| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0856/Э |
| Дугаар | 901 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Э.Ундраххэрлэн,
Шүүгдэгч А.А, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.А, Б.Н нарт холбогдох 1806 02171 0983 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол улсын иргэн, Н дүүрэгт 19 оны дугаар сарын -ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, охины хамт Н дүүргийн дугаар хороо, З дугаар гудамжны тоотод оршин суух, А.А /РД:/,
2. Монгол улсын иргэн, А аймагт 19 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Т аймгийн Б сумын дугаар багийн Х гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Ш амны үзүүрт түр оршин суудаг, Б.Н /РД: /;
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
А.А, Б.Н нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд хаан уулын Шажин хурахын амнаас иргэн О.Бямбазоригийн эзэмшилийн “Саня” маркийн, 37-22 УБ улсын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклыг хүч хэрэгэхгүйгээр нууцаар хулгайлан авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ариунтулгын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бямбазоригийн өгсөн: “... би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ганцаараа 37-22 УБ улсын дугаартай Саня маркийн цэнхэр өнгөтэй мотоциклоо Богд уулын Шажин хурах амны дээд энгэрт ууланд цастай байсан тул үлдээгээд адуугаа хайгаад цааш явсан. Тэгээд 5-6 цаг яваад ирсэн чинь мотоцикль маань алга байсан. Тухайн үед нохой дагуулсан 2 морьтой хүний мөр гарсан байсан. Маргааш нь хайж олоод сураг тавьсан чинь Алтангадас ахын хүүхэд Ариунтулга нэг эрэгтэй хүнтэй мөн нохой дагуулаад адуунд явж байсан талаар сураг сонссон. Тэгээд цагдаа тэр хоёрыг олсон байсан. Одоо тэр 2 хүнээс мотоциклийн үнэ гэж 2 сая төгрөг авсан байгаа. Би мотоциклоо 1,700,000 гэж үнэлсэн. Хайсан зардал гэж 300,000 төгрөг авсан. Гэмт хэргийн улмаас учирсан бодит зардлаа бүрэн төлүүлсэн. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.5-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтангадасын өгсөн: “... Манай хүү Ариунтулга ... 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хажуу айлын отороор ирсэн Мандах гэх залуутай адууны эрэлд яваад ирэхдээ Саня маркийн цэнхэр өнгийн мотоциклийг унаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх.33/,
Мотоциклийн үнэлгээ /хх.40-42/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл /хх.34-36/,
Шүүгдэгч нарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх.19-20/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.21-22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
А.А, Б.Н нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд хаан уулын Шажин хурахын амнаас иргэн О.Бямбазоригийн эзэмшилийн “Саня” маркийн, 37-22 УБ улсын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклыг хүч хэрэгэхгүйгээр нууцаар хулгайлан авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бямбазоригийн өгсөн: “... би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ганцаараа 37-22 УБ улсын дугаартай Саня маркийн цэнхэр өнгөтэй мотоциклоо Богд уулын Шажин хурах амны дээд энгэрт ууланд цастай байсан тул үлдээгээд адуугаа хайгаад цааш явсан. Тэгээд 5-6 цаг яваад ирсэн чинь мотоцикпь маань алга байсан. Тухайн үед нохой дагуулсан 2 морьтой хүний мөр гарсан байсан. Маргааш нь хайж олоод сураг тавьсан чинь Алтангадас ахын хүүхэд Ариунтулга нэг эрэгтэй хүнтэй мөн нохой дагуулаад адуунд явж байсан талаар сураг сонссон. Тэгээд цагдаа тэр хоёрыг олсон байсан. Одоо тэр 2 хүнээс мотоциклийн үнэ гэж 2 сая төгрөг авсан байгаа. Би мотоциклоо 1,700,000 гэж үнэлсэн. Хайсан зардал гэж 300,000 төгрөг авсан. Гэмт хэргийн улмаас учирсан бодит зардлаа бүрэн төлүүлсэн. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.5-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтангадасын өгсөн: “... Манай хүү Ариунтулга ... 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хажуу айлын отороор ирсэн Мандах гэх залуутай адууны эрэлд яваад ирэхдээ Саня маркийн цэнхэр өнгийн мотоциклийг унаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх.33/,
Мотоциклийн үнэлгээ /хх.40-42/,
Шүүгдэгч А.А, Б.Н нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
А.А, Б.Н нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт А.А, Б.Н нарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, тэдгээрт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар А.А, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд А.А, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.
А.А, Б.Н нар нь хохирол, хор уршигт тус бүр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Бямбазориг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
А.А, Б.Н нар нь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг, үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.А, Б.Н нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
А.А, Б.Н нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг шүүгдэгч А.А, Б.Н нь нар сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх эрхгүй тул шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзахыг хүссэн тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
А.А, Б.Н нарт тус бүр оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж байна.
Шүүгдэгч А.А, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж заажээ.
Хохирогч О.Бямбазориг нь алдагдсан мотоциклоо буцаан авахаас татгалзаж, шүүгдэгч А.А, Б.Н нар нь хохирогчтой харилцан тохиролцож тухайн мотоциклийн үнэ 1,700,000 төгрөг болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг 300,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг тэнцүү хувааж сайн дураар нөхөн төлсөн байх учир “Саня” маркийн, 37-22 УБ улсын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хэрэгт битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тус мотоциклийг шүүгдэгч нарын эзэмшилд хувь тэнцүүлж олгох нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.А, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Б.Н нарт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.А, Б.Н нарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
4. А.А, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол, хор уршигт тус бүр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Бямбазориг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “Саня” маркийн, 37-22 УБ улсын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хэрэгт битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тус мотоциклийг А.А, Б.Н нарын эзэмшилд хувь тэнцүүлж олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР