| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00300/И |
| Дугаар | 313/ШШ2025/00496 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 313/ШШ2025/00496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, *******, *******,*******, *******
Хариуцагч: ******* овогт ын /РД:/ Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 9-р баг, тоот
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ц., нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.тэй 2008 онд танилцаж дотносон 2008 оны 11 дүгээр сарын 26-ны Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Ц. төрсөн. Одоо Ц. 16 настай. Ц.тэй таарч тохирохгүйн улмаас 2010 оны 05 дугаар сараас охиноо би өөрөө авч салсан. Түүнээс хойш 15 жил болсон ба одоо гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн сургууль хөөцөлдөх гэхээр гэрлэлтийн баталгаа болохгүй, бичиг баримтын зөрчил гараад болохгүй байгаа учраас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Одоогийн эхнэртэйгээ гэрлэлтээ бүртгүүлмээр байгаа. Мөн бидний дундаас төрсөн хүүхдүүд маань овгийн зөрчилтэй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Охин маань ээжийнхээ талаар өмнө жилээс мэдэж эхэлсэн. Ээж нь тийм хүн байдаг гэдгийг ойр дотнын хүмүүс нь хэлсэн юм шиг байсан. Тэгээд би ийм хүн байдаг, шүүхээр ороод гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа гээд хэлсэн. Өмнө нь хүүхдээс санал авахад нь би хэлээд оруулсан. Одоо охин 16 настай ээжийгээ гэж мэдэхгүй. Ерөөсөө уулзаагүй. Охин маань тэтгэлэг авахыг хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө жил гадагш нь сургуульд явуулах гэж байсан ч бичиг баримтын зөрчилтэй гээд болохгүй байсан. Одоо тус тусдаа гэр бүлтэй болсон учраас дахин хамт амьдрах боломжгүй. Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Охин маань 11 дүгээр анги 5 дугаар сургуульд суралцдаг гэв.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах тухай ******* овогт ын миний бие нь 2008 оны 11 сарын 26-нд ******* овогтой *******той Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2010 оны 05 сард таарч тохирохгүйн улмаас салсан нь үнэн учир гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай Ц.*******той амьдрах хугацаанд 2009 оны 02 сарын 23-ны өдөр охин Ц. төрсөн. 2010 оны 05 сараас хойш эцэг Ц.*******гийн асрамжид байгаа нь үнэн. Иймд миний бие нь охиндоо тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь одоогоор бага насны 2 хүүхдээ хараад гэрээр байдаг. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Ийм учир хүүхдийнхээ мөнгийг сар болгон өгөх боломжгүй учир жилд 1 удаа тухайн жилийн мөнгөн дүнгээр өгөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид тусдаа амьдраад 15 жил болж байгаа. Салахаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэсэн. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэж бодож байгаа. Гэхдээ бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг учраас жилдээ нэг удаа төлөх санал гаргаж байгаа. Охиноосоо хойш 2 хүүхэд төрүүлсэн. Хоёр хүүхдээ харж байгаа учраас ажил хийж чадахгүй байгаа. Одоо би ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Одоо хамтран амьдрагчийн хамт амьдарч байгаа. Охиноо аавтайгаа байхыг нь хүлээн зөвшөөрч байгаа. Намайг бараг танихгүй шахуу өссөн. Салснаасаа хойш нэг удаа уулзах гэж очсон. Энэ хүний ээж, аав эгч нь дахиж ирэх хэрэггүй гэж хэлсэн. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад сая охинтойгоо уулзъя гэхэд аав нь уулзаж хэрэггүй гэсэн. Өсвөр насны хүүхдэд гэнэт нэг танихгүй хүн гарч ирээд чиний ээж гэвэл хэцүү байх. Ааваас нь зөвшөөрөл аваад уулзъя гэж бодсон. Хүүхдээ 1 нас 2 сартай байхад нь салсан. Өдийг хүртэл охиноо сайхан өсгөж байгаа хүнд би гомдох эрх байхгүй. Өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө чадлаар охиндоо тэтгэлэг төлөх үүрэгтэй. Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань 14 настай, 6 настай, 2 сартай гэв.
Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, Ц.*******, Ц. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Ц.гийн төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар сургууль болон Шим билэг ӨЭМтөвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.т холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ц.тэй таарч тохирохгүйн улмаас 2010 оны 05 дугаар сараас охиноо би өөрөө авч салсан. Тус тусдаа гэр бүлтэй болж дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарладаг.
4. Хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
5. Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
5.1. Ц.*******, Ц. нар нь 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбараар нотлогдож байна.
5.2. Тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Ц. төрсөн. Одоо 16 нас 07 сар 10 хоногтой байна.
5.3. Охин Ц.гийн төрсний гэрчилгээнд: эхийн овог *******, эцэг /эх/-ийн нэр , нэр гэж бичигдэж захиргааны журмаар эхийг тодорхойлжээ.
5.4 Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх ба 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл ирүүлжээ.
Гэрлэгчдийн таарамжгүй харилцаа нь насанд хүрээгүй хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог.
Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа, гэрлэгчдийн таарамжгүй харилцаа нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй байгаа байдал зэргийг харгалзан дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн аль алиных нь үүрэг байхаар заажээ.
Гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн тул насанд хүрээгүй Ц.г эцгийн асрамжид байлгахаар талууд санал нэгтэй байгааг харгалзан түүнийг 18 насанд хүртэл эхийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
11. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа эцгээс нэхэмжлэгч дээрх үүргийг шаардах эрхтэй.
12. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын таарамжгүй байдал, тусдаа амьдарч байгаагийн улмаас хүүхэд эцэг, эхийн анхаарал халамжид байх, тэдэнтэй байнгын харилцаатай байх эрх ашиг нь хөндөгдсөн байна.
13. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн аль алиных нь үүрэг байхаар заажээ.
Эцэг, эх тусдаа амьдарсан ч асарч хамгаалах, тэжээн тэтгэх, анхаарал халамж тавих үүрэг хэвээр үргэлжлэх тул хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа эх Ц. нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
14. Охин Ц.гийн эх Ц. мөн болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охин Ц.г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
15. Хэрэгт охин Ц.гийн нарын төрсний гэрчилгээ нь хуулбар хувиар авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заажээ. Дээрх нотлох баримтад тэмдэглэгдсэн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн, бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлэгдсэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлэв.
16. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Ц.г 18 насанд хүртэл эцэг Ц.*******гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.ээс 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ