны хүү, үндсэн зээл, бусад юмаа төлж чадахгүй явж байгаад нөгөө байрыг нь шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөр хангуул гээд нөгөө 2 байрыг нь шийдвэр гүйцэтгэл ажил ажиллагааны явцад өөр хүн бас худалдаад авчихсан ийм л үйл баримт тогтоогдож байна. Энэ сөрөг нэхэмжлэлтэй хтой асуудал. Өөрийнх нь яриад гомдоод байгаа зүйл юу вэ гэхлээр нөгөө нэхэмжлэгчээс шилжүүлж авсан 2 байрыг барьцаанд тавиад, тэр мөнгөөрөө нөгөө барилгынх нь ажлыг хийчихсэн. Тэр хооронд нэгэнд нь өөрөө амьдраад нэгийг нь түрээслээд бас нэг тодорхой хэмжээний мөнгө олж байсан бол өөр. Гэтэл тэрэнд нэг ч хоног амьдарч эзэмших ашиглаж чадаагүй, тэгсэн мөртөө л нэхэмжлэгчийн ажлыг нь хийгээд өгөөд байгаа нөгөө мөнгөө, нөгөө байранд нь өөр хүмүүс амьдраад байгаа. Гэтэл давхар миний үйлчлүүлэгч өөрөө банканд хүүгийн бусад зүйлийг төлөөд энэ төлбөрөө сөрөг нэхэмжлэл байдлаар томьёолж энэ маргаанд оролцож байгаа. Ийм л асуудал байгаад байгаа юм. Тэгэхлээр дээр нь хэлэхэд энэ 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 18/05 тоот ажил гүйцэтгэх гэрээ уг нь маш тодорхой байгаа л даа. 8 айлын 2 давхар таун хаусны барилга угсралтын ажлын дутуу хэсэг, нэг давхар 8 машины гарааш, эдгээрийг хийнэ ээ гээд нэхэмжлэгч өөрөө ярьлаа. 3 байрыг нь зарчихсан, юу ч хийгээгүй дутуу байсан. Харин хариуцагч дутуу хийчихсэн баримтууд хавтаст хэрэгт бол алга байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Манай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч М*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлд үнэн зүйл нэг ч байхгүй учраас сөрөг нэхэмжлэлийг дэмжихгүй байна. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралд гаргах болно.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн талаар нотолсон тайлбар хэлж байна. н.У шүүгч дээр хянан хэлэлцэж байсан иргэний хэргийн талаар ярьж байгаа боловч би санахгүй байна. Ямар шүүх хуралдааны талаар яриад байгаа талаар мэдэхгүй байна. Санаанаасаа зохиож яриад байх шиг байна, эсвэл би мартчихсан юм уу, мэдэхгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгсөн орон сууцыг хариуцагч ажлаа хийж гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөх талаар гэрээнд тусгасан байгаа. Гэтэл хариуцагч ажлаа гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй учраас орон сууцыг чөлөөлж, хүлээлгэж өгөх үүрэг хүлээхгүй. Гэтэл хариуцагч намайг бусдын орон сууцыг худалдаалсан, эсвэл хариуцагчийн өмчлөлийн орон сууц гэдгийг хүлээн зөвшөөрсөн гээд 2 өөр зүйл яриад байна. Зээл авах нь хариуцагчийн асуудал. Ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууцыг хариуцагч барьцаалж зээл аваад орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлнэ гэсэн зүйл байхгүй. Хариуцагч ажлаа дүгнэж хүлээлгэж өгсөн акт байхгүй. Ажлаа дутуу гүйцэтгээд орхиод явсан. Гэтэл надаас зээл авсан юм шиг байдлаар яриад байгаа нь ойлгогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд; хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2018.12.14-ний өдрийн 32/ тоот орон сууц захиалгын гэрээ, 2018.12.19-ний өдрийн 13/05 тоот ажил гүйцэтгэх гэрээ, хавсаргасан зургууд, Монгол шуудангийн баримт, шуудангийн байгууллагын тэмдэглэл, Г******* к******* ХХК-ийн 2020.05.15-ны өдрийн 05/04 тоот мэдэгдэл, Г******* к******* ХХК-ийн 2020.08.-ний өдрийн 8/03 тоот мэдэгдэл, үл хөдлөх эд х өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хавсаргасан зураг, улсын тэмдэгтийн хураамж 1,162,000 төгрөг төлсөн баримт зэргийг бүрдүүлж өгсөн,

Хариуцагчаас шүүхэд; Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 0761 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 132 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхйин захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 89 дугаар тогтоол, 2018.12.19-ны өдрийн 18/05 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, Г******* к******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.12.18-ны өдрийн 12/05 тоот тодорхойлолт, 2018.12.18-ны өдрийн 12/03 тоот залруулга хүргүүлэх тухай албан тоот, 2018.12.14-ний өдрийн орон сууц захиалгын 32/37 тоот гэрээ, үл хөдлөх эд х өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ. Г.М*******гийн Хаан банкин дахь дансны хуулга, Г.М*******гийн худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, кредит ХХК-ийн кассын орлогын 2020.05.12-ны өдрийн ордер, кредит ХХК-ийн бараа материал хүлээн авсан 2020.05.12-ны өдрийн баримт, Голдмэн сакс монголиа инк ХХК-ийн машин засварын хөлс төлсөн тухай 2020.05.04-ний өдрийн баримт, Голдмэн сакс монголиа инк ХХК-ийн 2020.04 сарын кассын зарлагын баримт, Ажил гүйцэтгэх үеийн зургууд гэх зургууд, 2018.12.20-ны өдрийн 18/01 тоот Хамтран ажиллах гэрээ, 2020.05.18-ны өдрийн төлбөр тооцоо дууссан тухай баримт, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2021/21058 дугаар шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00952 дугаар шийдвэр, 2022 оны 1 сарын 04-ний өдрийн Нийсэлийн Прокурорын газрын прокурорын 25 дугаар тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 сарын 25-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2020.04.29-ний өдрийн 0228 дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Б******* п******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б******* п******* ХХК-ийн 2020.05.06-ны өдрийн 02 тоот хүсэлт, Худалдаа хөгжлийн банкнаас Г.М*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэл, Г.М*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, аж ахуй нэгж байгууллагын татварын тодорхойлолт, Г.М*******гийн 2022.11.02-ны өдөр шүүхэд гаргаж байсан хүсэлт, Нийслэлийн прокурорын газрын 2022.11.08-ны өдрийн 18 дугаартай Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, иргэн М.Өы сувилалын газрын барилгын ажлын төсөв, төсвийн №16/20, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын -ны өдрийн 0411 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчид хууль сануулсан баримт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 3623 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 132 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/085 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 210/МА2022/01735 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04538 дугаар шийдвэр, Орон сууц захиалгын гэрээ №32/28, Г******* к******* ХХК-иас БЗД-ийн эд х бүртгэлийн хэлтэст Залруулга хүргүүлэх тухай албан бичиг, тодорхойлолт, хураамж төлсөн баримт, Г.М*******гийн өмчлөлийн 28 тоот хаягт байршилтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, шүүхийн гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамжийг бүрдүүлж өгсөн,

Шүүхийн журмаар шинжээч томилсон боловч М х, х ү хны 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 01/06 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн албан бичиг, Барилгын төсөв, төслийн Б ХХК-иас ирүүлсэн шинжээчээр ажиллахаас татгалзсан албан бичгүүд байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г******* к******* ХХК нь хариуцагч Б******* п******* ХХК, Г.М******* нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 18/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан тул гэрээний төлбөрт тооцон хариуцагч талд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн дугаар хороо, /тухай үеийн хороо/, Дийн гудамж 32 дугаар байр, тоот хаягт байршилтай, 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, уг байрны 28 тоот хаягт байршилтай, 74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж,

Хариуцагч Г.М******* нь нэхэмжлэгч Г******* к******* ХХК-д холбогдуулан 99,814,584 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б******* п******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг Г.М*******гаас шаардаж байгаа үндэслэлээ Г.М******* уг компанийн эцсийн нэг өмчлөгч, мөн гэрээний төлбөрийг хариуцагч Г.М*******д өгсөн тул буцаан шаардаж байна гэж тодруулж байна.

4. Хариуцагч Г.М******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж хүлээлгэн өгсөн, бартерт авсан орон сууцнуудыг банкинд барьцаалж зээл авч ажлыг гүйцэтгэсэн, орон сууцны эзэмшил надад шилжиж ирээгүй тул огт ашиглаагүй, банкинд зээлийн өрөнд хураалгаж хохирсон тул зээл, хүүгийн төлбөрт төлсөн мөнгөө сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна гэсэн тайлбарыг үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд тус тус тайлбарлаж байна.

5. Нэхэмжлэгч Г******* к******* ХХК-ийн захирал Ж.М нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгсөн орон сууцыг ажлаа хийж гүйцэтгэсэн тохиолдолд чөлөөлж өгөх талаар тохирсон, гэтэл харуицагч ажлаа хийж хүлээлгэж өгөөгүй, дутуу орхиод явсан, банкнаас зээл авсан асуудал нь өөрийнх нь асуудал тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж байна.

Хэргийн үйл баримтаар дараах байдал тогтоогдож байна.

6. 2018 оны 12 сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх №18/05 гэрээгээр, гүйцэтгэгч Б******* п******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Ар хн аманд байрлах 4 айлын 108.2х4=432 м2 талбай бүхий 2 давхар таунхаус загварын барилга угсралтын ажлын дутуу хэсэг, 6х4х4=96м2, 6х3.5х4=84 м2 талбай бүхий 1 давхар 8 машины гаражийг чанартай материалаар энэхүү гэрээний заасан хугацаанд барилгын зохих норм, дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд:халаалт угсралт, сантехникийн хэрэгсэл, угсралт, дотор засал, гадна фасад, хөөсөнцөр гоёл, террас, цахилгаан монтаж, дээвэр, хаалга, гаражийн өрлөг, гаражийн дээвэр, гаражийн засал, шат /дотор, гадна/ гаражийн цонх хаалга, гэрээний гүйцэтгэлийн үнийн дүнг 120,000,000 төгрөгт багтаан гүйцэтгэж, гүйцэтгэгч Б******* п******* ХХК нь гүйцэтгэлийн материал, ажлын хөлсөнд дүйцүүлэн захиалагч талаас БЗД-ийн хороо, Дийн гудамж, байрны 80м2, 3 өрөө, 74,5 м2 3 өрөө, нийт 154,5 м2 талбай бүхий 2 орон сууцны нэгж үнийг 1,0,000 төгрөг, нийт 200,850,000 төгрөгт тооцон олгох ба гэрээний дүн, орон сууцны үнийн зөрүү болох 80,850,000 төгрөгийн 35,000,000 төгрөгт тооцон УБП улсын дугаар бүхий Ландкруйзер 100 автомашин, 25,000,000 төгрөгт тооцон УБҮ улсын дугаар бүхий Рэнж Ровер автомашиныг гэрээ хийсэн өдөр актаар хүлээлгэн өгч өмчлөлийн захиалагч талд шилжүүлэх ба 20,000,000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 7 хоногийн дотор гүйцэтгэгч тал захиалагч талд бэлнээр олгохоор тохирчээ. /1хх-5-6/

7. Мөн Орон сууц захиалгын гэрээ №32/-г Г******* к******* ХХК, Г.М******* нарын хооронд байгуулж, Баянзүрх дүүрэг, Дийн гудамж, барй, 4 давхар, 80м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 1м2-ийн үнэ 1,0,000 төгрөг, нийт 104,000,000 төгрөгөөр, төлбөрийн 20,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 84,000,000 төгрөгөнд нь 100% барилга угсралтын ажил бартераар хийж төлөхөөр талууд тохирчээ. /1хх-4/

8. Гүйцэтгэгч Б******* п******* ХХК нь гэрээний 2.1-т заасан ажлуудыг хийж гүйцэтгэхээр, гэрээний төсөвт өртөг 120,000,000 төгрөгт багтаан гүйцэтгэх, захиалагч Г******* к******* ХХК нь гүйцэтгэлийн материал, ажлын хөлсөнд 2 орон сууцыг нийт 200,850,000 төгрөгт тооцон өгч, гэрээний дүн, орон сууцны үний зөрүү 80,850,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгт 2 автомашин, 20,000,000 төгрөгийг бэлнээр гүйцэтгэгч талаас захиалагч талд шилжүүлэхээр тцсон байна.

Талуудын эрх, үүрэг, гэрээгээр тохирсон ажил, гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийг тодруулахад тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаа дутуу хийсэн гэж байгаа бол хариуцагч нь гэрээний үнийн дүн 120,000,000 төгрөгт багтахгүй байсан тул гэрээний 3.3-р нэмэлт санхүүжилт шаардсан боловч өгөөгүй, нэмэлт төсөв 642,632,826 төгрөгийн төсөвтэй ажил хийхээр тохирсон гэх боловч ийнхүү дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан Иргэн М.Өы сувиллын газрын барилгын ажлын төсөв баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний төсөв гэж үзэх үндэслэлгүй, гэрээний үнэ, төсвийн дүн хоорондоо хэтэрхий их зөрүүтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний төлбөрт нэхэмжлэгч Г******* к******* ХХК-иад өгөхөөр тохирсон 80м.кв 3 өрөө, 74.5м.кв 3 өрөө орон сууц хариуцагч Г.М*******гийн өмчлөлд бүртгэгдсэн, гэрээний дүн, орон сууцны зөрүү төлбөрт автомашин, мөнгийг хариуцагч Г.М*******гаас нэхэмжлэгч Г******* к******* ХХК-д төлсөн баримтууд хэрэгт авагдсан байна. /хх-54-62/

Иймээс талуудын хооронд үүссэн маргаан зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлтэй хтой буюу барилга угсралтын ажлын дутуу хэсгийг гүйцээж хийсэн эсэх, 8 машины гаражийн гүйцэтгэлтэй хтой байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнээгүй, ажлыг хүлээлцээгүй, нэхэмжлэгч өөр этгээдээр барилгын дутуу ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэх боловч энэ талаар баримтгүй, нэхэмжлэгч барилгын үлдсэн ажлыг фейсбүүкт тавьсан өөрийн бичлэгээр нотолно гэх боловч энэ нь хэзээ хийсэн ямар бичлэг гэдэг нь тодорхойгүй тул шүүх нотлох баримтаар хүлээж аваагүй, нэхэмжлэгч барилгын ажилтай хтой дутуу ажлаа бичгийн баримтаар нотлоогүй байна. Мөн өөр этгээдээр ажил хийлгэсэн болон зардал гаргасан баримтгүй, ажлын хөлс төлсөн баримтгүй бна.

Иймээс гэрээнд заасан ажлыг дутуу гүйцэтгэсэн гэх агуулгаар хариуцагч Г.М*******д холбогдуулан шаардлага гаргасан нь нотлогдохгүй тул гэрээний үүргийн зөрчилтэй хтой гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Уг хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон боловч Барилгын төсөв, төслийн Б ХХК нь ...барилгын төсөвт байгаа хийсэн гэх дотор талын ажлууд /буулгасан гэх/ дээврээс ус гоожиж, ханын обой эмульс хуурч хийсэн ажлын тоо хэмжээг тогтоох боломжгүй болсон байна. Мөн 8 автомашины гаражийн барилгын хөрсний шинжилгээ, ажлын зураггүй барьсан. Маш их газар шорооны ажил хийсэн гэх боловч суурийн далд ажлын акт байхгүй тул хийсэн ажлыг тодорхойлох боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан 2 талын гэрээтэй танилцахад ямар ажил хийх ажлын нэр төрөл, ажлын тоо хэмжээг тусгаагүй ерөнхий ажлын гэрээ хийсэн байна. Шинжээчийн дүгнэлт нь дээрх шаардлагыг хангахгүй бодитой барилгын ажлын гүйцэтгэл гаргах эргэлзээтэй тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.4 заалтын дагуу шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзжээ. /2хх-105/

Энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлээ буюу ажлыг дутуу гүйцэтгэсэн гэх үйл баримтыг өөрөө нотлох үүрэгтэй боловч нотлож чадахгүй байна.

Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 4.5-д баталгаат хугацааг 3 жилээр тогтоож өгсөн ба энэ заалт хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч нь хариуцагч Г.М*******д хүргүүлсэн талаар шуудангийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч талууд гэрээний үүргийн зөрчилтэй хтой гэрээний хэрэгжилт, үр дүнг дүгнээгүй, гэрээний дагуу ажлыг бүрэн дуусгасан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд;

Ажил гүйцэтгэх гэрээний 4.1-т зааснаар Гэрээний гүйцэтгэл хийх санхүүжилтээ Б тал гэрээ хийснээс хойш 5-7 хоногийн дотор тодорхойлно гэсний дагуу хариуцагч Г.М******* зээл авч ажлыг хийсэн гэж байгаа боловч гэрээний төлбөр тооцооны заалтаас үзэхэд гэрээний төлбөрт орон сууц шилжүүлэн авахаар хариуцагч тал зөвшөөрч гэрээ байгуулсан тул гэрээний гүйцэтгэлд зарцуулахаар авсан зээл, хүүг нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй юм.

Хариуцагч Г.М******* нь нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт шилжүүлсэн 2 орон сууц нь бусдын эзэмшилд байхад надад өгсөн гэж байгаа боловч хариуцагч Г.М*******гийн өмчлөлд , 28 тоот орон сууцнууд 2018 оны 12 сарын 18-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх-54-55/

Улмаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн орон сууцыг бусдын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хариуцагчийн зээлийн төлбөрийн үүргийг барьцаа х орон сууцаар хангуулах талаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байгаа тул энэ талаар дахин дүгнэлт хийхгүй юм. /1хх-120-194/

Хариуцагч Г.М******* нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэн авсан үл хөдлөх эд х эрхийн доголдолтой байсан бол энэ талаар гэрээ байгуулсан талдаа шаардлага гаргаж, гэрээнээс татгалзах, цуцлах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь Б******* п******* ХХК-ийг оролцохгүйгээр ажил гүйцэтгэх гэрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь хариуцагч Г.М*******д холбогдуулан шаардлага гаргаж байгаа үндэслэлээ тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд холбогдуулан дүгнэлт хийж маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдав.

Иймд хариуцагч Г.М******* өөрийн нэрээр банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг зээл, хүүг нэхэмжлэгч төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Г.М*******д холбогдох 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 18/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан тул гэрээний төлбөрт тооцон хариуцагч талд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн дугаар хороо, /тухай үеийн хороо/, Дийн гудамж 32 дугаар байр, тоот хаягт байршилтай, 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, уг байрны 28 тоот хаягт байршилтай, 74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэгч Г******* к******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Г******* контракшн ХХК-д холбогдох 99,814,584 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.М*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б******* п******* ХХК-д холбогдох шаардлагаас нэхэмжлэгч Г******* к******* ХХК нь татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г******* к******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсны дараа 2022 оны 11 сарын 28-ны өдөр 1,162,000 төлж баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдаж, уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М*******гаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,025 төгрөгийг улсын орлогод мөн хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ