| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04266/И |
| Дугаар | 191/ШШ2025/07045 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/07045
| 2025 08 27 | 191/ШШ2025/07045 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* х******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А******* ******* овогт Мын Э******* /ИБД:*******/-т холб*******ох,
51,000,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******,
Хариуцагч М.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б******* Х******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээгээр М овогтой Э*******тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Б******* Х******* ХХК-ийн нэрийн өмнөөс, С дүүрэг 3-р хороонд байрлах Тын Вант Улсын өргөмжит консулын газрын оффис, орон сууцны барилга угсралтын ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу баригдахад захиа*******чийн өмнөөс барилга гүйцэтгэгчид хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх хариуд Б******* Х******* ХХК-иас хөлс төлөх үүрэг хүлээсэн. Тус хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр зүйл 1.3. дэх хэсэгт Ажилтны гэрээний хугацаанд хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг хавсралтаар талууд тохиролцсон байдаг. Гэрээний хавсралтын 10.3.5. дах хэсэгт Барилгын ажлын үйл явц, үе шатанд тавих хяналтыг гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон барилгын үйл явц ажил*******аанд мэргэжлийн дүгнэлт гарган ажиллах гэх мэт үүрэг хүлээсэн. Гэвч тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын ажил зогсонги байдалд орж компани их хэмжээний хохирол амсаад байна. М.Э*******ыг компанийн удирд*******ын зүгээс удаа дараа ирж уулзалдаж ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан боловч огт ирдэггүй, утсаа авдаггүй.
Ажиллаж байх хугацаандаа Э******* нь барилгын ажилд шаард*******атай туслах материал авах нэрийн дор компанийн гүйцэтгэх захирал Бээс хувийн дансаар нийт 11 удаагийн гүйлгээгээр 72,100,000 (далан хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг өөрийн хувийн дансанд хүлээн авсан байдаг. Түүнээс 8,400,000 төгрөгийн гүйлгээг буцаж шилжүүлэн, 16,699,889 төгрөгийн гүйлгээний баримтыг өгсөн байдаг. Үлдэгдэл 47,000,111 төгрөгийн гүйлгээний баримтыг одоог хүртэл компанид ирүүлээгүй байна. Мөн ажлын зориулалтаар ашиглахаар шилжүүлсэн 4,000,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй байна. Иймд Э*******аас нийт 51,000,111 төгрөгийг гаргуулан Б******* Х******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэлсэл шаард*******аа дараах байдлаар тайлбарлаж байна.
Б******* х******* ХХК Э******* нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээний үүрэг гүйцэтгэх шинжтэй байсан, ЭСЯ-ны барилгын үйл явцад хяналт тавих, ажлыг гүйцэтгэгчээр хийлгүүлэх чиг үүрэг авч Ерөнхий инженерийн албан тушаалд ажилласан, Бэ захирлын хувийн данснаас 72,100,000 төгрөгийн гүйлгээг шилжүүлсэн байдаг, барилгын тоног төхөөрөмж авахад зориулсан байдаг, эдгээр гүйлгээнээс Ибаримтаар баталгаажсан үнийн дүн 11,913,550 төгрөг, цаасан баримтын 9,603,472 төгрөг, 8,400,000 төгрөг, нийт 42,182,978 төгрөг гарсан, үүн дээр 4,0 төгрөг нэмж 46,182,978 төгрөгийг гаргуулахаас 38,682,978 нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч "Б******* х*******" ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхийг уншиж танилцлаа. Компанийн захирал Б.Бэ нь нэхэмжлэхдээ "Инженер М. Э*******т нийт 11 удаагийн гүйлгээгээр 72 сая 100 мянган төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 8 сая 400 мянган төгрөгийг буцаан шилжүүлсэн. 16 сая 699 мянга 889 төгрөгийн гүйлгээний баримтыг компанид тушаасан. Одоо үлдэгдэл 47 сая төгрөгийг буцаан авна гэжээ. Мөн надад ажлын хэрэгцээнд зориулан ашиглуулахаар өгсөн зөөврийн компьютерээ 4 сая төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн байна.
1. Б.Бэ захирлаас инженер М.Э******* надад албан хэрэгцээнд зориулан хэрэглүүлэхээр олгосон зөөврийн комьпютер нь надад бүрэн бүтэн хадга*******даж байгаа. Би үүнийг шүүх байгуул*******ын ажилтнуудын байлцуулан эвдрэл гэмтэлгүй ажил*******аа хэвийн байгаа эсэхэд үзлэг хийлгэн албан ёсоор нэхэмжлэгч талд хүрээлгэн өгнөө.
2. Харин үлдэгдэл 47 сая төгрөгийн тооцоог нарийвчилан гаргахад нэхэмжлэгчийн өргөдөлдөө бичсэнчилэн нийт 11 удаагийн гүйлгээгээр надад мөнгө шилжүүлсэн гэдгийг тодорхой болгох шаард*******атай байх тул нэхэмжлэгч талаас хийсэн гүйлгээг гүйлгээ тус бүрээр нь:
а. хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр над руу шилжүүлсэн.
б. шилжүүлэг хийсэн мөнгөн дүн
в. шилжүүлсэн зорилго зэргийг тодорхой болгож нэхэмжлэгчээс хариуцагч надад шүүхээр дамжуулан ирүүлэх хүсэлтэй байна.
Учир нь олон арван сая төгрөгийн мөнгөн гүйлгээг хэрхэн хийсэн тухай хариу тайлбарыг шүүхэд үнэн зөвөөр гарган өгөхөд орлого болон зар*******ыг нэг бүрчилэн тодорхой болгох хэрэгтэй байгаа болно.
Миний хувьд ажиллаж байх хугацаанд зарцуулсан зарцуулалт захирлын үүрэг даалгавраар явсан, 72,100,000 төгрөгийг хүлээн авсныг зөвшөөрч байна, нэхэмжлэгчээс гаргаж байгаа зардлаас гадна бусад зардал байгаа тул үлдэгдэл мөнгийг зөвшөөрхгүй.
-Зоорийн давхар 1 давхрын цутгалт хийсэн бетон шахах шахуургын түрээс 5,0 төгрөг, 5,0 төгрөг, нийт 10, сая төгрөг,
-Түрээсийн үйлчилгээ үзүүлсэн иргэнд бэлнээр болон дансаар шилжүүлсэн, дансны хуулгаар 5,0 төгрөг,
-2025.01.09-ны өдрийн 10,796,450 төгрөг шилжүүлсэн,
-2025.01.09-ны өдрийн 5,000,000 төгрөг /Б******* х******* *******/,
-2025.01.11-ны өдрийн 3,600,000 төгрөг,
-2025.01.25-ны өдрийн 2,600,000 төгрөг, нийт 6,200,000
-2025.01.14-ны өдрийн 1,800,000 төгрөг,
-2025.01.15-ны өдрийн 1,300,000 төгрөг,
Нийт 32,496,450 төгрөг дээр 2025.01.10-ны өдрийн 1,200,000 төгрийг нэмж, нийт 33,696,450 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн дүн болох 38,682,978 төгрөгөөс 33,696,450 төгрөгийг хасч 4,986,528 төгрөг гарч байна, энэ дүнгээс бас жижиг зардлууд хасагдах боломжтой, нөөтбүкийг цалиндаа тооцож хасч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2024.10.30-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээ, Э*******ын дараа тайлангийн тооцоо, итгэмжлэл, 2024.12.17, 2024.12.19, 2024.12.22, 2025.01.07, 2025.01.08, 2025.01.09-ний өдрүүдийн шилжүүлгийн баримт, 2024.12.21, 2024.12.22, 2024.12.23, 2024.12.27, 2025.01.09, 2025.01.10-ны өдрүүдийн төлбөрийн баримт зэргийг бүрдүүлж өгсөн.
Хариуцагчаас тооцооны хуудас, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг бүрдүүлж өгсөн, шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаард*******ын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б******* х******* ХХК нь хариуцагч М.Э*******т холб*******уулан 51,000,111 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаард*******а гаргасан боловч нэхэмжлэлийн шаард*******аа 72,100,000 төгрөгөөс Ибаримтаар баталгаажсан гүйлгээ 11,913,550 төгрөг, цаасан баримтаар баталгаажсан 9,603,472 төгрөгийг хасч үлдэгдэл 42,182,978 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь тодорхойгүй, үүн дээр ажлын зориулалтаар ашиглуулахаар өгсөн нөөтбүкний үнэ 4,000,000 төгрөг, нийт 46,182,978 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаард*******аа тодорхойлсон.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн 46,182,978 төгрөгөөс 1 сарын цалин 7,500,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаард*******аа 38,682,978 төгрөг гаргуулахаар багасгасан байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн захирлын зааврын дагуу шилжүүл гэсэн мөнгийг шилжүүлж байсан тул нэхэмжлэлийн шаард*******ыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Б******* х******* ХХК болон М.Э******* нарын хооронд 2024 оны 10 сарын 30-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулж, С дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тын вант улсын өргөмжит консулын газрын оффисс, орон сууцны барилга угсралтын ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу баригдахад Захи*******чийн өмнөөс чиг үүргийг хэрэгжүүлж, барилгын гүйцэтгэгчид Захиа*******чийн хяналт хийх ажлыг Ажил*******ч М.Э******* гүйцэтгэж, энэ гэрээгээр хүлээсэн ажил үүргийг чанартай гүйцэтгэл сайтай хийх, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон хөлс авах, Ажиллуу*******ч Б******* х******* ХХК хөлс төлөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулжээ. /хх-8-12/
Мөн уг гэрээний хавсралтаар ажил*******ч талын гэрээний хугацаанд хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг гаргасан байна. /хх-13-15/
5.Талуудын хооронд байгуу*******дсан дээрх гэрээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан Хөлсөөр ажиллах гэрээ байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Харин Б******* х******* ХХК-иас М.Э*******т шилжүүлсэн 72,100,000 төгрөгөөс баримтгүй 38,682,978 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилж байгаа ба шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Э*******ын дараа тайлангийн тооцоо, Б******* х******* ХХК Э*******ын тооцоо гэх хүснэгт бүхий тооцоололын баримт, Э*******ын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Б******* х******* ХХК-ийн нэхэмжлэлийн хариу тайлбарт хавсаргах тооцооны хуудас гэх хүснэгтэд бичигдсэн гүйлгээ тус бүрийг хариуцагч М.Э*******ын дансны хуулгатай нэг бүрчлэн тулгаж, талуудаас тодруулж хоорондын тооцоог дараах байдлаар тооцон гаргав.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б******* х******* ХХК-иас М.Э*******т барилгын ажлын зарцуулалтад зориулж 72,100,000 төгрөгийг шилжүүлсэн ба уг дүнд хариуцагч маргаагүй. Уг дүнгээс М.Э*******ын баримтаар зарцуулсан 2 талын хүлээн зөвшөөрсөн тооцоог хасч үлдэх 38,682,978 төгрөгийг баримтгүй тул гаргуулахаар шаарджээ.
Хаан банкин дахь М.Э*******ын дансны гүйлгээгээр тогто*******сон
-2024.12.23-ны өдрийн Помп ажлын хөлс гэх утгатай 3,000,000 төгрөг, 2,000,000 нийт 5,000,000 төгрөг,
-2025.01.09-ны өдрийн ажлын хөлс бараа мат гэх утгатай 10,796,450 төгрөг,
-2025.01.10-ны өдрийн Дулаалгын хөөсөнцөр хавтан тээвэр 1,200,000 төгрөг,
-2025.01.11-ны өдрийн түлш гэх утгатай 3,600,000 төгрөг,
-2025.01.12-ны өдрийн түлш гэх утгатай 2,600,000 төгрөг,
-2025.01.14-ны өдрийн түлш урьдчилгаа гэх утгатай 1,800,000 төгрөг,
-2025.01.15-ны өдрийн түлш төлбөр гэх утгатай 1,300,000 төгрөг,
Нийт 26,296,450 төгрөгийг баримттай тул нэхэмжилсэн 38,682,978 төгрөгөөс хасч, үлдэх баримтаар тогто*******оогүй 12,386,528 төгрөгийг хариуцагчаас гаруулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч М.Э******* үлдэх мөнгийг жижиг гүйлгээнүүд хийгдсэн гэж байгаа боловч баримтаар нотлоогүй тул шүүх баримтын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт барилгын ажлын явцад ашиглах зардлыг дараа тооцоогоор тооцохоор шилжүүлсэн мөнгөн дүнгээс баримтаар тогто*******охгүй 12,386,528 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 26,296,450 төгрөгт холб*******ох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд хуульд зааснаар хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирд*******а болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч М.Э*******аас 12,386,528 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б******* х******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 26,296,450 төгрөгт холб*******ох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 213,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ