2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/07302

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 03 191/ШШ2025/07302

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* з******* овогт Ц*******ын Ц******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А*******ийн х******* /рд:*******2/-д холбогдох,

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилдаа томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Э*******/Ү-2924/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /Ү-0669/

Гэрч Р.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Ц******* овогтой Ц******* миний бие шинжлэх ухааны академи а*******ийн х*******гийн Хүрэл төмрийн үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар 2016 оны 03 сарын 01-ний өдөр ажилд орж 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр хууль бусаар гэнэт халагдах хүртлээ тус ажил үүргийг хийж гүйцэтгэж тасралтгүй ажилласан. Манай байгууллагаас А аймгийн Тариат сумын суман голын нутагт хадны зургийн судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажил хийхээр болж 2024 оны 09 сарын 12-ны өдөр ажлын 4-н хүнтэй явсан. 2024 оны 09 сарын 13-ны өдөр бид нар дээр манай ажлаас 10-н хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс нэмэгдэж ирээд эрдэм шинжилгээний арга хэмжээндээ амжилттай оролцож баяраа тэмдэглэсэн.

Манай ажилтан Г.Ц бид хоёр 2024 оны 09 сарын 20-н хүртэл тэнд ажиллах байсан гэтэл гэнэт хотруу буцах шийдвэрийг удирдлагууд гаргаад ингээд бид хотод ирсэн. Би 2024.09.15-ны өдөр ажилдаа очиход захирал надтай уулзсан бөгөөд чамтай хамтарч ажиллаж чадахгүй гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан тэгэхээр нь би сахилгын арга хэмжээ авахуулах нь гэж бодтол 2024.09.18-ны өдөр намайг хууль бусаар ажлаас халсан тушаал өгсөн. Иймд ажил олгогчийн ажлаас халсан 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/29 тоот тушаалыг огт хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул ажилдаа эргүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, ЭМД, НДШ-ийг нөхөн төлүүлж өгнө үү.

Хариуцагч талаас тушаал дээр огт байхгүй зүйлүүдийг дурдаж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч талаас гаргасан автомашин түрээслэх гэрээ, туслах ажилтантай ажиллах гэрээ, төслийн хүрээнд хийгдэх ажлын шинжилгээ зэрэг баахан тооцоонууд гаргаад өгчихсөн байна. Эдгээр тооцоонуудаас болоод байгууллага хохирсон гэж тайлбарлаж байгаа боловч хохирсон талаарх баримт байхгүй. Мөн Ц.Ц*******аас шалтгаалж Герман улсын эрдэм шинжилгээний х******* хамтран ажиллах гэрээгээ цуцалсан гэх баримт хэргийн материалд байхгүй. 5,760,000 төгрөгийг Ц.Ц*******ын дансанд шилжүүлээгүй байсан бөгөөд н.Б гэх хүний дансанд шилжүүлсэн байна. н.Бод 5,760,000 төгрөгийг ямар утгатай шилжүүлснийг мэдэхгүй байна. Энэ нь Ц.Ц*******т хамааралгүй.

Хариуцагч талаас өгсөн нотариатаар батлуулсан баримтын хувьд тухайн 2 хүний тайлбарын хуулбар үнэн гэсэн баримт байгаа боловч үнэн зөв мэдүүлэг гэдгийг баталсан зүйл биш. Энэ нь албан ёсны цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгсөн зүйл биш байна. 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Тариат сумын н.Ж гэх хүн хэн юм, хаанаас ямар хүн гаргаад ирсэн юм, үүнийг мэдэхгүй байна, нэхэмжлэгчтэй цуг явсан талаар нотолсон зүйл байхгүй. А аймгийн тариат сумын сургуулийн түүхийн багш нь мөн эсэх тодорхойгүй. Энэ талаар хэргийн материалд баримт байхгүй байна. н.Жыг хараагүй гэж байна. н.Бат-өлзий нь бол намайг хэн цохисон гэж асуухад Ц.Ц******* цохисон, гэхдээ хоёр гурван хүн нүдээ дарсан гэж бичсэн байна. Тухайн үед үнэхээр Ц.Ц******* цохисон эсэх болон тухайн өдрийн арга хэмжээний зодооныг ярьж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч тухайн үед зодоон болоогүй гэж хэлдэг бөгөөд өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн адил энэ талаар хэлсэн. Зодоон болоогүй, хэрүүл маргаан гарсан. Нэхэмжлэгч зүгээр удирдлагаа шүүмжилж ярьсны төлөө ажлаас халчихсан гэж тайлбарлаж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.13.1-д ажлын байран дээр архидан согтуурсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн арга хэмжээ жуулчны бааз дээр шөнийн цагаар болсон талаар хариуцагч тал өмнөх шүүх хурал дээр хэлсэн бөгөөд өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байна. Жуулчны бааз ажлын байранд орохгүй. Хөдөлмөрийн тухай хуульд хэдэн цагаар ажиллах талаар хуульчилсан байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд өглөөний 09 цагаас 17 цаг 30 минут хүртэл ажиллана гэж заасан байна. Тэгэхээр шөнийн 00 цаг өнгөрсөн ч, арга хэмжээ болсон ч ажлын байр гэж үзээд ажлын байрандаа архидан согтуурсан гээд байгаа юм. Үүнийг ажлын байр гэж үзэхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.13.2-д зааснаар ажилтан гүйцэтгэвэл зохих ажил үүргийг бүрэн биелүүлээгүй, чанаргүй гүйцэтгэсэн буюу энэ талаар шууд удирдаж байгаа албан тушаалтнаас хоёроос дээш удаа сануулга авсан буюу мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй гэх заалтыг холбож тайлбарлаж байна. Үүнийг н.Б, н.Б, н.Э гэсэн 3 хүний тодорхойлолтоор тайлбарлаад байх шиг байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал гарсан өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3 хүн тайлбар бичсэн байна. Тэгэхээр ажлаас халах тушаал гарчихсан хойно 3 хүн авчраад тодорхойлолт бичүүлээд хэрэгт хавсаргасан байгаа юм. Эдгээр хүмүүс Ц.Ц*******ын удирдах ажилтнууд мөн эсэх талаар баримт байхгүй. Мөн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.13.4-д хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш өдөр тасалсан гээд байгаа гэсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гараар биччихсэн баахан баримтууд өгсөн байна. Эдгээр баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ц.Ц*******тай холбоотой баримт эсэх нь тодорхойгүй. Хэрэв мөн байсан бол хурууны хээ даруулаад гарын үсэг зуруулсан байх ёстой байсан. Гэтэл баримтуудад нэр нь тодорхойгүй баримтууд байна. Өмнө нь Ц.Ц*******тай холбоотой 3 удаа ажил тасалсан гэх сануулга өгч байсан зүйл байхгүй. Ц.Ц******* ажил тасалж байгаагүй болохыг нотлох баримт хавтаст хэргийн 89 дүгээр талаас 95 дугаар талд авагдсан Ц.Ц*******ын албан ёсны цалингийн хүснэгт байгаа. Төрийн албан хаагчийн цалингийн мэдээлэл явуулдаг албан ёсны сайтаас гаргаж авсан баримт байна. Үүнд ажилсан хоногийг гаргаж, дансаар цалин олгосон баримт байна. Хавтаст хэргийн 69 дүгээр талд Ц.Ц*******ын 4 сарын цалингийн мэдээлэл байгаа. Уг 4 сарын цалинд ажиллах өдөр 22 гэсэн байгаа бөгөөд үүнээс 19 цагт нь ажилласан гээд цалинг нь олгосон байна. Уг цалинг олгосон талаар баримт хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан байх бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр цалин бодсон мөнгөтэй адил данс руу нь орсон байгаа. Хавтаст хэргийн 71 дүгээр тал нэхэмжлэгчийн нийт ажиллах ёстой хоног нь 19 гэж байна. Үүнээс 18 хоногт ажилласан байна. Нийт 729,450 төгрөгийн цалин авах ёстой гээд бодсон байна. Үүний дагуу хавтаст хэргийн 91 дүгээр талд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цалин орсон байна. Тэгэхээр нэхэмжлэгч 3 өдөр ажил таслаагүй буюу 19 хоног ажиллахаас 18 хоногт ажилласан байна. Хавтаст хэргийн 75 дугаар талд нийт 19 хоног ажиллах ёстойгоос 8 өдөр ажилласан буюу үлдсэн нь ээлжийн амралт гэж ээлжийн амралтын цалин бодчихсон байна. 2024 оны 07 дугаар сарын 11-ны өдөр нийт 973,274 төгрөг олгосон байна. Ээлжийн амралтын хугацааг заасан баримт байна. Мөн 8 дугаар сарын байдлаар 22 хоног ажиллахаас 14 хоног ажилласан буюу хавтаст хэргийн 78-аас 79 дүгээр талд уг баримт авагдсан байна. Үүнд дансны хуулганаас харахад тухайн цалин орсон байна. Энэ нь хавтаст хэргийн 93 дугаар талын ар талд 11,96 дахь мөрд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөгийн цалин орсон. Мөн хавтаст хэргийн 94 дүгээр талын 12,68 дугаар мөрд авагдсанаар 363,510 орсон. Өмнө нь цалин бодсон цалингийн системээр шилжүүлсэн нь тооцоолол гаргасан цалингийн дүнтэй яг таарч байгаа. Тийм учраас нэхэмжлэгч ажил таслаагүй гэдэг нь эдгээр баримтуудаар нотлогдож байна. 2024 оны 09 дүгээр сард дур мэдэн ажлаа хаяад ирсэн гэж хэлж байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч талаас үүрэг өгөөд ирсэн. Үүний дагуу мөн тухайн өдрийн цалинг бодоод өгчихсөн байна. Энэ талаар баримт хавтаст хэргийн 80 дугаар талаас 82 дугаар талд авагдсан байна. Цалинг дансаар шилжүүлсэн нь хавтаст хэргийн 95 дугаар тал дээр 13,88 дугаар мөрөнд авагдсан. 2024 оны 09 сарын 11-ний өдөр цалин орсон. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нийт цалин орсон байна. Тэгэхээр цаасаар гаргаж өгсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан цалингийн хуулга болон Шинжлэх ухааны академийн цалин боддог системээр үгүйсгэгдээд, нотлогдож байна. Үүнээс харахад Ц.Ц******* 3 хоног дараалж ажил тасалсан гэдэг нь нотлогдохгүй байна. Дотоод журмын 7.14.8-д зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн заалтыг үндэслэж ажлаас халсан тушаалын талаар тайлбарлаж байсан боловч энэ дүрмийг хаана, хэзээ зөрчсөн нь тодорхойгүй. Үүнтэй холбоотой шалгасан баримт байхгүй. Нэхэмжлэгчийг бур*******гахаар хамааралгүй заалтууд үндэслэсэн байна. Хэрэгт хэн олон худал баримт гаргаж өгснөөрөө биш хэрэгт ямар чухал ач холбогдол бүхий үйл явдлыг тодорхойлж байгаа баримтаар хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Ажил тасалсан, хариуцлага алдсан гэж байгаа боловч ямар нэгэн байдлаар өмнө нь арга хэмжээ авч байсан, сануулж байсан зүйл огт байхгүй. Тэгэхээр Ц.Ц******* зүгээр ажлаа хийгээд явж байсан байна. Ажлын бус цагаар жуулчны бааз дээр бүгдээрээ нийлж архи уучхаад ганцхан Ц.Ц*******ыг архи уусан гээд халах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн зодоон хийсэн гэх дуудлага байхгүй, цохиулсан гэх хүн байхгүй байхад удирдлагыг шүүмжилсний төлөө бүгд нийлээд Ц.Ц*******ыг бур*******гаж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн өдөр үнэхээр зодоон болсон бол тэр талаар нотлох ёстой. Ц.Ц******* зодоон хийсэн гэх нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. Хэн нь мэдэгдэхгүй хүнээр үйл баримт болсон юм шиг байдлаар биччихсэн байгаа нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд миний үйлчлүүлэгчийг үгүйсгэж байна. Иймд нэхэмжлэгчийг хууль бусаар халсан гэдэг нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус х*******д ажиллаж байсан Ц******* овогтой Ц*******аас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гомдлын хариу тайлбарыг албан ёсоор дараах байдлаар хүргүүлж байна. Үүнд:

1. Ц.Ц******* нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, дараа нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлын бичигт өөрийн бур*******ай үйлдлийг огт дурдалгүй зөвхөн х*******гийн удирдлагын зүгээс хамтарч ажиллаж чадахгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэт мэдүүлж бичсэн байна.

2. Гомдол гаргагч нь А*******ийн х*******гээс А аймгийн Тариат сумын нутаг Суман голын дурсгалт газарт 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээнд оролцох, түүний дараа залгуулан 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 25 хоногийн хугацаанд хээрийн судалгааны ажил хийхээр албан томилолт авч явсан боловч хотоос гарахдаа манай х*******д огт хамааралгүй оюутан охин дагуулан явж, замдаа арга хэмжээ, үйл ажиллагааны үеэр хэрэглэхээр авч явсан архи, согтууруулах ундааг ууж шамшигдуулсан ба түүгээр тогтохгүй эрдэм шинжилгээний хурлын арга хэмжээ дууссаны орой буюу 09 дүгээр сарын 14-ний орой архи ууж, согтуурхан нутгийн иргэдтэй зодоон цохион хийж, х*******гийн удирлагуудыг шүүмжлэн хамт явсан хүмүүсээ турхирах зэргээр ноцтой зөрчил гаргасан байна.

3. Түүнээс гадна 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө хээрийн судалгааны ажилд явах байтал хамт явсан ажилтнуудыг турхирч томилолтын ажлыг гүйцэтгэж чадахгүй хэмээн татгалзаж Соёлын Яамны мэргэжлийн зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авсан, х*******гийн төлөвлөгөөт судалгааны ажлыг тасалдуулах нөхцлийг бий болгосон байв.

4. Тийм учраас хамт явсан А*******ийн х*******гийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Б, Ц.Ц*******ын харьяалагддаг Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Б, Инноваци, хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, доктор Н.Э нар гомдол гаргагчийн гаргасан үйлдэлд дургүйцэл илэрхийлэн хамтарч ажиллах боломжгүй талаар өргөдөл гаргасан ба харьяалагддаг салбарын эрхлэгч Ж.Бы хувьд ажлын байранд тэнцэхгүй, эрхлэгч Ж.Бы хувьд ажлын байранд тэнцэхгүй, байнга ямар нэгэн шалтгаан хэлж ажил хийдүүлдэг, ажлын цагаар өөр зүйл хийдэг талаар гомдол гаргасан зэргийг үндэслэн Ц. Ц*******ыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

5. Ажлаас чөлөөлөх тушаалыг "Хөдөлмөрийн тухай" хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 7 дугаар зүйлийн 7.12. 7.13.2, 7.13.4, 7.13.8, 7 дугаар зүйлийн 7.14, 7.19, 7.20, 7.21 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь заалтын "в" хэсэг, ажилтантай байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 11.5 дахь хэсэг, мөн шууд удирдан чиглүүлж ажиллуулах үүрэгтэй ажилтнуудын ирүүлсэн өргөдлийг тус тус үндэслэн шийдвэрлэсэн болно.

6. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тодорхой тайлбарлаж, тушаалыг Ц.Ц*******т албан ёсоор хүлээлгэн өгсөн.

7. Ажлаас чөлөөлөх тушаалыг одоо мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын хүрээнд хуулийн дагуу гаргасан болохыг үүгээр илэрхийлж байна. Энэ асуудалтай холбоотой нэмэлт тайлбар шаардлагатай бол манай байгууллагын зүгээс гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй.

Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эрдэм шинжилгээний хурал дээр хамт байж байгаад дуусгаад 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хээрийн судалгаа эхлэх ёстой байсан. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түрүүлээд Ц.Ц*******, н.Ц нар машинтай явсан. Тухайн төсөлд 11,000,000 төгрөгийн ажил хийх байсан боловч мөнгө нь Сангийн яамд байсан учраас манай х*******гийн данс руу орж ирээгүй байсан. Х*******гийн касс дээрээс бэлэн таван сая хэдэн зуун төгрөг аваад Ц.Ц*******т зарцуулах ёстой мөнгө гэж хэлээд би өөрөө кассаас хүлээж аваад нэхэмжлэгчид бэлнээр нь өгсөн. Түүнээс миний данс руу мөнгө орсон зүйл байхгүй. Мөн бензин талоныг жолоочид нь өгч явуулсан. Өөрт нь өгч явуулаагүй. Нэхэмжлэгч агсам тавихдаа бид нарт итгэлгүй жолоочид итгэсэн гэж хэлж байсан. Ц.Ц******* явахдаа 1 оюутан аваад явчихъя, очоод хурлын ажилд туслуулна гээд аваад явсан. Зодоон цохион гаргах шалтаг тухайн оюутан охин байсан. Тухайн зодоон хийсэн түүхийн багш залуугийн мэдүүлэг дээр оюутан руу хандаж надтай зодолдсон гэх мэдүүлэг өгсөн байсан. Хүмүүсээс уучлалт гуй гэж бид хэлсэн боловч хөдөөгийн оркуудаас уучлалт гуйхгүй гэж шинжлэх ухааны ажилтны хувьд гаргаж боломгүй ёс зүйгүй, тухайн хөдөөгийн багш нарыг доромж үзсэн байдлаар хандсан. Өөрөө өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадахгүй байсан болохоор өмгөөлөгчөөр дамжуулаад тайлбар гаргасан гэж ойлгож байна. Мөн Ц.Ц*******ыг ажил тасалсан талаар би мэдэж байсан. Гэр нь х*******гийн хажууд байгаа гээд өглөө 08 цаг 30 минут, эсвэл 09 цагийн үед нүүр таньдаг системээр бүртгүүлдэг бөгөөд ирцээ бүртгүүлчхээд өдрийн цагаар ажил дээр байдаггүй байсан. Энэ талаар х*******гийн ажилтнууд нотолно. Орой ажлын цаг дуусахаас өмнө эмнэлгээр явж байгаад ирлээ гэж хэлээд сууж байгаад цагаа бүртгүүлчхээд гардаг байсан. Мөн орой 09 цаг 10 минутын үед ирж цагаа бүртгүүлдэг тохиолдлууд зөндөө байсан. Би Ц.Ц*******ыг удирдаж, салбарын эрхлэгчийн албан тушаалд байсан. Дараа нь эрдэмтэн нарийн бичгийн дарга болоод ажил дээр оройтож суугаад гарахад бол дандаа өдөр байхгүй байж байгаад оройн цагаар ирцээ бүртгүүлж байхад нь их тааралддаг. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Цагийн бүртгэл дээр ирцээ бүртгүүлсэн байгаа болохоор цалин нь бодогдохоос өөр аргагүй. Х*******гийн зүгээс үүнтэй холбогдуулж арга хэмжээ авагдаагүй ч гэсэн өөрт нь хэлж сануулж байсан. Тухайн үед өвчтэй, эмнэлэг явж байгаа гэх зэрэг шалтаг гаргаж явдаг байсан. Энэ талаар салбарын эрхлэгч н.Бы бичсэн мэдүүлэгт тодорхой байгаа. Ажил тасалж, архи ууж согтуурснаас гадна хандлагын хувьд х*******гийнхээ эсрэг хандлагатай хамт олны уур амьсгалыг эвдэх маягтай байдаг. Шинээр ажилд орсон залуучуудыг гэртээ аваачиж найрладаг. н.Э докторын бичсэн өргөдөлд мөн энэ талаар бичсэн байгаа. Өөрийн багш гэх хүмүүс нь А*******ийн х*******гийн захирлын сонгуульд ялагдаад 3 хүн их сургууль руу шилжээд явсан. Тухайн хүмүүсийн үзэл бодлыг хүмүүст тулгаж, х*******гийн уур амьсгалыг эвдэх байдал үүсгэдэг. Ц.Ц*******ын талаар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцээд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны үдээс өмнө, өглөөгүүр тухайн хүмүүс өргөдлөө гаргаж өгсөн. Тухайн өргөдлийг үндэслээд захирлын тушаал гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тушаал гарсан байхад дараа нь нотлох баримт бүрдүүлэх байдлаар гаргасан байна гэж хэлж байгаа боловч тийм зүйл байхгүй. Хөдөө орон нутагт байх үедээ надтай ажиллаж чадахгүй гэж өөрөө хүсэлтээ хэлсэн байдаг. Нутгийн багш нартай зодоон цохион хийгээд, уучлалт гуйгаагүй байсан учраас Ц.Ц*******ыг үлдээгээд ирэх үндэслэл байгаагүй. Би хотод ажилтай болсон байсан учраас Ц.Ц*******, н.Ц нарыг 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажлаа дуусгачхаад ирээрэй гэж хэлсэн боловч хамт ажиллаж чадахгүй гэсэн. Нутгийн хүмүүст эвгүй сэтгэгдэл үлдээсэн байсан учир нэхэмжлэгчийн аюулгүй байдлыг нь харсан. Ажил ямар шалтгаанаар тасалдсан талаар захиралд танилцуулсан. Гэрээний үүргээ Ц.Ц*******ын нөхцөл байдлаас шалтгаалж биелүүлж чадаагүй болох талаар хэлж, уучлалт гуйсан. Энэ жил судалгааны ажлыг дахин хийхээр төлөвлөж байгаа. Тухайн үед судалгаа хийхээр очсон байсан хохирол 3 сая гаран төгрөгийг нөхөж гаргаад явах нөхцөл үүсэж байгаа. Зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой хэдэн төгрөг гарах нь тодорхой болох байх. А*******ийн х*******гийн нэр хүнд, судалгааны ажлын гүйцэтгэлд хамааралтай байх бөгөөд итгэл алдагдсан нөхцөл байдал үүссэн. Байгууллагын нэр хүнд сэргээх ажлуудыг хийж байгаа. Тухайн зөрчлүүдийн хүрээнд ажлаас халах тушаал гарсан гэв.

2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч томилолтоор явж, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Тариат сум дээр эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээ болсон. 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Ц******* архидан согтуурсан, зодоон хийсэн. Тийм учраас маргааш нь ажлаа хийхгүй гээд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буцаж ирсэн байгаа юм. Гэтэл нэхэмжлэлд би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан гэж худал бичсэн байна. Хэргийн үйл баримт хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдож байгаа. Тухайлбал 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буцаж ирэхэд нь захирлын тушаалыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Ц.Ц*******т уг тушаалыг танилцуулсан. Ц.Ц******* намайг үндэслэлгүй ажлаас халчихлаа, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан холбогдох заалтуудыг үндэслээд түүнийг ажлаас халах шийдвэр гаргасан байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Үүнд Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.12, 13 дугаар зүйлийн 13.1, 7 дугаар зүйлийн 7.13.2, 7.13.4, 7.13.8, 11 дүгээр зүйл 11.1, 11.2, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг хуулийн дагуу тусгаж өгсөн бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д хөдөлмөрийн харилцааг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болно гэж заасан байдаг. Үүний дагуу хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д хэрвээ ажилтан ажлын байранд архидан согтуурсан болон согтуу ирсэн бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан байна. Эдгээр заалтуудыг захирлын тушаалд тусгасан байгаа. Тухайлбал хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.13.1-д ажлын байранд архидан согтуурсан, 7.13.2 ажилтан ажил үүргээ бүрэн биелүүлээгүй, 7 дугаар зүйлийн 7.13.4-д хүндэтгэн үзэх шалтгаан бууруулах, 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, 4 дүгээр зүйлийн 4.13-д ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн бол гэх ажлаас халах үндэслэлүүдийг заасан байна. Нэхэмжлэгчийг томилсон томилолтын баримтууд хэргийн материалд авагдсан байгаа. Тухайн томилолтод Ц.Ц******* нь нийт 4 гишүүний бүрэлдэхүүнтэй хээрийн судалгаа хийхээр явсан. Түүний өмнө А аймгийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Тухайн үед арга хэмжээнд оролцож байсан 3 ажилтан өргөдөл бичээд нотариатаар батлуулаад өгсөн байсан. Тэгээд бид сүүлд дахин нотариатаар батлуулж өгсөн. Тухайн өргөдөлд энэ хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй, ёс зүйн зөрчил болон бусад зөрчлүүд гаргасан талаар дурдсан. Түүнээс гадна А аймгийн Тариат суманд эрдэм шинжилгээний хурал болсон бөгөөд Тариат сумын бүрэн дунд сургуулийн 100 гаруй багш нар оролцсон. Эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан Тариат сумын сургуулийн түүхийн багштай орой хүлээн авалтын үеэр зодоон хийсэн. Тухайн үед нэхэмжлэгч согтуу байсан талаар Тариат сумын 2 багш мэдээлэл өгсөн бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Энэ талаар баримт хэргийн материалын 169 дүгээр хуудас, 171 дүгээр талд авагдсан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Н.Б эрдэмтэн өөрөө тухайн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж явсан. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа. Эдгээр нотлох баримтуудаар Ц.Ц******* нь архидан согтуурсан болох нь тогтоогдож байна. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон 2 дахь шалтгаан гэвэл байгууллагын нэр хүндэд ноцтой хохирол учруулсан, нэр хүндийг доройтуулсан, нэр хүндэд халдсан гэсэн үндэслэл байдаг. Шинжлэх ухаан а*******ийн х******* Германы эрдэм шинжилгээний х*******тэй гэрээ байгуулаад түүний санхүүжилтээр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. Түүний хүрээнд хээрийн судалгааны ажил хийж байсан. Уг хээрийн судалгааны ажлын удирдамжийн дагуу Ц.Ц******* явсан байдаг. Хээрийн судалгааны ажлын 25,340,000 төгрөгийн төсөв төлөвлөгдсөн. Хэргийн материалын 183 дугаар талд зардлын тооцоо байгаа. 25,340,000 төгрөгийн төсөв төлөвлөгдсөн байснаас хоёр хуваан эхний удаа 11,070,000 төгрөгийг зарахаар 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс судалгаа эхлэхээр байсан. Үүнээс Ц.Ц*******ын багынханд 5,720,000 төгрөгийн зардлыг өгч явуулсан. Үүнд хохирол, эд хөрөнгийн хохирол учирсан байгаа. Мөн Шинжлэх ухааны х*******, Герман улсын х*******гээс санхүүжээд явах байсан ажил маань одоо болтол хийгдээгүй байна. Герман эрдэм шинжилгээний х******* цаашдаа хамтран ажиллах эсэх нь тодорхойгүй байна. Бусад ажиллагаа хүлээгддэг боловч хээрийн судалгааны ажил хийгдээгүй өвөл болсон. Хавар төлөвлөгөөт ажлууд маань эхэлж байсан учраас одоо төлөвлөгөөний дагуу 2025 оны 09 дүгээр сараас хийе гэж төлөвлөсөн боловч хээрийн судалгааны ажилд 25,340,000 төгрөгийг төлөвлөснийг төсвийн байгууллага мөнгийг буцаан татсан байдаг. Гэтэл Германы эрдэм шинжилгээний х*******тэй гэрээний үүрэгтэй, түүнийгээ заавал бид нар биелүүлэх ёстой байдаг. Эдгээр нөхцөл байдлын үндсэн дээр Ц.Ц*******ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 61 дугаар хуралдааны тэмдэглэл, Шинжлэх ухааны академийн а*******ийн х*******гийн хөдөлмөрийн дотоод журам, а*******ийн х*******гийн 2024 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Шинжлэх ухааны академийн а*******ийн х*******гийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн Б/29 дугаар захирлын тушаал, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 11 сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өргөмжлөл, ШУА-ийн А*******ийн х*******гийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Ц.Ц*******ын ажил байдлын 2022 оны 10 сарын 26-ны тодорхойлолт, МУ-ын ШУА-ийн хүндэт жуух бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ц.Ц*******ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг бүрдүүлж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, ШУА-ийн а*******ийн х*******гийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Бын 2024 оны 09 сарын 18-ны өдрийн өргөдөл, ШУА-ийн а*******ийн х*******гийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч, доктор Н.Эын 2024 оны 05 сарын 17-ны өдрийн өргөдөл, ШУА-ийн а*******ийн х*******гийн хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч Ж.Бы 2024 оны 09 сарын 18-ны өдрийн өргөдөл, палеонтологи, а*******ийн эрдэм шинжилгээний хайгуул, малтлага судалгааны ажил хийх зөвшөөрөл, Mapss төслийн Суман-чул******* голын хадны зураг хээрийн шинжилгээний ангийн 2024 оны ажлын удирдамж, эрдэм шинжилгээний 2024 оны 09 сарын 107 дугаар албан томилолт, цагийн тооцооны баримт, ШУА-ийн а*******ийн х*******гийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн Б/29 дугаар захирлын тушаал, цахим нисэх онгоцны тасалбарын баримт, Mapss төслийн хүрээнд нийтлэх хээрийн шинжилгээний ажлын зардлын төсөв, 2024.05.01- 2024.03.31-ний өдрийн цалингийн мэдээлэл, 2024.04.01- 2024.04.30-ны өдрийн цалингийн мэдээлэл, 2024.06.01- 2024.06.30-ны өдрийн цалингийн мэдээлэл, 2024.07.01- 2024.07.31-ний өдрийн цалингийн мэдээлэл, ээлжийн амралтын олговор, 2024.08.01- 2024.08.31-ний өдрийн цалингийн мэдээлэл, 2024.09.01- 2024.09.30-ны өдрийн цалингийн мэдээлэл, ШУА-ийн а*******ийн х******* 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 01/146 дугаар итгэмжлэл, цагийн бүртгэл, ШУА-ийн А*******ийн х*******гийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан, магистр Ц.Цэлхэгаравын судалгаа, мэргэжлийн ур чадварын тодорхойлолт, 2024 оны 01 сарын 5-ны өдрийн эрүүл мэндийн сургалт, ажилтнуудын ирц, А*******ийн х*******гийн тайлангийн хурлын ирц, 2024 оны 01 сарын 01-ний А*******ийн х*******гийн хөдөлмөрийн гэрээ, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч, доктор Н.Эын 2024 оны 09 сарын 17-ны өдрийн өргөдөл, ШУА-ийн А*******ийн х*******гийн хүрэл төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Бы 2024 оны 09 сарын 08-ны өдрийн өргөдөл, эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Н.Бын 2024 оны 09 сарын 18-ны өдрийн өргөдөл, ШУА-ийн А*******ийн х*******гийн Хүрэл, төмрийнүеийн судалгааны салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан, магистр Ц.Ц*******ын судалгаа, мэргэжлийн ур чадварын тодорхойлолт, цалингийн картны мэдээлэл, 2024 онд А*******ийн х*******гээс зохион байгуулсан сургалт, хуралд оролцсон ирцийн бүртгэл, туслах ажилтан ажиллуулах 2024 оны 08 дугаар сарын 28-ны гэрээ, 2024 оны 08 сарын 28-ны өдрийн автомашин түрээслэх гэрээ, Mapss төслийн хүрээнд хийгдэх хээрийн шинжилгээний ажлын зардлын төсөв, 2024 оны 09 сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, 2024 оны 09 сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2024 оны 11 сарын 04-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, хаан банкны шилжүүлгийн баримт, 2024 оны 08 сарын 23-ны өдрийн ШУА-ийн А*******ийн х*******гийн захирлын А/100 дугаар тушаал, Монгол, Германы хамтарсан Mapss төслийн 2024 оны төсвийн задаргаа, Mapss төслийн хүрээнд хийгдэх хээрийн шинжилгээний ажлын зардлын төсвийн задаргаа зэргийг бүрдүүлж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Ц******* нь хариуцагч А*******ийн х*******д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар-ын эрдэм шинжилгээний ажилтан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч А*******ийн х******* нь нэхэмжлэгчийг тушаалд заасан зөрчлийг гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуугавар болгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд;

 

4. Шинжлэх ухааны академи А*******ийн х*******гийн захирлын 2024 оны 09 сарын 18-ны өдрийн Б/29 тушаалаар тус х*******гийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар-ын эрдэм шинжилгээний ажилтан Ц******* /рд:*******/ нь ажлын байран дээр архи хэрэглэн танхайрч, нутгийн иргэдтэй зодоон хийсэн ба түүнээс шалтгаалан х*******гийн төлөвлөгөөт судалгааны ажлыг тасалдуулан санхүүгийн хохирол учруулсан, удирдлагатайгаа маргаан үүсгэж хамтарч ажиллахаас татгалзсан, хамт олны дунд хагарал үүсгэж, х*******гийн үйл ажиллагааны эсрэг үйлдэл гаргасан, үндсэн үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэдэггүй, ажлын цаг ашиглалтын зөрчил байнга гаргадаг зэргээр ажлын хариуцлага алдаж, зөрчил гаргасантай холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /хх-58/

Уг тушаалд Ц*******ын эцгийн нэр Ц*******ыг Ц гэж буруу бичсэнийг дурдав.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ... гэж заасан ажиллагааг гүйцэтгээгүй байна.

 

Урьдчилан шийдвэрлэх журам хангасан эсэх талаар;

 

6.Нэхэмжлэгч Ц.Ц******* нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсаныг хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул арга хэмжээг дуусгавар болгосон хуралдааны тэмдэглэл хэрэгт авагджээ. /хх-4-6/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5.Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно гэж заасан ба нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг цуцласан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу 10 хоногийн дотор шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасантай нийцэж байна.

 

Ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд;

 

7. Соёлын сайдын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/255 дугаар тушаалаар Н.Б, Ц.Ц******* удирдагчтай Монгол-Германы хамтарсан Суман-Чул******* голын хадны зураг судалгааны ангид Палеонтологи, А*******ийн эрдэм шинжилгээний хайгуул, малтлага судалгааны ажил хийх зөвшөөрөл олгосны дагуу MAPPS төслийн Суман-Чул******* голын хадны зураг хээрийн шинжилгээний ангийн 2024 оны ажлын удирдамжийг ШУА-ийн А*******ийн х*******гийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн баталж,

А аймгийн Тариат суман дахь Чул******* голын хөндий гэх газарт 2024 оны 09 сарын 06-ны өдрөөс 10 сарын 01-ний өдрийг хүртэл судалгааны ажил хийх үндэслэл, зорилго, судалгаа хийх газар, судалгааны арга, хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүн, санхүүжилт, багаж тоног төхөөрөмж, унаа хөсөг, маршрут, судалгааны урьдчилсан үр дүн зэргийг тодорхойлж,

хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд Н.Б (ШУА-ийн А*******ийн х*******гийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор), Ж.Б (ШУА-ийн А*******ийн х*******гийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор), Ц.Ц******* (ШУА-ийн А*******ийн х*******гийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр), Г.Ц (ШУА-ийн А*******ийн х*******гийн Инновац, хамтын ажиллагааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр), Э.Хишигбаяр (А аймгийн Тариат сумын Мөрөн багийн сургуулийн захирал)-туслах ажилтан, Ц.Ганзориг-жолооч нарыг томилж, нэхэмжлэгч Ц.Ц*******т Шинжлэх ухааны академи А*******ийн х*******гээс Эрдэм шинжилгээний албан томилолт олгожээ. /хх-54-56/

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд талууд маргаантай байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 122, 123 дугаар зүйлийн зохицуулалтын хүрээнд Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заах ба ажилтан хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны бур*******ай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх зохицуулалттай юм.

 

Шинжлэх ухааны академи А*******ийн х*******гийн захирлын 2024 оны 09 сарын 18-ны өдрийн Б/29 тушаалын үндэслэлд Ц******* /*******/ нь

-ажлын байран дээр архи хэрэглэн танхайрч, нутгийн иргэдтэй зодоон хийсэн

-түүнээс шалтгаалан х*******гийн төлөвлөгөөт судалгааны ажлыг тасалдуулан санхүүгийн хохирол учруулсан,

-удирдлагатайгаа маргаан үүсгэж хамтарч ажиллахаас татгалзсан,

-хамт олны дунд хагарал үүсгэж, х*******гийн үйл ажиллагааны эсрэг үйлдэл гаргасан,

-үндсэн үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэдэггүй, ажлын цаг ашиглалтын зөрчил байнга гаргадаг зэрэг үндэслэлүүд хэргийн баримтаар бүрэн дүүрэн, маргаангүй тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт, ШУА-ийн А*******ийн х*******гийн захиргаанд гаргасан Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Б, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч, доктор, Н.Э, ШУА-ийн А*******ийн х*******гийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч Ж.Б нарын өргөдлийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон эрдэм шинжилгээний ажилтан Р.Эийн мэдүүлэгт Ц.Ц*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн танхайрч, нутгийн иргэдтэй зодоон хийсэн гэж мэдүүлж байгаа боловч нэхэмжлэгчийг архи хэрэглэн танхайрч, нутгийн иргэдтэй зодоон хийсэн гэх үйл баримтыг цагдаагийн байгууллага болон эрх бүхий этгээд шалгаж тогтоосон баримтгүй байна. /хх-134-137/

Ийнхүү тогтоох боломжгүй бол ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийн зохих журмын дагуу шалгаж, түүнээс энэ талаар тайлбар авах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай байжээ.

-Х*******гийн судалгааны ажлыг тасалдуулж санхүүгийн хохирол учруулсан гэх үйл баримтын тухайд санхүүгийн хохирол учирсан талаар тухайн байгууллагын болон хөндлөнгийн эрх бүхий этгээдийн акт, дүгнэлт гараагүй тул хэрэгт авагдсан туслах ажилтан ажиллуулах гэрээ, автомашин түрээслэх гэрээ, MAPPS төслийн хүрээнд хийгдэх хээрийн шинжилгээний ажлын зардлын төсөв, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт, А*******ийн х*******гийн захирлын зардал гаргах тухай тушаал, төсвийн задаргаа, хээрийн шинжилгээний ажлын зардлын төсвийн задаргаа баримтаар нэхэмжлэгч Ц.Ц******* төсөв зарцуулах эрх бүхий этгээд биш байх тул түүний үйлдлээс санхүүгийн хохирол учирсан гэж шууд дүгнэх боломжгүй байна. /хх-160-169, 182-185/

-Удирдлагатайгаа маргаан үүсгэж хамтарч ажиллахаас татгалзсан, хамт олны дунд хагарал үүсгэж х*******гийн үйл ажиллагааны эсрэг үйлдэл гаргасан гэх асуудал нь ёс зүйн болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил мөн эсэхийг хөдөлмөрийн гэрээнд ялгамжтай, зөв тогтоогоогүй, хамт олны дунд хагарал үүсгэж х*******гийн үйл ажиллагааны эсрэг үйлдэл гаргасан гэдгийг хэн, ямар албан тушаалтан хэрхэн тодорхойлохоос шалтгаалах субьектив шинжтэй дүгнэлт хийсэн байна.

-Үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэдэггүй, ажлын цаг ашиглалтын зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухайд Ц.Ц*******ыг мэргэшил, ур чадварын хувьд эрдэм шинжилгээний ажилтны үүрэгт ажилд тохирохгүй талаар мэргэжлийн комисс, эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй, 2024 онд ажил тасалсан гэх үйлдэл хэзээ эхэлсэн, ямар хугацаанд үргэлжилсэн нь тодорхойгүй, энэ төрлийн зөрчлийг хэзээ илрүүлсэн, энэ талаар ажил олгогчоос ажилтанд мэдэгдэх, тайлбар авах, зөрчилд тохирсон хариуцлагыг өмнө яагаад оногдуулаагүй нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасантай нийцэхгүй байна.

 

9. Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хөдөлмөрийн ноцтой зөрчил мөн боловч ажил олгогч нь ажилтныг ийнхүү зөрчил гаргасныг маргаангүй тогтоох, эсхүл эрх бүхий байгууллагад дуудлага мэдээлэл өгч шалгуулах зэргээр нотлосон баримтгүй байна.

Хариуцагч тал энэ үйл баримтыг нотлох зорилгоор биеийн тамирын багш Б.Ж, түүхийн багш А.Баян-Өлзий нарын мэдүүлгийг гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч согтуугаар бусдыг зодсон гэх үйлдлийг зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалган тогтоох ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр нотлох үйл баримт биш юм.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан энэ өдрийг хүртэл өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос нөхөн төлүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч Ц.Ц*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-114/ баримтаар нэхэмжлэгч 2024 оны 7 сард 1,827,370 төгрөг, 2024 оны 8 сард 2,098,393 төгрөг, 2024 оны 9 сард 2,285,143 төгрөг, нийт 22,773,322 төгрөгөөс сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалинг тооцоход 2,070,302 төгрөг гарч байна. Үүнийг 11 сар 13 хоногоор тооцоход 23,996,682 төгрөгийн олговор олгох тооцоолол гарч байна.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас шүүхийн шийдвэрээр олгохоор тогтоосон цалин хөлснөөс тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Ц.Ц*******ыг А*******ийн х*******гийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар-ын эрдэм шинжилгээний ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 23,996,682 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг зохих с*******галыг с*******ган, холбогдох бичилт хийхийг хариуцагч А*******ийн х*******д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гаргуулж байгаа 23,996,682 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 277,933 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ