2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/07463

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 10

191/ШШ2025/07463

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х******* дүүргийн Н******* д*******ын газар /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

Н******* д*******ын шимтгэлийн өр 210,401,721.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******,

Хариуцагчийн төлөөлөгч Б.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газартай харилцагч Н******* ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн н******* д*******тай холбогдсон харилцааг н******* д*******ын хуулиар зохицуулна, Н******* д*******ын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос н******* д*******ын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан н******* д*******ын санд төлнө, 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, н******* д*******ын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр н******* д*******ын санд төлөх гэх заалтуудийг зөрчсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 469 дүгээр Дүрэм батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Н******* д*******ын байгууллагын дүрэм- ийн 3.3-т Н******* д*******ын байгууллага нь дараах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. 3.3.1 дэх хэсгийн Н******* д*******ын ерөнхий хуулийн 32 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, н******* д*******ын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй, дутуу төлсөн торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч, даатгуулагч төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр гэж заасны дагуу болон Хөдөлмөр, н******* хамгааллын сайдын А/199 дүгээр Журам батлах тухай тушаалын хавсралт Н******* д*******ын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 6.6.5-д 271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Тус ХХК нь 2025 оны 04 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар 2019 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих н******* д*******ын шимтгэлийг дутуу төлсний улмаас 140,267,814.42 төгрөгийн н******* д*******ын шимтгэлийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Н******* д*******ын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Н******* д*******ын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Н******* д*******ын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд Н******* д*******ын ерөнхий хуулийн 44 дугаар зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага 44.1.2.төлбөл зохих н******* д*******ын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн н******* д*******ын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих н******* д*******ын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн Н******* ХХК-с н******* д*******ын шимтгэл 140,267,814.42 төгрөг, түүнд оногдуулсан алданги 70,133,907.21 төгрөг нийт 210,401,721.63 /хоёр зуун арван сая дөрвөн зуун нэг мянга долоон зуун хорин нэг төгрөг жаран гурван мөнгө/-ийг гаргуулж шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү.

Н******* д*******ын байгууллага нь Н******* ХХК-ийн дансны гүйлгээг зогсоосон байгаа. Н******* д*******ын ерөнхий хуулийн дагуу шимтгэл төлөх тухай мэдэгдлүүдийг нэхэмжлэлд хавсаргасан. Мөн н******* д*******ын газрын улсын байцаагчийн албан шаардлага болон Н******* ХХК-ийн авлага барагдуулах гэрээ байгуулсан зэрэгт авагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Н******* д*******ын шимтгэлээс чөлөөлөх агуулгатай тайлбар хариуцагч ярьж байгаа үндэслэлгүй, учир нь тусгайлсан хууль гаргаж байж н******* д*******ын шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх талаар хэлэлцдэг. 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл ковид-19 халдварт өвчний үеэр бүх аж ахуйн нэгж байгууллагыг н******* д*******ын шимтгэл төлөхөөс чөлөөлөх арга хэмжээ авч байсан. Үүнээс өөрөөр н******* д*******ын шимтгэлээс чөлөөлөх талаар тусгайлсан хууль одоогийн байдлаар гараагүй бөгөөд цаашид гарахгүй байх гэж бодож байна. Н******* д*******ын шимтгэлийг аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүн төлөх үүрэгтэй бөгөөд Н******* д*******ын ерөнхий хуулиар зохицуулдаг тул хэн нэгэнд ямар нэгэн байдлаар н******* д*******ын шимтгэлээс чөлөөлөх тусгайлсан давуу эрх уг хуулиар олгодоггүй. Зөвхөн цэрэг, цагдаагийн байгууллагад ажилдаг ажилчдын н******* д*******ын шимтгэлийн хувь хэмжээ, н******* д*******ын шимтгэл төлдөг өөр зохицуулалттай байдаг. Бусад энгийн аж ахуйн нэгж байгууллагууд ижил байдлаар н******* д*******ын шимтгэл төлдөг. Өмнөх шүүх хуралдаан дээр 140,000,000 төгрөгийг төлчихвөл алданги тооцсон 70,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж болно гэх саналыг хэлсэн боловч Н******* ХХК-аас н******* д*******ын шимтгэлийг төлөх талаар ярихгүй байгаа. Зөвхөн өмгөөлөгчийн талаар яриад байх шиг байна. Н******* ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж н******* д*******ын шимтгэлийг төлөх нь зөв гэж үзэж байна.

2022 оны 03 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны хооронд н******* д*******ын шимтгэл төлөөгүй байх хүснэгтүүд байна. 2024 оны 04 дүгээр сарын н******* д*******ын шимтгэл төлөөгүй байх үлдэгдэлд 2025 оны 05 дугаар сарын байдлаар 2024 оны 05 дугаар сард 1,440,000 төгрөг, 08 дугаар сард 1,115,000 төгрөг, 10 дугаар сард 1,326,000 төгрөгийг тус тус төлсөн тул хасаж тооцоод н******* д*******ын тайлангийн үлдэгдэлд 140,267,814.42 төгрөг гарсан гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н******* д*******ын шимтгэл төлөлтийн өр үүссэн байгаа нь үнэн. Энэ талаар өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авч тодруулах зүйлүүд байгаа учраас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. 140,000,000 төгрөгийн хувьд маргаан байхгүй. Старт апп компаниудыг дэмжих зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны яам технологийн компаниудыг н******* д*******ын шимтгэл, татвараас чөлөөлөх бодлого яригдаж байсан тул Н******* ХХК-аас ажилчдын цалинг өндөр дүнгээр боддог байсан. Н******* ХХК тухайн үед н******* д*******ын шимтгэлээс чөлөөлүүлэх тухай гаргасан өргөдөл хүсэлтийг Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас шийдэж өгөөгүй асуудал байгаа. Засгийн газраас Н******* ХХК-ийг чөлөөлөх тухай албан ёсны тогтоол, шийдвэр гарсан зүйл байхгүй. 2024 оны 05 дугаар сараас эхлэн Н******* ХХК-ийн үйл ажиллагаа зогссон байгаа. Н******* д*******ын шимтгэл төлөлтийн өрнөөс хасуулах хэмжээний нотлох баримт байхгүй.

Н******* ХХК-ийн ажилчдын тоо ихсэж багасаад 11-12 ажилчдын н******* д*******ын шимтгэл төлөлт байгаа байх. Одоо эдгээр ажилтан Н******* ХХК-д ажиллахгүй байгаа. Компанид ажиллаж байсан хугацаанд н******* д*******ын шимтгэл төлөгдөөгүй байгаа, алданги төлөх боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н******* д*******ын ерөнхий газрын даргын тушаал, итгэмжлэл, Н******* ХХК-ийн н******* д*******ын шимтгэл төлөлтийн 2024 оны 04 дүгээр сарын тайлан, Н******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 04 сарын н******* д*******ын шимтгэл ногдуулалт, 2022-2023 оны НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /ШО-9/, НДШ-ийн өр авлага, Х******* дүүргийн н******* д*******ын хэлтсийн 2023.12.15-ны өдрийн 861 тоот албан бичиг, Х******* дүүргийн Н******* д*******ын газрын 2024.05.13-ны өдрийн 560 тоот албан бичиг, Шимтгэлийн өртэй ажил олгогчийн жагсаалт, улсын байцаагчийн албан шаардлага, Н******* д*******ын шимтгэлийн авлагын үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам, 2022.11.28-ны өдрийн Н******* д*******ын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, алданги тооцсон хүснэгт зэргийг бүрдүүлж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х******* дүүргийн Н******* д*******ын газар нь хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан н******* д*******ын шимтгэлийн өр 140,267,814.42 төгрөг, алданги 70,133,907.21 төгрөг, нийт 210,401,721.63 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

3. Хариуцагч Н******* ХХК нь н******* д*******ын өр үүссэн нь үнэн, технологийн компанийг салбарын яам бодлогоор н******* д*******ын шимтгэл, татвараас чөлөөлөх талаар яригдаж байсан тул цалинг өндөр дүнгээр тайлагнасан, төлөх боломжгүй тул хуулийн зөвлөгөө авч гаргалгаа гаргах байсан гэх агуулгатай тайлбар гаргаж байна.

4. Хариуцагч Н******* ХХК нь 2022 оны 3 сараас 2024 оны 04 сарын хугацаанд 144,148,814.42 төгрөгийн н******* д*******ын шимтгэлийн өр үүссэн болох нь хэрэгт авагдсан Н******* ХХК-ийн Н******* д*******ын шимтгэл төлөлтийн 2024 оны 04 сарын тайлан, Заавал даатгуулах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9), цалингийн сан, даатгуулагчийн тоо баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Н******* д*******ын шимтгэлийн өр өссөн дүнгээр бүртгэгдэх ба шимтгэлийн өрийн хэмжээнд хариуцагч тал маргаангүй байна.

Н******* д*******ын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан 2022 оны 11 сарын 28-ны өдрийн гэрээгээр, Н******* ХХК нь 2022 оны 12 сард 20,000,000 төгрөг, 2023 оны 01 сард 10,000,000 төгрөг, 2023 оны 02 сард 10,000,000 төгрөг, 2023 оны 03 сард 10,000,000 төгрөг, 2023 оны 04 сард 20,000,000 төгрөг, 2023 оны 05 сард 20,000,000 төгрөг, 2023 оны 06 сард 41,252,619.15 төгрөг, нийт 131,252,619.15 төгрөгийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, Х******* дүүргийн Н******* д*******ын хэлтсийн дансанд шилжүүлэн ажиллахаар тохирсон байна. /хх-21-22/

Мөн Х******* дүүргийн Н******* д*******ын хэлтсийн н******* д*******ын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл №12, Х******* дүүргийн Н******* д*******ын хэлтсийн Улсын байцаагчийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн албан шаардлагаар хариуцагч Н******* ХХК-д н******* д*******ын шимтгэлийн өр төлөх талаар удаа дараа мэдэгдэж шаардсан байна. /хх-19-20/

Хариуцагч Н******* ХХК нь 2022 оны 3 сараас 2024 оны 04 сарын хугацаанд ногдуулсан шимтгэл, төлсөн шимтгэл, дутуу төлөгдсөн шимтгэлийг тооцон нийт 140,267,814.42 төгрөгийн шимтгэл төлөх үүрэгтэй байснаас төлөөгүй хугацаа хэтэрсэн тул хуулийн дагуу төлбөр хийх хугацаанаас алданги тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход алданги 70,133,907.21 төгрөг, нийт 210,401,721.63 төгрөгийн тооцоолол гарсан болох нь хэрэгт авагдсан Алданги тооцсон хүснэгт баримтаар тогтоогдож байна. /хх-23-24/

Х******* дүүргийн Н******* д*******ын хэлтсийн 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 861 албан бичгээр н******* д*******ын шимтгэлийн өртэй хуулийн этгээдийн банкин дахь төгрөг, валют, хадгаламжийн бүх харилцах дансны зарлагын гүйлгээг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шимтгэлээ төлж дуустал түр зогсоох мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж ажилласан ба энд хариуцагч Н******* ХХК орсон байна. /хх-14/

Дээрх баримтуудыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, тооцоололд маргаагүй тул хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

Хариуцагч өмгөөлөгч авч хууль зүйн гаргалгаа хайх байсан гэж байгаа нь шүүх хуралдаан хойшлох үндэслэл болохгүй, хариуцагчийн эрхийг хангаж шүүх хуралдаан хойшилж байсныг дурдав.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, Н******* д*******ын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар төлбөл зохих н******* д*******ын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн н******* д*******ын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих н******* д*******ын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу хариуцагч Н******* ХХК-иас н******* д*******ын шимтгэлийн өр 140,267,814.42 төгрөг, алданги 70,133,907.21 төгрөг, нийт 210,401,721.63 төгрөгийг гаргуулж, Х******* дүүргийн Н******* д*******ын хэлстэст олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 210,401,721.63 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Н******* д*******ын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч Н******* ХХК-иас н******* д*******ын шимтгэлийн өр болох 140,267,814.42 төгрөг, алданги 70,133,907.21 төгрөг, нийт 210,401,721.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* дүүргийн н******* д*******ын газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,209,959 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ