| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00327/И |
| Дугаар | 313/ШШ2025/00494 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 313/ШШ2025/00494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, ******* тоот
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал малчнаар тус тус ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл 1981-1990 онуудад ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх ажилласан хугацаа маань улсад ажилласан жилд орж тооцогдохгүй болоод байна.
Иймд миний Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Миний бие ******* нь өөрийн төрсөн эцэг *******гээр овоглодог боловч миний эх ******* нь 1975 оноос *******гийн *******тай гэр бүл болж амьдарсан тул миний малчнаар ажилласан хугацааны цалин нь өрхийн тэргүүн *******ын нэрээр бодогдож байсан болно гэжээ.
Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Дунд нь 3 жил цэрэгт явсан. 1981-1984 он хүртэл хоньчноор, 1987-1990 он хүртэл адуучнаар ажиллаж байсан. 1990 онд мал маллаж байсан. Би 1996 он хүртэл мал малласан гэв.
Нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:
Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, Тагнуулын Ерөнхий газар тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08/2730 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар, гэрч С.*******, Р. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, С.*******, Р. нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, С.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Х.ын ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.*******, Р. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.******* нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал, 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь: Тагнуулын Ерөнхий газар тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08/2730 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар, гэрч С.*******, Р. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1. Тагнуулын Ерөнхий газар тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08/2730 дугаартай лавлагаанд: /*******/-гийн ******* нь Өмнөговь аймгаас НАХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0168 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/325 дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан гэж бичигджээ.
Дээрх баримтаар Р.******* нь 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цэргийн албанд татагдаж улмаар 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанаас халагдсан үйл баримт тогтоогдож байна.
2. Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Өтгөн бригадад 1984-1984, 1987-1989 онуудад малчны ажил эрхэлж байсан Х.*******ын цалингийн тодорхойлолтыг олгов гээд
1981 оны 07-12 дугаар саруудад 909-4703 төгрөг, 1982 оны 01-04 дүгээр саруудад 382-813 төгрөг, 06-07 дугаар саруудад 198-1381 төгрөг, 09-11 дүгээр саруудад 391-2460 төгрөг, 1983 оны 01-08 дугаар саруудад 353-3097 төгрөг, 11-12 дугаар саруудад 167-3284 төгрөг, 1984 оны 01-06 дугаар саруудад 304-1456 төгрөг, 1987 оны 07-12 дугаар саруудад 652-2131 төгрөг, 1988 оны 01-12 дугаар саруудад 124-2272 төгрөг, 1989 оны 01-12 дугаар саруудад 490-3447 төгрөгийн цалин авч байсан талаар бичигджээ.
Нэхэмжлэгч Р.*******ы төрсний гэрчилгээнд эцгийн нэр ******* эхийн нэр ******* гэж бичигджээ.
- Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд ................. гэх тайлбарын гаргадаг.
Нэхэмжлэгч Р.*******ы эцгийн нэр, эхийн нэр зөрүүтэй бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул Х.******* гэж бичигдсэн лавлагаа нь Р.*******ы цалингийн тодорхойлолт гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгов
Дээрхи лавлагаанд нэхэмжлэгч Р.*******ыг 1981 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад, 1982 оны 01, 02, 03,0 4,06, 07, 09, 10, 11 дүгээр саруудад, 1983 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 11, 12 дугаар саруудад, 1984 оны 01, 02, 03, 04, 05, 06 дугаар саруудад, 1987 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад, 1988 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад, 1989 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад цалин авч байсан талаар бичигдсэн байх ба энэ нь түүнийг дээрхи хугацаанд ажиллаж байсныг нотолж байна.
Тухайн баримт нь хэрэгт эх хувиар авагджээ. Энэ нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж эх хувиар ирүүлсэн байх тул шүүх үнэлэв.
2. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай Илгээлтийн эздийг хуваарилах тухай тушаалд: Тус сумын 8-н жилийн дунд сургуулиас МАА-н үйлдвэрлэл хувиарлагдаж илгээлт хүлээн авсан 23 хүүхдийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хуваарлаж тушаах нь гээд хоньчноор: 2: Рэнчингийн ******* гэж бичигджээ.
Дээрх баримтаар нэхэмжлэгч Р.******* нь 1981 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн болох нь нотлогдож байна.
3. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай цэрэг сургуулиас ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаалд: Өтгөн бригадад малчнаар 5. гийн *******...1987 оны 07 дугаар сарын 13-ний өдрөөс ажилд томилсугай гэж бичигджээ.
Дээрх баримтаар Р.******* нь 1987 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн болох нь нотлогдож байна.
4. Тагнуулын Ерөнхий газар тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08/2730 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай тушаал нь хэрэгт хуулбар хувиар авагдсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн, гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасанчлан бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлэв.
5. Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг, архивын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаартай лавлагаа нь хэрэгт эх хувиар авагджээ. Энэ нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж эх хувиар ирүүлсэн байх тул шүүх үнэлэв.
6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.*******, Р. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан бөгөөд С.*******: Р.******* нь 1981 оноос Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхлээд 1984 оны 06 сард цэрэгт яваад 1987 оны 07 сард халагдаж ирээд 1987 оны 07 сараас 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэж, Р.: Р.******* нь 1981 оноос Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхлээд 1984 оны 06 сард цэрэгт яваад 1987 оны 06 сард халагдаж ирээд 1987 оны 07 сараас 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэж тус тус мэдүүлсэн байна.
Гэрч С.*******, Р. нар нь нэхэмжлэгч Р.*******тай нэг нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь гэрч С.*******, Р. нарын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр нотлогддог бөгөөд шүүх тэднийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн ажилласан байдлын талаар гэрчилсэн мэдүүлгүүдийг үнэлэв.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрч С.*******, Р. нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд Р.*******ыг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал, 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна гэж үзэн ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчин байсан гэх шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал, 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Р.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчин байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ